Soliin Danzan (anhny 7)

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Soli Danzan (1885-1924) 
 
 
 


 

1884 онд Сайн ноён хан аймаг Сүжигт бэйсийн хошуунд төрсөн. Ард гаралтай. Хувьсгалын өмнө ой модны түрээсийн газар ажиллаж байсан. Хувьсгалт нууц хоёр бүлгийн Хүрээний бүлгийг үндэслэгчийн нэг. ЗОУ-тай холбоо тогтоож, тусламж гуйхаар явсан анхны долоон хувьсгалчын нэг.

1920, 1921 онуудад В.И.Ленинтэй хоёр удаа уулзаж зөвлөгөө авсан. МАХН-н анхдугаар их хурлаас Намын төв хорооны дарга

1921 оноос Сангийн яамны тэргүүн сайд, Ерөнхий сайдын жинхэнэ, орлогч сайд

1923-1924 онд Бүх цэргийн жанжнаар ажиллаж байсан.

1924 онд хуралдсан МАХН-н 3-р их хурлаас намын жанжин шугамд тэрсэлсэн хэмээн цаазлагдсан.  


 
 

МОНГОЛЫН АНХНЫ УЛС ТӨРИЙН НАМЫН ДАРГА

 

'СОЛИЙН, ДАНЗАН-110" сэдэвт бага хурлын ажиллагааг нээж МАХН-ын ерөнхий нарийн бичгийндарга Б.ДАШ-ЁНДОН үг хэлэв.*

                                       

Хорьдугаар зууны Монголын түүхэнд' томоохон байр суурь эзэлсэн бие хүн. манай нам. ардын засгийг үүсгэн байгуулагчдын нэг Солийн. Данзангийн мэндэлсний 110"жилийн ойг МАХН даяар тэмдэглэж, түүний дурсгалыг хүндэтгэж, МАХН-ын зүгээс олон янзын арга хэмжээ зохион байгуулж байна.

МАХН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу С.Данзангийн амьдрал, үйл. ажиллагааны талаар радио. телевизээр нэвтрүүлэг хийж ой тэмдэглэх арга хэмжээг Архангай аймаг болон Хотонт суманд зохион байгуулав. Энэ ажилд төр засгийн* байгууллагууд идэвхтэй оролцлоо. Бүх аймгийн намын хороод бас тодорхой арга хэмжээ зохиож байна.

Намын Удирдах Зөвлөлөө*с тавьсан саналын дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 'Энх тайвны өргөн чөлөөний төгсгөл. эскадрилийн хөшөөний уулзвараас хуучин улаан хуарангийн эцсийн буудал, цэртийн их Ъургууль хүртэлх гудамжийг МАХН, ардын төрийн нэрт зүтгэлтэн О.Данзангийн нэрэмжит болгосон тогтоол гаргалаа.

Хийдэд шавилан суусан бага балчир найз нөхдийнхөө дунд "өөхөн Хорлоо" гэгддэг байсан. хожмын С.Данзан Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийИ хошуу, одоогийн Архангай аймгийн Хотонт суманд төрж өссөн байна.

Солийн Данзан Монголын төрийн тусгаар тогтнол, ард олны эрх чөлөөний тэмцэлд чин зориг барин шийдэмгий эүтгэж улс үндсээ аврах үүднээс санаа нэгтнүүдтэйгээ хамсаж., 1920-иод оны эхээр Монголын анхны улс төрийн нам

байгуулалцсан юм.

МАХН анх Монгол Ардын Нам нэртэйгээр үүеэн байгуулагдсан бөгөөд түүний Төв Хорооны анхны даргаар Солийн Данзан сонгогджээ. Монголын үндэсний ардчилсан хувьсгалыг бэлтгэж ялуулах, намын баримт бичгүүдийг боловсруулахад С.Данзангийн үүрэг нөлөө их байсан нь мэдээж хэрэг.

