|
Улсын
заан Т.Зундуй гуайн С.Цэрэн аваргын тухай дурсамжаас:
Аварга бид хоёр нэг үеийнх, чөлөөт бөхийн анхны шигшээ
багийн тамирчид. Үй зайгүй нөхөрлөж, армийн таван
халуун гэгдэж явлаа. Армийн таван халуун гэдэг нь
Цэрэн, Эрдэнэ-Очир,
том Санжаа,
Зундуй , Бага Санжаа тавыг хэлдэг
байсан юм, биднээс ч бөхчүүд бэргэдэг, таарахаас
халширдаг байсан үе. Тэр үед одоогийнх шиг сайхан залуу
шалгаруулах тэмцээн зохиогддог байсан бол манай хүн лав
хэд хэд түрүүлэх байх шүү. Бидэн дунд зогсож байгаа нь
арай цэвэрхэн, үзэмжтэй. Мориор бол юу гэмээр ч юм дээ.
Зодог шуудаг, малгайгаа өмсөөд засуул дээрээ гараад
зогсож байгааг нь харахад уяан дээр нэг сайхан эмээл
хазаартай дэлийг нь зассан сайхан морь, тэнзэн ташуурыг
нь шондож уясантай дүйцүүлмээр санагддаг юмаа, тэр л
гэсэн үг дээ. Ядарсан хүнд их тусч, хаана л явна монгол
дээлээ голдуу өмсөнө, өнгө нь ч гэсэн ногоон, үгүй бол
хөх байх жишээтэй. Цэнхэр тэнгэр, хөрст ногоон дэлхийдээ
хайртай хүн байж дээ. Би найзынхаа хийж өгсөн сайхан
зодог шуудгийг өмсөж улсдаа шөвгөрч л явлаа. Ханилж
явахад ханилгаатай, эрийн жудагтай хүн дээ.
|
|
|
|
|
|

|

|
Tuzel Zundui zaan (1937-2008) |

|
|
|
|
|
Архангай аймгийн Чулуут сумын харьяат,
Чөлөөт бөхийн анхны шигшээ багийн 8 тамирчний нэгэн,
чөлөөт бөхийн алтан үеийн тамирчин, спортын мастер
Армийн таван халууны нэгэн, уран мэхт
Улсын заан Т.Зундуй
Аралтай явсан арслан цагтаа аархаж явсан Армийн таван
халуун
Булган аймгийн Сайхан сумын харьяат, 1961 оны Даян аварга
Сэрээтэрийн Цэрэн (1937-1992),
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, 1976 оны Улсын арслан
Өлзийсайханы Эрдэнэ-Очир (1936),
Өвөрхангай аймгийн Хархорин (Шанх) сумын уугуул, 1960 оны Улсын заан,
том Санжаа буюу Цэрэндонойн Санжаа (1937),
Архангай аймгийн Чулуут сумын уугуул, 1961 оны Улсын заан Түзэлийн
Зундуй (1937-2008),
Булган аймгийн Сайхан сумын харьяат Бага Санжаа хэмээн ард
олонд алдаршсан цэргийн заан Балдангийн Санжаа (1937)
тав болно.
|
|
 |
1937
оны 5 сарын 15-нд Гал үхэр жил Архангай аймгийн Чулуут сумын ард Түзэлийн хүү
болон мэндэлсэн.
1958
онд (21 нас) шар нохой жил эр цэргийн албанд татагдан
Булган аймгийн Сайхан сумын харьяат Даян аварга
Сэрээтэрийн Цэрэн (1937-1992), Төв аймгийн Батсүмбэр
сумын харьяат, Улсын начин хөл Пүрэвдорж буюу Бат-Очирын
Пүрэвдорж нарын хамтаар 1000 гаран цэрэг бужигнасан
барилгын 01-р анги буюу Улаанхуарангийн цэргийн ангид
хуваарилагдан эр цэрэг хүчит бөх болох гараагаа эхэлжээ.
1959
онд (22 нас) Монголын чөлөөт бөхийн спортын анхны суурь
тавигдан, чөлөөт бөхийн анхны шигшээ баг байгуулагдаж
анхны дасгалжуулагчаар Архангай аймгийн Эрдэнэмандал
сумын уугуул Цагааны Дамдин (1929) томилогдож, шигшээ
багт анхны найм буюу Ж.Мөнхбат (1941), Ө.Эрдэнэ-Очир,
С.Цэрэн, том Ц.Санжаа, жижиг Б.Сүхбаатар, Т.Зундуй,
О.Цэрэндагва, Д.Сэрээтэр нар оржээ. (Дасгалжуулагч
Ц.Дамдингийн дурсамжаас, Анхны наймаас Т.Зундуй,
Ц.Санжаа, Б.Сүхбаатар нар минь ямар нэг төрийн хишиг
хүртсэнгүй.)
1961
онд (24 нас) цагаагчин төмөр үхэр жил Ардын хувьсгалын
40 жилийн ойн улсын баяр наадмаас 4 хоногийн өмнө анх
удаа Монголын бүх ард түмний спартакиад болж 28 бөх
тойргоор барилдахад Ж.Чойжилсүрэнд арслан Ж.Мөнхбат,
Ө.Эрдэнэ-Очир, Г.Дэмүүл, Т.Зундуй нарт Монгол улсын заан
цол олгожээ.
Энэ наадмаар цэргийн залуу бөх С.Цэрэн зургаагийн
даваанд Т.Зундуй зааныг орхиж 7, 8, 9 даваанд Дүгэрсүрэн
начин, Бээжин заан, Дамдин аваргыг орхин түрүүлж Улсын
Аварга болжээ. БХЯ-ны сайд Ж.Лхагвасүрэн генералын
тушаалаар улсын заан Т.Зундуй зургаагийн даваанд анд
нөхөр С.Цэрэнд унасан түүхтэй гэж хуучлах бий.
1961
онд Биеийн Тамир Спортын Улсын Хорооноос (БТСУХ) С.Цэрэн
аварга, Ч.Бээжин арслан, заан Ө.Эрдэнэ-Очир, Т.Зундуй,
Ц.Санжаа /том/, О.Цэрэндагва, Б.Сүхбаатар, Ц.Дамдин бид
хэдийг Софи хот руу туршлага судлуулахаар явуулсан.
Ингээд энэ хэдэн хүмүүс Монголдоо эргэж ирээд чөлөөт
бөхийн үүсэл хөгжлийн замыг тавьсан юм. (Дархан аварга
Жигжидийн Мөнхбатын дурсамжаас)
1963
онд (26) Дархан аварга Ж.Мөнхбат тавын даваанд улсын
заан Т.Зундуй, зургаад улсын заан Г.Дэмүүл, долоод улсын
заан Ө.Эрдэнэ-Очир, наймд Л.Сосорбарамтай тунаж барилдан
унагаж, улсын заан У.Мижиддоржтой үзүүр түрүү булаалдан
өвдөг шороодуулан улсын арслан цол хүртжээ
1965
онд (28) 6 сард Үндэсний бөхийн тэргүүн шалгаруулах
барилдаан болж 33 бөх тойргийн барилдаан хийснээс
Барилгачин нийгэмлэгийн бөх, улсын заан Т.Зундуй 24 давж
наймдугаар байр эзэлжээ.
1965
онд Даян аварга С.Цэрэн улсын заан Т.Зундуйгаар 6 давжээ.
1967
онд (30) Монгол улсын арслан П.Дагвасүрэн чөлөөт бөхийн
шигшээ багт орж 78 кг-д хүч үздэг байжээ. Жингийн гол
өрсөлдөгч Х.Баянмөнх, Т.Артаг, Д.Сэрээтэр, Зундуй заан
нар.
1967
онд (30) улсын заан, спортын мастер Т.Зундуйн удирдсан
чөлөөт бөхийн дугуйланд Монгол Улсын гавьяат тамирчин
Очирдолгорын Энхтайван орж хичээллэж эхэлжээ.
1968 онд улсын наадмаар улсын заан У.Пүрэв улсын заан
Т.Зундуйгаар тав давжээ.
1970
онд улсын наадмаар Улсын начин Юүвээ Ч.Адьяа заан,
Т.Зундуй заан, Ж.Чойжилсүрэн арслан нараар начин цолд
хүрч, долоогийн даваанд Д.Дамдин аваргад амлуулжээ.
|
|
Шигшээ багийг эх
барьсан гавьяатан Ж.БАТМӨНХ (2005-11-30) |
Монголын чөлөөт бөхийн vvсэл хөгжлийн тухай� ярихад хоёр Дамдины
нэр зайлшгvй дурдагддаг. Төмөр замын техникумын багш цагаан
Д.Дамдинсvрэн сургуулийнхаа оюутнуудад тvшиглэн Монголын анхны
дугуйлангийн суурийг тавьсан бол� Цагааны Дамдин гуай шигшээ баг
анхлан байгуулагдахад дасгалжуулагчаар нь томилогдож байжээ.
Энэ сарын 19-20-нд болсон З.Ойдовын нэрэмжит Монгол говь ОУТ-ий
vеэр чөлөөт бөхийн хөгжлийн төлөө хөлс хvчээ зориулж явсан олон хvн
цугласны нэг нь Ц.Дамдин гуай байсан юм.� 1976 онд Эрдэнэтийн
цэргийн хэлтсийн даргаар томилогдон очсоноос хойш тэндхийн суугуул
болж, нийслэлд ховорхон vзэгдэх болсон тvvнийг энэ vед олзолж
авлаа.
-Чөлөөт бөхийн шигшээ баг байгуулагдаж, дасгалжуулагчаар
томилогдож байсан vеэ дурсана уу?
-Тэр vед би Биеийн тамир, спортын төв зөвлөл (БТСТЗ)-ийн
зохион байгуулах хэлтэст vндэсний бөх хариуцсан зааварлагч байлаа.
Чөлөөт бөхийн секц хичээллvvлж байсан, Төмөр замын техникумын багш
морин толгой Д.Дамдинсvрэнд шигшээ баг байгуулъя гэсэн санал тавьж,
БТСТЗ-ийн дарга Г.Шархvv дэмжин тогтоол гаргасан. Ийнхvv
байгуулагдсан шигшээ багт Ж.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир, С.Цэрэн, том
Б.Санжаа, жижиг Б.Сvхбаатар, Т.Зундуй, О.Цэрэндагва, Д.Сэрээтэр
нарыг удирдах хувь надад тохиосон доо. Эн бол 1959 онд болсон явдал
юм.
-Та өөрөө бөхөөр ямар амжилт vзvvлсэн бэ? Бага залуу
насаа хаана өнгөрөөв?
-Би 1929 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн.
1947-55 онд Эрдэнэмандал, Хан-Оюут, Хайрхан сумдад багшилж байгаад
УБДС-ийн биеийн� тамирын ангид элсэн орж байлаа. Залуудаа зорьж
бөхөөр хичээллэж яваагvй ч нийгмийн идэвх сайтай байсан. 16
настайдаа С.Доржпаламын Харц хvv жvжигт тоглуулахаар манай аймгаас
25 хvvхэд сонгоход багтаж байсан минь санаанаас гардаггvй. Бөхийн
хувьд сумын наадмаас хэтрээгvй. Анх Хайрхан сумын наадамд зодоглож,
дөрвийн даваанд улсын арслан Содовт өвдөг шороодсон. Сумын начин
цолтой.
-Анх шигшээ баг удирдаж байхад хvндрэл хэр байв?
