Хэл бичгийин эрдэмтэн
Шаравын Чоймаа

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Sharav Choimaa (1952) 
 
 
 


Гавьяат багш Шаравын Чоймаа

 
 

1952 онд монгол хэл, бичгээ хамгаалан үлдээх уйлсэд үнэхээрийн гавьяа байгуулсан Улсын гавьяат багш эрдэмтэн Шаравын Чоймаа Говь-Алтай аймагт мэндэлжээ.
2006 онд (54 нас) Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч (эхийн харьцуулсан судалгаа УБ, 2002), Хаадын үндсэн хураангуйн алтан товч (эх бичгийн судалгаа УБ., 2002) хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал бүтээлээрээ МУИС-ын профессор, хэл бичгийн ухааны доктор Ш.Чоймаа Монгол Улсын гавьяат багш болсон.


Монгол vндэсний бахархал монгол бичиг

 

"Ном гэдэг vнэхээр гайхамшиг!...Хvн тєрєлхтєн єєрийн ухамсарт бvх тvvхийнхээ турш номноос илvv гайхуулам, ид шидтэй юм бараг бvтээгээгvй болов уу гэж би бодох юм" гэж нэгэн ухаантан єгvvлжээ.

Тэгвэл хотол хорвоогийн оюуны соёлын оройн чимэг болсон ном эрдэнийг vсэг бичгээр туурвидаг шvv дээ. Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар vг хэлээ дамжуулах болсон нь хvн тєрєлхтний оюун ухааны асар том ололт ажээ. Эрт цагт сонсогч этгээд єєр газар байгаа vед санаа бодлоо илэрхийлэх эрмэлэлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, сvг дvрс зурах тэргvvтэн болзмол тэмдэг байжээ. Монгол нутгаас элбэг олддог хадны янз бvрийн сvг зураг ч євєг дээдсийн маань нэн эртний vеийн vсэг бичгийн эхлэл мєн. Аливаа юмны дvр зургаар бvхэл єгvvлбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, дvрс бичиг, утгын бичиг буй болжээ. Утгын бичгийн хєгжлийн дараагийн шат нь vет бичиг юм. Ийнхvv vсэг бичиг боловсрон хєгжсєєр манай эриний ємнєх X зууны vед газрын дундад тэнгисийн зvvн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг vvсчээ. Энэхvv анхны авианы бичиг єрнє зvг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн vндэс болжээ. Дорно зvг дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар, Монгол бичгийн цагаан толгойн vндэс болжээ. Монголчуудын эртний євєг болох Хvннv, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусдаа бичигтай байсныг судлаачид нотолж байна. Мєн Кидан нар X зуунд их, бага хоёр бичигтэй байсан гэдэг. Энэ тухай vл єгvvлэн, он цагийн шалгарлыг даван туулж, монгол туургатны оюуны соёлын арвин євийг бvтээж ирсэн монгол бичгийн vvслийн тухай єгvvлье.

 

Монгол бичгийн vvсэл гаралтай холбоо бvхий хоёр зvйлийн домог єдгєє бидэнд мэдэгдэж байна. Нэг нь XVIII зууны vед Рабжамба Данзандагвын зохиосон "Зvрхэн тольтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэлзvйн бичигт "Тэр цагт Зая Бандид (Зая Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль vсгээр туслах болох хэмээн шєнє тvгдам барьж эрт манагар бэлэглэхvйд нэгэн эхнэр хvн мєрєн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мєргєвєєс, тэрхvv бэлгээр Монгол улсын vсгийг хэдэргэний дvрсээр нь эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хєндий ба саармаг гурваар зохиосон болвой" гэсэн домог юм. Энд єгvvлсэнчлэн Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол vсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиа зvйн бvтээл буюу анхны зvрхэн тольт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хоёр дахь нь "Юан улсын судар"-ын 124-р ботод байгаа Уйгар тvшмэл Тататунгаатай холбогдсон домог юм. Тэнд єгvvлэхдээ: "Чингис єрнєш дайлж, Найман улс эвдрэх vйд Тататунга тамгыг євєртлєн дайжаад баригдав. Чингис хаан ухавчлах асууруун: - Даяны иргэд, нутаг цєм миний болсон бєгєєтєл чи бээр тамга євєртлєн хааш очмvй хэмээхэд тэрбээр: "Тvшмэлийн тушаал болмой. Vхтэл сахиж, угийн эзэнд єгсv хэмээмvй. Ямар аймшиггvй єєрийг сэтгэх аж." хэмээжvхэй, Хаан зарлиг болж "Шудрага элбэрэлт хvн ажгуу" хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, "Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг єргємжлєх аливаа vйлд итгэмж болгомуй." хэмээсэнд хаан таалж шадар болгожихуй. Тvvнээс хойш засаг зарлиг тамга хэрэглэн vvсгэж мєн тvvгээр захируулав. Хаан "Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмvй." гэхэд тэрбээр сурсанаа єчсєн нь зарилагт нийлэлцсэн тул даруй хєвгvvд, дvv нарт уйгар vсгээр улсын хилийг тэмдэглэхэд сургагтун хэмээн захив." гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 эзэлж авсан нь vнэн. Харин энэ vед монголчууд анх бичиг vсэгтэй болсон хэрэг огт биш бєгєєд алдарт зохиолч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан єєрийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон бэлэн утга зохиолын хэлийг авч ашигласан ажээ. Єєрєєр хэлбэл монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг Чингис хаан эзэнт улсынхаа хvрээнд хэрэглэжээ. Зєвлєлтийн нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжев энэ тухай "Ямар ч гэсэн 1204 онд Чингис хаан Найманыг бут цохиж, Найманы Таян хааны тамгыг барьж байсан нэгэн уйгарыг олзолж, тvvний тусламжаар тєрийнхєє бичиг хэрэгт уйгар vсэг дээр vндэслэсэн монгол бичиг vсгийг хэрэглэсэн бололтой гэсэн нэгэн домог байдаг. Гэвч хэргийн гол Чингис хаан тєрийнхєє бичиг хэргийг Согдоор дамжиж, Арамейгаас ирсэн шинэ vсгээр явуулах тухай тушаал гаргасанд бус, харин Чингис хааны vед монголчууд нэгэнт ямар нэгэн хэмжээгээр бэлхэн болоод байсан утга зохиолын хэлийг хэрэглэж эхэлсэнд оршино." гэжээ. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгаржин бичгийн хэлтэй байсны гол баримт бол уйгаржин бичгийи хэл ХШ, XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм. ХШ-ХГУ зууны vеийн монгол аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиол, толь бичиг тэргvvтнээс бид тухайн vеийн монгол vгсийн дуудлагыг олж мэдэж болдог билээ. Хэл гэдэг тийм цєєн жилийн дотор амархан-єєрчлєгддєг зvйл биш бєгєєд алгуур аажим хувсдаг учраас бичгийн хэл нь аман аялгуунаасаа ихээхэн зєрєєтэй байна гэдэг бол тэрхvv бичгийн хэл, бичиг vсэг олон жилийн ємнє vvссэн гэж vзэх бvрэн vндэстэй юм.

 

Монголчууд XIII зууны vед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хєтлєх тогтсон уламжлалтай нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мєр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг.