С.Данзан нь Д.Сүхбаатар болон намын бусад нөхдийнхөө нэг адилаар Монголын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэлд Зөвлөлт Орос улсыг түшихээс өөр замгүй гэдэгт итгэж байлаа. Солийн Данзан намын анхны хуралдаан дээр үг хэлэхдээ: "Манай Монгол Ардын Намын өмнө одоо давхар зорилт тулгарч байна. Энэ нь Хятадын эрх мэдлийг бүрмөсөн устгах ба Оросын цагаантнаас эрс тэс зааглан салж., Зөвлөлт Орос Улсыг итгэн түших явдал юм" гэж онцлон дурджээ.

Тэрээр хүнд түгшүүртэй цаг үед тусламж гуйхаар Зөвлөлт Орос Улсад одохдоо намын нөхдийн тохиролцсон нууц түлхүүр ёсоор "Николай" хэмээх нэрийг зүүжээ. Намын нөхдөд илгээсэн нэгэн цахилгаан утсанд нь* "Мөнгөний тухай нэгэн тийш болохыг хагас сарын дотор бүрнээ мэдэгдэж буй. Николай" гэжээ. Үүнийг тайлбал: "Тусламж авах тухай асуудал хагас сарын дотор б^рэн мэдэгдэх байх. Данзан" гэсэн үг ажээ.

С.Данзан 1921 оны намар "Орос улсын засгийн газартай хэрэг хэлэлцэх ба гэрээ шууд хэлэлцэн тогтоэх бүрэн эрх"-т төлөөлөгчдийг тэргүүлж Зөвлөлт Орос Улсад явсан бөгөөд түүний шууд оролцоотойгоор 1921 оны арван нэгдүгээр сарын 5-ныөдөр Монгол-Зөвлөлт Оросын найрамдлын гэрээ бичиг төрж гарсан билээ. Энэ баримт бичгийн

үр шимийг манай ард түмэн олон жил хүртсэн нь нэгэнт тодорхой

С.Данзан бол шинэ монголын төр засгийн томоохон зүтгэлтэн мөн. Тэрээр Монголын Сангийн яамны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ , орло.гч, Бүх цэргийн жанжнаар тохоон Томилогдож ажиллаж явлаа. Ажил бүхэн нь шинийг үүсгэж, эвдэрснийг эвл^лж, тасарсныг заЛгахад чМглэж байлаа.

Нэг талаас, улс орон Хятадын эрх-шээлээс тусгаар тогтнолооч байлдан олсон, нөгөө талаас, Зөвлөлт Орос Улс большевизмын Нөлөөний хүрээгтэлэх гэж зорьсон түүхэн түвэгтэй үеийн Монголын улс төрийн амьдралд С.Данзан бусдын адил оролцож байлаа. Ийм үед тэрээр үн^цэсний ардчилсан үзэл санааг баримталж байв. Тэрээр 1922 о.ны дөрөвдүгээр сард Намын Төв Хороонд өргөн барьсан саналын хуудсандаа хүн төрөлхтний хөгжлийг "авирах/гишгүүрт нэгээс үүсгэн дэвших" утгаар тодорхойлж "үүний зэрэг дэс солигдвоос үл болно" гэсэн ойлголтыг баримталж байдгаа илэрхийлжээ. МАХН-ын Төв Хорооны анхны дарга С.Данзан энэ үзэл бодолдоо үнэнч байж, түүнээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцсээр 1924 онд Элбэгдорж Ринчиногийн шууд оролцоотойгоор золиослогдож зүй бусаар хороогдсон ажээ.

Дотроо учрыг олж эвийг сайн барилгүйгээргаднаас учрах дарамтанд хэт автагдах нь ямаршуу гашуудалтай эмгэнэлтэй үзэгдэлд хүргэдгийг энэ баримт монголчууд бидэнд харуулж байна.

Солийн Данзангийн амьдрал, тэмцэл, улс төрийн үйл ажиллагааг нарийвчлан судалж, манай нам, улсын түүхэнд эзлэх байр суурийг нь зохих ёсоор тогтоох нь шударга хэрэг болно.