-Тоочоод байвал олон доо. Хэрэглэл материал тааруу,
байгаагаараа л аргалдаг байлаа. Дэвжээ гэхэд л vстэй даавуунд vртэс
хийгээд бэлтгэл хийнэ. Үvний дээр өмсгөл, гутал, хангамж гээд ярих
юм дуусахгvй. Гимнастикийн трико өмсөөд таваргана шvv дээ. Миний
хувьд бөхийн мэдлэг гээд юу байх вэ. Ерөнхий бэлтгэл удирдаад,
сэтгэл зvйг голлон анхаардаг байсан. Тэгээд Зөвлөлтөөс мэргэжилтэн
урья гэсэн санал тавьж, Юрий Костников гэдэг хvн ирж байсан тvvхтэй.
Улмаар есдvгээр сард Болгарт бөхийн хамтарсан бэлтгэл сургууль
хийхээр явсан юм.
-Чөлөөт бөх өндөр хөгжсөн улсын нөхцөл байдал огт өөр биз?
-Тэгэлгvй яах вэ. Болгарт олимпийн тосгонд байрлаж, бусад
хотуудаар тэмцээнд оролцон, бэлтгэл хийгээд явдаг байлаа.� Хангамж
маш сайн. Бид намар очсон учир бvгд дулаан хувцасгvй байсан. Тэгэхэд
биднийг дэлгvvрт оруулаад, бvгдэд нь пальто өмсгөөд гаргаж байлаа
шvv дээ. Райко Петров багшийн удирдлагад тамирчдын маань ур чадвар
их ахисан.
-Тэнд биеийн тамирын сургуульд яагаад дасгалжуулагчийг нь
авч vлдээгvй юм бэ?
-Миний хувьд эхнэр жирэмсний хvндрэлтэй байсан учир яах
аргагvй буцсан. Тэгээд нөгөө наймаасаа нэгийг сонгох хэрэгтэй болсон.
Олон хvн Д.Сэрээтэрийг vлдээе гэсэн саналтай байлаа. Гэвч эцэст нь
О.Цэрэндагва дээр тогтсон доо. Болгар дахь бэлтгэлийн байдлаас
харахад тэр бусдаасаа муу байсан учир ийн дасгалжуулагч болгохоор
шийдсэн хэрэг.
-Анхны ОУТ-ийг Казахстаны тамирчидтай хийж байсан бил vv?
-Тийм ээ. ЗХУ-ын нөлөөгөөр чөлөөт бөх лут хөгжсөн улс шvv
дээ. Казахын гавьяат тамирчин Айханов гэдэг хvн Б.Тvвдэндорж аваргыг
өргөөд хивсний голд хvvхэд шиг л тавьж байсан санагдана. Д.Сэрээтэр,
Ж.Мөнхбат, том Б.Санжаа, Ө.Эрдэнэ-Очир нар шигшээгийн анхны
медалийг хvртсэн хvмvvс шvv дээ.
-Тэр vед яаж бэлтгэл хийдэг байсан бэ?
-Өглөө, орой хоёр удаагийн бэлтгэлтэй. Нэг орохдоо хоёр
цагаар хийнэ. Хааяа улайраад дөрвөн цаг vргэлжлэх тохиолдол ч гарна.
Биеийн хvчний дасгал их хийлгэдэг байжээ.
-Дасгалжуулагчийн албаа хэзээ хvлээлгэж өгсөн бэ?
-О.Цэрэндагва сургуулиа төгсч ирээд шигшээгийн
дасгалжуулагчаар томилогдсон. Тэгээд л би хэдэн хvvхдээ орхисон доо.
-Тvvнээс хойш ямар ажил эрхэлж байв?
-1962 оноос АУДС-д биеийн тамирын ахлах багшаар ажиллах
болсон. 1964 онд БТСТЗ-ийн тогтоол гарч Дархан хотын биеийн тамирын
нийгэмлэгийн даргаар томилогдож, 1968 онд Сорогжоод ажлаа хvлээлгэж
өгсөн. 1976 онд Эрдэнэтийн цэргийн хэлтсийн даргаар ажиллах болсон.
Тэр хvртэл 028 дугаар ангид штабын орлогч хийж байлаа. 1989 онд
тэтгэвэрт гараад Эрдэнэтдээ одоог хvртэл амьдарч байна.
-Хvvхдvvд-тэйгээ байнгын холбоотой байж чаддаг уу?
-Тэд маань vнэхээр мундаг хvмvvс. Сvvлийн vед А.Басхvv
намайг анхаарч, тэмцээн уралдааны vеэр урьж авчирч байна. Энэ vеэр
тэдэнтэйгээ уулздаг. Намайг багшаа гээд vнсvvлж байгаа нь их
хvндэтгэл юм даа. Анхны наймаас Т.Зундуй, Б.Санжаа, Б.Сvхбаатар нар
минь ямар нэг төрийн хишиг хvртсэнгvй. Улс орныхоо төлөө бие
сэтгэлээ зориулж явсан тэднийг төр засаг анхаарч, зохих шагнал,
цолыг нь өгөөсэй гэж бодох юм.
-Таны хvvхдvvдээс бөхөөр хичээллэдэг хvн байна уу?
-Ач хvv минь овоо ноцолдох шинжтэй. Ч.Раднаабазар багшийн
шавь шvv дээ. Хануйгийн Хосбаяр гэдэг юм. Багш нь жаахан хvч
дутагдаад байна, энэ талыг нь анхаараарай гэж захисан. Би дутагдлыг
нь засахаар хvчний� бэлтгэл хийлгэдэг.
-Өнөөгийн Монголын чөлөөт бөхийн талаар ямар бодолтой
явдаг вэ?
-Их сайхан болжээ, орчин нөхцөл нь. Чөлөөт бөхийг сонирхон
хичээллэгч ч олон болж. Медаль жаахан дутмаг байх шиг. Гэхдээ олимп,
дэлхийн аваргууд олон төрнө гэдэгт итгэлтэй явдаг.
http://www.mongolnews.mn/tavan_tsagarig.php?n=400
|

|
Эргэн дурсахуйд элээх хорвоогийн
хүмүүн заяат алдарт бөхийнхөө тухай үг урлаж, үсэг хэлхэж сууна. Халхын
сайхан эр Юндэн шиг ард түмнийхээ сэтгэлд мөнхөд хоногшсон Булган
аймгийн Сайхан сумын (хуучнаар Түшээт хан аймаг Дайчин Чин Ван
Ханддоржийн хошуу) уугуул, Монгол үндэсний бөхийн даян аварга С.Цэрэн
агсны тухай дурсамж ярилцлагаа толилуулья.
Анх аваргыг би хаана харлаа. Аа тийм 1974 онд МПСОрдонд бөхийн дугуйланд
суралцаж байхдаа Улсын наадмын хүүхдийн барилдааныг явуулахад засуул
хийсэн юм байна. Тэгэхэд С.Цэрэн аварга маань аварга Ч.Бээжингээр тав
давж шөвгөрч өнөд баясгалант чимэг авч байсан. Өтгөн хар хөмсөгтэй,
сартгар уужим хамартай, гараа дэвээ сайхантай монгол бөхийн сонгодог
төрх бүхий хүн байлаа. Манай ахмад бөхчүүд ярьдаг, ээ дээ манай С.Цэрэн,
Ө.Эрдэнэ-Очир, Ч.Лундаа, Д.Галдандагва, Д.Загдаа, аварга Д.Дамдин нар ч
мөн гудиггүй сайхан эрчүүд шүү. Үнэхээр л сайхан бөхчүүд. Бас ихэнх нь
Булганы бөхчүүд байгаа биз гэж. Сүүлд 1987 оны Цагаан сарын барилдааны
өмнөхөн алдарт засуул Ш.Лүгдэв гуай бид хоёрт аварга өөрөө ингэж хуучилж
билээ.
-Би чинь халхын алдарт хоёр аваргын хүй цөглөсөн нутагт төрснөөрөө
бахархдаг юмаа. Би 1937 оны туулай жилд төрсөн хүн. Хавар цагт Агуйтын
голын зүүн талд сүндэрлэх Агуйт уулын баруун урд үзүүр Хадаг толгойн
хаваржаанд мэндэлсэн. Бараг л 30-аад жил барилдлаа. Миний аав Сэрээтэр
дархан гэж хүн байсан. Би дөрөв дэх хүү нь. Тэрний буян ч юмуу зодог
шуудаг урлах гарын дүй гайгүй шүү. Одоо чинь гар хөдөлсөн хүн хоосон
хонохгүй дэг ээ. Хурга ишиг даган хөлд орж адуу малтай ноцолдож бяд
суусан гэх үү дээ. Манай Сайхан нутаг бөх элбэгтэй. Том сайхан
бөхчүүдийг халхайж хэлхийн суух, алхах, гишгэхийг харах дуртай, тэдний
яриа хөөрөө ч амттай. Өвгөчүүл биднийг хөөргөдөхдөө том болно гээд л
хооронд нь барилдуулна. Нутгийн сайхан ах нар хүнийг төлөвшүүлж эр хүн
болгодог юм билээ. Гэрт бөх хүн ороод ирвэл өвдгийг нь түшээд суучихна.
Бүхнийг мартана, ах, эгчдээ загнуулна. 12 настайдаа сумандаа Майн
баяраар Улаан гуталт Б.Жанчивдорж гуайн аманд гарч байлаа. Октябрийн
баяраар нэг нутаг усны уран барилдаантай хар хошуу Чимид гэдэг бөхийг
хаяж бөх болох гараагаа эхэлсэн юмдаг. Дараа нь 16 настайдаа зэргэлдээх
Баян-Агт суманд түрүүллээ. Олигтой бөх байгаагүй юм аа. Тэр үед унага
тумбарайдаж бяраа үзүүлдэг байсан бол бөх болсоор тумбарай мэхийг
гаргууд хийдэг болсон. Ид залуудаа бөхийг ширвэж, шилж амлаж явлаа. Амаа
буруу авч дээгүүр барилдах жилээ өвдөг шороодож явсан ч удаа бий. 1970
онд Бээжинг түрүүлдэг жил би их сайн байсан. Тэр жилийн наадмаар
Г.Дамдиндоржийгоо амлаад авсан чинь мань хүн уурлаж чамайг хараана,
ерөөнө гээд ухаан санаа үймүүлж байгаад намайг хаячихлаа. Би л
унхиагүйдээ унахгүй юу, тэрнээс биш хулгар-ын хараана гэж хаашаа
харсан юм байхав, Хөвсгөл гэхээс цаашгүй золиг. Одоо манай өмсдөг шиг
хийморь цогтой гардаг бөх алгаа. Унасан хаясан ч цаанаа нэг урамтай даа.
Намайг их ойн одтой аварга л гэдэг, одтой өдөр гэхээс одтой бөх гэж үгүй
болов уу. Монгол бөхийн барилдаан бидний үед үнэхээр шударга байлаа.
Шударга зан нь ч бөхийн барилдаан дээр харагдаж, тэр ч бүү хэл начин
төрдөггүй наадам ч байсан юм шүү. Улс хувьсгалын 40 жилээр миний хувьд
тавын даваанаас хойш их зориг орсон. Өмнөөс өрөөд зогсож байгаа бөх
цээжинд багтаад, бушуухан шиг л атгаад өмийлгээд тавьчих юмсан гэж
бодогдоод. Залуугийн өвчин шүү дээ. 50 жилээр бол нас ухаан тэгширсэн үе
байлаа. Ер нь ч сайн барилдъя гэж бодсон, сайн ч бэлтгэл хийсэн. Дөрөвт
үлдээд Ж.Хайдавт залрах дөхсөн, Лүүгээ та байгаагүй бол өнгөрсөн шүү.