 

Монголчуудын дунд "Уйгаржин монгол бичиг", "монгол бичиг", "Худам монгол vсэг" анх хэдийд, хаанаас авсан тухай сvvлийн vед эрдэмтэн, судлаач нар єєр єєрийн бодол саналыг дурдсан байна. Манай эрдэмтэн Ц.Шагдарсvрэн "Монголчууд ХIII зуунд согд vсгийг уйгараас дам авч хэрэглэсэнгvй, харин VI-VII зууны vед Монгол, Уйгар одоогийн Тажикийн дээд євєг Согд нараас нэгэн зэрэг бичиг vсэг авсан байж бoлох баримт гарч байна." хэмээн бичсэн буй. Мєн Євєр Монголын эрдэмтэн Данзан "Монгол бичгийн vvслийн цагийн асуудал" хэмээх шинжилгээний томоохон єгvvлэлдээ "Эртний монголын хэл аялгууны байдал, эртний монгол орон дахь бичгийн соёлын байдал, эртний монгол орны аймаг угсаатны соёлын харилцааны байдал ба хуучин монгол бичиг дэх хэлний болон vсэг зvйн онцлог зэргийг ерєнхийд нь шинжилж vзвэл, монголчууд ХIII зуунаас хол эрт согд гаралтай уйгар vегийг авч хэрэглэсэн бєгєєд бодитой цагийн талаар 805-840 оны хооронд буюу эсхvл 971-1125 оны хооронд буюу гэх хоёр цаг vед хэрэглэж эхэлcэн боломж нь єєр vеэс илvv байна." гээд тvvнийгээ олон баримтаар батлахыг хичээсэн байна.

 

Монгол бичгийн хэл чухам хэдий vеийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны ємнє уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой бєгєєд энэ талаар ч судлаачдын санал нэг мєр болж чадаагvй байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашгvй гэж vзэх vндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн тvvхтэй хэмээн ярьж буй.

1616-1911 оны хооронд оршин тогтнож ирсэн Дай Чин / Их Чин/ улсын албан ёсны бичиг болох манж бичиг нь монгол бичгээс vvссэнийг дурьдах нь зvйтэй. Манжийн тєрийг vндэслэн байгуулагч Нурхач хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хvн 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр єєрчлєн зохиосон билээ. Эрдэмтэн судлаач нар манж бичиг зохиосон энэ хоёр хvнийг монгол хvн байсан гэж vздэг.

 

Монгол бичиг боловсрон хєгжсєн нь

Монгол vгийг анхлан боловсруулахдаа уйгар vсгийн арван дєрвєн толгой нь монгол хэлний vг бvтээх авиалбарын тооноос арай цєєн тул хошоод, гурваад дvрсийг нийлvvлэн зарим vсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал є, v гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бvтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхvv дvрс, зурлага бvрт тусгай нэр цол єгсєн нь заах аргын євєрмєц нэгэн зvйл юм. Титим, шvд, ацаг, єргєс, шилбэ, завж, гэдэс, сvvл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ зурлага, дvрс бvрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгvй нєхцєлд амаар хэлж єгєх боломжийг бvрдvvлэжээ. Жишээ нь монгол гэсэн цэгтэй, дор нь гэдэс, тєгсгєлд нь дэвсгэр "л" буюу эвэр гэх болно.

 

Нэн эрт цагт vсэг бичгээ боловсруулсан мэргэд маань голчлон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт нэгтгэн хэлдэг авиаг адил дvрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд vгийн эхэнд "ж" нь "я" болдог v зэгдлийг нарийн ажиглаж, адил дvрсээр тэмдэглэсэн тул засаг, ясаг, жасаг гэж дуудах б v рэн бололцоотой байдаг. Vе vеийн олон мэргэд монгол бичгийг засаж єєрчлєлгvй явж ирсний гол шалтгаан нь бол Тєв Азийн єргєн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл тvвэггvй ойлгогдох нарийн увдистай бичиг болохыг мэдэрснийх буй заа. Єєрєєр хэлбол монгол бичгийн авиан зvйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгуутай онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.

 

Монгол vсгийн бас нэгэн онцлогийг Ш.Лувсанвандан багш тайлахдаа: "хуучин монгол vсгийн нэг онцлог нь нэг vсэг vгийн эхэн, дунд, адагт янз бvрээр хувирдагт оршино. Ингэж нэг vсэг янз бvрээр хувирах нь эртний согд, уйгар vсэгт ч байсан юм. Нэг vсгийн янз бvрийн хэлбэртэй болсон нь vсгээр vг тэмдэглэхдээ уг vсгvvдийг бие биеэс нь салангид биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Vг хэлэхэд хvний амнаас цувран гарсан авиа бие биендээ нєлєєлж, мєн нэг авиа vгийн эхэн, дунд, адагт янз бvрээр хувилдгийн адил vсгийг цувруулан залгаж бичихэд мєн нэг vсгийн хэлбэр зэрэглээ vсгийн бичлэгээс болж янз бvрийн хэлбэртэй болох нь зvйн хэрэг. Нэг авиа нєгєє зэрэглээ авианыхаа нєлєєгєєр хувирдаг бол мєнхvv авиаг тэмдэглэсэн vсгийн хувилбарт зохих тусалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн vсгийн янз бvрийн хувилбарыг мєн нэг фонемын янз бvрийн хувилбартай харьцуулж vзэх бvрэн vндэстэй юм." гэсэн билээ.

Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн vгийн бvтцийг єчvvхэн ч алдагдуулалгvйгээр авчирсан нь чухамдаа монгол хэлний хєгжил хувьсал бvхнийг ташаагvй vнэн тэмдэглэсэн тvvхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас єєрєєр бичиж байгаа vг бvрийн цаана эх хэлний маань тvvхэн хувьсал vгийн гарлын учир шалтгаан, vндэсний хэл сэтгэхvйн маань бvхэл бvтэн тvvх байгаа гэдгийг онцлон дурдах нь зvйтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон єнєє vед зарим шантарган гэнэн хvн монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан єєрчилж болдоггvй юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан vзлийн илрэл мэт бодогдож мэдэх vг ээ.

 

Монгол бичгээр бичдэг ёсыг зєрчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэмдэглэн тайрч хаяна гэсэн vг бєгєєд тvvгээр хойч vеийнхнийхээ ємнє уучилшгvй нvгэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч гагц єнєєгийн бидний ємч биш. Єнгєрсєн, одоо, ирээдvй гурван цагийн тvм буман монголчуудын ємч учраас нэгэн vеийн бид дур мэдэн бичиг vсгээ єєрчилж засамжлан, хойч vеийнхээ эх хэл сэтгэхvйнх нь тvvхнээс холтгох эрхгvй. Монгол бичиг бол монгол хэлний vгийн тvvх гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын vгээр жишээлэхэд хутга, хядах, чарга чирэх, гэх мэт vгийг монгол бичгээр хидуга, хидуху, чирга, чирхv гэж бичнэ. Эхний хоёр vгийн язгуур нь хиду-бєгєєд хядаж, хяргадаг юмын нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Нєгєє хоёр vгийн язгуур чир-бєгєєд чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна.

Vсэг зvйн хувьд авч vзвэл, XVI - XVII зууны vе хvртэлх бичгийн хэв маяг, vсгийн зурлага уугуул согд, уйгар vсэгтэй их тєстэй байсан бєгєєд тийм ч учраас энэ vеийн монгол бичгийг уйгаржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. ХVI -ХVII зуунаас хойш, єдгєєгийн монгол бичиг vсгийн хэв маягийг олж, vсгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний vгийг тэмдэглэх галиг vсгийн бvхэл бvтэн тогтолцоотой болж, зєв бичих дvрэм ч жигдрэн цэгцэрсэн байна. ХVI -ХVII зууны vед монголчуудын ном бичгийн vйлс нэн єрнєж, ном барлах, орчуулах туурвах vйл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл бvрэлдэн тогтжээ. Монгол бичгийн зєв бичих дvрэм жигдрэн цэгцрэхэд ХIII зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэлзvйн бичиг, олон зvйлийн тєрєхдєє бие биенээ хялайж хардаггvй бие биенээ хvндэлдэг єрхийн тэргvvнээ та гэдэг байв. Энэ нь ч туурвиж ирсэн олон арван хэлзvйн бичиг, олон зvйлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр "Зvрхэн тольт" хэмээх хэлзvйн бvтээл цагаан толгой, vсгийн дvрмийг хамарсан тєдийгvй хэл шинжлэл буюу дуун ухааны олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад XIII зууны эцэс, XIV зууны эхэн vед бvтээн туурвиж байсан. Чойжи-Одсэр, монгол бичгийн авиазvй, хэлзvйн онцлогийг сайн тусгаж, vгийн эцэст vе битvvлэн орж чадах гийгvvлэгч vсгийг бvртгэн тогтоож 11 дэвсгэр vсэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийгvvлэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас vзэхэд тэр эрт цагт монгол хэлний гийгvvлэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ. XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Дагзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамьян, С.Шагж тэргvvтэн олон мэргэд, олон арван цагаан толгой, "Зvрхэн тольт" хэмээх хэлзvйн дvрмийг боловсруулсаар ирсэн билээ. XX зууны эхэн vед С.Шагж багшийн "Vсгийн дvрмийн толь" гарч, єдгєє хvртэл Євєр Монгол, Буриад бvгд л энэ толийг зєв бичих зvйн хувьд мєрдлєг болгож байгаа юм.

