|
Өнөөдөр »
Хүмүүс |
ИХ
ЗОХИОЛЧИЙН АЧ НАР МОНГОЛД АНХ УДАА ИРЛЭЭ |
| З.МЭНД (2008-09-10) |
Зүүн гар талаас: Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хүү
Константин, ач хүү Илья, Дмитрий, охин Анна, ач хүү Алексей.
“Анна. Аав яагаад лам болоогүй тухайгаа ярьж
байсныг санаж байна. Аав, аавын ах хоёрыг тав, зургаан настай байх
үед нь тэдний нэгийг лам болгохоор шийдэж л дээ. Тэгээд өмнө нь ном,
бичгийн хэрэгсэл болоод нум сум тавьсан гэдэг. Гэтэл аав нум сумыг
нь аваад, хэн нэгнийг хараалсан бол, том ах нь номыг нь авчээ. Ингэж
л аавын минь хувь заяа шийдэгджээ…
Аав маань Монголоор хөндлөн гулд явж, эртний ном судар цуглуулдаг
байлаа. 1930-аад оны лам нарын хэлмэгдүүлэлтийн үеэр хүмүүс эртний
гар бичмэл болоод ном судраа агуйд нууж, нүхэнд булсан байжээ.
Гэхдээ аавыг маань Монголын соёлыг хадгалж хамгаалахын төлөө их зүйл
хийсэн гэдгээр нь мэдэх хүмүүс түүнд итгэж, авдраа онгойлгож, ааваар
дамжуулан эцэг өвгөдийнхөө нандигнан байсан номыг Улсын төв номын
санд хандивлаж байсан гэдэг. Тиймдээ ч аав маань эртний олон сайхан
судар, ном, гар бичмэлтэй болжээ…
Лев. Аавын том ах Лувсанжамц лам болсон тул төвд
хэл сурсан байна. Бас аавыг ч сурах хэрэгтэй гэжээ. Энэ нь түүнд
тийм ч сонин байсангүй. Тэгээд ч эрэгтэй хүүхдэд өөр хийх ажил
мундахгүй хойно. Гэхдээ л тэрбээр уншиж сурсан бөгөөд аспирантурт
ирсэн хойноо төвд хэлийг сайн сураагүйдээ харамсч байсан юмдаг. Аав
маань 40 настайдаа төвд хэлийг жинхэнээр нь сурсан юм. Харин
Лувсанжамц ах насаараа мужаан хийсэн дээ…
Аавын аспирантурт сурсан явдал нэг талаас ялалт, адал явдал,
нөгөө талаас “амиа хорлосон явдал” байлаа. Би бол ийм алхмыг хэзээ ч
хийхгүй байсан. Тиймээс залуучуудад, оюутнуудад “баатрууд гэдэг
зөвхөн та нар биш” гэж хэлдэг. Бидний ихэнх нь урсгалаар амьдардаг.
Өөрсдөө бараг юу ч шийддэггүй. Гэтэл аав маань бүгдийг өөрөө шийддэг
байлаа…
Михаил. 1946 оны сүүлчээр бүслэлтийн дараах
Ленинградад өндөр калори бүхий эхийн сүү нэхсэн нэгэн хүн мэндэлсэн
нь би байлаа. Энэ нь тэр үед үнэтэй байсан бөгөөд орлох бүтээгдэхүүн
гэж байгаагүй юм…
Константин. 1951 оны хаврын эхээр бид Монголд
ирсэн бөгөөд нэгдүгээр ангиа Улаанбаатарт дүүргэсэн.
1961 онд Лев, Миша, бид нар аавыг даган ном цуглуулж билээ. Нэгэн
шөнө хөлийн чимээгээр би нойрноос сэрсэн юмдаг. Майхны хажууд нэгэн
хүн сүүтэгнэж байсан нь надад аймшигтай байлаа. Гэтэл хэн нэгэн аавд
маань нууцаар ном авчирч өгч байж…”
Ийнхүү дурсамж хөвөрсөөр. Эдгээр дурсамж бол Монгол Улсын Төрийн
гурван удаагийн шагналт, академич, ардын уран зохиолч
Ц.Дамдинсүрэнгийн хүүхдүүдийнх юм. Монголын уран зохиолын гурван
оргил болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ыг хөрвүүлж,
Монгол Улсын Төрийн дууллын үгийг бичиж, Монгол шинэ үсгийн дүрмийг
зохиосон, Зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн 100 насны
ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан их эрдэмтний хүү
Константин, охин Анна нар нь гурван ач, хүргэнийг нь дагуулан
Монголд ирээд байна.