Хэлсэн үгийг бүрэн нийтлэв. Үнэн, 1995-10-10 №18432

 

 

Эрхγγ хотод 1920 оны 11-р сараас 1921 оны 4-р сарын хооронд хооронд нийт 6 дугаар хэвлэгдсэн ≪Монголын γнэн≫ сонин нь тэр γеийн Монгол Ардын Намын улс тɵрийн 6 одлого, 3ɵвлɵлт Орос улс ба Коминтерний стратегийг судлахад чухал γнэтэй сурвалж бичиг болно.
Тус ɵгγγллэлд мɵн сонины жинхэнэ эхийг нарийн судласны γндсэн дээр дараахь хэд хэдэн дγгнэлтэд хγрэв.
Нэгдγгээрт, тус сонинд Чингис хаан ба тγγний γеийг сайшаан магтсан зγйл, шарын шашныг эрхэмлэсэн зγйл нилээд орсон нь бидний сонирхлыг татаж байгаа бɵгɵɵд тэр γеийн Монгол Ардын Намын гишγγдийн γээл санааг судлахад заавал анхаарууштай.
Хоёрдугаарт, сонины 1 дугаарт нийтлэгдсэн ≪Гадаад Монголын Ардын Намын тɵлɵɵлɵгчид нараар харьяат Монголын нийт олонд соносгох нь≫ гэдэг зарыг Солийн Данзан бичжээ.
Гуравдугаарт, сонины 6 дугаарт орсон шог зурагт хийсэн найман мɵрт шγлгэн тайлбарыг С. Буяннэмэх зохиожээ.
Дɵрɵвдγгээрт, сонины 2-5 дугаарт нийтлэгдсэн олонх материалын хэлний онцлогийг ажиглавал Б. Ишдорж, Э. Ринчино зэрэг буриад монгол хγмγγс бэлтгэжээ.
Тавдугаарт, Э. Ринчино тус сониныг хэвлγγлэх ажлыг еренхийд нь хариуцаж байсан бɵгɵɵд тγγний улс тɵрийн γйл ажиллагаа Монголд шилжилснээр уг сонин хэвлэгдэхээ больжээ.

 
 
СОЛИЙН ДАНЗАНГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

XX зууны эх-эн үеийн Монгол орон нь хамжЛагын харилцаа ноёрхсон Манж Чин улсын бөглүү хязгаар нутаг, дэлхийн хөгжилтэй орнуудаас хол хоцорсон нь илт харагдах болжээ. Нөгөө талаар Монгол орныг хятадчилах, монгол газар нутгийг тарианы газар болгох хэмээсэн Манж Чин улсын шинэ засгийн бодлого гэгчид тухайн үеийн сэхээрэлт хүмүүс болон монголчууд дургүйцэн жигшиж, ил далд янз бүрийн тэмцэл хийсний үр дүнд 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандахад хүргэсэн нь Монгол оронд төдийгүй Монгол туургатныг сэрээсэн түүхэн чухал үйл явдал болсон нь их сургамжтай, уламжлал шинэчлэлийн- их ач холбогдолтой болсон юм. Гэтэл их гүрнүүд монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан төдийгүй, шууд аюул занал учруулах болов. Улс орны байдал нэн хүндэрсэн 1918 оны үед Ой модны түрээсний газрын түцшэл Солийн Данзан, Цэргийн яамны түшмэл Дансранбилигийн Догсомтой ярилцаж улс үндэснийхээ тусгаар тогтнолыг хамгаалах зорилго бүхий хувьсгалт нууц бүлгэм байгуулсан нь МАХН-ын эх үүсгэвэр түүхэнд Зүүн хүрээний бүлгэм гэж нэрлэх болжээ. Мөн ойролцоо цаг үед Д.Бодоогийн удирдсан өөр нэг нууц бүлгэм байгуулсныг түүхэнд консулын дэнжийн бүлгэм гэж нэрлэжээ. Нууц улс төрийн байгууллага, бүлгэм байгуулсан нь нийгмийн хувьсгалын улс төрийн удирдлага намын тухай ойлголтыг буй болгосон хэрэг юм. Энэ нь улс орны байдал, цаг үеийг гүнзгий мэдэрч, улс үндсээ хамгаалахад тэмцлийн нэлээд сонгомол хэлбэрт оржээ гэж хэлж болно. Энэ нь нууц бүлгэмийг санаачлагч С.Данзан, Бодоо нартай холбоотой юм.