 

Монгол бичгийн сан хємрєг

Монгол туургатан олон зууны турш vндэснийхээ бичгээр оюуны соёлын хосгvй арвин єв сан бvтээжээ. Цаг цагийн гамшиг, vе vеийн vрэгдлийг тэсч єнгєрєєсєн нь л бидэнд хvрч иржээ гэж бодоход єдгєє Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад єєрийн эрхгvй бахдан бишрэх сэтгэл тєрєх ажээ.

 

Зєвхєн улсын нийтийн номын санд монгол бичгээр тууривсан 20000 орчим судар шастир хадгалагдаж байна.

 

ОХУ, Монгол, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шастир, мєн vлэмж тоотой байгаа бєгєєд зарим орны эрдэмтэн єєрийн оронд байгаа монгол номын гарчгийг хэвлvvлсэн нь зєвхєн тусгай ном, том боть болсон байх юм.

 

Монгол туургатны дотроос ухаан билгээрээ тодрон гарсан олон мэргэд зvйл зvйлийн ухааны нэн арвин шастир судар туурвисан байхаас гадна эртний дорно дахины соёлт орнуудын шилдэг зохиолын орчуулгын баялаг сан хємрєг буй болгожээ. Ганцхан жишээ дурдахад монголын их хаадын намтар, хатад, хєвгvvд, гавъяатан сайд, тvшмэдийн шастир болон Юань улсын vеийн монголын эдийн засаг, соёлын тvvхийг єргєн хамарч бичсэн "Юань улсын судар" хэмээх 210 дэвтэр номыг монголын нэрт бичгийн хvн, хятадач Дандаа (чухам нэр нь Дэмжигдорж) 1917-1928 оны хооронд орчуулсан нь гар бичмэлээр улсын нийтийн номийн санд хадгалагдаж байна. Мєн энэхvv "Юань улсын судар"-ын 14 дvгээр дэвтэр манж хураангуйг орчуулсан нь бас байх юм. Ганжуур, Данжуур тэргvvтэй єдий тєдий судар шастирыг тєвд хэлнээс орчуулсныг хэн бvхэн мэдэж байгаа. Монгол бичгээр байгаа орчуулгын сан хємрєгт 1921-1945 он хvртэл єрнє дахины хэлнээс орчуулсан бас нэлээд арвин ном зохиол бий билээ. Монгол бичгээр бидэнд уламжлагдан ирсэн судар, шастир, намтар тvvх, илтгэл шасдир, данс хараа, алба албан бичиг тэргvvтэн нь монгол туургатны туулж ирсэн зам мєр, туурвиж бvтээсэн оюун ухаан, мандаж буурсан тvvхэн vнэн, шvтэж баримталсан зан vйлийг танин мэдэх гол тvлхvvр бєгєєд сонгодог бичгийн найруулгын ур маяг, эх хэлнийхээ яруу сайхан, арвин баялаг vгийн санг гагцхvv монголын бичгийнхээ сан хємрєгєєс л сурч мэдэх учиртай.

 

Тєгсгєлд нь тэмдэглэхэд монгол бичиг нь монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, олон аялгуутныг соёлоор холбох гvvр билээ. Єєрчлєн байгуулалтын сайн цагийн урин улиралд найман настнаас наян настан буурал, жирийн ажилтнаас тєрийн сайд хvртэл хэлмэгдсэн соёлоо сэргээж, монгол бичгээ сурч мэдэхийг хичээн чармайж байгаа нь нэн сайшаалтай бєгєєд монгол бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох нь тvvхэн зайлшгvй шаардлага болон тавигдлаа.

 

Иймээс бид эх орон, эх хэл хоёроо эрхэмлэн дээдэлж, монгол тvмний ертєнцийн оюуны санд оруулсан хандив болох монгол бичгээ шамдан сурцгаая!

 

 

 

Монгол бичиг боловсорч хөгжсөн нь 

Док.проф Ш.Чоймаа

 

Их эзэн Чингис хаан монгол бичгийг таалан тєрийн бичиг болгосны 800 жилийн ойг тохиолдуулан цуврал гаргаж буй, гавъяат багш, док.проф Ш.Чоймаа гуайн "Монгол бичиг" нийтлэлийн төгсгөлийн хэсэг. Үүний дараа Дөрвөлжин болон Галиг үсгийн талаарх нийтлэлийг тавих болно.

 

Монгол бичиг боловсорч хөгжсөн нь

 

Монгол үсгийг анхлан боловсруулахдаа уйгур үсгийн 14 толгой нь монгол хэлний үг бүтээх авиалбарын тооноос арай цөөн тул хошоод, гурваад дүрсийг нийлүүлэн зарим үсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал ө, ү гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бүтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхүү дүрс, зурлага бүрт тодорхой нэр цол өгсөн нь заах аргын өвөрмөц нэгэн зүйл юм. Титим, шүд, ацаг, өргөс, шилбэ, завж, гэдэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ дүрс, зурлага бүрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгүй нөхцөлд амаар хэлж өгөх боломжийг бүрдүүлжээ. Жишээ нь монгол гэсэн үгийг зурлагаар нь дуудан хэлж өгвөл, титим гэзэгтэй, залгаад гэдэс,  их инхлэг, га-гийн хоёр шүд, өмнөө хоёр цэгтэй, дор нь гэдэс, төгсгөлд нь дэвсгэр "л" буюу эвэр гэх болно.

 

Нэн эрт цагт үсэг бичгээ боловсруулсан мэргэд маань олон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт сэлгэн хэлдэг авиаг адил дүрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд үгийн эхэнд "ж" нь "я" болдог үзэгдлийг нарийн ажиглаж адил дүрсээр тэмдэглэсэн тул жасаг, ясаг, засаг гэж дуудах бүрэн бололцоотой байдаг. е үеийн олон мэргэд монгол бичгийг өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл төвөггүй ойлгогдох нарийн увидастай бичиг болохыг мэдэрч байсных буй заа. Өөрөөр хэлбэл монгол бичгийн авиан зүйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгууны онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.

 

Монгол үсгийн бас нэгэн онцлогийг академич Ш.Лувсанвандан багш тайлахдаа, "Хуучин монгол үсгийн нэг онцлог нь нэг үсэг үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувирдагт оршино. Ингэж нэг үсэг янз бүрээр хувирах нь эртний согд, уйгур бичигт ч нэгэн адил байсан юм. Нэг үсгийн янз бүрийн хэлбэртэй болсон нь үсгээр үг тэмдэглэхдээ уг үсгүүдийг бие биеэс нь салангад биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. г хэлэхэд хүний амнаас цувран гарах авиа бие биедээ нөлөөлж, мөн нэг авиа үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувирдагийн адил үсгийг цувруулан залгаж бичихэд мөн нэг үсгийн хэлбэр зэргэлдээ үсгийн бичлэгээс болж янз бүрийн хэлбэртэй болох нь зүйн хэрэг. Нэг авиа нөгөө зэрэглээ авианыхаа нөлөөгөөр хувирдаг бол мөнхүү авиаг тэмдэглэсэн үсгийн хувилбарт зохих тусгалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн үсгийн янз бүрийн хувилбарыг мөн нэг фонемын янз бүрийн хувилбартай харьцуулж үзэх бүрэн үндэстэй юм" гэсэн билээ.

