| Өнөөдөр » Хүмүүс |
| Ядарсан орны задарсан хөгжмийн зохиолч |
| Ц.ЭНХМАА (2006-08-31) |
С.Соронзонболдын "Тэнгэрийн дуудлага" дэлхийн шилдэг 20 бvтээлд багтлаа Дэлхийн хөгжмийн их наадамд 100 гаруй бvтээл өрсөлдсөнөөс монгол зохиолчийн бvтээл шилдэг 20-д тунажээ. Эдгээр бvтээлээс Гран-Приг шалгаруулах ёслолын ажиллагаа ирэх сарын эхээр Голландад болно. Тvрvvлсэн бvтээлийн эзнийг их хэмжээний мөнгөн шагналаас гадна асар их нэр хvнд хvлээж буй. Хөгжмийн зохиолч С.Соронзонболд есдvгээр сарын 4-нд замд гарна. Дэлхийн наадамд сойсон хөгжим болоод уран бvтээлийнх нь талаар ийн ярилцлаа. Уламжлалт биш шинэ хөгжмийн бvтээл дагнан туурвидаг хөгжмийн зохиолч С.Соронболд СУИС-д багшилдаг. -Дэлхийн хөгжмийн наадамд амжилттай оролцож буй тухай сайхан
мэдээ сонслоо. Шилдэг бvтээлvvд удахгvй дахин уралдана гэнэ. -Захиалагчийнхаа бvтээлийг дэлхийн наадамд уясан хэрэг vv? -Удаан дуншиж төрсөн хөгжим байх нь? -Нэг сумаар хоёр туулай буудъя гэж боджээ. -Заримаас нь нэрлэх vv, сонин байна? Харвасан сум байгаа олохгvй яваад л байгаагаар эхлvvлсэн юм. Хvмvvс уухайлаад, байгаа оноосой л гээд тvрээд. Уухайн дуу тасрахгvй, тэнэсэн сум яваад л байна. Дараагийн хэсэгт сайн, муу зvгийн бvх бурхан нэг дор цуглана. Тэд эзэн сvлдээ дуудна. Чингисийн хар, цагаан сvлдийг дуудаж байгаа шиг л. Энэ vед монгол дайчдын эрэмгий, дайчин шинж харагдана. Их богинохон хэсэг л дээ. Ингэж сvлд дуудаж байгаагаар энэ хэсэг дуусна. Төгсгөлдөө найр наадам болно оо. Уртын дуугаа хадаана. Тэнгэр бурхан, байгаль дэлхий, хvн амьтан бvгд баярлаж байгаагаар бvтээл өндөрлөдөг. -Хөгжим сонсоод хувь хvн өөр өөрийхөөрөө төсөөлөн боддог. Хvн
бvрт тань ярьсан шиг дvрслэл бууна гэж vv? Бvтээлийнхээ тухай ингэж тодорхой
ярьдаг хөгжмийн зохиолч ч олон биш. -Хамтлагийнхан таны энэ бvтээлийг Дэлхийн шинэ хөгжмийн наадамд
тоглож, хөгжмийн зохиолчийнх нь хувиар Та оролцсон хэрэг байх нь ээ? -Хэдэн жилийн тvvхтэй наадам юм бол. Ийм төрлийн наадам олон
байдаг юм билээ? -Тэдэнд таны хөгжим хэр таалагдсан бол? Орчин vеийн шинэ хөгжмийн төв Голландад бий. Тэнд Gaydeamus гэж шинэ хөгжмийн бvтээл, зохиолчдыг дэмждэг сан байна. Сангийнхан нэрэмжит шагналын эзнээ энэ наадмаас тодруулдаг юм билээ. -Шалгарсан 20 бvтээлийн эзэд ямар эрх эдэлдэг юм бол? -Сvvлийн шалгаруулалт хэзээ вэ? -Германд болох уу? -Та оролцох уу? -Яагаад оролцохоос аргагvй гэж. Ийм сайхан наадамд очихгvй бол
болохгvй. Албан хvчээр явуулж байгаа юм шиг дурамжхан ярих юм? -Нэр нь vл мэдэгдэх бvтээлийн тухай л яриад байдаг. Эзэндээ нэр
төр авчрах мөртлөө бас мөнгө төгрөгний асуудалд оруулж, ажил удаад байгаа
бvтээлийн нэр хэн билээ? -Энэ хөгжмийг захиалсан хvмvvс танд шагнал өгсөн биз дээ? Сумдын нутгийн зөвлөлийнхөн уулзах гэж байгаа. Уулзалтад хvрээд ир гэсэн. Манай нутгийн зөвлөлийнхөн оюуны бvтээлийг дэмжинэ гэсэн уриатай юм. Тэрбишдагва сайд намайг загнаж байна. Ийм орой хэлж байдаг, эртхэн бидэнд хандахгvй яасан юм гээд л. Тэгээд Би хувиараа чиний зардлыг дааж явуулъя, баруун Европод бvтээлээ танилцуулж буй хөгжмийн зохиолчдийг дэмждэг гэлээ. Ингэж би долдугаар сард Герман явж наадамд оролцсон. -Та өмнө нь баруунд бvтээлээ тоглуулж байсан байх аа.
Соронзонболдын бvтээл Германд дуугарч гэнэ гэж олон сонссон? оциализмын vед ч ийм л байсан. Хонь ямаан сvрэг нь талаар нэг бэлчээд л Харин Хангалынх арай өөр vнэртэй шvv. Нийгмийг дандаа сайн талаас нь хараад байж болохгvй. Барууны зах зээлд ийм хөгжим борлогдохгvй. Хөгжимчдөдөө ингэж зөвлөн байж бvтээлээ тоглуулсан. Тэгсэн тэднийг Германд маш сайн хvлээж авсан гэнэ лээ. Өнгөрсөн гурав, дөрөвдvгээр сард Integral чуулга миний бvтээлийг тоглосон юм. Би сонсож амжаагvй ээ. Санхvv мөнгөний боломжтой бол очмоор л байсан. Онцолж хэлэхэд, Швейцарийн хөгжимчид захиалга өгөхдөө Юунаас ч битггий айгаарай. Та сэтгэснээрээ л бич. Таны бvтээлийг Европын шилдэг хөгжимчид эгшиглvvлнэ гэсэн нь амар байлаа. -Швейцарийн хөгжимчид тэгээд хэр тоглов? Бичиж байх vеийн болоод
агуулгыг нь тодорхойлж суусан тэр vеийн эмоцио олж сонссон уу? -Монголчууд бидэнд Тэнгэрийн дуудлага-ыг сонсох боломж гарна
биз дээ? -Голланд явах зардлыг Gaydeamus сан даахгvй гэсэн. Танд ямар
төлөвлөгөө байна даа? -Таныг нэг хэсэг циркт хөгжимчин байсан гэж сонссон. Бөмбөр
тоглодог байсан гэл vv? -Тэндээсээ хойшоо сургуульд явсан юм уу? Таны хөгжмийн зохиолч
болсон тvvхийг сонирхоод байна л даа. Циркт хөгжимчин, цахилгаан станцад
гагнуурчин, Төмөр замд слесарь гээд таны намтар баялаг юм билээ. Нэг өдөр одоо энэ Харанга хамтлагийн Энхманлай, Одсvрэн хоёр уруу татаад. 1976 он шvv дээ. Тэд Төмөр замын Улаанбаатар өртөөний дэргэд Ногоон гэрэл гэж хамтлагтай. Намайг хөгжимчнөөр ирээч гэдэг юм. Тэдэнтэй нэгдэхийн тулд Төмөр замд слесараар ажилд орлоо. Сvvлд пvvчин болсон. Нярав гэсэн vг л дээ. Циркийн удирдлага энэ хvv манайд олон жил тоглолоо. Мэргэжлийн vнэмлэх олгуулъя гэлээ. Соёлын яамны Мэргэжлийн комиссийн дарга Билигийн Дамдинсvрэн гуай надад хөгжимчин гэсэн vнэмлэх олгож билээ. Энэ vед надад хvмvvс их тусалдаг байлаа. Хөгжмийн зохиолч Шарав хойно төгсөж ирээд сургуульд яв гэж зөвлөнө. Гончигсумлаа гуай ч сургуульд явахыг минь дэмжиж хөөцөлдлөө. Тэгсэн Хөгжмийн зохиолчдын холбооны даргаасаа огцорчихдог юм. Холбооныхон намайг мэргэжил, боловсрол байхгvй, сургууль төгсөөгvй гэдэг шалтгаанаар явуулаагvй. Хөгжмийн ахмад зохиолчид хоорондоо ярьж байгаад Соёлын яамны шалгалтад оруулж хойш нь сургуульд явуулахаар боллоо. Удирдаачийн анги таарсан. Мэргэжлийн шалгалтад ороход Чулуун гуай Намайг дагаад гараа хөдөлгөөд байгаарай гэж билээ. Ингэж бөөн явдал болж байж Свердловск явж байжээ.Найрал дууны удирдаачийн ангид очоод жилийн дараа хөгжмийн зохиолчийн ангиар солиулсан юм. -Урлагийн томчууд танд сайн байжээ. Энэ хvvд нэг юм байх шиг
байна гэж vнэрлээд байсан юм болов уу? -Соронзонболдын хөгжим гэж зарлаад дуу дуулж, кино эхлэхийг
сонсож байсангvй. Яагаад шvлгэнд аялгуу хийдэггvй юм бэ? -Соронзонболдыг тэгээд хаана сонсож болох вэ? -Тоглолт хий л дээ. Тэгээд таныг сонсъё. -Онгод ирэхээр бичдэг гэж vv? -Та СУИС-д хэдэн жил багшилж байна? -Хөгжмийн зохиолч төрvvлдэг байх аа. -Шавь нараасаа нэрлээч? -Сэр-Од л нийтийн хамаг дууг зохиож байна гэхэд хол зөрөхгvй биз.
