Tsegmid Namsraijav (hugjmiin udirdaach)

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

"Халуун элгэн нутаг минь"
Їг Ж.Бадраа  
Ая Ц.Намсрайжав  
 
Элэг зїрхнээс уяатай  
Энхрий Монгол нутаг минь  
Эцэг эхээс заяатай  
Эрдэнийн алтан єлгий еэ  
 
Цэцгийн шимийг тэтгэсэн  
Цэнгэлийн хавар айлчлахад  
Мєрєн гол нь дуугаан дуулж  
Мєнгєн сардиг нь мишээдэг ээ  
 
Сэрїїн салхиа сэвсїїлсэн
Хацар нїїрийг їнсэн байж  
Сэтгэл дотрыг ариулсан  
Халуун элгэн нутаг минь

Haluun elgen nutag
 

ug: J.Badraa, aya: Ts.Namsraijav

Eleg zurhnees uyatai
Enhrii mongol nutag mini
Etseg ehees zayatai
Erdeniin altan ulgii ye

Tsetsgiin shimiig tetgesen
Tsengeliin havar ailchilahad
Moron gol ny duugaa duulj
Mongon saridag ny misheedeg ee

Seruun salhi ny sevsuulen
Hatsar nuuriig unsen baij
Setgel dotriig ariulsan
Haluun elgen nutag mini

 

     
   

 

 
Ts.Namsraijav (1927-1987) 
 
 
 
 

Тєрийн шагналт, ардын жvжигчин Ц.Намсрайжав
 

Bayaryn javhaa simponi, Govi gurvan saihan simponi, Tumnii neg, Tungalag tamir kinony hugjim, Haluun elgen nutag (J.Badraa shuleg) duug amiluulagch, Ulsyn filormoni, simponi nairal hugjmiin anhny udirdaach


 

 

Tsegmid Namsraijav (1927-1987)

 Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони  удирдаач

 

1927 ony 6 saryn 15-nd Arhangai aimgiin Tariat sumyn Darhan uuld tursen

1935 ond (8 nas) Ulsyn teatryn dergedeh uran saihny bulgemd surch, hugjimchin bolson

1945 ond (18 nas)  Ulsyn teatryn simponi nairal hugjimd ugalzan bureech

1947, 1949, 1951 ond Delhiin oyutan zaluusyn ih naadamd hugjimchineer oroltsson

1949 ond (22 nas) teatryn nairal hugmjee udirdaj ehelsen

1951 ond (24 nas) Gavyat jujigchin tsol

1952-1957 ond (25-30 nas) Moskva hotod Hugjmiin ih surguuliin udirdaachiin angid

1957-1987 ond Ulsyn simponi nairal hugjim anhlan baiguulagdsan ba anhny udirdaach

1971 ond (44 nas) Haluun elgen nutag (J.Badraa shuleg) duugaar Turiin shagnal hurtsen

1981 ond (54 nas) Ardyn jujigchin tsol

1987 ony 10 saryn 2-nd 60 nasandaa nasan uud bolson

1993 ond Ulsyn filarmoniig Ts.Namsraijavyn neremjit bolgojee

 

Тєрийн шагналт, ардын жvжигчин Ц.Намсрайжав гуайн хvv Улсын филар-моны ерєнхий удирдаач Н.Бvтэнбаяр

 

 