 

Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр бидэнд авч ирсэн нь монгол хэлний хөгжил хувьсал бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал, үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн маань бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон өнөө үед, зарим шантарган, гэнэн хүн монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан өөрчилж болдоггүй юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан үзлийн илрэл мэт бодогдож мэдэх үг ээ.

 

Монгол бичгээр бичдэг ёсыг зөрчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэрэмдэглэн тайрч хаяна гэсэн үг бөгөөд түүгээр хойч үеийнхнийхээ өмнө уучилшгүй нүгэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч ганц өнөөгийн бидний өмч биш. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн түм буман монголчуудын өмч учраас нэгэн үеийн бид дур мэдэн бичиг үсгээ өөрчлөн засамжлан, хойч үеийнхнээ эх хэл-сэтгэхүйнх нь түүхээс холтгох эрхгүй.

 

Монгол бичиг бол монгол хэлний үгийн түүх гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын үгээр жишээлэхэд хутга, хядах, чарга, чирэх гэх мэт үгийг монгол бичгээр kudo)T, kudoeeO, Cir)T, CirK гэж бичнэ. Эхний хоёр үгийн язгуур нь хиду- бөгөөд хядаж хяргадаг юмны нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Нөгөө хоёр үгийн язгуур нь чир- бөгөөд чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна.

сэг зүйн хувьд авч үзвэл XVI-XVII зууны үе хүртэлх бичгийн хэв маяг, үсгийн зурлага уугуул согд, уйгур үсэгтэй их төстэй байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн монгол бичгийг уйгуржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. XVI-XVII зуунаас хойш өдгөөгийн монгол бичгийн үүсэл, хэв маягийг олж, үсгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний үгийг тэмдэглэх галиг үсгийн бүхэл бүтэн тогтолцоотой болж зөв бичих дүрэм ч жигдрэн цэгцэрсэн байна.

 

XVI-XVII зууны үед монголчуудын ном бичгийн үйлс нэн өрнөж, ном барлах, орчуулан туурвих үйл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл бүрэлдэн тогтжээ. Монгол бичгийн зөв бичих дүрэм жигдрэн цэгцрэхэд, XIII зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэл зүйн бичиг, олон зүйлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр "Зүрхэн толт" хэмээх хэл зүйн бүтээл цагаан толгой, үсгийн дүрмийг хамарсан төдийгүй хэл шинжлэл буюу дуун ухааны олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад, XIII зууны эцэс XIV зууны үед бүтээн туурвиж байсан Чойжи-Одсэр монгол бичгийн хэл зүйн бүтээл "Зүрхэн толт"-доо монгол хэлний авиа зүй, хэл зүйн онцлогийг сайн тусгаж, үгийн эцэст үе битүүлэн орж чадах гийгүүлэгч үсгийг бүртгэн тогтоож 11 дэвсгэр үсэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийгүүлэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас үзэхэд тэр эрт цагт монгол хэлний гийгүүлэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ.

 

XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Данзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамъян, С.Шагж тэргүүтэн олон мэргэд, олон арван цагаан толгой, "Зүрхэн толт" хэмээх хэл зүйн дүрмийг боловсруулсаар иржээ. XX зууны эхэн үед С.Шагж багшийн "сгийн дүрмийн толь" гарч, өдгөө хүртэл Өвөр Монгол, БНМАУ, Буриад бүгд л зөв бичих зүйн хувьд мөрдлөг болгож байгаа билээ.

 

Монгол бичгийн сан хөмрөг

 

Монгол туургатан олон зууны турш үндэснийхээ бичгээр оюуны соёлын хосгүй арвин өв сан бүтээжээ. Цаг цагийн гамшиг, үе үеийн үрэгдлийг тэсч өнгөрөөсөн нь л бидэнд хүрч иржээ гэж бодоход өдгөө Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад өөрийн эрхгүй бахдан бишрэх сэтгэл төрөх ажээ. Зөвхөн улсын нийтийн номын санд монгол бичгээр туурвисан 20000 орчим судар шаштир хадгалагдаж байна. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Япон, ХБНГУ, БНАГУ, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шаштир үлэмж тоотой байдаг бөгөөд зарим орны эрдэмтэн өөрийн орон дахь монгол номын гарчгийг хэвлүүлсэн нь хэд хэдэн боть бүтээл болсон ажээ.

 

Монгол туургатны дотроос ухаан билгээрээ тодрон гарсан олон мэргэд зүйл зүйлийн ухааны нэн арвин шаштир судар туурвисан байхаас гадна эртний дорно дахины соёлт орнуудын шилдэг зохиолын орчуулгын баялаг сан хөмрөгийг бий болгожээ. Ганцхан жишээ дурдахад, монголын их хаадын намтар, хатад, хөвгүүд, гавьяатан сайд, түшмэдийн шаштир болон Юань улсын үеийн монголын эдийн засаг, соёлын түүхийг өргөн хамарч бичсэн "Юань улсын судар" хэмээх 210 дэвтэр номыг монголын нэрт бичгийн хүн, хятадач Дандаа (чухам нэр нь Дэмчигдорж) 1917-1928 хооронд орчуулсан нь гар бичмэлээр улсын нийтийн номын санд хадгалагдаж байна. Мөн энэхүү "Юань улсын судар"-ын 14-р дэвтэр манж хураангуйг орчуулсан нь бас байх юм. Ганжуур, Данжуур тэргүүтэй өдий төдий судар шаштирыг төвд хэлнээс орчуулсныг хэн бүхэн мэдэж байгаа. Монгол бичгээр байгаа орчуулгын сан хөмрөгт 1921-1945 он хүртэл өрнө дахины хэлнээс орчуулсан бас нэлээд арвин ном зохиол бий билээ. Монгол бичгээр бидэнд уламжлагдан ирсэн судар шаштир, намтар түүх, илтгэл шаштир, данс хараа, албан бичиг тэргүүтэн нь монгол туургатны туулж ирсэн зам мөр, туурвиж бүтээсэн оюун ухаан, мандаж буурсан түүхэн үнэн, шүтэж баримталсан зам мөрийг танин мэдэх гол түлхүүр бөгөөд сонгодог бичгийн найруулгын ур маяг, эх хэлнийхээ яруу сайхан, арвин баялаг үгийн санг гагцхүү монгол бичгийнхээ сан хөмрөгөөс л сурч мэдэх учиртай.

 

Төгсгөлд тэмдэглэхэд, монгол бичиг нь монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, олон аялгуутныг соёлоор холбох гүүр билээ. Өөрчлөн байгуулалтын сайн цагийн урин улиралд найман настнаас наян настай буурал, жирийн ажилчнаас төрийн сайд хүртэл хэлмэгдсэн соёлоо сэргээж, монгол бичгээ сурч мэдэхийг хичээн чармайж байгаа нь нэн сайшаалтай бөгөөд монгол бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох нь түүхэн зайлшгүй шаардлага болон тавигдлаа.

 

Иймээс бид эх орон, эх хэл хоёроо эрхэмлэн дээдэлж, монгол түмний ертөнцийн оюуны санд оруулсан хандив болох монгол бичгээ шамдан сурцгаая!


 

Тод бичиг       

Их эзэн Чингис хаан монгол бичгийг таалан тєрийн бичиг болгосны 800 жилийн ойг тохиолдуулан цуврал гаргаж буй, гавъяат багш, док.проф Ш.Чоймаа гуайн "Тод бичиг" нийтлэлийг сонирхон уншина уу.