С.Данзан, Д.Бодоо нарын санаачлан байгуулж, тэргүүлж байсан нууц хоёр бүлгэм 1918-1919 оны эцэс хүртэл тус тусдаа ажиллаж байсан боловч улс үндэснийхээ тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн нэгэн зорилго тэдний цаашдын үйл ажиллагааг нэгтгэх боломж олгожээ. Нууц бүлгэмүүд эхнээсээ өөрсдийгөө нам гэж нэрлэн хүрээний бүлгэмийг "түшмэдийн нам", консулын дэнжийн бүлгэмийг "ардын нам" гэж тус тусыг нэрлэж байсан нь зөвхөн нэр томьёоны зүйл хараахан биш, тэдний бүрэлдэхүүн, агуулга, зорилготой холбоотой юм. Нууц хоёр бүлгэм 1919 оны II дугаар хагасаас ажил төрлийн талаар ойртож, хувьсгалт тэмцлийн зарим асуудлаар хамтран ажиллах болсны үр дүнд 1920 оны VI сарын 25-ны өдөр хоёр бүлгэмийн нэгдсэн зөвлөлгөөн С.Данзангийн гэрт болж Монгол Ардын Намыг байгуулж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

1.Намын программ, дүрмийн шинжийг агуулсан намын хүмүүсийн

дагаж явах тангараг бичгийг намын мөрийн хөтөлбөр болгож батлан намын тамгыг зохиохыг Д.Бодоод даалгасан.

2.30У-тай холбоо тогтоож тусламж эгээрэх төлөөлөгчдийг сугалаа хийж шодоход нэр таарсан долоон нөхдийг явуулах болжээ. Ингэж С.Данзангийн гэрт болсон нууц хоёр бүлгэмийн нэгдсэн зөвлөлгөөнөөс МАН-ыг байгуулсан боловч зохион байгуулалтын асуудал хэлэлцээгүй. Үүнийг монгол дүр зургаар байгуулсан юм болов уу гэж үздэг. Энэ үгийг тэмцлийн хуучин уламжлал, зарга тэмцлийн, дугуйлангийн уламжлалт хэлбэртэй холбож байгаа юм. Зохион байгуулалтын асуудал хэлэлцээгүй болон бусад зарим зүйлээс үндэслэн МАХН-ыг 1920 оны VI сарын 25-нд биш, 1921 Оны III сарын нэгэнд байгуулсан гэж үзэж бичиж байсан. 1990-ээд оны эхээр МАХН-ын түүхийг шинэчлэн бичих үед МАХН-ыг 1920 оны VI сарын 25-нд байгуулсан гэж үзье гэсэн санал судлаачдын дэмжлэгийг авсан билээ. Харин 1921 оны III сарын 1-3-нд хуралдсан Намын Анхдугаар Их Хурал МАХН-ын зохион байгуулалтын ■хөгжилд тодорхой~алхам хийсэн юм. Их Хурал С.Данзанг Намын Төв Хорооны даргаар сонгосон нь санамсаргүй тохиолдол биш тухайн шаардлага улс орны эрх ашигтай уялдсан хэрэг.

Нууц хоёр бүлгэм нэгдэж МАН-ыг байгуулснаас хойш ч түшмэдийн нам. ардын нам гэж нэрлэх бичих явдал байсан нь сонирхолтой төдийгүй тэдний үзэл санааны зөрөөтэй холбоотой байсан             бололтой.             МАН-ын

төлөөлөгчдөөс Эрхүү хотын дорно зүгийн олон улс лугаа холбогдох хорооны Монгол, Төвдийн хороонд хандаж 1920 оны VIII сарын 29-нөөр өдөрлөсөн "МАН-ын нийтийн тусад зориулсан бодлогыг илтгэх нь" гэсэн бичгийг зохиоход Д.Догсом, Д.Бодоо нарыг сонгож томилсон, уг бичгийн эцэст гадаад монголын ардын намын төлөөлөгч Бодоо, гадаад монголын төлөөлөгч Догсом гэж бичсэн нь урьдын хоёр бүлгэмийн төлөөллийн үндэслэл төдийгүй тус тусын байр суурь нэлээд гүнзгий үндэстэй байсныг нотолдог. Эндээс түшмэдийн нам нь улс үндсээ төлөөлж, ардын нам нь ангийн хандлагатай байсан болбуу гэдэг таамаг төрж байна.