Багш нь нийтийн дуу бичихгvй байхад шавь нь
-Таных болохоор шаардахгvй байна гэж vv, хэрэв нийтийн дуу
ахиухан биччихвэл дэлхийн тэмцээнд оролцохдоо хvнээс ядаж замын зардал
гуйхгvй шvv дээ? -Голландад дуугарах Тэнгэрийн дуудлага-даа хэр найдлага тавьж
байна? -Ямар хачин юм бэ. Унана гэж барилддаггvй гэдэг биз дээ. Гэтэл та
? Шинэ урлагийг амар ойлгодоггvй хvн олон бий. Модерн зураачид төдийгvй шинэ хөгжмийн зохиолчид ч энэ зовлонг мэдэрдэг. Модерн зураач, яруу найрагч гэхээр жаахан юм-тай хvмvvс ийм тачигнасан уран бvтээл туурвидаг гэсэн яриа ч бий. Моцарт, Бетховенийг дуурайгаад яах юм. Мөрдорж, Дамдинсvрэнг ч хуулж болохгvй. Тэгвэл дуураймал амьтан болно. Хvн өөрийнхөөрөө, ямагт шинэ байх хэрэгтэй гэж олон тvмэнд зориулж нийтийн дууны аялгуу бичдэггvй энэ задарсан эр хэлсэн. Дэлхийн шинэ хөгжмийн наадмыг алдартай том том пvvс компаниуд дэмждэг юм билээ. Өөрсдийн болоод хvмvvсийн ойлгохгvй байгаа уран бvтээлийг дэмжинэ хэмээн харанхуйгаар зvтгэдэг гэх. Одоо vеэс тасарсан, нийгмээсээ тvрvvлсэн хvмvvс хэзээд ядарч явдгийг тэд ойлгосон болоод тэр. Хэдэн vеийн дараагаас л энэ уран бvтээлчдийг хvмvvс ойлгодог туршлагыг тэд ухаарсан байна. |
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=12897
Монголчуудад оюун санааны тусгаар тогтнол алга
|
Эх сурвалж: Зууны мэдээ 2006-10-09 |
|
|
СУИС-ийн багш, урлаг судлалын
ухааны доктор, хєгжмийн зохиолч С.Соронзонболдыг єнгєрсєн зун Германд болсон
олон улсын шинэ хєгжмийн наадамд тун дориун оролцоод ирсэн гэдэг сураг чих
дэлсэв. Тэрээр I, II, III симфони, Яруу хэнгэргийн дуун цохиур хєгжмийн
концерт зэрэг 150 гаруй хєгжмийн бvтээлтэй нэгэн. -Эзэн сvлдийн сан маань тэргvvн дэд байрт шалгарсан. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойдоо сайн бvтээлээр бэлэг баръя гэж бодогдоод болдоггvй. Сэтгэлээс минь тєрсєн vр домог минь юм шvv. -Хэрхэн эх барьж авснаа хуучлах уу? -Эзэн Чингис хаанд зориулсан музей Германы Бонн хотод vvд хаалгаа нээдэг юм байна. Энэ vеэр би ХIII зууны vеийн Монголын хєгжим сэдвээр илтгэл тавилаа. -Тухайн vеийн хєгжмийн тухай тvvхэн эх сурвалж ховор байж таарна? -Yнэхээр ховор. Байдаг хэдий ч яг ХIII зууны vеийнх мєн эсэх нь эргэлзээтэй л дээ. Юань улсын судар-т хєгжмийн талаар гайгvй бичсэн нь бий. Гэхдээ ноот байдаггvй. Монголын нууц товчоонд хєгжмийн тухай олигтой зvйл vгvй. Саглагар модны дор бvжиглэв гэсэн хэдэн ардын дууны маягтай тойм бий л дээ. Тэгээд хvмvvсээс энэ талаар асуулаа. Мэддэггvй ээ. -Тэгээд яасан бэ? -Энэ сэдвээр илтгэл бичих гээд судалгаа хийгээд яваад л байлаа. Гэтэл Бурханч лам Г.Пvрэвбат тааралдаад хэдэн сонины хайчилбар єгдєг юм байна. Мєн урлаг судлаач С.Бадрал эртний судар єгсєн. Yндэсний тєв номын сан зэрэг газруудаар ч чамгvй харайлгав. Ийн зvтгэсээр эзэн сvлдийг тахидаг тайлгын хєгжмийн тухай баримт олсон. Гурван ая хадгалагдаж vлдсэн байгаа юм. -Ямар гурван ая байсан юм бэ? -Yvнийг уншдаг хvн ховор юм билээ. Судар нь бол байгаад л байдаг. Эзэн сvлдийн сан, Чингисийн сан зэрэг олон нэрээр хадгалагдаж vлджээ. Ялангуяа хар сvлдийн тахилгын vгийг уншихад аймаар шvv. -Яаж байна? -Цээжинд цус амтагдах шиг санагдсан. -Хатуу vгтэй байх л даа? Амин голын судсыг тас тас огтчин гээд л. Аймаар (инээв). Єнєє vед уншихад их хэцvv. Тав зургаан хувилбар гарч ирсэн юм. Сонин шvv. Зарим судрын ард нь єєр vг хадсан байгаа юм. Манзушир бээр зохиолоо гэх мэтчилэн. Шашны хэллэг орсон хэрэг л дээ. Чингисийн нэрийг хэлэхгvйгээр хаан гэж дуудах жишээтэй. -Цагаан сvлдний тахилга гэж байдаг шvv дээ? -Тийм ээ. Би бас л олсон. 1919 оноос хойш тахиагvй юм билээ. Эзэн Чингис хааны буюу алтан ургийн удмын хvн тахих учиртай гэдэг. Уг сvлдний vг нь эв найрыг илэрхийлсэн зєєлєндvv маягтай. Харин Євєрмонгол дахь Чингисийн онгоны тахилгын аялгуу одоо хvртэл хадгалагдсан байдаг. Энэ бvхнийг цуглуулж, дараагаар шашны хэлбэрт шилжсэнийг нь авснаар аялгуугаа зохиосон доо. -Алтан намар-т ч сайн давхилаа. Олон тvмэнд ч энэ аялгуугаа хvргэлээ? -Алтан намар-т энэ бvтээлийг сайн тоглож чадсангvй. -Боломж байгаагvй хэрэг vv? -Манай Дуурь бvжгийн эрдмийн театрын уран бvтээлчид єнгєрсєн сарын дундуур л ажилдаа орсон. Хєгжмийн наадам хvртэл долоохон хоногийн хугацаа л байсан. Том хэмжээний бvтээл болохоор амжиж бэлдэнэ гэдэг их хэцvv. Ер нь би ХIII зууны vеийн маягаар бvтээлээ хийхийг их зорьсон. Монголчууд дайнд мордохдоо заавал 16-17 насны охидоор ятгын бvжиг бvжиглvvлнэ. Хар сvлдээ дуудна. Ийм учраас бvтээлдээ ятга хєгжмийн аялгууг оруулсан. Мєн хоёр том хэнгэрэг оруулсан юм. Алтан намар-т эдгээрийг оруулж амжаагvй. -Таныг саяхан Германд болсон шинэ хєгжмийн наадамд дэлхийн шилдэг 20 хєгжмийн зохиолчийн тоонд орлоо гээд шуугиж байна? -Швейцарийн нэг хийлч, хєгжмийн зохиолч єєрийн Антирод гэдэг хамтлагтай юм. Ємнє нь надад хєгжмийн зохиол захиалж байв. Тєгєлдєр хуурын багш Шаравцэрэн зуучилж єгсєн