Зая Бандид Намхайжамцын намтар Сарны гэрэл хэмээх номыг түүний шавь Раднаабадраа 1691 онд туурвиж үлдээсэн бөгөөд энэхүү намтар зохиолын монгол тод бичгээр уламжилсан эх нь Монгол улсад байхаас гадна тод бичгээр байгаа хэд хэдэн бичмэл эх нь ОХУ-д хадгалагдаж байна. Тод бичиг, түүний дурсгалыг тусгайлан судалсан эрдэмтэн Х.Лувсанбалдангийн бичсэнчлэн Сарны гэрэл хэмээх энэ намтар нь болсон үйл явдлыг үнэн зөв бичсэнээрээ түүхийн сонин сурвалж бичиг ажээ. Сарны гэрэл-ийг 1959 онд академич Б.Ринчен гуай оршил бичиж хэвлүүлсэн билээ. Мөн академич Ц.Дамдинсүрэн Монголын уран зохиолын дээж зуун билиг оршив номондоо хэсэгчлэн оруулж, орчуулсан номын нэрийг монгол, төвдөөр жагсаан нийтэлсэн юм. Тод бичгээр бичсэн Сарны гэрэл-ийг монгол дурсгалт бичгийн цувралаар 1967 онд хэвлэн гаргасан. Ойрдын хошууд Яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандид Огторгуйн далай буюу Намхайжамц нь 1599 он буюу шороон гахай жил Баавханы тавдугаар хүү болон мэндэлжээ. Тэр цагт дөрвөн ойрдын ноёд нэг нэг хүүгээ сахил хүртээж банди болгоё хэмээн тохиролцсон тул Байвгас баатар Намхайжамцыг 17 настайд нь үрчлэн авч сахил хүртээн лам болгожээ. рчлэн авсан эцэг Байвгас нь Чингисийн дүү Хавт Хасарын удмын ноён бөгөөд Дөрвөн Ойрдын түүхэнд зартай хүний нэг билээ. Намхайжамц 1617 онд Төвдийн Цогт Брайбүн хийдэд шавилан суужээ. Энд 20 гаруй жил таван ухаан-ы номд шамдан сурч, гоц авъяас билгээрээ гайхуулж Равжамба хэмээх цол хүртжээ. Тэрбээр 1638 онд Төвдөөс Ойрд нутагтаа заларсан ажээ.

 

Зая Бандидыг нутагтаа эгэхээс өмнө тавдугаар далай лам Лувсанжамц уулзаж мутрынхаа эрихийг хайрлаж, Чи миний төлөө монгол хэлтэнд гарч, шашин хийгээд амьтанд ном үзүүлж туслан үйлд хэмээжүхүй. Ингээд Зая Бандид 1639 оны намар нутагтаа ирж Тарвагатайн Харавгайд Очир тайжийнд ирж өвөлжжээ.

1640 онд Ойрд, Халхын ноёд цугларч Их цааз гэдгийг тогтооход оролцсон тухай тодорхой бичгийн баримт үгүй боловч оролцсон гэж үзэх үндэс байгаа билээ. Баатар хунтайжийн санаачилгаар монголын билгийн улирлын XI-р жарны төмөр луу жилийн намрын дунд сарын шинийн таванд Тарвагатайн Улаан Бураа хэмээх газар Халх, Ойрдын ноёдын чуулган болсон бөгөөд түүнд Халхын Засагт хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөөтэй том ноёд, Ойрдын Эрдэнэ Баатар хунтайж, Хөндлөн Увш, Хошуудын Гүүш хан Төрбайх зэрэг халх, ойрд, Хөх нуурын монголчууд, Ижил мөрний торгуудын гол гол ноёд оролцсон ажээ.

 

Тэр чуулган феодалын бутралыг давж, үндэсний нэгдсэн улсыг сэргээн бэхжүүлж, харийн дайсныг хамтран эсэргүүцэх хэрэгт монгол угсаатны хамтын хүчин зүтгэлийг нэгтгэх гол зорилтыг тавьсан билээ. Энэ чуулганаар шарын шашныг түгээн дэлгэрүүлэх тухай бас хэлэлцсэн бөгөөд 1641 оны хавар Халхын Засагт хан, Зая Бандидыг урин залж, улмаар Түшээт хан, Сэцэн ханыд заларсан байна. Их цааз тогтоосон 1640 оны чуулганд Зая Бандид оролцсон учраас түүнийг халхын ноёд бишрэн хүндэлж дараа жил нь өөрийн нутагтаа залсан байж таарна. Зая Бандид халхад явсан зорилгыг Оросын түүхч доктор И.Я.Златкин Халх долоон хошуунд Зонховын шашныг дэлгэрүүлэхийн сацуу Халхын 3 хантай учирч Манж чин улсын түрэмгийллийн эсрэг нэгдэх гэсэн Халх, Ойрдын хуулийн гол санааг давтан сануулах зорилгоор явсан бололтой гэж тодорхойлжээ.

 

1645 онд Халимагт очсон нь мөн л дээрх зорилгыг агуулж байсан буй заа. Зая Бандид 1640 оны орчмоос ном орчуулах үйлээ эхэлсэн гэж үздэг. Түүний намтарт барс жилээс хойд барс жил хүртэл орчуулав хэмээн 177 номын нэрийг дурдсан буй. Энэ хугацааг судлаачид 1650-1662 он гэж үзэх боловч орчуулсан номын жагсаалтанд үүнээс өмнө орчуулсан бүтээл ч хэд хэд байгаа тул бас эргэлзээ төрүүлж байна. Магадгүй барс жилээс хойд барс жил хүртэл гэдэг нь 1638-1662 он буюу 24 жилийн хугацааг заасан хэрэг байж болох юм. Зая Бандид 1648 оны өвөл монгол бичгийг засварлан тодорхой болгосон тод бичгээ зохиожээ. Зая Бандид сгийн найрлага хэмээх цагаан толгойнхоо төгсгөлийн үгэнд тод бичиг зохиох болсон зорилгоо Омог монгол улсын хувьтанд хялбар болгохын тулд гэж тодорхойлжээ. үнээс үзвэл тод бичгийг зөвхөн дөрвөн Ойрдод зориулсан бус болох нь тодорхой юм. Зая Бандид 1662 оны намар Ойрд нутгаас Төвдөд очих замын зуур 63 сүүдэртэй байхдаа өвдөж таалал төгсчээ. Зая Бандид Намхайжамц бол одоо хүртэл хэрэглэсээр байгаа тод бичгийг зохиож, эртний дорно дахины олон ухааны судар шаштирыг эх хэлнээ орчуулж, шашин төрийн үйл хэрэг, монгол туургатны эв нэгдлийн төлөө хүч билгээ зориулж явсан соён гэгээрүүлэгч эрдэмтэн хүн билээ.

 

Тод бичгийн онцлог

 

Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол бичгээ тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. Монгол бичгийн чухам юуг тодорхой болгосныг өгүүлэхийн урьд монгол бичгийн зарим онцлогийг тодруулах хэрэгтэй юм. Орчин цагийн монгол хэл халх аялгуунд биеэ даасан авиалбар буюу үгийн утга ялгадаг авианы заримыг монгол бичигт нэгэн дүрсээр тэмдэглэсэн байдаг. үний гол шалтгаан бол эртний монгол хэлэнд тухайн авианы зарим нь үүсэн бий болоогүй буюу биеэ даасан авиалбар болж чадаагүй байсантай холбоотой билээ. Монгол бичиг маань монгол хэлний олон аялгуунд сэлгэн хэлэгддэг авиаг нэг дүрсээр тэмдэглэснийг бид мэднэ. Өдгөө бидний үзэхэд монгол бичиг маань олон ижил дүрстэй ялгахад бэрх мэт санагдаж яагаад авиа бүрийг ялгасан нарийн үсэг зохиож болоогүй юм бол гэсэн бодол төрдөг.