Эрхүү хотноо 1920 оны VIII сарын 24-ний өдөр МАН-ын төлөөлөгчид ажлаа хуваарилан санаа салахгүй гэж гарын үсэг зурсан бичигт: "Монгол улсын түшмэдийн нам, ардын намаас төлөөлөн гаргасан бидний долоон хүмүүс" гэж бичээд гурван чиглэлээр ажлаа хуваарилахдаа тус тусын төлөөллийг мөн харгалзан үзжээ. Үүнд:

1.30У-ын удирдагчидтай уулзах хүмүүст түшмэдийн намаас С.Данзан, ардын намаас Д.Чагдаржав, Д.Лосол нар оржээ.

2.Өмнө, умрын харилцааг нэвтрүүлэх, хэвлэл нийтлэх, сурах сургах явдалд түшмэдийн намаас Д.Сүхбаатарыг, ардын намаас Х.Чойбалсанг Эрхүү хотноо томйлон суулгажээ.

З.Намын эгнээг өргөтгөх, цэрэг элсүүлэх, зэвсэг хүлээн авах, олон газар төлөөлөгч суулгах, намын тангараг бичгийг хэвлэн дэлгэрүүлэх хэргээр түшмэдийн намыг төлөөлж Д.Догсом, ардын намаас Д.Брдоо нарыг монголын нийслэл хүрээнд илгээжээ. Энэ нь:

1)     Тус тусы.н бүрэлдэхүүнтэй холбоотой байжээ, Тухайлбал, Хүрээний бүлгэм нь ихэвчлэн бичиг цэргийн албан хаагч түшмэдүүд байснаас түшмэдийн нам, бага түшмэдирн нам гэдэг байжээ. Консулын дэнжийн бүлгэмд Бодоо, С.Жамъян гүн хоёроос бусад нь жирийн хүмүүс байжээ.

2)     Бүлгэмүүдийн цаашдын нийгэм улс төрийн зорилготой, хоёр бүлгэмийг

толгойлж байсан С.Данзан, Д.Бодоо нарын үзэл баримтлалтай холбоотой байжээ. Тухайлбал, Хүрээний бүлгэмийн гол зорилт нь үндэсний шинж голлож улс орныхоо тусгаар тогтнолыг байлдан. авахад чиглэсэн нийт үндэсний шинжтэй байсан бол консулын дэнжийн. бүлгэмийн нийгэм ангийн шинжийг гол болгон тодруулбал ард ангийн ашиг сонирхлыг илэрхийлэх тал нь голлон өөрөөр хэлбэл коммунист чиглэлийг илүү барьж байжээ гэж хэлж болох юм.

С.Данзан, Д.Бодоо нарын үзэл бодлын тэр байр суурь нь тэдний хооронд зарим нэг зөрчлийг буй болгож байв. Нууц хоёр бүлгэмийн. нэгдсэн зөвлөлгөөний шийдвэр ёсоор ЗОУ-тай холбоо тогтоож тусламж эгээрэх төлөөлөгчдийн эхний ээлжээр С.Данзан, Х.Чойбалсан хоёр 1920 оны VII сарын эхээр ЗОУ-ын Эрхүү хотноо очиж тэндхийн удирдагчидтай уулзаж ярилцсаны дараа С.Данзангаас Богд хааны тамгатай бичиг авч ирэхийг нууц цахилгаанаар удаа дараа шаардсан байдаг. Энэ асуудлаар хүрээнд байсан хувьсгалчид зөвлөн ярилцахад Д.Бодоогоос тэд ардын намын тамгатай бичигтэй байж, Богдын тамгатай бичгээр юугаан хийх нь вэ, С.Данзан л тэгж байгаа юм гэсэн байдаг. Мөн Б.З.Шумяцкийн бичсэн зэргээс үзэхэд С.Данзан нар намын тамгатай бичигтэй явсан нь мэдэгддэг. Гэтэл тэр бичиг өдгөө олдоогүй л байна. Эндээс мөн л С.Данзангийн нийт үндэсний байр суурь, Д.Бодоогийн ангич байр суурь ялгаран харагддаг. С.Данзангийн шаардлагыг биелүүлж Богд хааны тамгатай бичгийг боловсруулж бэлтгэн авч явсан юм.