юм. Эхний удаа монголчууддаа зориулж хєємий, морин хуур, хийл, тєгєлдєр хуур оролцсон зохиол бичээд эндээ тоглуулж билээ. Дараа нь Швейцарьт тоглуулав. Европынхон их сайнаар хvлээж авсан юм билээ. Нєгєє хєгжмийн зохиолч хамтлагтаа хєгжим захиалсан. Гэхдээ болзолтой. -Ямар болзол тавьсан хэрэг вэ? -Оросын хєгжмийн зохиолчдын техник болон хятад маяг оруулж болохгvй гэсэн. Ганцхан монгол хэв маягтай байна гэж билээ. -Yvнийг нь шуугиулаад єгєє биз дээ? -Их хэцvv гээч. Манайхан чинь бvгд Оросын школытой. Орос сэтгэлгээгээр зохиолоо туурвидаг онцлогтой. Хувьсгалын шинжтэй, оргилуун баатарлаг, улаан туг харагдсан зохиомжтой шvv дээ. Бид vvнээсээ гарах хэцvv. Бас зохиолынхоо агуулгыг бичиж явуул гэдэг юм байна. Би зохиолоо бичээгvй байж агуулгаа явуулах хэрэгтэй болсон гээч. -Тэгэхээр санаагаа олох хэрэг гарна аа даа? -Дэлхий хєємий, морин хуурыг мэддэг. Тэгэхээр Монголын юуг сонирхох бол гэж бодлоо. Эцэст нь сурын харвааны уухайг сонгосон юм. Уухайлах ямар гоё билээ. Ноотлож болохгvй ч сум нvvж, уухайлах нь шууд буусан. Байгаа олохгvй олон сум исгэрч тэнээд л. Ийм дvр зураглал харагдсан. Эхний бvлгийн санаа нь энэ. -Дараагийнх нь? -Мєнх тэнгэрээс эрчим хvч гуйж буй тухай. Гэхдээ зарим нь сайныг, зарим нь мууг гуйдаг. Энэ хоёрын сєргєлдєєнийг дvрсэлсэн. Мєн найр цэнгэл,хурим, наадам болоход хvн тєдийгvй байгаль дэлхий баярлаж хєєрдгийг зохиомжлов. Тvvнчилэн европ хєгжмєєр уртын дууг тоглуулж vзье гэж бодсон. Энэ бvхнийг зохиомжилж бичихэд нэг жил гэдэг vнэхээр давчуу байсан. -Тэгээд хэзээ ноотолж гvйцээв? -Єнгєрсєн зургадугаар сарын 3-нд ноотоо хvлээлгэж єгсєн юм. Яв явсаар дэлхийн шинэ хєгжмийн наадамд оролцох дээрээ тулсан даа. 1923 оноос эхлэн жил бvр болдог уламжлалт том наадам. -Хаана хаана зохиодог юм бол? -Орон бvрт. Хуучин социалист системтэй байсан Зvvн Европын орнуудад л болж байгаагvй. Энэ наадамд амжилттай оролцвол таныг Гаудеамус-ын шагналын тєлєє єрсєлдvvлнэ шvv гэсэн. -Урам орсон биз? -Тийм. Уг наадмыг vзэгч олон тун аятайхан хvлээж авсан. Шvvгчид нь хvртэл єндрєєр vнэлсэн. Уг наадам 16 хоног vргэлжилсэн. 100 гаруй хєгжмийн зохиолчийн бvтээл эгшиглэсэн том наадам болж билээ. -Энэ наадамд манайхаас ємнє оролцож байсан удаа бий юу? -Анх удаа оролцсон нь би болж таарав. Дараа нь Гаудеамус-ын шагналын тєлєє єрсєлдєх болсон шvv. Шинэ хєгжмийн наадмыг зохион байгуулах тєв нь Голландад байдаг юм билээ. -Тэр Гаудеамус-ын шагналын тєлєє хэчнээн бvтээл єрсєлддєг хэрэг вэ? -400 гаруй бvтээл гараанаас хєдлєнє. Эцэст нь 20 орчим тунаж vлддэг юм билээ. Yvнд нь багтана гэж бодоогvй л дээ. Есдvгээр сарын 5-нд єєрийн бvтээлээ тоглууллаа. Yзэгчид сайшаагаад л. Гэтэл цуг байсан гадаадын хєгжмийн зохиолчид дуугарахаа байгаад, зай барьж эхэлдэг байгаа. -Яаж байгаа хэрэг вэ? -Гадаадынхан єрсєлдвєл єрсєлдсєн шиг vзчихдэг нєхєд юм билээ. Манайхан гар бариад, инээж хєхрєєд тоохгvй байдаг шvv дээ. Тэд болохоор эвлэг харилцаж байснаа таг дуугvй болчихно. Харин дандаа 30-аас доош насныхан оролцох юм. -Тийм залуу хєгжмийн зохиолчид оролцож байна гэж vv? -Надтай нийлээд гурван хєгжмийн зохиолч л ахимаг насных байв. Дэлхий ертєнц шинэчлэгдэж байгаа нь, сэтгэлгээ, оюун санаа ер бусын болсон нь эндээс харагдсан даг. -Манай залуу хєгжмийн зохиолчид оролцох боломжтой юм байна? -Тэд залуу хєгжмийн зохиолчоо оролцуулаарай гэж байсан. Энэ жилийн Гаудеамус-ын шагналыг Грекийн хєгжмийн зохиолч хvртсэн. 1983 оноос хойш энэ шагналыг хvртээгчдийн жагсаалт энэ байна. (Yзvvлэв) -Азиас энэ шагналыг авч байв уу? -Япон гурван удаа хvртсэн. Орос, Солонгос нэг удаа авч байсан. Ер нь баруун Европынхон хуваагаад авсан байдаг юм. -Гаднын хєгжмийн зохиолчидтой хэр нєхєрлєж, холбоо тогтоов? -Бараг бvгдтэй нь нэрийн хуудсаа солилцсон. Наадмын vеэр байхуу цай уух зуураа ярилцана. Єєр хоорондоо vvнийг ингэж бичив, энэ санааг чингэж олов гэж хvvрнэнэ. Юм сураад авах vр бvтээлтэй орчинд байсан шvv. Тус наадмын нарийн бичгийн дарга болох хvн Монголоос залуу, шинэ хєгжмийн зохиолчийг оролцуулахад анхаарал тавиарай гэж аминчлан захисан юм. -Манайд ийм бэлэн бvтээгдэхvvн байгаа биз? -Байх нь байгаа. Гэхдээ жор таарсан нь байхгvй. Бvгд л зохиолын дуу руу алхаад оржээ. Хєгжмийн бvтээл хийдэг нь vгvй болж. Оюун ухаанаараа бvтээл туурвидаг, сэтгэлгээний эрэлхийлэлтэй уран бvтээлч тасрах нь байна шvv. Залуу vеэ бэлдэхгvй бол горьгvй нь. СУИС, хєгжим бvжгийн коллежид л бэлтгэж таарна. -Танд оноосон залуу уран бvтээлч байна уу? -Хvчээр л бэлдэхээс єєр арга алга. Жилд нэг удаа болдог энэ наадамд монголчууд оролцоод байвал юм дуулгана даа. Ирэх жил Хонконгод болох юм. Заавал оролцуулахыг бодно. -Таны оролцсон байдлаас харахад дэлхийн дэвжээнд монгол хєг аялгуу гологдохгvй юм байна? -Монгол хєгжмийг сайн мэдэж байна лээ. Єєрийн гэсэн онцгой орон зайтай гэж болно. Эрлийз бус Монгол єнгє тєрхєє бариад, дээр нь шинэ санаа нэмэхэд нэлээд хэдэн жил давхина шvv. Нєгєє талаар ийм хэмжээний наадамд залуучуудыг оролцуулах боллоо гэхэд наад зах нь замын зардал хэрэгтэй биз. Yvнийг бодох хэрэгтэй. -Таны хувьд зардал мєнгєє яаж зохицуулав? -Их єртєгтэй уралдаан л даа. Надад аз буянаар сайн хvмvvс таарч ивээн тэтгэсэн юм. -Уг наадмын мєнгєн шагнал хэд вэ? -Шагналыг ганцхан хvн л хvртдэг. 