“Буурал ижий минь”, “Зугаацахаар мордсон нь” зэрэг шүлэг
найраглал, “Гологдсон хүүхэн”, “Солийг сольсон нь”, “Хоёр цагаан юм”
зэрэг 30 гаруй тууж, өгүүллэг, А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр”,
“Олег цэцний дуулал”, Муурын байшин” зэрэг гадаадын зохиолчдын 30
шахам бүтээлийг орчуулсан бөгөөд одоо ч манай хүүхэд багачууд шимтэн
уншсаар байна. Ялангуяа Монголын тамирчид олимпийн тэнгэрт алтан
соёмбот тугаа мандуулах үест эгшиглэсэн Төрийн дууллын үг энэ хүнийх
гэхээр түүгээр бахархахгүй байхын аргагүй. Ааваараа бахархаж байгаа
тухайгаа ч үр хүүхэд, ач нар нь Ц.Дамдинсүрэн агсанд БСШУЯ, Шинжлэх
ухааны академийн зүгээс хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр хэлж
байлаа. Төрийн дууллын үгийг тэртээх 1951 онд бичиж байсан байна.
“Гэсэрийн туужийн үндэс”, “Монгол үсгийн дүрэм”, Монголын уран
зохиолын дээж зуун билэг”, “Рамаяна Монголд дэлгэрсэн нь” зэрэг 50
гаруй ном товхимол, эрдэм шинжилгээний 200 шахам өгүүлэл
нийтлүүлснээс нь эмхтгэн үр хүүхдүүд нь аавынхаа дурсгалд зориулан
“Цэндийн Дамдинсүрэнгийн 100 жилийн ойд” хэмээсэн номыг орос хэлээр
хэвлүүлэн авчирсныгаа гардуулсан юм. Чухамхүү дээрх дурсамжийг
энэхүү номоос авсан билээ.
Тэд энэхүү номондоо аавынхаа намтар, дурсамжаас гадна эрдэм
шинжилгээний өгүүллүүдийг нь ч багтаажээ. Ц.Дамдинсүрэн, Любовь
Владимировна Зевина нар нь дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү Лев нь
физик-математикийн ухааны доктор, Санкт-Петербургийн политехникийн
их сургуулийн профессор, хүү Константин нь мөн физик-математикийн
ухааны доктор, профессор, Физик-техникийн дээд сургуулийн эрдэм
шинжилгээний ажлын удирдагч, хүү Михаил нь эдийн засагч, “Ленэнерго”
компанийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажилладаг бол охин Анна нь
монгол судлаач, хэл бичгийн ухааны доктор, профессор болж, эцгийнхээ
үйл хэргийг үргэлжлүүлж явна.
Тэрбээр өнөөдөр ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилж
байна. Хөвгүүд нь Санкт-Петербургт амьдардаг бол охин Анна нь
Москвад аж төрдөг бөгөөд тэд аавынхаа төрсөн нутаг болох Дорнод
аймгийн Матад сум руу өнөөдөр явж, нутгийн зон олонтой аавынхаа 100
жилийн ойг тэмдэглэнэ.
Эрдэмтэн зохиолч, их соён гэгээрүүлэгчийн хүүхдүүдийн авчирсан
бэлгийн хариуд нутгийнхан нь ч их зүйл бэлдсэн гэсэн. Төрсөн нутаг
Билүүтийн баганан хөшөөнд цэцэг өргөж, Баянхангайд “Төрийн дуулал”
бичигт хадыг нээхээс гадна хурдан морьдоо уралдуулж, үндэсний сураа
харваж, хүчит бөхчүүд барилдана. Мөн нэрэмжит сургуулийнх нь номын
сан ч нээлтээ хийх юм. “Би өвөөгийнхөө сахлаас нь зулгааж, гаансаар
нь оролдож, бичиг цаасыг нь үймүүлдэг байснаа санаж байна” хэмээн
том ач хүү Алексей нь өгүүлсэн бол өвөөгийнхөө нутгийг үзэхээр ирсэн
ач хүү Дмитрий нь өвөөгөө “насан хутаг олох” үед нэг ойтой, ач хүү
Илья нь төрөөд ганцхан сартай байсан гэсэн. |
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31209
|
www.ruvr.ru /
Орос
- монголын харилцаа /
Манай
сэтгүүлчдийн материал
Яруу найрагч, зохиолч, хэл бичгийн эрдэмтэн Цэндийн
Дамдинсүрэнгийн 100 жилийн ой
Яруу
найрагч, зохиолч, хэл бичгийн эрдэмтэн Цэндийн
Дамдинсүрэнгийн 100 жилийн ой 9-р сарын 14-нд боллоо.
Ц.Дамдинсүрэн гуай өнгөрсөн зууны Монгол Улсын хамгийн
нэр хүндтэй хүмүүсийн нэг төдийгүй Орос улсын их анд
байсан билээ. Түүний эрдэм шинжилгээний болон хувийн
амьдрал нь Орос улстай олон талаар холбоотой байв.
Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулж түүний 100
жилийн ойн босгон дээр Оросын шинжлэх академийн “Дорно
дахины уран зохиол” хэвлэлийн газраас “Цэндийн
Дамдинсүрэн: мэндэлсний 100 жилийн ой” ном хэвлэгдэн
гарлаа. Их эрдэмтний охин, нэрд гарсан монгол судлаач
Анна Цэндина номыг зохиожээ. Энэ өдрүүдэд Анна Цэндина
гурван анхынхаа хамт эцгийнхээ төрсөн нутаг Дорнод
аймгийн Матад суманд байна. Тэрээр Монголыг зорихын өмнө
эцгийнхээ тухайн номын талаар ийнхүү ярьсан юм: «Оросын
дорно дахины судлаач эрдэмтэн, Ц.Дамдинсүрэн нарыг их
нөхөрлөл, эрдэм шинжилгээний нягт хамтын ажиллагаа
холбож байв. Аав маань 1930-аад онд Ленинград хотод сурч
байгаад 1946 онд Орос улсад апирантурт сурч, дэд
эрдэмтний диссертацаа хамгаалсан юм. Тэрээр Орос улсад
эрдэмтэн болсон. Тэрээр эрдэм шинжилгээний эрэл
хайгуулаа монгол хэл бичиг, 17-18 зууны уран зохиолыг
судлах, энэтхэг-төвд монголын харилцаанд зориулсан юм.
Тэрээр Ленинград хотын дорно дахины гар бичмэлийн баян
агуулахад их ажиллаж, Москвагийн эрдэмтэдтэй нягт
холбоотой байв. Тиймээс түүний 100 жилийн ойд зориулсан
номыг тохиолдлоор Орос улсад хэвлэсэн биш юм. “Дорно
дахины уран зохиол”, номыг бүтээхэд ажиллаж, миний
эцгийг их хүндэтгэж буй тухай өгүүлсэн шилдэг нийтлэлээ
өгсөн зохиогчдод би талархал илэрхийлмээр байна.
Ц.Дамдинсүрэнгийн өөрийнх нь хэд хэдэн ажил номонд орсон
байгаа. Юуны түрүүнд аав маань амьдралынхаа сүүлийн
жилүүдэд ажилласан аз жаргалын орон Шамбалын тухай
домгийн үүсэл гарлын асуудлатай холбоотой томоохон
нийтлэл байгаа юм. Энэ нийтлэлийг орос хэлээр анх удаа
хэвлэсэн. 18 зууны төвдийн хэл бичгийн эрдэмтэн
Ажа-йонзина Янжан-Гави-Лодойн үйл ажиллагаанд зориулсан
бас нэг нийтлэл байгаа юм. Цэндийн Дамдинсүрэнгийн ажил
нэгт нөхөд, монгол судлаач эрдэмтэн нарын монголчуудын
бичгийн уламжлал, аман болон уран зохиолын өвийн
асуудлаарх нийтлэлээс бүрдсэн нэг бүлэг байгаа. Үүнээс
гадна номонд захидал, өдрийн тэмдэглэл, Ц.Дамдинсүрэн
өөрийн үзэл санаагаа батлахад ямар их хүч чармайлт
гаргаж, дарамтанд орж байсан, ямар эсэргүүцэлтэй тулгарч
байсан зэргийг илтгэх захидал, өдрийн тэмдэглэл зэрэг
архивын материал, баримт сэлтийг номонд оруулсан юм.
Номын бүхэл бүтэн нэг бүлэг 1968 онд Улаанбаатар хотод
хэвлэгдсэн Орос-Монгол толины тухай юм. Энэ толийг хүн
бүр сайн мэддэг бөгөөд оросын монгол судлаач, орос
хэлтэй монголчууд толь бичгийг өнөө хир ашиглаж байна.
Энэ ээдрээтэй түүх. Цэндийн Дамдинсүрэн толь бичгийн
хоёр дахь ботинд Монголын мянган жилийн түүхийн он
дарааллын хүснэгтийг оруулсан юм. Энэ бол түүний олон
жилийн хөдөлмөрийн үр шим, эрдэм шинжилгээ, лавлагааны
чухал ажил байсан юм. Хоёр боть толь бичгийг 35 мянган
ширхэгийг хэвлэлтээс гарсны дараахан худалдаанаас хураан
авсан юм. Энэ хүснэгийг хортой хэмээн зарлаж, устгасан
юм. Хүснэгтэд буддын шашны үйл хэрэг, Чингис хааны үр
сад, хятадын он тооллыг ашигласанд намын удирдагчид
дургүйцэж, монголчуудын хувьсгалт түүх, социалист соёлд
хангалттай анхаарал хандуулаагүй гэж үзсэн байна. Эцгийг
маань хүчтэй шүүмжилж, эрдэм шинжилгээний томилолтоор
ажиллаж байсан Ленинградаас дуудсан юм. Төрөөс шүүх
хурал зохион байгуулж, хүснэгт хэвлэсэн мөнгө төлөх
үүрэг өгсөн. Дамдинсүрэн гуйн хувьд хүнд жилүүд байв.
Номонд эрдэмтний энэ үеийн амьдралыг өгүүлсэн материалыг
оруулсан. Тухайлбал Бүгд найрамдах молнгол ард улсын
Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлийн
өргөтгөсөн хуралдаанд эрдэмтний хэлсэн үгийг оруулсан юм.