Хайдав ч сайн бөх шүү дээ. Баянааг бол хаяна гэж цээжинд багтаагүй,
хэрэг дээрээ өөрөө л буруутсан. Илүү юм огтхон ч байхгүй. Баянаатай
барилдана гэж өөрийгөө ирлэж бэлтгэдэггүй байсны харгай. Аварга хүн чинь
ганц хоёр олигтой бөхтэй барилдана уу гэхээс тааруухан бөхчүүд бол
тооцоонд нь байдаггүй юм. Манай хоёр Мөнх өөрсдийгөө бүрэн дайчилж
чадсан хүмүүс. Лундаа, Галдандагва, Цэрэндаш гурвыг би заан арслан болох
л улс гэж бодож явдаг байлаа, даанч сэтгэлд хүрсэнгүй ээ.
Бөх хүн өөрийгөө дутуу үнэлэх эсвэл хэтрүүлж үнэлснээс амжилт
гаргадаггүй тал бий. Мөнхбат, Баянмөнх, Эрдэнэ-Очир, Дэмүүл, Санжаа эд
чинь тэгш сайхан биетэй амьтад. Хоёр Мөнх алсын бодолтой холч улс,
Дамдин чинь гайхалтай бяртай, чулуу л гэсэн үг.
Манай бөхийн мэх чинь асар олон боловч нэг л мэхээр мөнхөрдөг. Та нар
бод л доо. Өмсдөг Дамдиндорж, дүүгүүр Гомбосүрэн, Сэрээнэн,
Болдбаатар, тавхай Баасансүрэн, гээд л, намайг тумбрай ч гэдэг юмуу ер
нь нэрлэнэ шүү. Бөх хүнд удам заавал нөлөөлдөг, ээжийн минь талд
түнтэн Нямаа гэж бөх байсан гэнэ лээ. Одоогоор эмч, тэр үедээ сайн
маарамба байж, даншгийн арслан бөх. Залуу бөхчүүддээ ах бөх, аварга
хүний хувьд зөвлөхөд архи дарснаас хол, ахмадын үгийг алдалгүй дагаж
мөрдөж явбал өлзийтэй сайн шүү. Бөх хүн чинь төрийн наадмын ариун дагшин
баатар нь байдаг. Манай монголчууд шиг бөхдөө тийм их хайртай ард түмэн
дэлхийд олонгүй байхаа. Иймэрхүү сайхан бичил ярилцлагыг тэр үед
Хөдөлмөр сонинд өгсөн ч гаргаагүй юмдаг, одоо эрийн сайхан аваргынхаа
тухай үр хүүхэд, хүчит олон бөхчүүд, найз нөхөд нь юу гэж дурсаж явдгийг
сонирхуулъя.
Аваргын охин Цэндсүрэн
Би дээрээсээ найм дахь, доороосоо гурав дахь хүүхэд нь, эрэгтэй нь дөрөв
юм. 12 настайгаасаа аавыгаа дагаж зодог оёдог болсон, ер нь манайхан цөм
л зодог шуудаг, малгай оёно. Миний аав нэртэй төртэй олон бөхийн малгай,
зодог, шуудгийг захиалгаар оёсон. Хамгийн сүүлд Бат-Эрдэнэ аварга,
Оргилболд хоёрынхыг оёсон байх. Бидний багад та нар одоо л оёж сурахгүй
юм бол хэзээ оёж сурах юм гэж хэлдэг, их ч холын ухаантай хүн байж. Аав
модоор сийлбэр хийнэ. Жолооч, ачигч гээд янз янзын ажил хийсэн байх.
Найз нөхөд олонтой, хэн хэн гэж хэлж барахгүй, гараад явахаараа нэг
алхаад л найз нь. Хоол унд хийх, дээл хувцас оёх, хар бор ажил ер юу ч
бол юуг хийнэ. Их үнэнч, чанартай хийнэ дээ, хашаа хороогоо сайхан
цэвэрлэнэ. Өглөө эрт босоод 6-7 цагт оёдлоо дуусчихаад хүн босохоос өмнө
очиж уулзана гээд яваад өгнө. Охид бидэнд хүртэл платье оёчихно.
Хүүхдүүдээ загнаж зодно гэж ер үгүй, учрыг гаргаж хэлнэ. Сэр сэр салхи
гээд л дуулах дуртай. Цэргийн нөхрөө хөө Цэрэнтэйгээ хоёулаа хө гээд
дуулаад өгөөч гээд л гуйна. Их өрөвчхөн, зөөлөн сэтгэлтэй, уйламхай,
хүүхэд биднээсээ нууж уйлна, намайг аргадах гээд очихоор зүгээр зүгээр
цаашаа гэдэгсэн. Миний аав ёстой л ардын дууны Юндэн шиг хүн байсан даа.
Улсын заан Т.Зундуй
Аварга бид хоёр нэг үеийнх, чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчид.
Үй зайгүй нөхөрлөж, армийн таван халуун гэгдэж явлаа. Армийн таван
халуун гэдэг нь
Цэрэн, Эрдэнэ-Очир, том Санжаа,
Т.Зундуй,
Бага Санжаа тавыг хэлдэг
байсан юм биднээс ч бөхчүүд бэргэдэг, таарахаас халширдаг байсан үе.
Тэр үед одоогийнх шиг сайхан залуу шалгаруулах тэмцээн зохиогддог байсан
бол манай хүн лав хэд хэд түрүүлэх байх шүү. Бидэн дунд зогсож байгаа нь
арай цэвэрхэн, үзэмжтэй. Мориор бол юу гэмээр ч юм дээ. Зодог шуудаг,
малгайгаа өмсөөд засуул дээрээ гараад зогсож байгааг нь харахад уяан
дээр нэг сайхан эмээл хазаартай дэлийг нь зассан сайхан морь, тэнзэн
ташуурыг нь шондож уясантай дүйцүүлмээр санагддаг юмаа, тэр л гэсэн үг
дээ. Ядарсан хүнд их тусч, хаана л явна монгол дээлээ голдуу өмсөнө,
өнгө нь ч гэсэн ногоон, үгүй бол хөх байх жишээтэй. Цэнхэр тэнгэр, хөрст
ногоон дэлхийдээ хайртай хүн байж дээ. Би найзынхаа хийж өгсөн сайхан
зодог шуудгийг өмсөж улсдаа шөвгөрч л явлаа. Ханилж явахад ханилгаатай,
эрийн жудагтай хүн дээ.
Дархан аварга Д.Дамдин
Цэрэн бид хоёр бөхөөр ч нөгөө юмаараа ч их найзална. Талийгаач, улсын
начин Галдандагва бид гурав Дамбадаржаагийн дэлгүүрээс нэг удаа авдар
архи аваад зайдуу гараад уучихаад шилийг нь буцаагаад өгсөн. Цэрэн
худалдагч охиныг нь таньдаг тулдаа л шилтэй нь авахгүй юу, тэрнээс биш
танихгүй хүн авдар битгий хэл, нэг шилийг ч өгөхгүй шүү дээ. Цэрэн
гурван ах нь энүүхэн энд жалганд гялс хийчихээд ирье гэсэн гэнэ лээ.
Хүн их танина, цуг явахад надаас илүү шүү, би бүр зовдог юм. Хүнийг
хуурч мэхлэх гэж үгүй. Цэрэнд ч тэд итгэдэг байсан байх. Нэг удаа хуучин
циркийн өмнө IV дэлгүүрээс нилээд том үхрийн хөлдүү хаа гуя хоёрыг
брезентээр ороогоод үүрчихсэн огт түүртсэн шинжгүй, хажуудаа нэг өвгөн
дагуулчихсан хойшоо явж байна. Би тааралдаад асуулаа Чиний бяр чинь
ихдээд тээшээ машинаар биш, явганаар зөөдөг болоо юу гэхэд Үгүй хөө
нутгийн өвгөн таараад гэрт хүргээд өг гэсэн юмаа. Их зайтай гурван
буудал газар шүү дээ. Тийм л тусч хүн байсан юм. Одооны манай залуучууд,
бөхчүүд ч гэсэн ингээд хонины мах ч дөхүүлж өгөх болов уу даа, хувцас
биеэ хайрлаад.
Бөх сонирхогч Г.Амар
1962 оны эцсээр юмдаг манай чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчид
Софи хот руу бэлтгэл хийхээр явах болоход бөхийн хорхойтнуудаас гадна
олон хүн галт тэрэгний буудлаас үдэн гаргаж өгч билээ. Энэ үед ихэвчлэн
европ хувцас өмссөн, тэднийгээ биеийн сайхан хувцасны зохисныг
шагшицгааж байлаа. Ялангуяа С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар маань
европ хувцсыг дүүргээд мөн ч сайхан харагддагсан. Тэр дундаа С.Цэрэн бүр
ч онцгой. Энэ үед Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа дууг түүнд зориулж
зохиож байсан юм гэнэ лээ.
Шигтгээ
Үүнийг бичигч би 1987 оны сар шинийн барилдаанд нэгийн даваанд
Говь-Алтай аймгийн харьяат улсын заан У.Пүрэвийг, хоёрын даваанд Булган
аймгийн харьяат даян аварга С.Цэрэн нарыг өвдөг шороодуулан давж начин
болсон юм шиг хөөрцөглөж явлаа. Тэгээд гуравт улсын арслан М.Мөнгөнд
өвдөг шороодоод хоёр давсан байгаа авахаар очтол мөнгөний баримтан дээр
С.Цэрэн гэсэн гарын үсэг байлаа. Би гайхаад эргээд хартал аварга аймгийн
арслан Сэрээнэн гуайтай хамт зогсчихсон Ах нь шимтгэлээ авлаа гээд
тэгш цагаан шүдээ яралзуулан инээж зогссон сон. Тэр зунаа наймдугаар
сард төмөр замчдын баярыг Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэхэд мөн л
хоёрын даваанд аваргатай таарч хөлд нь орж хаях санаатай будилж яваад
алдарт тумбарай мэхэнд нь аль муугаа үзэж уналаа. Бяртай хүнд дарагдаад
шүдний бүх паалан унасан байсан юм. Илүү юм илүү л байдаг юм гэдгийг
тэгэхэд мэдэрсэн, харьж явсан үе нь шүү дээ. Ид үед нь салхинд нь унах
байлгүй. Дараа жилийн наадмаар аваргаас би 25 төгрөгөөр сайхан жанжин
малгай авч өмсөж байлаа.
Дархан аварга Х.Баянмөнх
Манай үеийн бөхчүүдийг Цэрэнгүйгээр төсөөлөхөд бэрх. Бид олон жил
нөхөрлөж, үерхэж, барилдаж явсан сайхан андууд. 1990 оны эхээр халхын
сайхан эр Юндэнг шалгаруулах анхны уралдаан болж эхний гурван байрыг
манай бөхчүүд эзэлж байлаа. Хэрвээ 60-аад оны үед ийм тэмцээн зохиосон
бол манай С.Цэрэн, У.Мижиддорж, Г.Баттогтох нар эхний гурван байрт орж,
Цэрэн лав түрүүлэх байсан. Манай алдарт зохиолч Ч.Лодойдамба гуай амьд
сэрүүндээ Тунгалаг тамир киноныхоо цахиур Төмөрийн дүрд Цэрэнг маань
тоглуулах санал тавьсан юм гэнэ лээ, аварга маасайтал инээж байгаад
тоогоогүй юм гэдэг. Одооны сайхан бөхчүүд дотор Цэрэн шиг минь нүдэнд
тусах хүн харагдахгүй л байгаа юм даа.
Аймгийн арслан М.Пүрэвсүрэн
1969 онд цэрэгт анх ирээд хотод заалны барилдаан үзэж байгаад аваргыг
анх харсан, ёстой сүрдмээр. Нэг л сайхан ширээ ат байдаг даа, түүнтэй
төстэй. Гараа дэвээ гэж үлгэрийн шувуу л гэсэн үг. Алдар нийгэмлэгт
ирээд заал танхимын барилдаанд зодоглох болсон хойноо аваргатай барилдах
завшаан хэд хэдэн удаа таарсан боловч хаяснаасаа унасан нь их. Сүүлд
албан ажлаар Эрдэнэт хотод ирэхэд нь хуучлан ярьж суухдаа Та тэр бөхийг
хаяж байсан уу гэхээр л хаяж байснаа биш унаж байснаа яриад л гарна даа.