4,5 мянган евро євєртлєнє. Бусад нь цvнхээ бариад буцна даа. Гэхдээ Гаудеамус-т єрсєлдєнє гэдэг нэр хvндийн асуудал байдаг юм билээ. Шалгуур нь хатуу боловч шударга гэж болно. Сайн бvтээл, шинэ санааг л дэмжинэ гэсэн vг. Манайд эдvгээ Орост тєгссєн хэд маань л vлдэж. Хойч vеэ хурдан бэлтгэмээр байна. Бодлоготойгоор шийдэх хэрэгтэй. -Дэлхийн шилдэг санаа, шинэ vзлийн цуглаан-аас та арай єєрийг мэдрээд ирсэн биз дээ? -Дэлхий ертєнцийн хvмvvс арай єєр, хачин сониныг эрэлхийлдэг, бий болгодог болсон байна шvv. Латин Америкийн хєгжим гэхэд л ямар баялаг хэмнэлтэй, євєрмєц єнгєтэй гэж бодно. ЄАБНУ-ын хєгжмийн зохиолчийн бvтээл гэхэд л бvр євєрмєц байх жишээтэй. Япон, Солонгосууд мундаг юм билээ. Хятадын vндэсний бємбєрийн эгшгийг Европын сонгодог хєгжимтэй хоршуулсан маш сайхан аялгуу байх жишээтэй. Орчин vеийн шинэ хєгжим гэдэг нь ардын язгуур урлагийг сонгодогтой нєхєрлvvлсэн байгаа юм. Энэ чиглэл рvv хэдийнэ оржээ. Манайхан єєрийн баяр наадмын концерт тоглохоороо vндэсний бvтээлээ бага оруулах юм. Бараг л 80 хувь нь барууны сэтгэгчдийн бvтээл байх жишээтэй. Монголын баяр, vндэсний баяр дээр монгол vнэр эгшиглэж байх ёстой юм. Харин 20 хувь нь дэлхийн хєг аялгуу баймаар. Yvнийг мэдэрч ирлээ. Бид гадаадын бvтээлийг хэрхэн тоглож сурснаа харуулах гээд байгаа юм шиг зан гаргах юм. Энэ чинь манай vндэсний тусгаар тогтнол, баяр цэнгэлд ач холбогдолтой хэрэг. -Бидэнд оюун санааны тусгаар тогтнол байхгvйн нэг илэрхийлэл биз? -Богд хаант Монгол Улсын vед тєрийн ёслолын арга хэмжээгээ нарийн зохион байгуулж байв. Алхах гишгэхийг нь хvртэл заачихсан байдаг юм. Хятад, манжийн нэг ч хэв маягийг авдаггvй байлаа. Бид улс тєрийн тусгаар тогтнолоо олсон хэдий ч дээр хэлснээр оюун ухааны тусгаар тогтнолгvй байна. Манай тєрийн концертод нэг герман, орос хvний бvтээлийг тоглож сууна. Утга, агуулгаа сайн бодмоор. Дэлхийн улс тvмнvvд хувь хvний сэтгэлгээ, оюун санааны бие даасан байдлыг vнэлж, бахархаж байна. Уг наадмын vзэгчид монголчууд ийм хєгжмийн бvтээл бичдэг хэрэг vv гээд шуугиж, хvндэтгэж байсан. Зvгээр л нэг байлддаг, нvvдэг нєхдvvд гэсэн ойлголт тархинд нь суучихсан байгаа юм. Гэтэл хєгжим дуугараад эхлэнгvvт єєр болсон. Гvйн ирж тэврээд, баяр хvргэцгээгээд л. Монгол хvн аугаа шvv гээд дал мєр алгадна. Улс орон бvрийн хєгжмийн зохиолчдоос гадна хєгжмийн зохиолчдын холбоодын дарга, гишvvд нь очдог юм билээ. Чиг хандлагаа тодорхойлж, хєгжмийн ертєнцийн олон асуудлыг хэлэлцэнэ. -Манай нєхдvvд очоогvй хэрэг vv? -Манай орон шинэ хєгжмийн холбоонд нь элсээгvй хэрэг. Харин манайд Туурайн тєвєргєєн-ийг зохиодог Вульф Монгол Улсыг тєлєєлж оролцсон. Монголд шинэ хєгжмийг яаж хєгжvvлэх, ямар хандлагатай байгаа вэ гэдэг талаар илтгэл тавьсан. Бусад нь vvнийг сонсоод, ингэнэ, тэгнэ, дэмжинэ гээд л. Бид энд сууж байхад, дэлхий санаа зовниж байх юм. Бид монгол vндэсний гэсэн тодотголоо шинэ, орчин vеийн уур амьсгалаар хулдаж хєгжvvлбэл vнэхээр хvлээн авна. Харагдаж байна. Морин хуур, уртын дуугаа дээдэлж эхэлж байгаа минь оюун санааны хувьд тусгаар тогтнох гэж байна даа гэж олзуурхахад хvргээд байгаа. -Сэтгэл зовних юу байна? -Манай хєгжмийн зохиолчид идэвх муутай байна. Гадагшаа чиглэсэн бодлого vгvйлэгдэж байна. Монгол хєгжмийг дэлхийд экспортлох цаг болсон. Жилд нэг удаа Алтан намар, Морин хуур наадмыг л зохиогоод сэтгэл ханаж болохгvй. Дэлхий ертєнцийн хаана ч монгол аялгууг дуугаргаж болно. Гологдоно гэж vгvй. Манайд сайн уран бvтээлчид бий шvv. Гадагшаа бараа экспортлох тєдий бус, оюун санааны бvтээлээ цутгах хэрэгтэй. Дэлхийн дэвжээ дуртайяа хvлээн авах болно шvv. -Ямартай ч таны бvтээлийг дэлхий тоолоо. Эхний алхам шvv. Цааш алхаад байдаг хэрэг ээ? -Миний хоёр ч бvтээл дэлхийн архивт орлоо. Баярлаж сууна. Ингэхэд намайг уг наадамд оролцоход тус хvргэсэн хvмvvстээ талархлын vг хэлж болох уу. -Болно оо? -Хаан банк ивээн тэтгэсэн. СУИС, манай нутгийн зєвлєл болон Сvхбаатар, Алтанцэцэг, Баттулга нартаа баярлаж байна. Олон хvн тусалсан шvv. Огт танихгvй Хандмаа гэдэг хvн дэмжиж тусалсан. Монголд маань эрvvл саруул ухаантнууд цєєнгvй байдаг юм байна. -Та аль нутаг билээ? -Архангай аймгийн Эрдэнэмандал сумынх. Уул ус маань хvvгээ хардаг, ивээдэг биз ээ. |
|
Хөх суунаг
Лувсангийн ПҮРЭВДОРЖ:
' Хөгжим гэдэг хүмүүн төрөлхтөнд заяасан тэнгэрлэг урлагийн учир энэ тухай товчхон хөөрөлдвөл яана вэ: Тэгэхдээ 6и гээч хөгжмийг мэдрэх сэтгэлийн увдис муутай учир онол ухааны нь нарийн өнгө айзмыг хөндөн . ярилцаж дөнгөхгүй мөхөсдөнө.