Эцгийн маань орос анд нөхөд, ажил нэгт нөхөд тухайлбал
Марк Гольман, Клара Яцковский, Зоя Касьяненко, Зоя
Рубанцева болон бусад анд нарынх нь дурсамж номонд орсон.
Эхнэр Любовь Владимировна Зевины дурсамжийг мөн
нийтэлсэн. Тэрээр Ленинградын их сургуулийн монгол хэл
бичгийн ангийг дүүргэсэн юм. Мөн дөрвөн хүүхдийнх нь
дурсамж бас орсон. Номын эхэнд Цэндийн Дамдинсүрэнгийн
өөрийнх нь бичсэн намтар байгаа».
Оросын нэрд гарсан монгол судлаач Анна Цендина “Дорно
дахины уран зохиол” Москвагийн хэвлэлийн газраас саяхан
гарсан номын талаар ярилаа. Монголын эрдэмтэн, яруу
найрагч, хэл бичгийн эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн
100 насын ойг тохиолдуулан энэ номыг хэвлэжээ.
Орчуулагч Г.Нарангарав 16.09.2008 |
|
|
НДИЙН ДАМДИНСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 100
ЖИЛИЙН ОЙ |
|
|
|
Бичсэн:
Administrator |
|
2008/10/27 |
|
Ардын
уран
зохиолч,
төрийн
гурван
удаагийн
шагналт,
академич,
Зууны
манлай
соён
гэгээрүүлэгч
Цэндийн
Дамдинсүрэнгийн
мэндэлсний
100
насны
ой
энэ
жил
тохиолоо.
Энэ
сарын
12 -ны
өдөр
Чойбалсан
хотод
эхэлсэн
уг
ойн
арга
хэмжээ
13-14 –ний
өдрүүдэд
их
хүмүүний
төрсөн
нутаг
Матад
суманд
үргэлжилсэн
юм.
Аймгийн
Засаг
даргын
орлогч
буюу
Ц.Дамдинсүрэнгийн
мэндэлсний
100
жилийг
тэмдэглэн
өнгөрүүлэх
комиссын
дарга
Н.Хүрэлбаатараар
ахлуулсан
баг
13 –ны
өглөө
ургах
нартай
уралдан
Матад
сумыг
зорьсон.
XX
зууны
Монголын
агуу
их
эрдэмтдийн
нэг
Ц.Дамдинсүрэнд
хүндэтгэл
үзүүлэхээр
олон
зочид
төлөөлөгчид
иржээ.
ОХУ
-оос
түүний
хүү
Цэндин
Константин
Дамдинович,
Цэндин
Анна
Дамдинович
өөрсдийн
хүргэн
хүүхдүүдийн
хамт,
Ц.Дамдинсүрэнгийн
гарынх
нь
отгон
шавь,
хэл
бичиг
судлаач
Отгонбаатар,
Монгол
улсын
гавьяат
багш
Х.Мөнхбаяр,
Соёлын
гавьяат
зүтгэлтэн
Г.Аким,
Г.Амар,
Урлагийн
гавьяат
зүтгэлтэн
зураач
П.Цогзол,
гавьяат
хуульч
Дамдин
гээд
Хатиган
овогтны
суу
билэгтнүүд,
БСШУЯ
-ны
Соёлын
газрын
дарга
МУГЖ
Г.Эрдэнэбат,
Монголын
зохиолчдын
эвлэлийн
гүйцэтгэх
захирал
Х.Чилаажав,
“Болор
цом”
-ын
эзэн
яруу
найрагч
Баяржаргал
тэргүүтэй
найрагчид,
“Өдрийн
сонин”
-ы
сурвалжлагч
Б.Золбаяр,
МҮОНРТ
-ын
сэтгүүлчдийн
бүрэлдэхүүнтэй
зочид
төлөөлөгчид
Матад
сумыг
зорьсон
юм.
Биднийг
нутгийн
захад
сумын
Засаг
дарга
Л.Чимэдцэрэн
алд
цэнхэр
хадаг
цагаан
сүүний
дээжтэйгээ
угтлаа.
Сумын
төвөөс
зайдуухан
наадмын
талбайн
дэргэд
зочдыг
буулгах
бэсрэгхэн
хотхон
бэлджээ.
Нэгдүгээр
гэрт
Шинэ
барга
Зүүн
хошуунаас
ирсэн
зочид,
удаах
гэрт
тус
нутгаас
төрөн
гарсан
гавьяатууд,
Ц.Дамдинсүрэнгийн
100
насны
ойг
зохион
байгуулах
комисс,
түүний
хүү
охин,
ач
зээ
нар
гээд
байрласан
нь
бүх
зүйл
зохион
байгуулалтын
өндөр
хэмжээнд
байгааг
харуулж
байсан.
Зочид
төлөөлөгчид
үдийн
зоог
барьсаны
дараа
Ц.Дамдинсүрэнгийн
хүй
тасарсан
газар
Билүүт
рүү
хөдлөлөө.