 

Үүний учир шалтгааныг нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ийнхүү өгүүлжээ. Ямар учраас дундад зууны үеийн монгол хэл бичгийн хүмүүс уйгур үсгийг авахдаа хожим манж нар үсгээ зохиохдоо дусал бинт нэмэх зэргээр маш нарийн болгосны нэгэн адил авиалбар бүрийг нарийн ялгахын тулд ямар нэгэн нэмэлт тэмдэг хийж оновчтой хэрэглэж чадсангүй вэ гэж асууж болно. үний бүх баримт зүйлийг анхааралтай судалж үзвэл хэл шинжлэлийн ноцтой үндэс байсан юм гэж дүгнэж болох байна. үнд XIII зууны эцсээр Хубилай хааны үед монголчууд энэхүү боловсон бус үсгийг төвд цагаан толгой дээр үндэслэсэн бүр нарийн үсгээр солихыг оролдсон юм. Хэдий тийм боловч энэхүү оролдлого нь амжилт олсонгүй. Мөн үүнчлэн XVII зууны дундуур зохиосон, авианы талаар маш нарийн Зая Бандидын тод үсэг нь ойрдын зарим аймгийн дунд өргөн дэлгэрч чадсангүй. Хэлний нутгийн аялгуу нь үлэмж олон салбар бөгөөд тэдгээр аялгууны хоорондын ялгавар нь нэгэнтээ жигдрэн нийлээгүй байх үед үлэмж нарийн цагаан толгойтой үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй болдог байна. Тэгвэл тийм бичиг үсэг нь бусад бүх аялгуугаар хэлцэгчдэд ойлгомжгүй болдог байна. Чухам ийм учраас Хубилай хааны дөрвөлжин үсэг, жич Ойрдын зарим аялгуудын дунд Зая Бандидын тод үсэг авиан зүйн талаар боловсон бус цагаан толгойтой хуучин монгол үсэгтэй өрсөлдөж хүчин мөхөстжээ. Хэлний олон салбар нутгийн аялгуу бүхий нөхцөл байдалд нэг бол дундад зууны үеийн Монголд болсонтой адил авиан зүйн талаар олон нутгийн аялгууны дундын чанартай бичиг зохиох хэрэгтэй, эсвэл дундад зууны үеийн Францад болсон шиг нийт улсынхаа бичиг харилцааны ашиг тусад тохируулалгүй салангад аялгуу бүрд бичиг үсэг буй болгох замаар орох хэрэгтэй болдог ажээ. Хуучин монгол бичгийн хэлний онцлог чухам энэхүү дурдсан зүйлээр тайлбарлагдах нь түүний цагаан толгойн үсгийн бүрэлдхүүнээс илэрхий байна гэж Г.Д.Санжеев өгүүлсэнчлэн үлэмж нарийн цагаан толгойтой бичиг үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй бөгөөд Зая Бандидын зохиосон тод үсэг ч баруун монголын аялгуунд үндэслэсэн юм. Тод бичиг зохиохдоо монгол бичгийг хэрхэн өөрчилснийг үндсэн 7 эгшгийн жишээгээр өгүүлье!

 

А, Э эгшиг монгол бичигт үгийн эхэнд ялгаатай боловч үгийн дунд, адагт адил байдгийг ялган тэмдэглэсэн. И эгшгийн тухайд бараг адилхан боловч бичлэгийн ялгавар бий. Ө эгшгийг дөрвөлжин гэдэсний ард дээд талдаа өргөстэй эгшгийг монгол бичгийн гэдсээр, У эгшгийг урдаа өргөстэй гэдсээр тус тус тэмдэглэсэн ажээ. Тод бичиг зохиохдоо хэлний нэг авиалбарыг нэг л дүрсээр тэмдэглэж эхэнд, дунд, адагт орох олон хэлбэргүй болгохыг ихэд хичээсэн байдаг. Тод бичигт урт эгшгийг удааны (уртатгалын) тэмдэг болон гэдэс давхарлах хоёр аргаар тэмдэглэсэн бөгөөд академич Ш.Лувсанвандан, Б.Ринчен, Г.Д.Санжеев, эрдэмтэн Х.Лувсанбалдан, Г.Жамьян зэрэг судлаачид энэ талаар өөрсдийн өвөрмөц саналыг дэвшүүлсэн билээ.

 

Үг зүйн тухайд гэвэл монгол бичгийн хэлний дагавар нөхцөлийг аль болох ойрдын аялгуунд ойртуулсан, зарим эртний хэлбэрийг орхисон зэрэг онцлогтой юм. гсийн сангийн тухайд бол тод үсгийн эхэн үеийн дурсгалд ойр нутгийн аялгууны үгс нэн ховор бөгөөд хожмын дурсгалд нутгийн аялгууны үг өдий төдий тохиолддог. Энэ онцлогт нь үндэслэн судлаачид тод бичгийн хөгжлийг хоёр үе болгодог бөгөөд нэгдүгээр үе нь 1648 оноос XVIII зууны II хагас хүртэл, хоёрдугаар үе нь XVIII зууны II хагасаас Халимагт 1924 он, Шинжаанд одоог хүртэл хэмээсэн үечлэл хийж байна. II үед тод бичиг нь Халимаг-Шинжааны ойрд, монгол аялгууг тусгасан, тэдний утга зохиолын хэл болжээ. Одоо БНХАУ-ын Шинжааны ойрд монголчууд тод бичгээ хэрэглэж сонин, сэтгүүл, ном хэвлэсээр байна.

 

Тод үсгийг Зая Бандид анх зохиохдоо нийт монгол хэлтэнд зориулсан боловч бүх монголчуудад дэлгэрч чадалгүй зөвхөн ойрдын бичиг болон хувирсан явдал бол өмнө өгүүлсэнчлэн олон аялгуу дундын шинжтэй монгол бичгийг тодорхой нэг аялгуунд ойртуулснаас шалтгаалжээ. Мөн тод бичиг нь монгол бичиг шиг хурдан бичихэд төвөгтэй, нарийн зурлага олонтой байсан нь бас нөлөөлжээ. Гэвч тод үсгийн ололттой зарим зүйлийг хожмын үсэг зохиогчид ашиглаж байжээ. Тухайлбал 1905 онд Буриадын лам Агваандорж тод үсэгт тулгуурлан буриадын шинэ үсгийг зохиосон бөгөөд олны дунд Вагиндрагийн үсэг хэмээн алдаршжээ.

 

Тод бичиг, түүний дурсгалыг судалсан нь

 

Тод бичгийн судалгаа одоогоос 140 гаруй жилийн өмнө эхэлжээ. 1847 онд Казаний их сургуулийн профессор А.Попов Халимаг хэлний зүй, 1849 онд А.Бобровников Халимаг монгол хэлний зүй хэмээх бүтээл туурвисан бөгөөд мөн 1850-д оны үеээс Санкт-Петербургийн их сургуулийн оюутан Ю.Лыткин нэлээд зүйл хийжээ. Тэрчлэн нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов, С.А.Козин, Г.Д.Санжеев, Д.Кара, Н.Поппе, Ж.Крюгер нар үнэ цэнэтэй судалгаа хийсэн билээ.

 

ОХУ-ын Халимаг, БНХАУ-ын Шинжааны эрдэмтэд тод бичгийн судлалаар их зүйл хийж байгааг онцлон хэлэх ёстой. Монголын эрдэмтэд, тухайлбал Х.Лувсанбалдан, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Ц.Шагдарсүрэн, Ж.Надмид, Г.Жамьян нар тод бичгийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд манай судлаачид энэ талаар сонирхолтой судалгааг явуулж байна.