Тэгэхээр хөгжмийг хүн төрөлхтөн өрөес үүсгээгүй, эсвэл тэнгэрээс заЯагаагүй байсан аваас энэ орчлонд өр юу гээч болох байсан бол оо?
Сүрэнгийн СОРОНЗОНБОЛД: Хөгжим гэдэг өр нь байж байдаг зүйл. Хөгжмийг хүн зохиодоггүй. Байгаль өөрөө хөгжим юм. Хүн өөрөө хөгжим юм. Нийгэм гэхэд бас л нэг хөгжим байдаг. Жишээ нь манай одоогийн ардчилсан нийгэм гэхэд бас л нэг хөгжим гарч ирж байгаа гэсэн үг юм. Хөгжим хөгтэй байдаг болохоор байгаль бас хөгтэй байж таарна. Хүн бас хөгтэй. Их сонин хөглөгдсөн хүмүүс байдаг.
Л.П: -За тийм ээ. Их янзын хөгтэй хүмуүс байдаг аа. Хүмүүсийг тэнгэр л янз янзаар хөглөед тавьчихдаг юм болов уу даа.
С.С: -Тйим. Яаж л хөглөснөөс л болно доог Тэгтэл нийгмийг яаж хөглөх вэ гэсэн асуулт байдаг. Чухам эндээс л хөгжмийн тухай срилососри гарч ирнэ. Манаи парламентын засаг гэхэд их олон хүнээр хөглүүлсэн хөгжим болж таарч байгаа биз дээ...
Л.П.: - За даа, манац өдгөөгийн Их хурлын гишүүд ч засаг гэдэг хөгжмийг ч хөглөне гэж ёстой хөглүүлээд хаяж байж таарна л даа. Хөгжмийг мундаг мундаг хөглөхөөр хүмүүс ч тэнд бийдээ хайрхан. Манай засаг маань огт хөггүй, солгоц буруу өнгөтэй, хөглөрсөн юм бацх нь. Хөггүй хегжим ч сүйд хийж таарна л даа.
С.С.:- Уг нь нэг хөгжмийг бөөн хүнээр хөглүүлбэл хачин юм болно . Хөгжим хөг хоөр салшгүй ойлголт. Тэгэхлээр хүнийг хөглөх, улс гүрнийг хөглөх гэдэг сонсгол муутай хүнд бол бүтэшгүй зүйл. Буруу хөглөчихвөл, тухайлбал хэт чанга юм уу, сул хөглөчихвөл их муу юм болно л доо.
Л.П.: -Ертөнц өөрөө хөгжим болохоор хөгжим байхгүй бол өртөнц оршихгүй болно гэсэн үг үү дээ. Тэгэхээр...
С.С.: - Ертөнц байхгүр болчихсон ч хөгжим байж л байна...
Л.П.: -За даа, ертөнц оршихгүй болох нь бас л хөгжим хэмээн ухаарвал тийм л дээ. Тийм бол хөгжмийн зохиолч үнэндөэ хөгжмийг зохиодоггүй, орчлонд оршин байгаа хөгжмийг гарган ирж хөгжмийн зэмсэгт, хүний хоролойд оруулж байгаа хэрэг байж таарах нь ээ^дээ Янз нь.
С:С: -Тийм. Хөгжмийн зохиолч бол байж л байгаа хөгжмийг дамжуулж байгаа юм. Жишээ нь Бетховөн өөрийгөө хөгжмийн зохиолч гэдэггүй байсан юм гэнэ билээ. Моцарт би бол хөгжмийн зохиолч биш, 6и хөгжмийг сонгодог, Миний чихэнд үргэлж хөгжим хангинаж байдаг. Түүнээс өөртөө таалагдсаныг сонгон авч бичдэг гэдэг байж...
Л.П.: -Бодож үзэхүл, Манаи өнөөх матө риализм гэдэг цухалхан сургаалд үл багтах дуу, хөгжим нь хүмүүний сэтэгэлээр увдисаар улаалан орчлонд уянгалахаасаа урьд хүмүүст сонсдох нь үгүйгээр уянгалж л байсан хэрэг. Нэгэн мэргэн хүмүүний гарган бичсэн ;онч дохио; хэмээгч оршин байж. Орчлонгийн юм бүхэн еөр өөрийн заяаны хөгжимтэй буй заа. Хүмүүн хорвоод ирэх төрөх , одох үхэх мэтэс. Хөхөө донгодох, хэрээ гуагалах аль аль нь нэн хийсвэр учир гарган бодож үзвэл орчлонгийн хөгжмийн хоёр ая айзам л юм гэмээр. Тийн атал хүмүүн бид хөхөө донгодохыг ариун тансагийн билэгдэл, хэрээ гуагалахыг нүгэл хилэнцийн ёр цондон хэмээдэг. Бодоод байхад ингэх нь орчлонг гүтгаж буй мэт санагддаг л^даа. Учир юун хэмээвээс энэ хоөр шувуу хүмүүн биш болохоороо өөр өөрийнхөө л дуугаар дуугарч байна шүү дээ. Харин хоёр хөлт хохимой толгойтын үйл бүрийг хөгжим болгоод сонсож үзвэл энэ хорвоо нүглийн хөжмөөр гинших биз ээ..
С.С.: -Энэ бол ертөнцийг ажигласантай холбоотой юм л д*аа. Жишээ нь там, диваажин гэж байна. Хөхөө сайхан дуутай ч бусдын үүрэнД өндгөө орхидог. Тэгтэл хэрээ муухай дуутай байж болно. Гэвч өндгөө хаядаггүй. Тэгэхээр хүний сонсох чадварын асуудал юм.
