Ц.Пүрэвдорж
“Учиртай гурван толгой” дуурийн Балган,
“Амарсанаа” дуурийн Амарсанаа, “Тэмцэл” дуурийн
Дандар, “Мартагдашгүй 42 хоног” дуурийн Саруул
гүн, “Үүлэн заяа” дуурийн Хоролдой, “Фауст”
дуурийн Мефистофель, “Лусын дагина” дуурийн
тээрэмчин, “Евгений Онегин” дуурийн Гремин,
“Игорь Ван” дуурийн Галицкий, “Октябрь” дуурийн
Тимофеев зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй
дуурийн гол дүрийг амжилттай бүтээсэн зууны
манлай дуурийн дуучин байлаа.
Ц.Пүрэвдорж
зөвхөн дуурийн дуучин төдийгүй найруулагч,
жүжигчний нарийн мэргэжилд авьяас чадвараа сорин
“Алеко”, “Шивээ хиагт”, “Жаргал” зэрэг дуурийг
найруулан тавьж “Алтан шонхор” киноны Будан
мэргэний дүрийг дэлгэцнээ мөнхжүүлжээ.
Ц.Пүрэвдорж
1964 оноос Улсын дуурь бүжгийн театрын дэргэдэх
дуулаачийн студи, УБДС, 1990 ноос Соёл урлагийн
их сургуульд багшилж, урлагийн залгамж үеийг
бэлтгэхэд авьяас билэг, эрдэм чадлаа зориулсан
профессор багш байлаа.
Ц.Пүрэвдорж 20 гаруй оронд айлчлан тоглож,
Дэлхийн залуучууд оюутны III, IV, V их наадамд
оролцон Монголынхоо урлагийг сурталчилж,
П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн
дуулаачдын уралдааны шүүгчээр 1966-1986 онуудад
ажилласан олон улсын тэмцээний байнгын хүндэт
шүүгч байлаа.
|