Матад
сумын
60
жилийн
ойгоор
Ц.Дамдинсүрэн
гуай
ирэхдээ
тухайн
үеийн
Намын
хорооны
даргыг
дагуулан
явж
өөрийн
унасан
газар
Билүүтийг
зааж
өгсөн
гэдэг.
Ингээд
1989
онд
Билүүтэд
нутгийн
ард
түмэн
гэрэлт
хөшөөг
нь
босгожээ.
Аймгийн
Засаг
даргын
орлогч
буюу
Ц.Дамдинсүрэнгийн
мэндэлсний
100
жилийг
тэмдэглэн
өнгөрүүлэх
комиссын
дарга
Н.Хүрэлбаатар
хөшөөнд
хүндэтгэл
үзүүлэх
ёслолын
ажиллагаа,
Зүүн
бүсийн
яруу
найргийн
“Болор
цом”
наадам
албан
ёсоор
нээснийг
мэдэгдэв.
Монгол
улсын
Урлагийн
гавьяат
зүтгэлтэн
зураач
П.Цогзол
энэ
үеэр
анх
удаа
агуу
хүний
төрсөн
нутаг
Билүүтийг
зурж
нутгийн
удирдлагуудад
гардуулсан.
Тэрээр
“Энэ
хорвоо
дээр
надад
гурван
их
аз
завшаан
тохиожээ.
Би
агуу
номч
хүний
төрсөн
нутагт
төрсөн
1
дэх
азтай,
түүний
унасан
газрыг
зурсан
анхны
зураач
болсон
2
дахь
азтай,
Матад
суманд
төрсөн
гурван
аз
завшаан
надад
тохиосон
юм”
гэж
өөрийн
бахархах
сэтгэлээ
илэрхийлсэн.
Харин
Монголын
Зохиолчдын
эвлэлийн
гүйцэтгэх
захирал
Х.Чилаажав
“Би
алс
хол
Алтай
нутгийн
хүүхэд.
Цэндийн
Дамдинсүрэн
гэх
их
эрдэмтний
төрсөн
нутагт
ирнэ
гэж
зүүдэлсэн
ч
үгүй
явлаа.
Миний
амьдралын
азтай
жаргалтай
сайхан
өдрүүдийн
нэг
энд
тохиож
байна”
гэсэн
бол
Соёлын
гавьяат
зүтгэлтэн
Г.Аким:
Ц.Дамдинсүрэн
эхээс
төрөхдөө
билүүн
дээр
ойчиж
их
дуу
чимээгээр
уйлжээ.
Билүүн
дээр
ойчиж
уйлсан
хүн
суут
яруу
найрагч,
зохиолч
болдог
гэнэ.
Билүү
зөвхөн
хутга
ирлэдэггүй
юм
байна.
Хүний
оюун
ухааныг
маш
хурц
ирлэдэг
юм”
гэж
гайхамшигтай
үг
хэллээ.
ӨМӨЗО
-ны
Шинэ
барга
Зүүн
хошууны
Соёлын
товчооны
дарга
Цолмон
Ц.Дамдинсүрэн
гуайд
хүндэтгэл
үзүүлэхдээ
“1990
онд
би
анх
энэ
хүний
“Буурал
ээж”
шүлгийг
сонссон.
Тэр
үед
шүлэг
яруу
найргийн
гайхамшгийг
мэдэрч
өөрөө
дөрвөн
мөрт
оролдох
болсон
юм.
Энэ
агуу
хүний
мэндэлсний
100
жилийн
ойд
ирсэндээ
баяртай
байна
гээд
өөрийн
уран
бүтээл
“Аргалд
явсан
ээж”
шүлгээ
уншсан.
Мөн
их
эрдэмтний
Гэрэлт
хөшөөн
дээр
“Улаан
мөчир”
чуулгын
дуучин
барга
ардын
уртын
дууг
шуранхайлж
МУГЖ
Г.Эрдэнэбат
“Усан
болорын
өнгөтэй
Хэрлэн”
-гээ
дуулж
ёслолын
ажиллагааг
өндөрлөсөн.
Билүүтээс
бид
Баянхангай
руу
хөдлөлөө.
Баянхангайд
“Сүлд
хад”
-ны
нээлтэнд
оролцох
хөтөлбөртэй
байв.
Баянхангай
бол
хадтай,
модтай,
устай
Матад
сумын
байгалийн
үзэсгэлэнт
газар
юм.
Их
талд
гэнэт
хангай
харагдана
гэж
хэн
ч
төсөөлөшгүй.
Тэгвэл
тийм
нутаг
энэ
суманд
байдаг
аж.
Баянхангайд
наран
ургах
зүг
рүү
харсан
нэгэн
бөөр
хад
бий.
Тэрхүү
хадан
дээр
их
зохиолчийн
1951
онд
зохиосон
“Монгол
улсын
төрийн
дуулал”
-ыг
алтан
үсгээр
сийлжээ.
Төрийн
сүлдтэй
энэ
хадыг
энэ
өдрөөс
эхлэн
“Сүлд”
хэмээн
нэрлэхээр
боллоо.