Л.П.: -Харин тийм. Хөхөө хэрээ хоөр бол заяаснаараа нэг нь донгодож, нөгөөх нь гуагалж буй нь сайн мууг зөгнөж буй хэрэг огт биш. Харин хүмүүс тэр хоёрын дууг дуулж мэдрэх зөн совингийнхоо л хэр чинээгээр ухаж, санаа сэтгэлээрээ л тайлж байгаа бололтой юм уу даа гэмээр...
Орчлонг зураачид өнгөөр, зохиолчид үгээр, бүжигчид хөдөлгеөнөөр гэх мэт дүрслэн гаргадаг. Тэгэхээр хөгжИм гээч тэнгэрлэг юмыг мэдэрдэггүй бүдүүн барга сэтгэлтэй миний бодрхрд зураач будгаар, зохиолч үгээртаргаж үл болох орчлонгийн тэр зааг эгшнээс л хөгжим гарч ирдэг хэмээн хэлмээр юм шиг санагддаг. Тэгэхээр хөгжмийг хүмүүс сонсдог уу?
С.С.: -За наадах чинь ,их сонин яриа байна. Хөгжмийг хүн сонсох нь сонсож байгаа юм. Жишээ нь
Бөтховөны өсдүгээр симсронийг ерөөсөө ганц тоглоод л хаячихсан бол хэн ч мздэхгүй л байх ба.йсан. Хүн тэгэхээр өөрийнхөө тогооны хэрээр дассан л хөгжмөө сонсдог юм шиг байдаг. Өөрөөр хэлбэл хөгжмийн е ртөнцөөс дассанаа л олж сонсдог. Жишээ нь Монголын ард түмэн дуунд дуртай гээд л хүн болгон хөгжмийг сонсож, мэддэг юм шиг л ярьдаг л даа. Ер нь манай ард түмний хөгжим их хөжсөн нь үнэн. Бусад ард түмнийх ч бас л өндөр хөгжсөн. Тэгэхдээ хөгжмийг чагнадаг хүн гэвэл их цөөхөн. Бусад олон хүмүүс, ард түмэн ч гэдэг, тэд нь хөжмийн огт сонсголгүр гэж бас болохгүй. Түвшин түвшингээр нь ярих асуудал юм л даа.
Л.П.: -Хегжмийг тувшин түвшингээрээ сонсдог хэмээн саяын хэлдэг тань хөгжмийг хүмүүн чихээрээ арай биш, сэтгэл ухааныхаа сүвээр чагнадаг буй заа хэмээх бодлыг лав болгож байна л даа. Монгол уртын дууг нүДээ аниад сонсвол тэнгэрээр алдлан уянгалсаар алслан одохдоо хөх суунаг татаад яьчих шиг болдог. Монгол хүмүүн уртын дуугаа газар дээрээс тэнгэр өөд дуулдаг ч гэмээр юм уу даа, бүдүүн хадуун хэлвээс.
С.С.: -Уртын дуу бол дэлхийн хөгжмийн асуудал юм. Уртын дууны агуулга, онолд нь хамаг юм нь байдаг. Яагаад гэвэл уртын дуу бол маш том сав өртөнц. Уртын дуу дөрөвний дөрвөөр, Дөрөвний хоөроор ч гэдэг юмуу яв цав тогтоочихсон явцуу хэмжээнд багтаж баригддаггүй. Дуулж буй хүний хоолойн чадал цараа л мэддэг. Тэгэхээр уртын дууг ноотлоно гэвэл тодорхой хайрцагт оруулна гэсэн үг.
Уртын дууг дуулсан дуучин болгон бараг дуулах болгондоо хөгжүүлж байдаг. Ийм сонин хуультай. Энэ бол монгол сэтгэлгээний л хууль юм. Уртын дуунд тодорхой зохиогч байдаггүй нь ингэж хөгжиж байх бололцооГ олгодог.
Л.П.: -Уртын дуу гэмээнэ Монгол өртөнцийг багтааж бөйдаг ч гэмээр юм уу: Бүр хийсвэрлэн бодож үзвэл нэг гэвээс Монгол ертөнц нь уртын дуугаа, нөгеө гэвээс уртын дуу нь Монгол өртөнцөө авч явдаг ч гэж болмоор.
За тэгвөл, уртын дуу урьдын түүх цагт гараад байж. Тэгсэн чинь өдгөө бид уртын дуу гаргаж хүч хүрэхээ больчихсон зогсож буй маань ямар учиртай байж таарах вэ: Гаргаж дуулах байтугай хуучныгаа дуулахаа нэг хэсэг больчихоод ; Россия моя, родные края; хэмээн дуулаад л харайлгаж явлаа шүү дээ.
С,С: -Уртын дуу яагаад гарахгүй байгаа юм 6э гэхээр уртын дуу өөрөө хөндлөн гармоньтой. Европ дуу бол нэг эгшгэн дээрээ нөгеө нь давхарлан суурин гармоньтой. Дөрвөн давхар байшин л гэсэн.үг. Тэгвэл өнөөдөр монголчууд уртын дуунд шингээгүй хачин ахуй байдлаар амьдарч байна. Давхар байшинд толгой толгой дээрээ шээгээд л амьдарч байна шүү дээ. Тэгээд бас , их ариун цэвэр байна гэж бодоод л явцгааж байгаа. Энэ чинь уртын дууны гармоньд байж огт болохгүй зүйл.
Л.П.: -За бид гэдэг улс биө биенийхээ толгой дээрээс шээсээр байгаад уртын дуу таргаж чадахгүй болчихсон зогсож байгаа аж. Нээрээ ч бид их л юм руугаа шээсэн амьтас даа. Угсаа ,гарваль улс гэрийнхээ түүх, төр сүлд, соёл иргэншил, шашин бурхан өөдөө ч харийнхантай зэрэгцэж зогсож байгаад шээцгээсэн. Өдгөө ч шээцгээж л байх юм. Саяхан Их Хурлын гишүүд гэгч хүмүүс Сталин, Чойбалсан, Цэдэнбал тэргүүтнийхээ сүнсийг дуудан
босгож ирж байгаад Их Монгол бичиг өөд минь шээж нүдэндээ нүгэл хураалаа шүү дээ. Ер нь монгол өртөнц уруугаа, өөрсдОйгө.ө харж байсан тэнгэр өөдөө ч шээсэн. Тийнхүү учир, тэнгэртэй явахдаа гаргаж дуулж явсан тэнгэрлэг уртын дуугаа тэнгэр нь орхиж яваа цагтаа яаж ч гаргаж чадах вэ дээ, бид.
СО: -Монголын урлагийг Энэтхэгээс гарал үүсэлтэй гэж үздэг судлаачид байдаг л даа. Ямар ч байсан уртын дуу л Энэтхэгээс ч, өөр хаанаас ч ирээгүй Монголд үүсэн цэвэр Монголын юм. Монгол хүн өгсөхдөө их«зоригтой том том алхдаг, уруудахдаа хагас алхмаар их болгоомжтой урууддаг. Яг тэрүүн шиг уртын дуу өргөлтөндөө урт аламтай, уруудахдаа богинО алхамтай. Үүнээс үндэслэн монгол үндэстэн уруудахдаа адилхан болгоомжтой уруудах байх.
Л.П.: -Уртын дууг Бадраа гуай мөшгөж олох, сурталчлах гэж овоо ололдож баОгаад өөд болчихлоо. Цоодол гуай жаал зугаа ярьдаг байснаа одоо чимээ тасарчихлаа...