Дэндүү гэхэд дэндүү нь ихэдсэн сайхан хүн байлаа.
Улсын ахмад арслан Г.Цоодол
1960 онд баяр наадмын тавын даваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат,
цэргийн залуу бөх Сэрээтэрийн Цэрэнг Баянхонгорын Б.Лхагваа гэгч
барилдааны сурцтай ирэмгий сайхан бөхөөр дөрөв давахыг хараад цэргийн
энэ хүүхдэд унавал уная, хаявал тэр биз гэж амлаад хүч хүрээгүй. Надаар
начин цолны босго алхаад цаашид хүчтэй заан Л.Сосорбарамаар зургаа давж
улам нэмэх чимэгтэй начин цолд хүрч, дараа жил нь улсын нэртэй
сайчуулыг хаян түрүүлж Монгол улсын аварга цол хүртсэн дээ. Ийм сайхан
бөхийг улсын цолд хүргэсэндээ баярлаж явдаг юм. Даанч богинохон насалсан
даа.
Энэчлэн аваргын тухай дурсамж олон. Түдэв хуурчийн морин хуур яруухнаар
эгшиглэн, Магсархурцын Дугаржав эрдүү хоолойгоор дуулан, төрийн түмэн
эхийн төвөргөөн сонсогдон, нарийн шингэн гийнгоо уянгалж хурдан
азарганууд дэл сүүлээрээ сүр хүчээ гайхуулан салхи татуулан гарч, нэгийн
давааны бөх тавьж, аварга, арслан, заан, начингууд дэвэн дэвсээр асрын
өмнө ирж шавахуй монгол газрын гайхамшиг монгол хүмүүний цог заль
төгөлдөр жаргалан билээ. Эрийн гурван наадам ингэж эхэлдэг. Даян аварга
Цэрэн маань төр улсынхаа их баяр наадамд ийнхүү түмний эхийн аялгуу,
хурдан хөлгийн төвөргөөн дунд алтан соёмбот далбааныхаа намираас доор 32
жил дэвэн дэлж, уран сайхан барилдаанаараа олны хайр татаж хишгийг нь
хүртсэн ажгуу. Хүү Намжилсүрэн нь нэгэн үе улсынхаа наадамд эртэй
зоригтой П.Сүхбат гарьдаар дөрөв давж бяр хүчит Ц.Цэрэнпунцаг гарьдад
өвдөг шороодож байж билээ. Аав хүү хоёр бурхны орноос Булганы
хүчтэнүүдээ харж хайрлаж буй нь лавтай.
Тvрvvлэх
тааварт орсон бєхчvvд бvгд азгvйтэж, цэргийн бєх Цэрэнгийн од нь гийжээ
Огноо: 2006-10-20 15:43:19
1961 оны улсын
баяр наадмаас дєрєв хоногийн ємнє анх удаа Монголын бvх ард тvмний спартакиад
болж 28 бєх тойргоор барилдахад Ж.Чойжилсvрэнд арслан Ж.Мєнхбат, Є.Эрдэнэ-Очир,
Г.Дэмvvл, Т. Зундуй нарт заан цол олгожээ.
Улсын наадамд таван жил завсаргvй тvрvvлсэн Д.Дамдин аваргаас наадамчид жаахан
уйдаж шинэ аварга тєрєхийг тэсч ядан хvлээж байв. Батсуурь аварга харих тийш
хандаж явсан ч шєвгийн наймд дархан vлдэх чадалтайгаа байсан ба наадамчид тэмээ
єргєдєг Б.Жамъяндорж заан, улсад нэг vзvvрлэсэн Ж.Чойжилсvрэн арслан, хурдтай
мэхтэй Ц.Бадамсэрээжид арслан, У.Мижиддорж заан, Ч.Бээжин заан нарын нэгийг л
ирээдvйн аварга бвлох байх гэж таамаглацгааж байлаа. Тэдний араас Мєнхбат,
Сосорбарам, Эрдэнэ-Очир, Санжаа, Дэмvvл нарын залуу заанууд хvчтэй тvрэн гарч
байсны дундаас Мєнхбат заан чухам л Богд хан уулын ар, євєрт хоёуланд тvрvvлнэ
гэж хэлэн алдаад аархаж явав. Халхын сайн бєхчvvдийг бараг л цємий нь хазайлгаад
байсан тvvнд тvрvvлэх ганцхан хvсэл байжээ. Тэгээд ч наадмын урьдхан улсын заан
цол хvртсэн тул арслан болохыг бодож байв. Наадмын тавын даваанд бяртай, биетэй
Эрдэнэ-Очир зааныг давсан тvvнд vеийнхэн нь л хатуу учраа байснаас бус харьж
яваа ах бєхчvvд бол гарын vзvvрээр ширвээд хаяхаар санагдаж байсан аж.
Зургаагийн даваанд Дамдин, Батсуурь аваргуудаас эхлэн цолны эрэмбээрээ ам авсаар
Мєнхбат зааны ээлж ирэхэд Дорнодын Ч.Дугарсvрэн начинг амласан байна. Уг нь
тавын даваа дуусах vеэр Дугарсvрэн мачин Мєнхбат, Эрдэнэ-Очир, Зундуй нар дээр
ирж,
-За дvv заанууд минь ахыгаа битгий аваарай. Ах нь арван жилийн ємнє гучин
настайдаа ирж барилдаад начин болсон юм. Энэ жил цолоо ахиулчих санаатай л ирлээ.
Та нар миний хvvхдээс ялгаа юу байх вэ. Аргагvй тунавал сайн vзчихье
гэж хэлжээ.
Тэр vед Дугарсvрэн начин дєчин настай, Мєнхбат заан дєнгєж харин настай байв.
Гэтэл Дугарсvрэн начинг тэгж хэлэхэд явсны хойно Мєнхбат заан,
-Гуядаж авдаг цолыг гуйж авдаг юм уу? хэмээн шаралхан дуугарчээ. Хэрэв
Дугарсvрэн начинг авахгvй бол нэгэн vеийн Цэрэн начин, Зундуй заан хоёрын нэгийг
амлахаас аргагvй байсан тул Мєнхбат хаширлаад тэднийг тунаагаад євгєн начинг
амлачихжээ. Тvрvvлэх санаа цээжиндээ тээсэн хэн ч нас харьж яваа бєхийг амлах нь
мэдээж. Тэгээд ч тvрvvлэх бєхийг амлах нь мэдээж. Тэгээд ч тvрvvлэх бєхийн
тааварт орсон залуу бєхчvvдээс Мєнхбат л ганцаараа vлдсэн байлаа. Єєрийг нь
амласныг мэдээд Дугарсvрэн начингийн царай хувьсхийж,
-Аа, тийм бий, сайхан vзчихье л дээ гэж дуугарчээ. Гутлын тvрийгээ алгадаад
шазруухан гарч ирсэн ахмад бєх барьц єгєхгvй тойрч зугтаад байв. Спартакиадаар
Мєнхбатад ойчсоноо сайн санаж байсан нь лав. Суран хар хочтой Дугарсvрэн начин
их догшин хурц барилддаг хvн. Мєнхбат ч ялгаагvй. Нэлээд удсаны хойно Дугарсvрэн
начин гэнэт халз дайрмагц Мєнхбат заан дэгээддэг талаараа шуудагдаж бариутаа За
чи ингээд зугатаарай гэж хэлээд дэгээ орох гэтэл харьмал начин нєгєє хєл рvv нь
ганцхан дайраад хаядаг ажээ. Євгєн начинд хєлєє алдан єргvvлж унасандаа итгэж
чадаагvй залуу аатай заан хэсэг зуур юу болоод єнгєрснийг ойлгосонгvй. Харин
ахмад начин гvйж ирvvт тахимаа авчихаад нэг сvрхий жуумалзаад тарвага даллан
гvйж яваа анчин аятай дэвээд алга болсон гэдэг. Хачирхмаар нь энэ наадамд
тvрvvлэх бєхийн тааварт ирсэн Мєнхбат, Сосорбарам, Дэмvvл, Санжаа нарын залуу
заануудаас зєвхєн Зундуй, Мєнхбат хоёр л тав давж, Жамъяндорж заан шєвгийн
дєрєвт vлдсэн гэдэг. Харин хэний ч цээжинд нэр нь ороогvй цэргийн бєх С.Цэрэн
начин тавын даваанаас эхлэн Зундуй заан, Дугарсvрэн начин, Бээжин заан, Дамдин
аварга нарыг цувуулан давж тvрvvлээд заан, арслан цолыг алгасч шууд Аварга
болсон тvvхтэй. Гэхдээ БХЯ-ны сайд Ж.Лхагвасvрэн генералын тушаалаар Т.Зундуй
заан зургаагийн даваанд Цэрэнд унасан тvvх бий. Бас Дамдин аварга дєрвєн
хєллєснєєс биш ойчоогvй гэлцдэг юм.
Ямартаа ч 1961 оны улсын наадам Шороотой, аатай, соньхон л наадам болсон
бєлгєє.
Тэргvvн
www.mongolnews.mn/tavan_tsagarig.php?n=2913
Улсын начин, хөл хэмээх Б.Пүрэвдорж: Туулсан амьдралаа түмнээс нуухгүй |
Ч.СҮХБААТАР, Ж.БАТМӨНХ (2008-02-26) |

1967 оны улсын баяр наадмаар нэг ч начин
төрөлгүй, хожим арслан болсон П.Дагвасүрэн гуай долоо давж, ганцаараа тэр
наадмын шинэ цолтон нь болж байлаа. Харин дараа жил нь Төвийн Б.Пүрэвдорж,
Өвөрхангайн Д.Долгорсүрэн (у.з), Сүхбаатарын Д.Одсүрэн (у.х) нар начин болж,
залуу үе, шинэ цолтныг хүлээсэн бөхийн хорхойтон олноо баярлуулж байсан
түүхтэй. Үеийнхэн дундаа нэлээн чацтай гурван бөх начин болоход гурван
уурга начин боллоо гэцгээж байсан гэдэг.
Гурван уурга-ын нэг, Төв аймгийн
Батсүмбэр сумын харьяат, улсын начин хөл хэмээх Бат-Очирын Пүрэвдоржийг
ТЦ-ийн бөхийн өргөө буландаа уулзан ярилцлаа.
-Ойрд болсон барилдаанууд дээр алгасахгүй
харагдлаа. Бөх үзэхэд овоо зав гаргаад байна аа, та?
-Манайх одоо Өлзийт хороололд байдаг юм. Гэр ойр болохоор барилдаантай үед
автобусанд суугаад хүрээд ирчихдэг. Дуртай юмаа үзэхэд зав гаргалгүй яах вэ.
-Залуучуудын барилдаан үзэхэд ямар сэтгэгдэл
төрж байна даа?
-Сайхан барилддаг залуучууд олон байна. Гэхдээ бөхийн сургууль олон болж,
байнгын бэлтгэлтэй болсон гэхэд энэ залуучууд 30 хүрээгүй байж харих аястай
болчих юм. Улсын цол аваагүй, дөнгөж 25, 26 настай байж хурд нь зогсчихсон
харагдаж байна. Харин Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатарыг ойрын үед наадмын
сүүлийн хоёр бөхийн нэгд зогсож байх болов уу гэж боддог. Бас сая начин
болсон Ж.Бат-Эрдэнэ байна. Хавирга нь хэрзийчихээд яг л миний үеийн
бөхчүүдийг санагдуулдаг шүү. Нэлээн хожуу харих байх гэж боддог.