Энэ
хөшөөг
босгоход
ажлыг
аймгийн
ИТХ
-ын
төлөөлөгч
Б.Базаргүр
ивээн
тэтгэсэн
аж.
Сүлд
хадны
нээлтэд
оролцсон
бүх
хүн
баруун
гараа
зүрхэн
тушаа
барьж
төрийн
дууллаа
эгшиглүүллээ.
Хадны
утга
учрыг
яруу
найрагч
Ай.Төмөр-Очир
тайлбарлахдаа
“Хадны
цуурсан
доод
хэсэг
нь
Монголын
газрын
зураг
шиг
юм.
Зөвхөн
энэ
хэсэгт
нь
Ц.Дамдинсүрэн
Матад
сум
гэж
бичсэн
байна.
Энэ
нь
Цэндийн
Дамдинсүрэн
өөрөө
Монголын
илэрхийлэл,
Матад
сум
бол
Монгол
юм
гэсэн
сайхан
утгатай”
гэж
учрыг
тайлсан.
Матад
сум
үнэхээр
алдартнуудын
өлгий
нутаг
юм.
Энэ
нутгаас
Хатиган
овгоос
их
эрдэмтэн
Ц.Дамдинсүрэн,
Зууны
манлай
жүжигчин
Т.Цэвээнжав,
гавьяат
багш
академич
О.Шагдарсүрэн,
гавьяат
багш
Х.Мөнхбаяр,
гавьяат
хуульч
Дамдин,
Д.Очирхуяг,
урлагийн
гавьяат
зүтгэлтэн
зураач
П.Цогзол,
соёлын
гавьяат
зүтгэлтэн
нэрт
орчуулагч
Г.Аким
гавьяат
жүжигчин
Е.Цэрэндулам,
Ш.Даваахүү,
гавьяат
тээвэрчин
А.Рэнчин
гэх
есөн
гавьяат,
хоёр
“Зууны
манлай”
төржээ.
Бидний
дараагийн
арга
хэмжээ
Зүүн
бүсийн
“Болор
цом”
яруу
найргийн
наадам
сумын
соёлын
төвд
үргэлжиллээ.
Уг
наадамд
20
гаруй
яруу
найрагч
шүлгэн
хүлгээ
сойсноос
Сүхбаатар
аймгийн
найрагч
С.Амартайван
“Нүрэн
заан”
шүлгээрээ
тэргүүн
байр
эзэлж
“Болор
цом”
-ын
эзэн
болов.
Удаах
байрыг
Улаанбаатар
хотоос
ирсэн
Хэнтий
аймгийн
гал
шарын
найрагч
Ш.Анхтуяа
“Борооны
тухай”
шүлгээрээ,
гуравдугаар
байрыг
Цэнд-Аюуш
“Яагаад
вэ?
Орчлон”
шүлгээрээ,
тусгай
байрыг
Матад
сумын
залуу
найрагч
О.Баярбат
“Их
зохиолчийн
гэгээн
дурсгалд”
шүлгээрээ,
Сүхбаатар
аймгаас
ирж
оролцсон
Л.Ганзул
“Ганцхан
миний
зүүд
хүсэл
минь”
шүлгээрээ
авлаа.
Наадмын
шүүгч
найрагч
Ай.Төмөр-Очир
“Монголын
Зохиолчдын
эвлэлийн
гүйцэтгэх
захирал
Х.Чилаажав
хангай
нутгийн
хүүхэд.
Хэнтийн
гал
шарын
найрагч
охин
ирсэн
байна.
Завханаас
залуу
найрагч
Цэнд-Аюуш
иржээ.
Дорнодын
яруу
найрагчид
Сүхбаатарынхан
гээд
энэ
бол
Зүүн
бүсийн
яруу
найргийн
наадам
биш
Монголын
яруу
найргийн
наадам
боллоо.
ОХУ
-аас
хүүхдүүд
нь,
ӨМӨЗО
-ноос
зочид
ирсэн
нь
Олон
улсын
баяр
боллоо”
гэж
байв.
Соёлын
гавьяат
зүтгэлтэн
Г.Аким
“Монголын
яруу
найргийн
зүтгүүрийн
депогийнхон
бүгд
цуглажээ”
гэж
хэлж
байлаа.
Энэ
үеэр
Ц.Дамдинсүрэн
гуайн
ойр
дотнын
хүмүүс
түүний
тухай
сайхан
дурсамжаасаа
хуваалцсан.
Их
хүмүүний
гарын
отгон
шавь
ОТГОНБААТАР:
-
Энэ
сайхан
цаг
дор
Та
багшийнхаа
тухай
дурсвал?
-
Миний
багш
100
жилд
ганц
төрөх
агуу
хүн.
Би
Цэндийн
Дамдинсүрэн
гэдэг
их
номын
хүнтэй
гайхамшигт
учралаар
багш
шавийн
барилдлагатай
болсноороо
насан
туршдаа
баярлаад
бахархаад
барахгүй.