 
Улсын филармонийнхон симфони найрал хөгжимтэй болсны 50 жил, Найрал хөгжмийг үндэслэн байгуулагч төрийн соёрхолт, ардын жүжигчин, удирдаач Ц.Намсрайжавын мэндэлсний 80 жилийн ойг өргөн тэмдэглэж байна.
Түүний мэндэлсний 80 насны ойд зориулсан хүндэтгэлийн концерт, эрдэм шинжилгээний хурал гээд л ойг угтсан арга хэмжээ ойрын өдрүүдэд Улсын филармони дээр өрнөсөн. Монголчуудын зүрх сэтгэлд маш тодоор дуурсагддаг энэ эрхмийг чухам ямар хүн байсан талаар дурсан ярих хүн цөөнгүй биз. Харин манай редакцид Би Ц.Намсрайжав гуайтай нэгэн үе хамт ажиллаж найзалж нөхөрлөж явсан юм. Тиймээс би энэ их хүний ойг нь тохиолдуулаад уран бүтээлч талаас нь биш чухам хүн ямар хүн байв гэдэг талаас нь хууч яриа дэлгэх гэсэн юм нэгэн хүн ирсэн юм. Энэ хүн бол Монголчуудын дунд шагайн мэргээрээ алдартай Ө.Сүхээ гуай. Түүний хуучийг уншигчдадаа толилуулья.
-1959 онд шиг санагдаж байна.Монгол кино үйлдвэрт хөгжмийн боловсролтой, өндөр зэрэгтэй жолооч авна гэсэн зар гарлаа. Энэ зарыг сонсоод би шалгуулахаар очтол 10-аад хүн шалгалтад орчихсон тэднээс нэгийг нь авна гээд халгаадаггүй. Тэгэхээр нь гуйж байгаад би ч гэсэн шалгуулаад үзье гээд л шалж гарсан. Шалгалтын комисст Ц.Намсрайжав, Г.Цэрэндорж, С.Мааяа өөр хэн хэнч байлаа даа нэлээд олон хүн байсан шиг санагдана. Харин Ц.Намсрайжав тэр үед Монгол кино үйлдвэрийн хөгжмийн редакци, уран сайхны удирдагч байсан юм. Ингээд л гуйгаад байхаар нь шалгаад үзье гэж бодсон юм байлгүй шалгалтад орууллаа. Тэгснээ за чамайг энэ ажилд авлаа. Яагаад гэвэл чи нэгдүгээр залуу хүн юм. Хоёрдугаарт энэ ажилд хөгжмийн онолын мэдлэгтэй, хөгжим биччихээр хүн хэрэгтэй байна. Бас жолоочийн өндөр зэрэгтэй байх ёстой. Энэ гурван шаардлагыг чи хангаж чадаж байгаа болохоор чамайг энэ ажилд авлаа гэж хэллээ. Ингэж л би Монгол кино үйлдвэрт дуу бичигч машины жолоочоор орж тэр үеэс хойш Ц.Намсрайжав гуайг мэддэг болсон юм. Ц.Намсрайжав бол их энгийн сайхан хүн дээ. Их аядуухан хүний  чихэнд наалдацтай  сайхан үг хэлдэг хүн байлаа. Харамсалтай нь би кино үйлдвэрт хоёр гурван жил болоод л Нүхтийн амралтад сайд нарын тусгай үйлчилгээний жолоочоор очсон л доо. Нэг үгээр хэлбэл албан тушаал ахиж байгаа юм уу даа. Намсрайжав маань ан хийх дуртай. Хааяа ганц нэгхэн тарвага  л агнана. Бас их мэргэн. Ер нь ганц хоёрхон сумаар л байгаа ононо шүү. За ганцхан сумаар  ч оночихож магадгүй. Тийм мэргэн хүн байсан юм. Тарваганы боодогт бас их дуртай. Гэхдээ тэр болгон хийж идээд байхгүй. Нэг удаа Нүхтийн аманд боодог хийж идэж байгаад цагдаад баригдсан юм билээ. Энэ амны цагдаа нь Дугар гэж ажил мэргэжилдээ тун гаргуун хүн байсан. Дугар нэг өдөр ажлаа хийж яваад модон дундаас утаа гарахыг харж. Тэгээд явж очоод зогс, гараа өргө гээд л буугаа тулгаж. Хэргийн эзэд маань хэн хэн байсан гээч. Төрийн шагналт, удирдаач Ц.