-Таны хувьд хэдий үеэс барилдаж эхэлсэн юм
бэ?
-Нутаг орондоо хааяа үеийнхэнтэйгээ ноцолдоод явдаг хүүхэд байсан. 1958 онд
цэрэгт татагдаж, Барилгын I батальонд хуваарилагдлаа. Тэр үед Булганаас
С.Цэрэн, Архангайгаас Т.Зундуй тус ангид очиж байсан. Их л олон цэрэг байсан
даа. Тэр дундаас бид гурав овоо дөртэй байсан юм уу, ангийн захирагч биднийг
тусад нь амраана. Нөгөө хоёр маань хугацааны цэрэг байхдаа улсын цолд хүрсэн.
-Та харин улсын наадамд хэр хүч үзэв?
-Анх 1959 онд хоёр даваад, гуравт Хөвсгөлийн Ш.Ванчин начинд унасан. Дараа
жил нь бүр нэгийн даваанд үсрээд өгсөн. 1961 оны хавар халагдаж, сумандаа
очиж барилдаад түрүүлсэн. Тэр жил С.Цэрэн маань түрүүлж, Т.Зундуй заан
болсон.
-Таныг хөл Пүрэвдорж гэцгээдэг. Яагаад ийм
хоч авах болсноо хуучилна уу?
-З.Дүвчин заантай төстэй барилдаантай байсан юм уу даа. Бугуйнаас бариад
авбал ташаалдаж нэг хөлөө өгөөд хаядаг байсан. Ер нь ташаанаас доогуур хөлөө
алдсан бол амар унахгүй шүү. Нэг барилдаан дээр Ц.Бадамсэрээжид арсланд
хөлөө алдаад талбайг бүтэн туулаад хаясан юм. Түүнээс хойш хөл гэцгээх
болсон. Би ч залуу байж, ааг омогтой ч явж, энэ хочиндоо дургүй байсан.
-Хэдэн жил зодоглож байж улсын цолд хүрэв ээ?
Ямартай ч шинэ начин төрөөгүй жилийн дараа гурван начин гарсны нэг нь та
байсан
-Тийм ээ. Тэр үед одоогийнх шиг найраа энэ тэр байсангүй. Нас ахисан
аваргууд залуучуудыг амлахдаа Хөгшин намайг хаяхгүй бол чи өөр хүн
дийлэхгүй гэж хэлж байгаад авч, хаяхдаа хаяж, унахдаа унадаг байсан. Харин
миний аз гийсэн үү, Архангайн аранзал хэмээх улсын наадмын үзүүрт хүрч
байсан заан Ц.Гомбодоржоор начин болсон. Энэ үеийг хүртэл дөрөв, тавын
даваанд олон унасан. 1965 онд ч начин болчих боломж байсан юм.
-Яагаад тэр билээ?
-Тэр жил Б.Түвдэндорж аварга намайг авъя гэсэн. Бид хоёр даалуу, муушигны
найзууд л даа. Тэгэхээр нь Хөгшин аваргаар авсан цолоор хүн амлах юм уу би
гээд явуулчихаж байлаа. Буцаж явсан аваргыг Д.Сэрээтэр багш аа гэж
хүзүүдэж аваад начин болж байсан юм. Намайг С.Цэрэн авч, би начны босгон
дээр ирээд цол авч чадаагүй.
-Уул нь цэрэгт нэг тогооноос хоол идэж явсан
хүн байна, идэр аварга найзыгаа өнгөрөөчихөж болоогүй юм байх даа?
-Намайг амласан нь учиртай. Би дөрвийн даваанд Булганы Сайханы Б.Санжааг
хаячихсан юм. Харин нөгөөх маань нутгийн аваргадаа үг хаяж байгаад намайг
авахуулчихсан гэсэн. Гэхдээ тэгэхэд С.Цэрэн намайг цэвэр хаяагүй. Уурандаа
би орой нь С.Цэрэнг зодно гээд 7 буудалд байдаг гэр лүү нь очиж байсан.
Хожим бид сайхан үерхэж ирсэн.
Ер нь хүнд аз, хишиг дутна гэж байдаг юм билээ. 1963 онд МБАТС-иар 14 давж,
дөрөв унасан, дээгүүр явж байх үедээ Дундговь аймгийн арслан Цэнд-Аюушийг
хаячихаад туг тойрч байтал гэнэт хөл татчихсан. Шөрмөс татчихаад ер
тавигдахгүй, Завханы азарга С.Лхагва начин гэр лүүгээ үүрч аваачаад хэд
хоног асарч билээ. Сүүлд рашаан, сувиллаар явж байж хөл гайгүй болсон. Тэр
спартакиадаар Л.Сосорбарам арслан түрүүлж, Х.Баянмөнх II байрт орон заан
болсон. Тэр үед ч цолд хүрэх боломж нөөц байсан.
-Ямар ч байсан муу хэлүүлэхгүй начин болжээ.
Харин начин болсныхоо дараа хэр барилдсан бэ?
-Нэгэнт туулсан амьдралыг юунд нуух вэ. Би начин болсныхоо дараа жил аавын
хаалга татаад 1975 оны дөрөвдүгээр сард гарсан. Мөрийтэй тоглодог, танхай,
жолоо шилжүүлсэн гээд ялласан юм. Би тэр үед Архустайд жолооч болоод, тэндээ
жолооны багшаар үлдээд байсан юм. Ид барилдах насаа ингэж нарсанд
өнгөрүүлсэн дээ. Одоо эргээд бодоход дахиад ганц хоёр шөвгөрчих боломж
байсан шиг санагддаг.
-Хатуу хяналт дор олон жил болохоор нэлээн
хүч бяр буурч, гундаж гарч ирсэн үү?
-Монголчууд бөхдөө хайртай шүү дээ. Начин цол хүртсэнийхээ ачаар шоронд
зовоогүй ээ. Нэг их сууж барьсан юмгүй. Дарга нарын жолоо мушгисаар
хугацаагаа дуусгасан даа. Тухайн үед жолооч гэдэг чинь нэр хүндтэй мэргэжил
байсан.
-Ер нь та залуудаа шөвгөрөх дайны нэрлэгдэж
явсан мөртлөө зарим жил улсын наадмыг өнжсөн байх юм. Аймагт олон барилдсан
уу?
-Аймгийн арсланг олон хамгаалсан. Нэг удаа Өмнөговьт зургаан аймгийн уулзалт
барилдаан гэж болоход би нэг ч унаагүй түрүүлсэн. Г.Дэмүүл арслан заан
цолтой, хоёрдугаар байрт шалгарч байлаа. Надтай барилдаан таардаггүй юм уу,
намайг хаяж үзээгүй. Харахад их том гүзээтэй хүн шиг харагддаг мөртлөө цул
булчин шүү дээ. Халуун нартай өдөр барилдаад золгож, гэдэс нийлэхэд мөсөөр
хайрч байгаа юм шиг хүйтэн байдаг байж билээ.
-Хэцүү нэртээс гарч ирээд улсын наадамд
барилдахад ямар байсан бэ?
-1975 оны хавар гарчихаад хоёр жил сумдын наадмаас даага түүлээ. Тэгээд 1977
онд улсын наадамд ирж гурав давахад Ч.Бээжин аварга амласан. Тэгэхэд аварга
надаас эрс муу байгаа нь мэдэгдсэн. Тэгсэн жаахан ноцолдож байгаад нэлээн
амьсгаадан Сайд Алдар-аас начин төрүүл гэсэн. Чи юм үзсэн хүн байна даа,
өгчих гэлээ. Би ч үгүй гээд л үзээд байсан. Гэтэл Д.Дамдин аварга дуудаад
Чи наадахдаа өгчих л дөө. Одонд нэр нь тодорхойлогдсон гээд ятгалаа.
Аргагүйн эрхэнд улсын наадамд анх удаа хэвтэж өгсөн дөө. Улсын наадамд
барилдуулахаа больчихож гээд дахиж Улаанбаатарт ирэлгүй хэдэн жил болсон.
Сүүлд 1984 онд дахиж нэг барилдаад хоёр давчихаад ам авах гээд гарын даа руу
явж байлаа. Ч.Өвгөнхүү тосч ирээд Хэнийг авах гэж байна гэхэд нь
Д.Одсүрэнтэйгээ сайхан үзчихдэг юм уу гэсэн. Д.Одсүрэн бид хоёр нэг оны
начин ч би түрүүлж аймгийн арслан болсноороо дээр нь гардаг. Ч.Өвгөнхүү
Хоёр цэрэг байна. Би нэгийг нь авчихлаа. Чи нэгийг нь амлаач гэсэн. Тэгээд
үгэнд нь ороод амлатал Алдар-ын Жавхлантөгс гээд их өндөр улаан цэрэг
гараад ирдэг байгаа. Үзэж байгаад хаячихсан чинь хүмүүс хараагаад сүйд
болсон. Начин болох залууг нь орхичихож л дээ. Ингээд улсын наадамд дахиж
барилдах хүсэлгүй болсон.
-Үерхэж нөхөрлөж явсан бөхчүүд гэвэл
?
-Азарга С.Лхагва гэж ёстой эр хүн дээ. Би дээр хэлсэн. Намайг гэмтэхэд гэр
лүүгээ үүрч харьж байсан. Одоо би гэр орноор орж гараад л явдаг юм. Мөн
Ө.Эрдэнэ-Очир маань байна. Уул нь бид нэг оны цэрэг. Манай хүн улсын начин
цолтой татагдсан болохоор нэг их удалгүй дуудагдаад явчихсан. Мөнгөнморьтын
А.Нагнайдорж начин. Улсад цөөн барилдсан ч гурван удаа шөвгөрсөн сайн начин.
-Танай нутгийн аварга Д.Хадбаатар бас аавын
хаалгыг хэдэн удаа татсан. Арай та хоёр нэг дор байсан юм биш биз?
-Анх Зүүнхараад байхад минь очиж байсан. Ах нь сүүлд бас хэсгийн төлөөлөгч
алгадсан хэргээр хоёр жилийн ял авч, Мааньтад суусан. Тэгэхэд бас хамт
байсан. Их том биетэй ч ааш зан нь яг л хүүхэд. Насаар ах, цолоор дүү начин
нааш ир гээд намайг дуудна. Хадаа маань намайг ах гээд, би дүүгээ аварга
гэж хүндэтгэдэг. Амьдралд алдаж онохыг аль тэр гэх вэ. Гэхдээ ингэж алдсан ч
нэгэнт туулсан амьдралаа нуух нь утгагүй.
-Ахмад начингаа нутгийнхан хэр харж үзэж
байна вэ?
-Үнэндээ над шиг алдраа тэмдэглээгүй улсын цолтон ховор байх аа. Солигдсон
сумын дарга нар таныг хүлээж авна аа гэж байдаг л юм. Нэг их горьдоод
байхгүй нэг юм дуулчихсан болохоор бас хүлээгээд байдаг юм болов уу.
Сумынхаа 80 жилийн ойгоор урилга, заллага өгөөгүй ч яваад очлоо. Харин
тэгэхэд манай нутгийн Т.Болдбаатар гэдэг хүү ахмад начиндаа гээд өргөмжлөл,
100 мянган төгрөг өгч билээ. Миний энэ насандаа авсан хамгийн өндөр шагнал
минь юм. Тэр өргөмжлөлийг их л шүтэж нандигнан хадгалдаг. Нас ахихаар
баярлах, гомдох нь амархан болох юм байна шүү дээ. Т.Болдбаатар хүүгийн ар
гэрийнхэнд талархаж явдгаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг
хүсье. |
Хөл, гуяа
хоёул-төвийнх
Шинэчлэгдсэн: 2007-01-31 15:00:36 УБ
Хөл Пүрэвдорж, гуя Загдсүрэн гэж цолондоо аархсан начингууд
явсныг мэдэх хүмүүс байлгүй яах. Солгой хөлдөө шаламгай хүрснийг этих, хутгах,
халз дэгээдэх, дагуулж гуядах зэргээр хэнийг ч хаяж мэдэх учир хөл, ийм гуятай
хүн өмсөөд даахгүйн зовлон юу байхав дээ гэлцдэгээс гуя тодотгол авсан хоёрын
нэг, эдүгээ дал шахан насалсан Бат-Очирын Пүрэвдорж начны тухай энэ удаа өгүүлнэ
ээ. Загдсүрэн нь ид хэвийх насандаа бурхны оронд заларсан харамсалтай.