 

Тод бичгийн дурсгалууд

 

Монголчууд олон үеийн турш хэд хэдэн бичиг үсэг зохион хэрэглэж, түүгээрээ ном зохиолоо туурвин үлдээснийг бид мэднэ. Тод бичгээр туурвисан бүтээл нь монгол бичгийн дараа орохуйц арвин сан хөмрөгтэй юм. Тод бичгийн дурсгалын дийлэнх нь гар бичмэл байх бөгөөд одоо Монгол улсын нийтийн номын сан болон хэл зохиолын хүрээлэнгийн номын хөмрөгт давхардсан тоогоор 2000 гаруй ном байгаа ажээ. Мөн орон нутагт тухайлбал, Ховд, Увс аймаг, хувь хүмүүсийн гарт нэлээд ном хадгалагдаж байгааг тооцох ёстой.

 

ОХУ, БНХАУ, Герман зэрэг бусад орны номын санд тод бичгийн дурсгалууд арвин байгаа юм. Берлин хотын Гумбольдтын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнтэй МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхим хамтран ажилладаг бөгөөд 1989 оны намар миний бие Берлинд очиж, улмаар Дрезден мужийн Хернхүт хэмээх жижиг хотын сүмийн архивт хадгалагдаж байгаа тод бичгийн дурсгалыг долоо хоног үзэж танилцах сайхан боломж олдсон билээ. Тэнд монгол бичгийн Алтангэрэл, лгэрийн далай, Ушаандар хааны тууж, Увш хунтайжийн тууж, Улаан сувд эрих сургаалын зохиол тэргүүтэй нэлээд арвин дурсгал хадгалагдаж байна. Мөн 1822 онд зохиосон Герман-Халимаг толь (гар бичмэлээр) XIX зууны эхэн үед нэрт монголч эрдэмтэн Б.Я.Шмидтээр дамжуулан хорийн буриад Номт.Бадам, халимагийн Содном нар Германы миссионер (шашин номлогч) Ё.Г.Шиллтэй харьцаж байсан захидлууд зэрэг судалгааны сонин хэрэглэгдэхүүн байгаа юм. Хернхүтийн сүмийн архивт хадгалагдаж байгаа эдгээр тод бичгийн дурсгалыг бүртгэн авч, заримыг нь гараар хуулан авсан билээ. Энэхүү дурсгалтай танилцах бүхий л боломжоор хангасан доктор Удо Баркманнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ ялдамд тэмдэглэмээр байна. Мөн энэ явдлаараа 1866 онд Лейпциг хотод В.Юүлгийн хэвлүүлсэн тод үсгийн Шидэт хүүрийн үлгэр-ийг хуулбарлан буулгаж авсан билээ. Тод бичгийн дурсгалууд нь сэдвийн хувьд бурхан шашны хөлгөн судрууд, гүн ухаан, анагаах ухаан, зурхай, уран зохиол, аман зохиол, зан үйлийн холбогдолтой гэх мэт тун олон янз юм. Б.Содном гуайн бичсэнчлэн тод бичгийн дурсгалуудыг төвд хэлнээс орчуулсан, монгол бичгээс тод бичигт буулгасан, шууд тод бичгээр зохиосон гэж 3 зүйлд хуваан үзэж болно. Тод бичиг, түүний дурсгалыг судлан шинжилж олны хүртээл болгох нь монгол туургатны бүтээсэн соёлын арвин хөмрөгөөс хойч үедээ танилцуулж, тэдний оюуны санг баяжуулах эрхэм нэгэн эх булаг юм. Нөгөө талаар эх хэлнийхээ хөгжил хувьсал, нутгийн аялгууг судлан үзэхэд тод бичгийн дурсгалын хэлийг зайлшгүй судлах шаардлагатай билээ.

 

Док.проф Ш.Чоймаа 

 
Бидний өвөг бэх зуурч, бийр янтай нийлvvлсэн бичгийн их соёлтой байжээ
Р.ОЮУНЦЭЦЭГ (2006-08-18)
МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийн багш, доктор, профессор Ш.Чоймааг танихгvй хvн бараг vгvй.

Тэрбээр монгол бичгийн төлөө насаараа зvтгэж яваа эрдэмтэн. Чоймаа багш саяхан Монголын тvvхэн сурвалж бичгийн цуврал хэмээх 30 боть номоор уншигчдынхаа оюуныг мялаав. Энэхvv бvтээлийнх нь талаар тvvнтэй ярилцлаа.

-Монголчуудын номын цангааг тайлсан сайхан бvтээл болжээ. Хөрвvvлэх номоо хэрхэн сонгов?
-XIII-XX зууны эхэн vе хvртэлх vеийг хамарсан, монгол хvн монгол бичгээрээ бичиж vлдээсэн хамгийн нэртэй тvvхэн сурвалж бичгийн дээжсийг шvvж кирилл vсэгт хөрвvvлсэн юм. Өөрийн номын сангийн судруудад тvшиглэн шилж сонгоод эхний 30 ботийг хэвлvvлэн гаргалаа.

-Ийм том бvтээлийг хөрвvvлэхэд амаргvй байсан байх. Хэдий хугацааны хөдөлмөр зарав?
-Мэдээж хөрвvvлэг гэдэг нэг бичгийг нөгөөд буулгахын төдий зvйл бус. Эртний ном судрыг байцаан шvvж манж, төвд vгийн уг сурвалжийг судлах, хэллэгийн утга учир, vнэн мөнийг эргэцvvлэн нягтлах гээд олон нарийн ажиллагаатай. Заримдаа нэг vгийн утгыг бvтэн өдөр ухаж байж олох тохиолдол ч байсан.

Би ганцаараа энэ бvгдийг хийгээгvй. Манай Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийг төгссөн магистр, докторант, оюутнуудын хvч хөдөлмөр шингэсэн. Нэлээд олон жил хийх гэж бодож, ном ч их цуглуулсан. Цагийн бачим, хэлний бэрхшээл гээд янз бvрийн шалтгаанаар эхэлж болохгvй л байлаа. Тэгээд ч одоо ном хийх гэж сургуулиасаа мөнгө зээлээд өрөнд ордог болсон цаг.
А.Цанжид гуайг БСШУ-ы сайд байхад нь санаагаа төсөл маягаар бичээд хэлсэн юм. Тэр хvн их тусалж хөрөнгө мөнгө олж өгсөн. Нэг хvнийг бvр бvтэн жил цалинжуулж материалаа шивvvлсэн. Мөн Зам тээвэр, аялал жуулчлалын яам хөрөнгө мөнгөний талд тусалсан. Ингээд номын нөхөдтэйгөө бvх хvчээ шавхан ажиллаж нэг жилийн дотор дуусгасан даа.

-Та vг бvрийг нягталж судалсан гэж хэллээ. Ойлгоход хэцvv vг хэллэг олон таарсан уу?
-Тэгэлгvй яах вэ. Нэг номонд л гэхэд 200-900 тайлбар оруулж, удмын хэлхээсийг хавсаргасан. Өөрөөр хэлбэл, төвд, санскрит vгийг нь хадаад дор бvр нь хаалтад одооны хэллэгтэй ойр утгыг жишиж тайлбарласан. Мөн тухайн сурвалжийн олдсон эхvvдийг харьцуулж, боть бvрт оршил бичсэн.

-Нийт хэдэн хувь хэвлvvлсэн бэ?
-500 хувь. 30 ботийг 300 мянган төгрөгөөр худалдаалж байгаа.

-Хийж бvтээснийг тань vзсэн хvн бvр баяр хvргэж байгаа биз дээ. Ямар нэг санал нэмэрлэх юм уу?
-Намайг зарим хvн шvvмжилж байгаа. Чи насаараа монгол бичгийн төлөө зvтгэчихээд одоо ухарч байна. Чамайг ингээд кирилл vсэг рvv хөрвvvлээд байвал хэн монгол бичгийн ном унших юм бэ гэж. Хэдийгээр би хөрвvvлж байгаа ч их далай мэт тэр арвин номуудыг дуусгаж яаж барах вэ.