С.С.: -Тийм ээ. Бадраа багш жаахан судалгааны ажил хийсэн. Уртын дууны бодлогыг бодчихдог хүн алга. Тэр чинь маш нарийн бодлоготой шүү дээ. Уртын дууны судалгаа бол олон зуун жил нилээд хэдэн хүнийг хооллочихно доо. Тэгэхдээ монголчууд өөрснөө л судлах хэрэгтэй.
Л,П,: -Орчлонгийн хөх тэнгэрт уртын дуу уянгалж байвал монгол гэдэг нэгэн бодгаль ертөнц орщиж байх буй заа. Хэрэвзээ тэнгэрлэг энэ аялгуу тэнгэрт дуурьсахаа больчихвол Монголыг тэнгэр нь бүрмөсөн хаячих нь тэр байж таарах боловуу даа...
Хөгжмеөр бялдуучилна гэж байх уу: Ухуулгын хөгжим байдаг уу? -:,
С.С.: -Өнгөрсөн жилүүдэд монголчуудын монголоо гэх сэтгэл, эх оронч үзэл.хөгжцмд бараг байхгүй болсон. Энэ сэдвээр үнэн бичдэггүй байсан. Хамгийн наад захын жишээ гэхэд л дайны тухай ;Цэнхэр дурдан алчуур; гэдэг дуу байна. Дайн гэгч гамшигт зүйлийг тийм хөгжмөөр дүрсэлж яаж болох.вэ дээ. Түүгээр бол дайн гэдэг чинь тийм хөнгөн гоё сайхан юм байж таармаар. Яг л хойт Солонгосын тариачдын тухай хөгжим шиг л. Уг нь бол хөгжмөөр юуг ч гаргаж болно. Жишээ нь, гучин долоо оны хэлмэгдлийг ч дүрсэлж болно. Хөгжмийг бариад авч чадахгүй. Хөгжмийн зохиолчийг чи яг тийм юмыг дүрсэлж гээд баривчлахад хэцүү. Хэрэв уудлаад гаргаад ирсэн бол дараагий нь хэлмэгдэл гарах ч байсан юм уу, үгуй юү мэдэхгүй.Тэгэхээр хөгжим ч гэсэн тухайн үеийнхээ боол болж л байж. "^-»
Л.П.: -Уран зохиол гэж байдаг.Ухуулах худас ч байдаг шиг л хөгжимд ч ялгаагүй л байж.Жишээ болговол;Соёл эрдэнэ; гэдэг дууг бараг л сонгомол хөгжим шиг дуулж байдаг.Үнэндээ бол монгол угсаатны цусан дундуур туучсан тэр гаслант цагийг шал худлаа, жигшүүр хүрмээр гоөулж магтсан дуунцар шүү дээ. Жинэхэнэ урлаг огт биш юм.Үнэнээрээ байвал зүгээрсэндээ. Үнэнийг хэлж болдоггүй цагт бол ч яая гэх вэ, алуулахаасаа айж байж гэвэл болдог болсон өдоо үөд хэлэхгүй байвал гутамшигтай шүү дээ.
С.С.: -Өнөөдөр хөгжмийн зохиолчдыг харж байхад сургууль төгсөж ирээд гурван жил болоод л энэ нийгэмд уусчихаж байна. Одоо Монголд хөгжим сонсдог давхрага байхгүй. Нийгэм ямар байна вэ, өөртөө таарсан юмыг л хүлээж авна.Тэгэхээр манай хөгжмийн зохиолчид нийгмийн тэр түвшингийн нь хэрэгцээнд зориулж зохиол бичиж байна.Өнөөдер бараг л дуртай хүн болгон дуу бичиж байна.Хөгжим гэдэг сайхан ю мыг гутааж байна шүү дээ:
Өвөр монгол, буриад, тувачуудын явдал бидэнд ямар ч хамаагүй юм шиг л. Ийм л явцуухан бодолтой болчихсон.Нөгөө уртын дуу шигээ бүхэлд нь тусгаж чаддаггүй. Дурангаар л хараад байдаг.Тэр дуран нь их жаахан юм хардаг.
Л.П.: -Уртын дуу бол хорвоог бүхэлд нь багтаан дуурьсдаг гэвэл бид уртын дуу шигээ ухаарч чадахаа аль эрт больсон л доо. Яг үнэнээ хэлэхэд ертөнцийг өрөөсөн нүдний зөрүү хараат дурангаар хардаг болчихсон чинь " нөгөөдех нь жонийсон амтай юм болохоор уудам Монгол ертөнц яаж багтах вэ дээ. , -
С.С.:-Хөгжим бол зөвхөн үндэсний юм биш.Тийм учраас дэлхийн хэмжээнд сэтгэх шаардлагатай.Гэтэл манай хөгжим тэр хэмжээнд хүрч сэтгэж чадахгүй байна. Дуу гаргаад л байдаг.Тэгтэл тэрнийг нь маань дэлхий сонсохгүй байна. Жишээ нь Шаравын "Уяхан замбативийн наран"-г монголчууд сонсохгүй. Хангалын хийлийн концөртуудыг Монголд тоглоогүй, мэдэхгүй, Тэгсэн мөртлөө "Аяны шувууд" гэхээр л Хангалыг мэднэ.Шарав.Хангал хоөрыг төрййн шагналд дэвшүүлэхээр төлөвизээр сурталчлахдаа юу билээ дээ...нэг...;Хүний нутагт эрдэм сурахаар;,;Аяны шувууд; хоөрыг нь дуулуулаад байгаа юм.
Л.П.: -Бүгдээрээ ойлгоод хошуурч байгаа бол их л хямдхан хялбархан юм байДаг л даа.Уран зохиолд ч гэсэн тийм байдаг. Та Төрийн шагналд хоөр хүнийг хэрхэн дэвшүүлснийг ярьлаа. Уран
зохиолд ч ялгаагүй, «ах вө, заримд нь бол оночих нь байдаг а даа..Гахд»а иханхдаа уран зохиол биш юманд нь олгодог.Өгч байгаа нь яая гах ва, харагтай юм аа бодож байна. Авч байгаа нь үгүй миний анэ чинь уран бүтаал биш, харин Тэр нь дэар юм шүү дээ гээд хэлчих.тэгээд боломгүй бол "Би авшгүй даэ" гэчих сатгэл байхгүй.аваад цохичихож байгаа юм. Ер иь зохиолчдод олгож буй терийн шагнал ч сүулдаа бүр хөгее чирсэн л дээ.За шагнал ч яах вэ...
С.С.:-Өнөөдөр олон урсгал чиглэАээр олон хегжим бичиж байна л гэж 6айгаа:Тэгсэн мертлөе Шаравын хэдэн симфониос гарч чадахгүй байна шүү дээ.Бүгдээрээ хүниО тогооноос хоол цдээд л. Шаравын нэгдүгээр симсронийг хоөр ч хүн июмбодчихсон. Мэдээж хэрэг хөгжмийн сэтгэлгээгий нь шүү дээ. Хамгийн инээдтэй нь, тэр хоөр тэр хагжмүүдөэрээ нөгөө Шараваасаа түрүүлээд төрийн шагнал авчихсан...
/1.П. -За, бид ч нэг тиймэрхүү л янэаар цохиж яваа улс л даа. Би Таны шударгын концөртыг чинь эртэд дуурийн театрт сонссон л доо. Чухам ямар учиртай ямар хөгжим юм бэ.би мэдэхгүй.Танаас еер хун ч мэдэхгүй биз. Харин их бодолд орсон. Хариад байж байтал шене гэнэт нэг өгүүлэгийн санаа сатгалд унаад "Үйлийн үр" гэсэн нууц амрагийн богино өгүүллэг бичсэн.Хожим Танд дурсгамз.Та сэтгэл санаа чинь ямаршуу янзтай болоод тэр зохиолоо бичсэн бэ: Эсвэл хэлэхгуй нууц уу?