Тэрээр 2003 онд аймгийнхаа 80 жилийн ойгоор өөрөөсөө 20 гаруй насны дүү хоёр
залууг нэг их амьсгаадаж ядралгүй орхиод дар/ав Ж.Мөнхбатад унасан билээ.
Магадгүй, энэ нь гуя начны том наадамд зодоглосон сүүлчийнх байж мэднэ. Хөл, гуя
хоёр хэн хэн нь тойргийн барилдаанд сүүл рүүгээ сүрхий чангардаг гэж үе тэнгийн
нь бөхчүүд шивэр авир гэлцдэг үнэний хувьтай даг. Загдсүрэн 1976 онд Говь-Алтайн
Буянтыг гарцаагүй 1-р байр эзлэх боломжтой эгзэгтэй мөчид өөг нь олж даван байр
ухраасныг үзэгчид өнөө хүртэл дурсдаг. Хөл начин: Намайг багад манай суманд
Сэлээм Чүжгээ ахлагчтай хоёр баг хасгууд ирж мод хийсэн юм. Тэд шинэ гэр бариад
найраа эхлэхдээ бөх барилдуулж, морь уралдуулахгүй. Харин тулам булаалдан морины
хурдаар биесээ элдэнэ. Тэр үед 2 ах тусдаа гарч өрх тусгаарлаад би ээжтэйгээ
хоёулхнаа амьдардаг, аав ээжийн буянд амьдрал муугүй ээ. Ямартаа 1000 төгрөгөөр
сайн морь худалдан авч гангараад мянгын Пүрэв нэртэй явах вэ. Жир цагт хасаг
нөхөдтэй ноцолдсоор ер нь барилдаж болох нээ гэж урам орсон байлаа. 1958 онд
цэрэгт татагдсан. Энэ л үеэс бөхийн аманд очих болсон доо гэж хуучлах дуртай.
Өвгөн начин эдүгээ барилдаан алгасахгүй үзэж, гайгүй гэсэн нэгэнд зааж, зөвлөж
харагдах юм билээ. Чухамдаа үг сургаал сонсож, үнэн чармайлттай зүтгэх залуус
хэд байдгийг хэн мэдлээ. Өвгөн, өнөөдөр биеэр үзүүлж чадахгүй ч идэр буюу та
нарын насан дээр улсын томчуултай rap зөрүүлж явсан нэгэн. Цэрэгт ирээд С.Цэрэн,
Т.Зундуй нарын хамт барилгын 01-р анги буюу бидний хэлж заншсанаар Улаанхуаранд
хуваарилагджээ. Мянга гаруй цэрэгтэй том газар. Хагас бүтэн сайн алгасахгүй
хоорондоо ноцолдоно. Албан ёсоор барилдуулахад ирээдүйн даян аварга С.Цэрэн,
заан Т.Зундуй гурвуул ихэвчлэн үлдэнэ. Хожмын гавъяат жүжигчин, хөөмийч Сундуй,
Баян-Өлгийн жижиг Баттулга гээд олон залуус аймгийн арслан, заан, начин болсон
гэхээр цэргийн бор талхны биш ясны бөхчүүд цөөнгүй байсны гэрч биз ээ. 1959 оны
улсын наадамд хоёр даваад Хөвсгөлийн хар Ванчин гэж томчууд бэргэх өндөр ханхар
эрд амлуулж унав. Авто баталльоны Санжаа 4 даваад цэргийнхний наадам өндөрлөвэй.
1960 оны эхээр НАХЯ, БХЯ хоёр нэгдэж Сонгинын буланд цэргийн дарга нарын зусланд
арав гаруй цэргийг барилдуулахаар амраах шийд гарчээ.
Барилгын гурваас гадна буудлагаас Г.Баттогтох том Санжаа, тусгайгаас
Ө.Эрдэнэ-Очир командатаас жижиг Санжаа нар иржээ. Тэд Пүрэвдорж жижиг Санжаа
хоёрыгоо хялуу нь гарч, хашир таньсан лувгар эрс, өнөө жил начны даваанд
зодоглоно хэмээн өгдөөнө. Наадмын өдөр найдвар хүлээсэн Пүрэвдорж улсын начин
Гомбодоржтой таараад ам даваанд унаад өнгөрөв. Тэгтэл түгээгч хийдэг, бэлтгэлд
нэг ч удаа гараагүй Гомбо гэдэг махлаг шар цэрэг 4 давж, тавд дар/ав
Түвдэндоржид амлуулж хамгийн түрүүнд аваргыг шороодуулан начин болоод төө хойшоо
дэгдээд одов. Жинхэнэ булган сүүлтэй гэдэг энэ гэж би одоо хүртэл олзуурхаж
явдаг гэж өвгөн начин байн байн дурсана. Халагдаад Замчин нийгэмлэгт байсан
Адъяа бас 2 давсан санагдана. Цэрэнг Цоодол арслан амлаад цэрэг нь ялимгүй
урьтаад газардчихлаа гэлцэх үеэр арслан тахимаа өгч бас нэг начин төрлөө. Зундуй
маань Төвийн Нагнайдорж начинг дийлсэнгүй. Том Санжаа задгай шар хэмээх аймгийн
арслангийн толгой дээр гарах мөртлөө сандрахдаа бахиалтай хөлөөр гэдсээр нь
хавчаад автал Лхагвадорж уначихдаг юм. Ингээд гуравдахь начин. Бид бөөн баяр
хөөр болж байтал заан Сосорбарам Цэрэнг Архангайн Дамдиндорж начин том Санжааг
амлалаа. Гомбыг дархан аварга Дамдин амласан учир ямар ч горьдлогогүй ээ. Дамдин
чинь зарим нэгийн ярьж, бичдэгээр жирийн нэг аварга биш шүү.
Би олон барилдаж, ганц нэг хаяснаа байтугай гар зөрүүлж явсан гэж хэлэхээс ичдэг
юм. Ер базарваань, уулын уруу хүчээ авах өнхөрсөн бөөрөнхий чулуу ямар байдаг
билээ. Яг түүн шиг бөмбийсөн бөөрөнхий юм. Эрчээрээ ирээд л дайрчихаад арилаад
өгнө шүү дээ, хэлэх юм биш. Цэрэн Санжаа 2 хоёул 8-д үлдээд Цэрэн Гомбодоржид
унаад Санжаа Чойжоогоор заан болоод цэргийнхэн ёстой нэг наадах шиг наадлаа гэж
дарга нар төдийгүй наадамчид баяр хүргэж байсаан. Гүсэмийн Дамдиндорж начинг
хулгардуу чихтэйгээс хулаан гэж хочилдог гэх үү, онцолдог гэх үү нэрлэдэг байлаа.
Зарим сонин, номонд улаан гэж ташаарсан байх юм билээ. Одоо нэг залруулъя гэж
хэллээ. Өнөөгийн дүрмээр бол тэр жил цэргийнхэн заан, харцага, начинтай сайхан
нааджээ. Хөл начин эдэнтэйгээ одоо хүртэл үерхэж, хааяа нэг уулзан залуу нас,
зааны тэнхээтэй явсан үеэ дурсан хөөрөлдөнө. 1965 оны наадам юм даг. Дөрвийн
даваа дуусаад түр завсарладаг байв. Цэрэн аваргын ташаан толгой хавьцаа хатиг
гараад түүндээ эмзэглээд бяр гарган барилдаж болохгүй гэнэ ээ гэсэн завхуул үг ч
сонсогдоно. Аварга хөл Пүрэвдоржийг авч начин болгох бололтой гэсэн таамаг,
Пүрэвдорж гуйлтгүй начин болно гэлцэх ч бас дуулдана. Таавар биелж 5-ын даваанд
таарсан хоёр зөрөх шиг болоод аварга туган тийш дэвээд эргэв
Энэ ч яахав. Нэг
тиймэрхүү юм болсон.
Цэрэн маань намайг зальдана гэж бодоогүй байх. Ер нь тэгэхээр ч хүн биш. Бодвол
сайн найзуудын нэг шордсон дог. Ангайтлаа гайхсан би аваргын өмнөөс харц
цавчрахгүй гөлрөөд байснаас аварга бид хоёр тахимаа дүрэм ёсоор авч, өгөлцөөгүй
өнгөрснөө хожим ярилцдаг сан. Үерийн жил Юүвээ харцагаар 4 даваад аянмөнх
аваргад унасан. 1967 онд гурав даваад Ч.Өвгөнхүүтэй туналаа. Жаахан будлиантаад
зэрэг шахам суначихлаа. Өвгөнхүүгээс ялимгүй өрсчихөв үү
гэж бодтол у/н
Өвгөнхүү давж Ургац-ын Пүрэвдорж уналаа
гээд зарлачихсан. Начин төрөөгүй ганц
жил. Тийм жил Дагвасүрэн заан болсон гэхээр аргагүй мундаг бөх гэдгийн бас нэг
баталгаа. Баянаа эд чинь 10 жилийн хүүхэд насандаа улсын цолонд хүрсэн улс.
Дагвасүрэнгээ хүүхэд юм шиг санаад би арай илүү
гэж эндүүрснээ одоо бодоод
хүнд хэлээгүй минь яамай гэж боддог юм.
Цэргээс халагдсаныхаа хойтон ҮЭ-ийн
спартакиадын барилдаан Зуунмод хотод болж 32 бөх шатарчлахад Сэр-Од гэдэг бөхөд
унаад 30 давж түрүүлэв. Амжилтыг үнэлж а/а цол олгожээ. Хойтон жил нь наадмаа
улсынхаас тусгайлан хийдэггүй Төв аймгийнхан 40 жилийн ойгоо сүрлэг жавхаатай
тэмдэглэлээ.
256 бөхөөс шөвгийн 8-д улсын цолгүй ганц залуу үлдсэн нь хөл Пүрэвдорж, арслан
Бээжин (аварга)-гийн утгыг тайлах чөлөөгүй угсраа мэхэнд тогтоогүй ч улсын
цолтны бэргэдэг бөх болсныг наадамчид амнаас ам дамжуулан ярьсаар тэр жилээ
нутаг нутгийн зүг одсон бөлгөө. Тэр жилээ Дундговь аймгийн Дэрэн сумын наадамд
худалдааны ажилтны бараа ачиж очоод а/а Шараад унаснаа ч нуудаггүй. Тэрээр
1965-1968 онд тухайн жилийн улсын аваргын тэргүүн шалгаруулах барилдаанд дундаас
дээгүүр байр эзлэн барилдаж байв. 1963 онд МБАТ-ний анхдугаар спартакиадын
үндэсний бөхийн барилдаанд 2 унаа, арваад даваатай үедээ хөл нь мэдээ алдарч,
эмч нар шарлага хийн могойн хортой тос түрхээд илааршсангүй. С.Лхагва начин гэрт
нь үүрч хүргэн хэвтрийн дэглэм сахиулжээ. Үдшийн бүрийгээр хуучин танил Ишжамц
ирж гэртээ аваачив. Хөгшин нь хануур самнуураар самнан илж барьсаар За одоо буц
гэхээр нь морин тэргэн дээр өргүүлж суугаад ээжийн хамт хөдөллөө. Харьсан шөнөө
нам унтаад сэрвэл атийсан хөлөө жийчихсэн, хөлийн таваг ирвэгнээд жигтэйхэн.
