ABOUT HIM

 

  Ul Martagdah Hun

 

 

2 nastai Ro

Melody

  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

CONTACT

  mongolinternet@yahoo.com

MONGOLIA

  Genghis Khanii Zurag
  Mongoliin   NuutsTovchoo
  Mongolian Photo Gallery
  Boldsaihan's Gallery

 

     
 

 

Ц.Дамдинсүрэн (1908-1986)

 Text Box: Uran Buteel

Шигтгээ 1. Амьдрал болон хэлмэгдэл

Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.

Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан

1933 онд, 25 насандаа Хоёр настай Ро Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө,

1934 онд, 26 насандаа Буурал Ижий Минь эрхэмсэг шүлгээ,

1936 онд, 28 насандаа Зугаацахаар мордсон нь гайхамшигт шүлэг, найраглалаа,

1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,

1938 онд, 30 насандаа Наалинхай хоёр нүд чинь шүлгээ бичин үлдээжээ.

 

Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань Орос-Монгол толь, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх,  Монголын өв соёлын сор болгоныг хураасан Зуун билиг номоо туурвижээ. Сурсан эрдэм, бүтээл зохиол нь, тухайлбал Пушкиний бүтээлээс орчуулсан нь хожмоо шоронд хоригдох, алтан амиа ч алдах дөхсөн шалтаг болохыг мэдсэнгүй. Хоёр настай Ро шүлэг нь тэр жаахан охиний болон Монголын ард түмний 70 жилийн түүхийг хүүрнэсээр... 

 

1938 онд, 30 насандаа сургуулиа дүүргээд Монголдоо буцан ирсэн ч удалгүй шоронд орсон. Тэрээр Хрущевийн өөрчлөлтийн үрээр үг хэлэх эрхтэй болж 1962 оны Намын Бүгд хуралд хэлэхээр бэлдсэн үгэндээ 1938 оны 11-р сарын 4-ний шөнө намайг баривчилж ардын дайсан хэмээн шоронд хорьсон. Пушкиний Олег цэцний дуулал шүлгийг орчуулсан, хувьсгалын эсэргүү Бямбын Ринченгийн хүүхэн Нямаагийн орчуулсан ах дүү Гримийн үлгэрийг худалдаж авч эсэргүүний ар гэрийг санаатай дэмжсэн, эсэргүү мэргэн гүн Гомбожав, буриад Цэвээн Жамсранов нарын эсэргүү бүлгийн гишүүн, хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэх хуурамч шалтагтай. Гүтгэж алахад арай болохгүй байсан болтой . 1940 онд аргагүй цагаадан шоронгоос гарсан. Шоронд зарим шүдээ хэмх цохиулж, чийг өвчнөөр өвчилж, бөөсөнд баригдаж байсан. Бузар чононууд элдэв жигшүүртэй муухай арга хэрэглэн элдвээр зовоож, бүтэн 10 хоног унтуулахгүй тамлан байцааж байсан. Олон сайхан хүмүүс ингэж зодуулж зовж байснаас худал хэрэг хүлээгээд хурдан үхсэн дээр гээд алуулахаар ачигдаж байсныг үзсэн. Тэд нар надад захин ач үрд минь, ард түмэнд минь үнэнийг мэдэгдэж үзээрэй гэж захисан. Одоо тэдний гэрээсийг би уламжилж байна. Манай намыг өөдгүй хүмүүс бузар хэргээ далдлах бүрхүүл болгон ашиглаж байна. Манай нам төрийн удирдлага ард түмнээсээ тасраад урьдын хаад ноёдоос ч илүү эрх мэдлийг эдэлдэг боллоо. Ард түмнээсээ ингэж тасарсан хүмүүс 1937 оны үеэс хоёр бузар ажлыг хийсэн. Нэгд, Монголын бүх сэхээтнийг хүйс тэмтрэн хядсан. Хоёрт Монголын өв уламжлалыг баллан сүйтгэсэн. Хууль завхаруулсан, соёлын өвийг устгасан ялт хэргийн тухай, ард түмнээс нууж хийсэн бузар үйлийг ард түмэнд таниулах хэрэгтэй. Энэ хэргийг аль болохоор нууж дарах санаатай хүмүүс байна...гэжээ.

Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн бээр 1990 оны ардчилалаас даруй 30 жилийн өмнө ийнхүү Монголд ардчилалын төлөө үнэн үг чөлөөтэй хэлэхийн төлөө тэмцэлдэж, Монгол Улсын Их Сургуулийн индэр дээрээс Үнэн сонин бол ард түмнээ хуурч мэхэлсэн манай намын бузар хуудас, манай нам бол ард түмнээ алж талж ирсэн хар мөртэй  хэмээн зоригтой шүүмжилж чаджээ.

 

Гологдсон хүүхэн тууж

1929 он, 19 насандаа

 

Толь Гэндэн

1933 он, 25 насандаа

 

Илбэ Жилбэ далайн захад

Гэлэг Ёндон уулын энгэрт

Толь Гэндэн толгой Шарав гэж явжээ...

 

Эрүү цагаан Дэнхэлзүүр

Үнхэлцэг цагаан Ёнхолзуур

Заяын шавийн Мөнгөн цоолтуур

Хилэн хөвөө Цэхэр Чоймбол...

 

Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинградын Дорно дахиныг судлах институтэд суралцсан

 

2 настай Ро

1933 он, 25 насандаа, одоогоос 72 жилийн өмнө

 

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар

Тунгалаг толийн гэрэлтэй

Шүд нь хурц бөгөөд жижиг

Цагаан лавайн өнгөтэй

Үс нь нарийн бөгөөд хархан

Зөөлөн мяндасын ширхэгтэй

Зүс нь бор бөгөөд хөрслөг

Сайхан Монголын шинжтэй...

Тохойн чинээ биетэй

Ханцуйн чинээ дээлтэй

Бээлийн чинээ малгайтай

Балчир нялх дүүгийн минь...

А, Б гээ холбосоор

Ахих шатаа дамжаарай

Арав тавыг нийлүүлсээр

Дөхөх замаа олоорой...

Хоёр хүрээгүй нялхдаа

Туурайт морины давшгүй

Тураг шувууны дэвшгүй

Түмний газар хүрчиж дээ... (мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргилтой төстэй)

Түүнээс Монголдоо буцаж

Төв журмаар явж

Түвшин голомтыг байгуулж

Түгээмэл ихээр жаргаж...

Эцэг өвгөдийн сайшаалыг сонс

Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул

Ард олондоо их тус бол

Амар жаргалыг ихээр эдэл.

 

Буурал Ижий Минь

1934 он, 26 насандаа, сургуульд явснаас нэг жилийн хойно

 

Халх Монголын малчин

Хатгин овгийн нүүдэлчин

Харц язгуурт Дамдинсүрэн

Харь газар суухдаа

            Эх нутгаа эрмэлзэж

            Элгэн саднаа дурдаж

            Эцэг эхээ санагалзаж

            Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна.

Хөрст дэлхийн хөвөөнд

Хөх тэнгэрийн хормойд

Гадаад далайн эрэгт (хожмоо Алтан загасны үлгэрт дүрээ олжээ)

Гайхамшигт Лениний хотод...

            Эрдмийн хичээлийг эрхэмлэбэл зүй

            Энэнийг ганц чухал болгоод

            Эхийн сэтгэлийг мартвал буруу

            Энхрийлж санах эх минь

Хөвөөрөн харагдах хөндийн амаар

Хөхрөн бүрэлзэх мананы дундуур

Хөндөлсөн байх уулын хөтлөөр

Хөвөлзөн нүүх үүлсийн доогуур

            Өглөө үдэш саравчилан харж

            Өдөр шөнө санааширан шаналж

            Унтах бүр уулзан зүүдэлж

            Сэрэх бүр дурсан ярьж...

Цал буурал ижийгийн минь

Цаглашгүй мэнэрсэн сэтгэлийг

Цайг сүүгээр сүлэх мэт

Цаг зуурам ч баярлуулах болоосой...

            Ариун тунгалаг нулимсаа унагаадаг бол

            Алимад түүний дусал бүр

Алсад суугаа миний зүг

            Аршаан болон цацраг даа...

Хатаж хоцорсон өвс ногоо

Нар чийгээс амьдран ургана

Хагацаж явсан эх хүү

Баяр цэнгэлээр уулзан золгоно...

 

Зугаацахаар мордсон нь

1936 он, 28 насандаа

 

Үүл

Хөвөн цагаан үүл

Мөнгөн цагаан үүл

Хөх огторгуйн мандалд

Чимэг болон хөвсийнэ...

           

 Уул

Мөчит дөрвөн хөлтний

Мөр нь гараагүй оргил

Мөгөөрс нимгэн хоолойтны

Дуу нь хүрээгүй оргил...