С.С.: -Нуух юм юу байх вэ.Шанзны концерт бол асуултын тэмдэг л юм. Яах гэж байна.яах вэ, л гэсэн ю м.Нийгэм бол миний хувьд нэг их том асуултын тэмдэг л баОна.
Я.П.: -Хөгжим гэмээ нь сонсдохын учир буюу ч гэх үү, ер дуулж хегжимдеж л хүний сонор дэлдэх нь ёс.Өдгөө манайд хегжим гарах уйл ямрашуухан буйг Та емне ярьлаа.Төгэхлээр муу ч гэсэн нөгэнт гараад ирснийгээ яажшуу хөгжимдөж байгаа вэ, бид гэгч.
С.С.: -Өнөөдөр манайхан хегжмөөр зугаацаж байна. Зарим хүн нэрлэхуү эангаар хөгжим их ойлгодог хүн болж харагдах гэж очиж байна. Маш цөөхөн хүн хөгжмийг ойлгож байгаа байх.Хөгжимчид дуучид бас хэнд яаж тоглох, дуулахаа мэднэ...
Л.П.: -Радио, зурагтын хөгжим, манай гол гол найрал хөгжмийнхен хэр байна вэ дээ. Заримдаа ч...
С.С.: -Хөг их дутуу хегжимдөж байх юм.Гаргуунд ч нь хаяж улан дороо гишгэчихээр чинь аргагүй юм аа.Тэгсэн мөртөе хөг дуу зэрэмдэг юм аа. Манай дарга нар очоод сонсож л баОх юм.Хэрэв хөгжим сонсох гэж очдог бол тийм. юмыг яах гэж сонсож байгаа юм бэ: Ойлгодоггүй юм бол очиж байх ямар.хэрэг байна.
Я.П. -Хүний сэтгэлийг сүлж, цээжин чанад нь гэрэл гэгээ оруулдаг нь урлаг, уран зохиол хэмээн манай дарга нараас бусад нь мэднэ л дээ. Дарга н!р бол хамаагүй, урлаг соёлыг ашиглаж л байснаас биш хэзээ ч ухаарч эрхэмлэж байгаагуй.Ер нь тэд олон түмнийг гэгээрчихвиО гэхээс айдаг.Мунхаг харанхуй олныг гэгээрчихвий гахээс айдаг. Мунхаг харанхуй олныг мэхлэх дээрэлхэх аргаар айлган дарангуйлж байх амар шүү дээ. Наэрае л тийм хегжим ойлгодрг, дуртай юм бол едгее урлаг соёлоо яагаад ингэж зах зээлийн хог деер хаяж байгаа юм бэ: Сонгомол урлагийн театрын найрал хегжим.улсын яруу тунгалаг найрал хөгжмийнхөн харин ч бүр тарчихаагүй яаж шүү болоод байгаа юм бол, бүү мэд хеерхийс. Уралгийнханд өнөөгийн засгийн хайрлаж байгаа цалин менгө нь гэхэд л басамжилж байгаа юм шиг.Оюун соөлынхоо сор дээжийг онцлон эрхэмлэдэггүй угсаатан, улс гүрен мехдег.
С.С.: -Ер нь хегжмийг хэрхэн үнэлж байгаагаар нь сайд дарга нарын соөлыг унэлж болно.Манай засгийн газар хөгжмийн зохиолчдын холбоонд жил 3 сая төгрөг өгдег гэсэн билүү дээ. Энэ чинь нэг симсроиийн үнэнд ч хүрэхгүй менгө. Симсронийг бол хөгжмийн зохиолч хэдэн жил сууж байж бичнэ шүү дээ. Тэгтэл ,80-90 мянган тегрөгеер л үнэлж байна, Арай ч дээ. Нотны болон найруулгыи цаас.түүнибгээ зэмсэг болгонд зориулан хэвлэх зэрэгт энэ хэд нь хүрэх ч үгүй. . Хөгжмиин зохиолч,хегжимчдын цалин гэвэл 13-20 мянга байна.Олон хөгжмийн зохиолч ажилгүй явж байна." Хоөр оркестр хөг дутуу тухай дээр ярьсан.Хегжимчид их дутуу байдаг.Ийм цалин хангамжаар хэн ажиллах вэ дээ.Хөгжмийнхөн үнэндээ гуйлгачны л амьдралтай байна.Төгелдөр. хуур араншингийн хувьд эрэгтэй хүний хөгжим. Гэтэл*Монгола ерөгтэй төгөлдер хуурч байхгүй. Ийм цалингаар яаж гэр бүлээ тэжээх юм бэ: ХегЖмийн зэмсэг их үнэтэй.Тегелдер хуур 50000 доллар.бүрээ хийл гэхэд 3 суудлын тэрэгний үнэтэй байдаг. Цаашдаа ийм байвал Монголын урлагт ихээхэн хор хүргэнэ дээ...
Л.П.: -Хегжим тедий бус, ерөес урлагийг сүйрүүллээ л дээ. Одоогийн засаг баригчдын энэ нүглийг Монголын төдий бус дэлхийн түүх бүртгэж үлдене еэ.
За бид хоёр ам халаад удаан ярьчихлаа.
Олойргүй хех тенгерт уртын дуу уянгалж, орчлонд Монгол гэдэг хөх угсаатан оршин
байх болтугай гэсэн өрөөлөөг хеөрелдөөнөө дуусгах УУ лаа.
Ил товчоо, 1995-08-20-31 №24
http://www.pressinst.org.mn
|
Зохиолчид : » С.Соронзонболд: Эхлээд гажиг гээд хvлээж авдаггvй байлаа Нийтэлсэн: 2006-12-26 11:10:14 |
|
Урлаг судлалын ухааны
доктор, СУИС-ийн багш Сvрэнгийн Соронзонболд. 1990-ээд оны эхээр Монголын
хєгжмийн урлагт шинэ урсгал чиг хандлага авчирч, нэг vгээр хэлбэл
шинэчлэлийн салхи сэвэлзvvлж эхэлсэн |
Mongolian Melody 13th Century
Doctor S. Soronzonbold, a
teacher of the Mongolian University of Arts and Culture. State prized composer
and cultural science, has published a new research book. '"Mongolian Melody 13th
Century".
He participated in a research meeting organized in Bonn.
Germany within the framework of the "Chinggis Khan and his Heritage" exhibition,
where he delivered a report "The 13th Century's Mongolian Media" and played 'Chinggis
Khaan's Melody of Sacrifice' for the first time to the world. After this, he
started to research all kings' sacrifice melodies, including Ogodei and Zuchi
and mentioned in his book that state ceremonial, military and war. Civil and
ritual, shamanism and religious music histories significantly influenced eastern
music achievement, as well as the development of western and European opera and
ballet.
Painter and art research science Doctor. S. Badral, Honored Cultural Figure monk
G. Purevbat. Inner Mongolian Autonomous Region's art research, obtained a
Master's degree. Kh. Monkhbaatar, T. Erdemt and A. Erdenebokh made vital
contributions in the writing of this book.
A presentation ceremony for the book is to be held soon and will be attended by
heads of state and cultural figures. Palo Carpin commented in his note that
"Mongolians always sing a song not showing any impatient behavior after not
eating anything for two days, as if they ate well". As like-as this quotation,
you can know that songs and melodies were enormously vital possessions in the
lives of 13th Century Mongolians and could not be replaced by food.
by J. Batsaikhan
THE MONGOL MESSENGER
http://www.montsame.mn/index.php?option=com_news&task=news_detail&tab=200804&ne=1042