Загтнаад бүр хачин болохоор ээждээ хэлж, үхрийн баас гишгэн, шороонд үрэх
зэргээр арайхийн намдаав. Хөл нь эдгэрчээ. Гэмтэл аваагүй бол 1963 онд начин
болох боломжтой байжээ
Би ер нь улсын цол авах саадтай хүн дэг. 1968 онд уурган
дэгээ Сугар начин, аранзан Гомбодорж заан нарыг давж Дамдин аваргад унасан.
Хойтон нь аавынд заларсан даа гэнэ.
Тэрээр хүн зодож, хүчин хийсэнгүй. Даалуу тоглоод л баларсан аж. Мөрийтэй
тоглоод ялтан болдог мөн ч хатуу цаг байж дээ гэж өнөөгийн залуус шүүрс алдах
буй заа. Хэцүү нэртэд долоон жил суугаад гарахад улсад шөвгөрөх нас, бяр
хомсоджээ. Хэдэн удаа хоёр гурав даваад дээших даваанд хүрэхгүйгээ ухаарав. Хөл
начны хоёр барилдаанаас сонирхуулъя. Суманд хэд хэд гурүүлжээ. 1965 онд Өмнөговь
аймгийн төвд 6 аймгийн бөхчүүд бүсчлэн барилдав. Нэг аймгийн 4 бөх хоорондоо
барилдахгүй журамтайгаас хорин даваагаар уналгүй түрүүлжээ. Аатай, амтай арслан
Дэмүүл ид оволзож асан цаг учир бөхөөр Өмнөговийнхон ялах тодорхой байж. Бас
Ламаажав гэж сугадаад дайрахад нь ууцаа гэмтээлгүй унаж салахаас өөргүй ханхар
начин. Тураалд орсон тэмээ шиг горзгор хар юмны чинь хөл эмнэг азарганы
өшиглөхөөс хүчтэй дэг гэж хэлээд Дэмүүл гуай инээж зогссон гэдэг. 2-р байрт у/ з
Дэмүүл 3-т у/а Жамц (Дундговьд прокуророор очсон үе), 4-т у/х Ламаажав, 5-д
эдүгээн харцага Намжилдоржийн аав а/а Жанчивравдан орж байжээ. Дорноговийн
Дашзэвэг начин ахлагчтай багийнханд гар бөмбөгийн Балдан ирснийг харж Бид чинь
барилдах уу, тоглох уу гэж хэлээд инээдэм болж байжээ. Жин лагс, бяр ихтэй Жамц,
Дэмүүл, Ламаажав болон аймаг, аймгийн шилдэг бөхчүүдийг цувруулан хаяна гэдэг
хэн нэг аймгийн цолтны санах даваа бишээ.
1966 онд хөдөөгийн залуучуудын анхдугаар спартакиадын 20 бөх нийслэл хотод хүч
мэх сорилоо. 18 аймгаас гадна Налайх Дарханы бөх оролцов. 18 даваад 19-ийн
даваанд Өлгийн бөх Кабакийг гар дээрээ цохиод дугтартал өнөөх нь цочихдоо
толгойгоороо нүд өөд нь мөргөж хөл начин тас гэдрэгээ унаад хавдар нүүртэй нэг
унаатай бөх алтан медаль гарджээ.
Өвгөн бөх залуу байхад онгироо дээр
боловсролгүй нэмэрлэж
гээд үе үе дуугаа хураах. Залуу настайгаа хорвоо туулах
юм шиг, залгамж хойч үе гэж байхгүй мэт төөрөлдөж явжээ гэсэн харамслын хар
толбоо эргэж санан гэмших илт байна лээ. Найз нөхөд нь хөл Пүрэвдорж ядарч
зүдэрсэн нэгэнд хотноосоо эр хонь үнэгүй бариад өгчихдөг эрийн зоотой эр явсан
юм шүү гэх юм билээ. Арван хоёр настайгаас уулын мод хийж, үхэр тэргээр зөөн
нийслэлийн иргэддээ наймаалдаг байсан нь амьдралын бас нэг ухаан. Нөгөөтэйгүүр
хүйтэнд илчиржиж, хөдөлмөрт бялдаржсаны үр шим бөх болоход зүй ёсоор нөлөөлжээ.
Ш.Мягмар
Бөх /2007.1.31/
http://news.banjig.net/news-4972.html
|
Өнөөдөр ğ
Зөвхөн
спортын тухай |
Б.Жанчив:
Би алдарт аваргуудын нутгийн хvн |
Б.АВИРМЭД (2005-12-07) |
Монгол Улсын Онцгой байдлын
ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Балдангийн Жанчив
ЗХУ-д цэрэг-улс төрийн академи төгсөж Улаан од сонин, Ардын арми
сэтгvvлд хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын
ардын армийн тусгай ангиудын улс төрийн хэлтсийн дарга, Улсын иргэний
хамгаалалтын газрын орлогч дарга зэрэг албыг хашиж явсан, Өдрийн од
шиг цөөхөн төрж байсан vеийн ардын армийн хурандаа нарын нэг.
Б.Жанчив хурандаатай эдгээр он жилvvдийн ажил албаных нь тухай бус,
зөвхөн бөхийн тухай хууч хөөрснөө уншигч олондоо хvргэе.
-Хурандаа та энэ жилийн баяр наадмын дараахан Манай Булган
нутгаас Д.Баасандорж, Ц.Цогтжаргал, М.Өсөхбаяр, Н.Тvвшинбаяр нарын ахмад
бөхчvvдийн залгамж халаа олон сайхан залуу хvч тvрэн гарч ирлээ хэмээн
бахдангуй өгvvлж байсансан. Булган хангай нутгаар овоглосон олон сайхан
залуу бөх vнэхээр сайхан барилдаж ард олныхоо хайр талархлыг хvлээж
байна. Ой хөвчөөр баян, рашаан ус нь ундарсан энэ сайхан нутаг уснаас
Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа ах дvv хоёр аваргаар манлайлуулсан эрт
эдvгээгийн алдарт хvчтэн олон арваараа төрж гарсан. Та ийм сайхан нутаг
усны хаана нь төрж өссөн хvн билээ?
-Би чинь саахалтын газраас айраг нь сэнгэдэг Сайхан сумын хvн
шvv дээ. Ээ дээ мөн ч сайхан нутаг даа. Энэ Сайхан нэртэй, сайхан нутаг
усанд төрж өсөж эрийн цээнд хvрсэн.
-Та чинь эрт эдvгээгийн алдарт аваргуудын буян хишиг шингэсэн
нутаг усанд төрж өссөн, тэр бvр хvнд� заяахгvй ховорхон хувь тохиосон
хvн ажээ. Бахархахгvй байхын аргагvй олон алдартнуудтай, Сайхан нэрэндээ
зохицсон сайхан нутаг ус даа?
-Тиймээ наанаас нь нэрлэвэл даян аварга С.Цэрэн, Тэмээ өргөдөг хэмээх
улсын арслан Б.Жамьяндорж, улсын заан Б.Жанчивдорж, цаашилбал ах дvv
Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа алдарт хоёр аваргын нутгийн хvн. Тэр ч байтугай
ах дvv хоёр аваргатай нэг голын, бvр нарийн садан сvлбээтэй ч байж болох
талтай. Нэг голын гэдэг маань Угалзын гол гэсэн vг. Энэ� голынхон бяр
тэнхээгээрээ хавь ойрынхноосоо арай илvv байдаг юм. Үvнтэй холбоотой
домог ч бий.
Ээж Б.Лхамранжав нь дөрвөн хvvгийн хамт.
1963 он
Зvvн гараас Б.Рагчаабазар, Б.Санжаа ээж Б.Лхамранжав, Б.Жанчив, Б.Дорж
-Чухам
юу гэсэн домог байдаг вэ? Энэ тухай дэлгэрvvлж хуучлахгvй юу?
-Тэнгэр заяат Хангарьд, Аварга могой, Арслан, Заан дөрөв чуулаад хvн
малын ундаа Угалзын голын усыг нэг нь даах, нэг нь билчээр нутаг орныг,
нөгөө нэг нь мал ахуйг, vлдсэн нэг нь хvн ардын хувь заяа төөргийг
мөнхөд даахаар болсон юм гэнэ лээ. Энэ дөрвөн хvчтэний дvр төрхийг
илэрхийлсэн дөрвөн их уул маань бие бие өөдөө харан нутаг ус, хvн ардын
минь хийморь сvлдийг тэгшитгэсээр оршин буй билээ. Ийм дөрвөн их
хvчтэний буян доор төрж өссөн хvмvvн хvчтэй, тэнхээтэй байдаг гэсэн
домог ч бий.
-Энэхvv домог танайхны удамд хир нөлөөлсөн бол. Таны наад
эрvv тvvш цаанаа л нэг өөр харагдаад байх чинь ээ?
-За битгий дамшиглаад бай. Энэ домог надаас бусдад нь нөлөөлсөн гэж
боддог. Манай элэнц өвөг Чойжав гэдэг хvн ах дvv хоёр аваргын өргөж
даагаагvй чулуу, хөрзөнг дажгvй өргөдөг тэнхээтэй хvн байсан юм гэнэ лээ.
Өвөг эцгийн ах нь Дамдин гэж дэндvv сайхан бие хаатай, их бяртай хvн
байв. Ахыг маань Балдангийн Санжаа гэдэг. Бага Санжаа гэхээр уншигч
олон мэдэх байх аа. Миний дараахь дvvг Б.Рагчаабазар гэдэг. 1966 онд
чөлөөт бөхийн УАШТ-д МУИС-ийн оюутан байхдаа Ж.Мөнхбат аваргын жинд
барилдаж мөнгөн медаль хvртэж байсан.
Сониноос энэ тэмцээнд ах дvv хоёр маань барилдаж, хоёулаа мөнгөн
медаль� хvртсэн юм. Москвагаас миний баяр хvргэсэн цахилгааныг Спортын
ордонд уншиж сонсгоход vзэгчид алга нижигнvvлэн хvлээж авч байсан нь тэр
хоёрын минь сэтгэлд мөнхрөн vлдсэн биз. Бага дvvг Б.Дорж гэдэг.
Барилдаагvй ч бөхийн жинхэнэ улаан фэн болсон хvн. Ямар ч байсан сvvлийн
хорь, гучин жилийн наадам, томоохон барилдааны тухай асуухад тун
тодорхой хэлнэ дээ. Бөхчvvдийн барилдааны амжилт, зураг хөрөг гээд төрөл
бvрийн арвин цуглуулгатай. Миний хувьд багадаа vеийнхэнтэй ноцолдож дээл
хувцсаа урж явснаас хэтрээгvй, ядмагхан эр.
-Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг юм боллоо. Ард олондоо Бага
Санжаа хэмээн алдаршсан Б.Санжаа зааны дvvтэй хууч хөөрч байгаадаа ихэд
билэгшээж байна. Б.Санжаа гуайг дvvгээс нь өөр илvv мэдэх гэж хэн байх
билээ?
-Манай ах бага насаа хөдөө мал дээр, тэр тусмаа адууны дунд
өнгөрөөсөн хvн. Манайх нэгдэлд орохоос өмнө нилээн хэдэн тооны адуутай
байсан болохоор адууны ажлыг ах маань л даадаг байлаа. Хожим нэгдэлд
ороод панз Дашням гэдэг баяны нийгэмчилсэн адууг малладаг болсон. Тэдний
адуу асар олон тул эмнэг хангал нь дэндсэн. Тэр vед мал бvр улсын өмнө
хvлээсэн vvрэгтэй байлаа. Тухайлбал хөөвөр, дэл, сvvл, ноос ноолуур,
цагаан идээ гээд.