С.Данзан, Д.Бодоо хоёрын нууц бүлгэмийн үеийн үзэл баримтлалын зөрөө нь Эрхүүд очсон хойноо ч марган гудамжны хоёр талаар явж байсан нь хувьсгалын дараа ' ч үргэлжилж Д.Бодоог буруутгахад ч нөлөөлсөн байдаг. С.Данзангийн үзэл баримтлал байр суурь нь Монгол үндэстний нэгдэл, тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахад оршиж байсан нь түүхийн олон баримтаар нотлогддог. энэ талаархи С.Данзангийн байр суурь нь яриа хэлцэл, улс төр, дипломатын арга хэрэгслийг ашиглахад чиглэсэн ухаалаг бодлого байсан нь ажиглагддаг.

С.Данзангийн 1920 оны VIII сарын 25-наар өдөрлөсөн "Гадаад монголын ардын намын төлөөлөгч нараас ЗОУ-ын засгийн газар лугаа хэлэлцэх зүйлүүд" гэдэг бичгийн тавдугаар зүйлд: "МАН-аас өөрийн үзэл явдлыг бүх монголд дэлгэрүүлж эцэст бүгдээр нэптэхийг эрмэлзэх тул Тагнын Урианхайн хэрэг, бүх монгол нэгдэж автономит улс болох. Эдгээр зүйлд Зөвлөлт Засгийн газар ямар бодлоготойг манай ардын намд сэнхрүүлэн мэдэгдэхийг хүснэ" гэжээ. Энд автономи эрхийн тухай тавьж байгаа нь түүний нарийн учрыг мэдэхгүйдээ биш, автономид дуртайдаа биш, харин 1915 оны монгол, орос, хятад гурван этгээдийн гэрээг хятад улс зөрчсөн гэдгийг гол болгон тавьж бүх монголыг нэгтгэсэн автономыг босгоход эрхийг ихэтгэнэ гэсэн утгаар их алсын хараатай асуудлыг тавьсан байдаг.

Энэ бүхнээс үзэхэд С.Данзангийн үзэл баримтлал, улс төрийн байр сууринд монгол үндэстнийг нэгтгэх асуудал тодорхой байр эзэлдэг. С.Данзан 1921 оны 11 дүгээр сард ЗОУ-тай найрамдлын хэлэлцээ хийх, Монгол улсын > Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлж уг хэлэлцээрт оролцохдоо Тагнын Урианхай буюу Туваг монголд нь эргүүлж нэгтгэх, ЗОУ-аас монголдоо эргэн ирж дагаар орж буй буриад иргэдэд монголд нутаг газар олгох асуудлыг тавьж байсан нь зарим үр дүнд хүрч нааштай шийдвэрлэж байжээ.

С.Данзангийн тэрхүү эх оронч баир суурийг хожим нам, улсын, түүхэнд үндсэрхэх үзэлтэн гэж буруутган амь насы нь бүрэлгэсэн С.Данзангийн адил монгол эх орончийн байр сууринаас асуудалд хандаж бие даасан бодлого явуулах гэж янз бүрийн бэрХшээл тэмцэлтэй             тулгарч             байсан

зүтгэлтнүүдийн жишээнд ерөнхий сайд асан           Балингийн           Цэрэндорж,

Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нарыг нэрлэж болно. Тэднээс ганц нэгхэн жишээ дурдахад Б.Цэрэндорж 1926 онд дотоодыг хамгаалах газрыг цэргийн зөвлөлийн харьяанаас Засгийн газрын мэдэлд авч монгол сурагчтай болгож байсан. Амар монголд гаднын соёл шинжлэх ухааныг нэвтрүүлэхэд үндэснийхээ хэл бичигт тулгуурлах ёстой гэх буюу монголын байгаль, мал аж ахуйн бүтээгдэхүүн нь гаднынхныг хүссэн ч хүсээгүй ч даллан дуудах болно гэж- үзэж байсан бол П.Гэндэн намын онцгой эрхийг хязгаарлаж төрт ёсыг бэхжүүлэх, ардын хувийн аж ахуйтныг баяжуулах гэсэн коммунизын эсрэг лоозон дэвшүүлж байснаараа буруудсан.

Тэд эх орон, монгол түмнийхээ төлөө ажиллаж, тэмцэж яваад С.Данзангийн нэг адил баруунтан гэдэг нэр хаяг зүүж, эцэстээ амь нас нь эрсэдсэнийг бид мэднэ.

Хожим сангийн яамны сайд ерөнхий сайдын орлогч Санжийн Довчинг эсэргүү хэрэгт баривчилж, 1939 оны дөрөвдүгээр сард С.Данзангийн эсэргүү хэрэгт 1924 онд намын III их хурлын өмнөхөн элссэн гэсэн хэрэг хүлээлгэн, тэдний хань хамсаатан нь "Ерөнхий сайд феодал Цэрэндорж, түүний орлогч А.Амар, НТХ- ны дарга Ц.Дамбадорж, Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Н.Жадамба, УБХ-ын дарга П.Гэндэн, буриадын           үндэсний           үзэлтэн

Цэвээнжамсранов нар гэжээ. ДЯЯ-ныхан тэр хэрэг гэгчийг зохиохдоо тэдний үзэл үйл ажиллагааны чиглэл, хандлагын адил төстэй тал, харилцаа зэргийг харгалзан үзжээ гэсэн бодол төрж байгаа юм.

Манай түүх судлалд түүхт хүмүүс, улс төрийн зүтгэлтний үйл ажиллагаанд үзэл суртал ангийн байр сууринаас хандаж ирсний нэг адил С.Данзангийн үйл ажиллагаанд хандахдаа буруу зөрүү, болохгүй бүтэхгүй бүхнийг түүнрүү чихэж буруутгаж иржээ. Түүний намтар, үйл ажиллагааг судлах шаардлагагүй гэж үзэж байжээ. Тйймээс С.Данзангийн овог нь хүртэл тодорхойгүй, нэрийн нь ард жанжин гэж хаалтанд хийдэг байсан. 1972 онд миний бие Архангай аймагт ажлаар явах далимдаа Хотонт сумаар орж Араашийн Намгир гэдэг сайхан хөгшинтэй уулзаж С.Данзангийн намтрын талаар хэдэн чухал зүйлийг тодруулсан юм. Намгир гуай Данзан нь Бумба Бат-Очир гэдэг хүний их охин Солиос бутач төрсөн Хорол гэдэг нэртэй өөхөн Хорол гэдэг байсан өөхөн гэсний учир зэрэг сонирхолтой дурсамж өгүүлсэн юм. А.Намгир гуайн тодорхойлсноор Солийн Данзан гэж тогтоон бичиж нийтлэх болсон юм.

МАХН-ыг үндэслэн байгуулагч, монгол төрийн нэрт зүтгэлтэн, 1921 оны монголын үндэсний хувьсгалын удирдагчийн нэг С.Данзангийн Монгол улсын түүхэнд байр суурий нь эзлүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэх талаар шүүн ярилцах нь ихээхэн ач холбогдолтой юм. С.Данзангийн монгол эх орныхоо тусгаар тогтнол, ирээдүйн хөгжил, бие даасан байдлын төлөө, монгол туургатныг нэгтгэхийн төлөө тэмцэж байсан эх оронч сэтгэлгээ нь монгол түмний сэтгэл зүрхэнд мөнх орших болно.

Түүхийн ухааны дэд доктор С.ИЧИННОРОВ
Улаанбаатар, 1995-10-21 №882
 

 
References

Үнэн, 1995-10-10 №18432

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com