Энэ
олдсон
амьдралд
бурхантай
учирснаас
илүү
их
хувь
ерөөл
гэж
би
боддог.
-
Таны
багшийн
хамгийн
сайхан
чанар?
Танд
үлдсэн
зүйл?
-
Багш
судалгааг
маш
нарийн
цэгцтэй
үнэн
бодитой
хийдэг
байсан.
Мөн
“Өөртөө
итгэх
хэрэггүй.
Хүнд
ч
битгий
итгэ.
Ганцхан
баримтанд
л
итгэ.
Эргэлзэж
байвал
дахин
дахин
нягтал
гэдэг.
Багшийг
бурхан
болсноос
хойш
би
гэрийг
нь
музей
болгон
авч
үлдсэн.
Амьд
сэрүүн
байхад
нь
10
жил
дэргэд
нь
сурч,
ертөнцийн
мөнх
бусыг
үзүүлснээс
нь
хойш
10
жил
түүний
гэрийг
“сахилаа”.
Дорнод
аймгийн
тэргүүн
шагнал
Ц.Дамдинсүрэнгийн
нэрэмжит
“Оюуны
ундарга”
шагналын
эзэн
ПҮРЭВ-ОЧИР:
“Би
жирийн
л
нэг
эрдмийн
мөр
хөөсөн
хүн.
Эх
хэл
соёлоо
олон
нийтэд
түгээн
дэлгэрүүлэхийг
чин
сэтгэлээсээ
хүсэн
өөрийн
чадах
чинээгээр
хувь
нэмрээ
оруулдаг.
Би
яруу
найрагч
биш
боловч
яруу
найргаар
сэтгэлээ
тэжээдэг.
Их
хүмүүний
нэрэмжит
тэргүүн
дээд
шагнал
авсандаа
баяртай
байна.
Нэгэн
бодлын
надад
асар
их
хүндэтгэл
хариуцлага
ногдож
байгааг
ухамсарлаж
байна”
гэлээ.
Ирсэн
зочид
төлөөлөгчид
урлагийн
тоглолт
концерт
үзэн
эхний
өдрийн
арга
хэмжээ
өндөрлөлөө.
Хоёр
дахь
өдрийн
арга
хэмжээ
эрийн
гурван
наадмаар
эхэллээ.
Ц.Дамдинсүрэнгийн
мэндэлсний
100
жилийн
ойд
зориулж
хоёр
насны
морь
уралдаж
бөх
барилдан
сур
харвасан.
Их
насны
морьдын
уралдаанд
Д.Цэрэндоржийн
хонгор
түрүүлж,
С.Баярсайханы
ухаа
аман
хүзүүдэн
Доржрагчаагийн
хонгор,
Мөнхболдын
хээр,
Б.Зоригтбаатарын
хээр
айрагдсан.
Дааганы
уралдаанд
Н.Хонгорын
улаан
даага
түрүүлж,
Д.Цэрэндоржийн
халиун
аман
хүзүүдэн
С.Гантөмөрийн
хээр,
Э.Ган-Оргилын
халиун,
У.Энхболдын
ухаа
даага
айрагджээ.
Хүчит
бөхийн
барилдаанд
Хатиган
овгийн
хүү
аймгийн
арслан
Батзориг
түрүүлэн
нутгийн
олноо
баясгав.
Сурын
харвааны
эрэгтэй
төрөлд
Л.Баттулга
нэгдүгээр
байр,
Ц.Одчулуун
хоёрдугаар
байр,
Г.Ломбодорж
гуравдугаар
байр
эзэлжээ.
Эмэгтэйчүүдэд
Б.Цэндбазар
түрүүлэн
Д.Бор-Охин,
Гандаваа
нар
удаалсан
байна.
Зочид
төлөөлөгчид
сумын
дунд
сургуулиар
зочиллоо.
Дүрэмт
хувцас
өмсөж
цэцэг
барьсан
хүүхдүүд
зочдыг
угтсан.
Сургуулийн
үүдээр
оронгуут
тус
сумаас
төрсөн
“Зууны
манлай”
хоёр
хүний
зураг
өлгөөстэй
байна.
Одоогоор
тус
сургууль
300
гаруй
хүүхэдтэй
20
гаруй
багштай,
компьютерийн
иж
бүрэн
кабинет
орчин
үеийн
шаардлагад
нийцсэн
ширээ
сандалтай
хүүхдийн
сурах
орчинг
бүрдүүлэн
үйл
ажиллагаагаа
явуулж
байна.
Их
Зохиолч
Ц.Дамдинсүрэн
“Номыг
унших
нь
тэнгэрт
нисч,
далайд
шумбаж,
дэлхийг
тойрох
мэт”
гэж
хэлсэн
байдаг
билээ.
Бид
түүний
нэрэмжит
сургуулийн
номын
санд
зочиллоо.
1993
онд
Матад
сумын
дунд
сургуулийг
Ардын
уран
зохиолч,
төрийн
гурван
удаагийн
шагналт
академич
Ц.Дамдин-сүрэнгийн
нэрэмжит
болгох
аймгийн
Засаг
даргын
захирамж
гарч
байжээ.