Бидний өвөг агт сундалж, илд агссан дайчин баатраас илvvтэй бэх зуурч бийр янтай нийлvvлсэн бичгийн их соёлтой байсан. Үvний ач буянаар бидэнд эх тvvхийн чамлахааргvй сурвалжууд уламжлагдан иржээ. Ялангуяа тухайн тvvхэн цаг vедээ ойрхон зохиогдсон бvтээл бол vнэнд их ойр байдаг. Тухайн vеийн хvмvvс монгол хvн vvссэн цагаас авахуулаад өөрийн амьдарч буй цаг хvртэлх бvхий л зvйлийн талаар мэддэг бөгөөд тvvнийгээ бичдэг байсан.

-Анх хөрвvvлэх санаа хэрхэн төрөв?
-1941 онд бичиг vсгээ сольсон нь уран зохиолд ноцтой нөлөөлсөн. Манайхан тvvх гэхээр 1921 оноос, уран зохиол гэхээр Д.Нацагдоржоос эхэлж мэддэг.

Өнөөдөр XVII-XIX зууны vеийн судар уншиж, ойлгож чадах хvн бараг л байхгvй. Тэгэхэд Орос гэхэд хvvхдэд багаас нь бичиг vсэг зааж, vсгээ нvдлээд ирэхээр нь Толстой, Пушкины vлгэрийг уншуулж эхэлдэг. Тэгэхээр хvvхэд аяндаа багаасаа vгийн баялаг санг эзэмшдэг. Бид бол Ц.Дамдинсvрэн гуайн хөрвvvлсэн Монголын нууц товчоо-ноос өөр тvvхэн ном зохиол бараг уншаагvй хvмvvс.

Үvнээс гадна социализмын vед хуучин ном зохиолуудыг өнгөрсөн нийгмийн хорт агуулгатай гээд кирилл vсэгт хөрвvvлэлгvй явж ирсэн. Бvх зохиол бvтээл монгол бичгээр болохоор уншиж чадахгvй, хий л монголч эрдэмтдийн бvтээлийг хардаг. Тиймээс Монголынхоо энэ сайхан ховор нандин тvvхийн сурвалжийг залуус уншиж, тэр сайхан баялаг vгийн санг мэдэрч, амьдралдаа хэрэглээсэй гэж хvссэн.

Бидний хvvхэд нас малчны хотонд өнгөрсөн тул Монголын уламжлалт амьдрал, ёс заншил, vг хэллэг зэрэг зvйлтэй ойрхон өсчээ. Ээж аав ч хэлж зааж өгдөг байсан. Харин одоо бол залуучууд нийгмээ дагаад хотжиж байна. Энэ тэдний буруу биш л дээ. Хотжиж байгаа учраас тэдэнд нvvдлийн амьдралыг ойртуулах хэрэгтэй. Энэ нь ч бидний vvрэг. Хамгийн гол нь судрын vгийг та бvхний хэрэглээнд ойртуулж, бичгийн хэлд дэлгэрvvлэхийг хvссэн.

Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан манай сургуулийн том бэлэг гэж vзэж байгаа. Яагаад гэвэл ном, сурвалж бичиг хэзээ ч хуучирч хувирдаггvй. Харин ч удах тусмаа vнэ цэнэтэй болдог. Залуучууд эдгээр номыг уншвал хэлний баялаг эзэмшихээс гадна тvvхийн арвин мэдлэгтэй болно.

-Номын тань хавтасны зургууд их өвөрмөц юм?
-Хавтасны зураг дизайныг манай тэнхмийн багш Т.Жамьянсvрэн хийсэн. Дан тvvхт зургуудыг нэлээн эрж хайж олж авсан. Мөн дотор нь эх номын зураг, хэсгээс хавсаргасан.

-Та сурвалж бичгvvдийг жинхэнэ эхээс нь хөрвvvлсний хувьд өмнө нь өөр хvмvvсийн хөрвvvлсэнтэй харьцуулж vзсэн vv?
-Үзэлгvй яах вэ. Өвөрмонголчууд гэхэд олон мянган баялаг номтой. Гэвч алдаа мадагтай байдаг. Би яг эх номыг тэр чигээр нь хөрвvvлсэн. Тухайлбал, Ц.Дамдинсvрэн гуайн хөрвvvлэг нийтээр ойлгомжтой болгох vvднээс эртний vг хэллэгийг эдvгээчлэн найруулах, хожуу vеийн тvvхэн сурвалж дахь домгийг шигтгэн оруулах зэргээр vндсэн эхэд баригдалгvй чөлөөтэй найруулсан бvтээл юм.

-Номын ерөнхий агуулгын талаар ярихгvй юv?
-Тvvхэн судрын ихэнхийг манжийн дарлалын vед бичсэн байгаа. Тэр хэцvv нөхцөлд яагаад ийм олон хvн ном зохиол бичсэн бэ гэвэл vндэсний ухамсар, бахархлыг сануулж байх гэж тэр. Уг язгуураа бvv умарттугай, залгамж сvлбэтvгэй гэсэн уриан дор зохиолоо бичиж байсан. Энэ нь vндэс угсаа, ёс заншлаа хэзээ ч бvv март, vеийн vед эрхэмлэж яв гэсэн санаа.

-Та цаашдаа сурвалж бичгээ vргэлжлvvлэн хөрвvvлэх vv?
-Яваандаа зөвхөн тvvх гэлтгvй Их, бага таван ухааны орон, Эм домын судар гээд анагаах ухааны болон бусад төрлийн монгол бичгээр бичсэн зохиолуудыг vг vсэг, ацаг шvдээр нь гарган тайлбарлах хэрэгтэй байна. Залуучуудад энэ бvхнийг таниулах нь бидний гол vvрэг.

Монголын тvvхэн сурвалж бичгийн цуврал
1.Монголын нууц товчоо 1240 (1228 он)
2.Арван буянт номын цагаан тvvх 1330 (XIV зуун)
3.Чингис хааны алтан товч нэрт цадиг XIV-XV зуун
4.Хаадын vндсэн хураангуй алтан товч нэрт судар 1604-1628
5.Чакраварти Алтан хааны тууж (XVII зууны эхэн vе)
6.Лувсанданзан Эртний хаадын vндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч оршив XVII зуун
7.Саган Сэцэн Эрдэнийн товч 1662
8.Жамба Асрагч нэртийн тvvх 1677
9.Эртний Монголын хаадын vндэсний их шар тууж 1643-1662
10.Гvн Гомбожав Чингис эзний алтан ургийн тvvхэн Гангын урсгал нэрт бичиг оршив 1725
11.Лами Монголын Боржигид овгийн тvvх (1735)
12.Дарма Гvvш Алтан хvрдэн мянган хигээст (1739)
13.Мэргэн гэгээн Лувсандамбий Жалсан Их Монгол Улс vндэсний алтан товч 1765
14.Рашпунцаг Дай Юань улсын болор эрих 1775 I боть
15.Рашпунцаг Дай Юань улсын болор эрих 1775 II боть
16.Хөх тvvх (1796-1820)
17.Ната Гомбованжил Монгол орноо шашин төр тогтсон ёсыг сайтар өгvvлсэн тунгалаг ухаант залуусын хоолойн чимэг гэрэлт алтан эрих (1817)
18.Гvнчvгжав Сувд эрих (1835)
19.Ишбалдан бандида Эрдэнийн эрих 1835
20.Галдан туслагч Эрдэнийн эрих 1841
21.Жамбадорж Болор толь (1846-1849) I боть
22.Жамбадорж Болор толь (1846-1849) II боть
23.Инжаннаши Их Юань улсын мандсан төрийн хөх судар (1830-1891) I боть
24.Инжаннаши Их Юань улсын мандсан төрийн хөх судар (1830-1891) II боть
25.Инжаннаши Их Юань улсын мандсан төрийн хөх судар (1830-1891) III боть
26.Монгол Улсын шастир I боть
27.Монгол Улсын шастир II боть
28.Л.Дэндэв Монголын товч тvvх УБ 1934
29.А.Амар Монголын товч тvvх 1935
30.Алтан Очир Чингис хааны байлдааны бичиг

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com