Намсрайжав, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөгжимчин гэдэг байхаа Юндэн нар байсан  гэнэ лээ. Тэд хорхог хийгээд сууж байсан юм билээ. Тэгээд яахав дээ гараа өргө гэсэн тушаал сонссон хүмүүс гараа өргөж. Тэдэн дундаас нэг нь их л эвлэгхэн бас их аятайхан нь аргагүй гараа өргөж. Гэтэл цагдаа энэ хүн чинь яасан эвтэйхэн хэрнээ сурамгай нь аргагүй гараа өргөдөг хүн бэ? гэж бодолхийлснээ за энэ лав Монголын нэртэй удирдаач байх нь гэж бодоод нэр усыг нь асууж мэдээд сүйд болсон юм байх. Харин Мөрдорж гуай гараа өргөлгүй Ямар сүртэй юм гээд хэнэг  ч үгүй сууж байсан гэсэн. Тэгэхэд нь Намсрайжав гуай наад гараа өргөхгүй байгаа хүн чинь надаас их гавьяатай шүү дээ. Монгол улсын төрийн дуулалыг зохиосон Л.Мөрдорж гэдэг чинь байхгүй юу гэсэн юм билээ. Тэгээд л сүүлд нэг нь нэгийгээ барих, нийлээд сууж авсан гэдэг. Ц.Намсрайжав ийм л хүний арга эвийг олохдоо сайн хүн байсан юм даа. Бас болоогүй Дугар гуайнд буугаа хүртэл нуудаг болсон гэсэн.
Үүнээс гадна бас нэг сонин юм ярья. Монголын соёлын өдрүүд 1982 бил үү 1983 онд Москвад боллоо. Энэ баярт оролцохоор Монголын шилдэг л гэсэн хүмүүс бүгд очлоо. Н.Жанцанноров, Ж.Чулуун, Д.Лувсаншарав гээд л дандаа мундагууд. Харин Ц.Намсрайжав гараа үзүүлэх гээд тэднээс арай өмнө оччихсон байлаа. Манайх тэр үед Москвад байсан болохоор Намсрайжав манайд ирчихээд байсан. Би тэнд Элчин сайдын жолооч, эхнэр маань тогоочоор ажилладаг байсан. Ер нь манай Намсрайжав чинь их энгийн хүн л дээ. Эмнэлэгт хэвтэж байхад нь эмч нар хаанаас сонссон юм бүү мэд Монголын их сайн удирдаач гэнэ гэж сонсоод дипломатын  эмнэлэгт хэвтүүлэх гэж. Гэтэл үгүй ээ, би жирийн ард түмний хэвтдэг эмнэлэгт хэвтэнэ гэсээр байгаад хэвтээгүй. Би орой бүр хэдэн бууз бариад эргэж очино. Очих бүрд л Намсрайжав маань бөөн баяр болдогсон. Бас нэг сонин зүйл дуулгахад нэг өдөр онгоцоор Оросоор дайраад цаашаа явах нэгэн дипломат хүнээр бичиг ирлээ. Нөгөө бичгийг нь би авах гээд очтол нөгөө хүн маань Надаар нэг хүн тарваганы мах өгүүлсэн юм. Гэтэл шалгалт гэдэг жигтэйхэн. Цааш гаргахгүй нь. Одоо үүнийг яанаа гэж байна. Тэгэхээр нь гэнэт би Намсрайжавыг санаад за түүнийгээ надад өгчих би л цааш харуулахаас гээд авлаа. Тэгээд л Намсрайжавынхаа хэвтэж байгаа эмнэлэг дээр очоод нөгөөхөө хоёулаа эмнэлгийнх нь хашааны буланд сууж байгаад цохиж авсан. Ийм л хээгүй хүн байсан юм даа.  
               
Х.АЛТАН  

http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=3058&Itemid=129

 

 
References
N.Jantsannorov, Mongolyn hugjmiin 12 hureg, 1996

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com