Харин
100
жилийнх
нь
ойг
угтаж
шинэ
номын
сан
байгуулсан
нь
энэ.
1964
онд
сумынхаа
40
жилийн
ойд
бэлэглэж
байсан
их
хүмүүний
гарын
үсэгтэй
ном
энд
байх
юм.
Хуучирч
шарлаж
тоос
үнэртсэн
энэ
ном
ярьдагсан
бол
гэж
саваагүйрхэн
бодлоо.
БСШУЯамнаас
тус
номын
санд
Монголын
уран
зохиолын
дээж
108
ботийг
бүрнээр
нь
бэлэглэснийг
МУГЖ
Г.Эрдэнэбат
гардуулсан.
Мөн
тэнд
ирсэн
яруу
найрагч
эрдэмтэн
зохиолчид
өөрсдийн
уран
бүтээлийн
дээжээс
бэлэглэж
байлаа.
Энэ
үеэр
тус
сургуулийн
сурагчдад
“Номын
сайн
нөхөр”
Нацагдоржийн
тэмдгийг
гардуулсан
юм.
ОХУ
-ын
Монголч
эрдэмтэн
доктор
профессор
ЦЭНДИН
АННА
ДАМДИНОВИЧ:
-
Аавынхаа
мэндэлсний
100
жилийн
ойг
зорьж
хэдүүлээ
ирэв.
Монгол
оронд
ирсэн
сэтгэгдлээ
хуваалцаач?
-
Монголд
тэр
дундаа
аавынхаа
төрсөн
нутагт
ирэх
сайхан
байна.
ОХУ
-аас
би
ах
Константин,
хоёр
хүргэн,
хоёр
хүүтэйгээ
зургуулаа
ирсэн.
Дорнодын
ард
түмэн
биднийг
элэгсэг
дотно
хүлээн
авч
байгаад
сэтгэл
өндөр
байна.
Аавынхаа
90
насны
ойгоор
нутагт
нь
ирж
байсан.
100
насных
нь
ойгоор
ирлээ.
Ирэх
болгонд
миний
сэтгэл
үгээр
илэрхийлэхийн
аргагүй
их
баярлаж
догдолдог.
Хамаатан
садангуудтайгаа
уулзсан.
Биднийг
их
санасан
байна.
Аавын
минь
100
насны
ойг
өргөн
дэлгэр
тэмдэглэж
байгаад
Дорнодын
ард
түмэнд
маш
их
баярлалаа.
-
Монгол
орны
хөгжлийг
судлаач
хүний
нүдээр
харахад?
-
Монгол
орон
өдрөөс
өдөрт
хурдтай
хөгжиж
байгааг
би
харж
байна.
Манай
аавын
амьдарч
байсан
үетэй
харьцуулашгүй
өөр
болжээ.
Магадгүй
дараа
ирэхэд
танигдахын
аргагүй
хөгжсөн
байх
биз
ээ.
Охин
нь
аавынхаа
тухай
ийн
ярьлаа.
Харин
Ц.Дамдинсүрэнгийн
нэрэмжит
ЕБС
-ийн
9а
ангийн
сурагч
Б.Хонгорзул
бидний
бахархах
ёстой
хүний
нэг
бол
Ц.Дамдинсүрэн
гуай
билээ.
Анх
би
сургуульд
орохдоо
энэ
хүний
нэрээр
дэвтрээ
хаяглахдаа
учрыг
нь
ухаардаггүй
байсан.
Хожим
нь
мэдэж
ийм
мундаг
суут
хүний
суусан
өргөөнд
сууж
байгаагаараа
бахархах
болсон
гэж
байлаа.
Үнэхээр
Ц.Дамдинсүрэн
Хатиган
овгоос
төрсөн
агуу
хүн
юм
“Алив
юмыг
хошигнох
дуртай
үргэлж
ёгт
үг
хэллэгээр
ярьж
явдаг
хүн
байсан
гэж”
гэж
гавьяат
хуульч
Дамдин
андыгаа
саяхан
байсан
юм
шиг
нүүрэндээ
инээмсэглэл
тодруулан
дурсаж
байна.
Аль
хэдийн
100
жил
өнгөрчээ.
1000
жил
өнгөрсөн
ч
мартагдахааргүй
хүн
юм
Та.
Тэрээр
бар
өдрийн
бар
цагт
төрж.
Түүнийг
төрснөөс
хойш
гурав
хоноод
биеийг
нь
угаах
найр
хийж
байхад
Арслан
захирагч
Арслан
хүү
хоёр
ирсэн
гэдэг
аж.
Төрж
үхэх
нь
хүртэл
учиртай
юм
Та.
Их
хүнтэй
нутаг
нэг
байгаа
бид
ямар
золтой
вэ.
Б.ОДМАА
Дорнод
сонин
2008.09.23. ¹32 (213)
http://www.dornod.mn/index.php?option=com_content&task=view&id=390&Itemid=1
|
|
|
|
|