 

Ус

Ус шингэн боловч

Мөс болон хатуурна

Ус хар боловч

Цас болон цайрна...

 

Ургамал

Малтаад үзэхэд газраас

Шороо чулуу гаравч

Мандаад ургах зүйл нь

Уран сайхан ургамал...

 

Цагийн байдал

Алтан нар гийсэн

Мөнгөн сар мандсан

Ариун салхи сэнгэнэсэн

Зөөлөн хур шивэрсэн...

 

А.С.Пушкин

1937 он, 29 насандаа

 

Орос их үндэстний дотроос

Оюун төгөлдөр бичгийн мэргэд

Од шиг гэгээн цэцэн ухаантан

Олон гарсан нь магадтай байна.

            Олон их мэргэдийн дундаас

            Онцгой болсон Пушкин зохиолч

            Олон гэгээн оддын дундаас

            Огторгуйн сар шиг тодорч байна...

Үг нийлж өгүүлбэр болдог

Авиа нийлж аялгуу болдог

Хоёул хосолж шүлэг болдог

Шүлэглэж чаддаг нь Пушкин билээ...

 

Наалинхай хоёр нүд чинь

1938 он, 30 насандаа

 

Наалинхай хоёр нүд чинь

Намрын ус шиг мэлтэлзэнэ

Намрын усны долгионд

Наадах нөхөр чинь бөмбөрлөө

            Шингэн цагаан царай чинь

            Шинэ цаснаас ялгаваргүй

            Шинэ цасны ширхэгээс

            Шимэхийн төдий хайрла даа...

 

Алтан загасны үлгэр

1938 оны намар орчуулж эхэлсэн. Шоронд хоригдох болсон үе.

Хөрст алтан дэлхийн

Хөвөө хязгаар нутагт

Хөх цэнхэр далайн

Эрэг ирмэг газарт...

            Газрын агуйд хоргодож

            Галын илчинд шүтэж

            Гучин жил тэнэж

            Дөчин жил суув...

 

Бүүвэйн дуу

1942 он, 34 насандаа

 

Бүгээн гэгээ тасарч

Бүрэнхий үдэш болжээ

Бүгд амьтан амарч

Бүрэн төгс унтжээ

Бүлтгэр хүү минь унт даа

Бүүвэй бүүвэй бүүвэй...

Туулын голын бургасанд

Туулайн бүжин хяржээ

Тунтгар биеэ эвхэж

Тугдайж хэвтээд унтжээ

            Турьхан хүү минь унт даа

            Бүүвэй бүүвэй бүүвэй...

 

Монгол нутаг

1943 он, 35 насандаа

 

Цагаан цасан малгайтай

Ногоон модон хүрэмтэй

Хөх усан хормойтой

Баян Хангай уул минь

            Маш дэлгэр Хангай мниь

            Мал сүргээр дүүрэн

            Малчин олон монголчууд

            Жаргал цэнгэлээр дүүрэн

 

Солийг сольсон нь

1944 он, 36 насандаа

 

Хэрлэн

1945 он, 37 насандаа

 

Усан болорын өнгөтэй 

Урт сайхан Хэрлэн

Урсах сайхан долгиондоо

Уран хуурын эгшигтэй...

 

Монголын Нууц Товчоо

1947 онд, 39 насандаа Төрийн шагнал

 

Төрийн сүлд дуулал

1950 онд, 42 насандаа Төрийн шагнал

 

Миний сэтгэгдэл

1958 он, 50 насандаа

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм.

Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт.

Номын зохиогч нь тэнгэрийн нар, дэлхийн цэцэг, далайн дагина мэт.

Зохиогчтой уулзах нь нартай тунгалаг өдөр цэцэгт өргөн талаар, үлгэрийн дагинатай зугаалах мэт.

Зургийн цэцгийг үзэхэд сайхан боловч, амьд цэцгийг үзэх нь түүнээс илүү сайхан байдаг...

 

Балбар дархан

1962 он, 54 насандаа

 

Мэлийсэн хөх тэнгэрт

Мэнэрсэн униар татах юм

Цэлийсэн уужим говьд

Цэхийсэн тойром цайрах юм...

            Балбар дархан тэгээд

            Балт дөшөө орхиод

            Бараан авдараа уудалж

            Баринтагт номуудыг гаргав...

Хахир говьд эрдэнэ бий

Хазгар өвгөнд эрдэм бий

Хар авдаранд ном бий

Хамаагүй басаж болохгүй.

           

 

 

Энэ номонд 139 хуудас Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс бий.