Мянга гаруй адуу нэг бvрээс тvvнийг авна гэдэг ганц адуучны хvч чадал,
хир хэмжээнээс хол давсан ажил. Гол төлөв сургуулийн хvvхэд, сумын
төвийн ажилгvй хvмvvсийг дайчлана. Тэдэнд тэр эмнэг догшин адууг хонь
хяргах мэт унагаж хvлж аюулгvй болгож өгнө. Нэг ёсондоо адуу бvртэй
барилдана гэсэн vг. Сvvлдээ адууг хялбархан унагах мэхтэй болсон байх.
Ер нь залуучуудыг тэсвэр хатуужил, хvч чадалтай, хөнгөн шаламгай
болгодог ажил бол адуутай ноцолдох гэж боддог. Тvvний� хvчинд шинэ
цэргvvдийн дотор арай өөр бие бялдартай, барилдах төлөвтэй нь манай ах
байсан шиг байгаа юм.
Хожим БХЯ-ны сайд болсон Ж.Ёндон� гуай шинэ цэргvvдээс С.Цэрэн (аварга),
манай ах гээд хэдэн хvнийг сонгон ангидаа авч шинэ цэргийн барилдаан
зохион байгуулахад ах тvрvvлж байсан юм гэнэ лээ. Тэр vеийн цэргийн
дарга нар бөх их сонирхдог, барилддаг цэргvvдийг хайрлаж, бэлтгэл�
сургуулилтад анхаарал тавьж, хоол ундаар сайн хангадаг байсныг ахмад
vеийнхэн андахгvй ээ.
-Б.Санжаа гуай залуудаа мөн ч эртэй аатай барилдаж наадамчин
олныг шуугиулж явсан даа. Хvмvvс начин болох боломжоо олон алдсан хvн
гэж ярьдаг юм билээ?
-Ах улсад 10 удаа барилдаж гурван удаа дөрөв, дөрвөн удаа гурав
давж байсан хvн. Гурван удаа дөрөв давахдаа тавын даваанд Б.Тvвдэндорж,
Ш.Батсуурь аварга, Архангайн Гvсэмийн Дамдиндорж начин нарт өвдөг
шороодсон. Тэр vед найраа гэж юу байх вэ. Залуу насны ааг, зориг гэж
байлгvй яахав. Хэнтэй л бол хэнтэй яс vзнэ, хаяна гэж явсан. Бид ч ахыг
улсын цол авна гэж, ах ч өөрөө улсын начин болно гэж бодож явсан он
жилvvд бий. Олны яриа ортой гэдэг. Гэхдээ начин цол аваагvй ч ард
олондоо Бага Санжаа хэмээн нэршиж начны дайтай хvндлэгдэж хайрлагдаж
явдагт нь би бахархдаг юм.
Бөхийн ногоон дэвжээгээ
хvндэтгэж явах ёстой
(Б.Санжаа зааны дурсамж ярианаас)
Ардын хувьсгалын 38 жилийн ойн баяр наадмаар анх дөрөв давахдаа
Б.Тvвдэндорж аваргатай барилдах болсон. Би тэгэхэд хотын комендантад
цэргийн алба хааж байсан тул 11-ний шөнө эргvvл хийж хоноод маргааш
өглөө нь Төв цэнгэлдэхэд барилдахаар очлоо. Ээж минь Булганаас ирчихсэн,
цэргийн долоо хоногийн чөлөө авчихаад байсан нь хурдхан л барилдаж ээж
дээрээ очихсон гэсэн бодол намайг яаруулж байсан. Тvвдэн аваргын хөлд
нэг гvйгээд, дахин нэг гvйгээд даруулж унасан даа.
Дараа жилийнх нь баяр наадмаар бас дөрөв давж улсын начин Архангайн
Г.Дамдиндоржийг өмсөж суйлаад хаяхдаа эрчиндээ сэнжигний барьцтай
гараараа газар хvрчихгvй юу. Гэтэл тохой газар хvрсэн гэж дахин
барилдуулна гэхээр нь Та нар босоо хэвтээ хоёр хvнийг ялгадаггvй юм уу.
Би дахин барилдахгvй. Бөхийн дэвжээн дээр шударга vнэн гэж байх ёстой.
Өгөх гээд байгаа бол наад хvндээ өг. Нас бага, нар эрт байна, наад
хvнийг� чинь дахиад хаяхдаа л хаяна гээд яваад өгсөн.
Энэ наадмаар хөлийн цэцийн шийдвэрийг хvлээлгvй, уур омогтой vг хэлээд
яваад өгсөн минь алдаа болсон. Гэхдээ улсын цол аваагvйдээ хэлж байгаа
юм биш.
Ямар ч vед бөх хvн уур омгоо тэвчиж, бөхийн ариун дэвжээгээ хvндэтгэж
байх ёстой гэсэн утгаар хэлж байгаа юм. Тухайн vед хөлийн цэцvvд ямар� ч
шийдвэр гаргаа билээ. Хамгийн гол нь зvлэг ногоон дэвжээн дээрээ
хvлээгээд зогсож байх ёстой байхгvй юу. Тэр наадмаас хойш би ер
өөдлөөгvй. Дараа жил нь шарласан, тvvний дараа жил өвдгөө мулталсан.
Хожим барилдах эрхээ гурван жилээр хасуулсан. Ардын хувьсгалын 41 жилийн
ойн баяр наадмаар дөрөв даваад тавын даваанд Ш.Батсуурь аваргад амлуулж
барилдахдаа, аваргыг хаяна гэж дэндvv итгэлтэй байсан ч давхар хамуулж
унасан.
Улсын начин цолыг сэргээж
олгохсон
Булган аймгийн Сайхан сумын харьяат Бага Санжаа хэмээн ард олонд
алдаршсан цэргийн заан Б.Санжаа ардын төрийнхөө баяр наадмаар гурван
удаа дөрөв давж, тавын даваанд гарч барилдахдаа хоёрт нь дархан аварга
Б.Тvвдэндорж, Ш.Батсуурь хоёрт тахимаа өгч, нэгд нь Архангайн
Г.Дамдиндорж начинд тахимаа өгөөгvй аж.
Унасан бөх элэг бvсээ тайлж тахимаа өгч, давсан бөх тахим авснаар
барилдаан дуусдаг журамтай. Начин цолны төлөө барилдаж байгаа залуу
бөхөд харамсалтай ч гэж хэлж болох ийм тохиолдол урьд өмнө ч, хожим
хойно ч тохиож байгаагvй юм. Бага хэмээх Б.Санжаа гуай 45 жилийн
тэртээх Ардын хувьсгалын 39 жилийн ойн баяр наадмаар улсын начны босгыг
алхаж начин цолныхоо болзлыг хангачихсан юм биш vv. Улсын начин цолыг
сэргээгээд олгохсон.
-Тэр vед нутаг ус, албан байгууллага, сургууль, найз нөхөд гэж
явцуурдаггvй наадамчин олноо хvндэтгэж, vнэнхvv сайхан хvч vзэж
барилддаг байж дээ. Б.Санжаа гуай начны энтэй бөх. Б.Санжаа заан
улсынхаа чөлөөт бөхийн анхны шигшээ багийн� гишvvн болж, Монгол улсын
тамирчид оролцсон анхны олимпийн наадмын дэвжээнд зодоглож явсан.
-Ах 1963 оноос Алдар нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд
улмаар улсын шигшээ багийн гишvvн болж улс орныхоо нэрийн өмнөөс тив
дэлхий, олимпийн дэвжээнд хvч сорьж явсан хvн. Нэг зvйлийг цохож хэлмээр
байна. Тэр vед улс төр, vзэл суртал гэдэг айхтар юм урлаг спортод
нөлөөлж байлаа.
Жишээ нь ах маань Токиогийн олимпод 63 кг-ийн жинд хvч сорихдоо
наанадаж шагналт байр, цаашлаад юу ч авах болчихоод� байхад нь социалист
системийн эрх ашиг, нэр төр гэсэн шалтгаанаар барилдааныг нь зогсоож ЗХУ,
Болгар хоёр улсын багийн дvнг урагшлуулж байсан гэдэг. Ах ч энэ олимпоос
их л гомдолтой ирж байсан нь сэтгэлд тодхон vлджээ. Ахыг чөлөөтөөр
барилдаж байх vед манай ээж, дvv нар чөлөөт бөхийн тэмцээн vзэх их
дуртай болчихсон байж билээ.
Манай ээж Лхамранжав гэж бие жижигтэй ч их эршvvд, эрэмгий хvн байлаа.
Бөх vзэх их дуртай. Бөхчvvдийг надаас хамаагvй илvv танина. Ахыг улсын
шигшээ багийн тамирчин байхад бөхчvvд манайхаар их ирнэ. Тэд ээжийн�
чанасан цай, хийсэн хоолыг идэх дуртай. Манайхны зvрх сэтгэлд vvрд
vлдсэн нэгэн бахархалт мөч байдаг юм.
Тэр нь бидний өвөг эцгийг нас барахад манай алдарт бөхчvvд Ж.Мөнхбат,
С.Цэрэн,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын
харьяат, 1970 оны Улсын аварга Чойжилийн Бээжин (1934-1986), П.Дагвасvрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, Т.Зундуй,
Д.Сэрээтэр, Ц.Нацагдорж гээд чөлөөтийн алтан vе-ийнхэн шарилыг нь
мөрлөөд явж байсан мөч дөө. Тэдэнтэй таарахаар тэрхэн агшинд өнгөрсөн
vйл явдал нvдэнд харагдаж самсаа шархирдаг юм. Манай ах чөлөөтөөр ч
зогсохгvй самбо, жvдогоор ч бас vзээд авсан байх шvv. Залуу насаа гэж,
юм юманд л хvчээ vзмээр, ааг омог нь буцалж явсан биз дээ.
Харин сэтгэлд минь vргэлж бодогдож явдаг нэг зvйл бий. АНУ-ын Толидо
хотод болсон чөлөөт бөхийн 1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
63 кг-ийн жинд шагналт тавдугаар байрт шалгараад ирэхэд БХЯ-ны сайд
агсан Ж.Лхагвасvрэнгийн тушаалаар орон сууцаар шагнасан юм. Тухайн vед
бэлэн орон сууц ч байгаагvй бололтой. Ах маань ч бэлтгэл сургууль,
тэмцээн уралдаан гээд гэрийн бараа цөөн харж явсан vе учир тэр талаар
хөөцөлдөх, сануулах бололцоогvй явсан байх. Ийнхvv байр орон сууц одоог
хvртэл олгогдоогvй юм. Уг нь монголчууд юм хуучирдаггvй гэдэг дээ.
Үзэл суртал гэдэг бvхнээс
хvчтэй байв (Б.Санжаа зааны ярилцлагаас)
Токиогийн олимпийн наадмаар vзэл суртал гэдэг айхтар юмнаас болж
барилдалгvй хасагдсандаа одоо ч харамсдаг. Эхний гурван байрын хоёрт нь
социалист орны бөхчvvд орох ёстой, чи ялбал нэг ч хvн орохгvй. Хэрэв чи
ялагдвал ЗХУ, Болгар хоёр эхний байрт орох учир чи хасагдах ёстой гэлээ.
Би тэгэхэд нэг ялагдал, нэг цэвэр ялалттай явсан. Тэр vед Орос, Болгар
хоёр манайхныг их шахсан даа. Би дотроо барилдана гэсэн бодолтой явтал
Ж.Мөнхбат Чи ялагд, хэрэв тэгэхгvй бол нутагтаа очоод шийтгvvлнэ шvv
гэж байна. Ингээд ялагдчихаад уйлж суухад манайхан хvvхэд хуурч байгаа
юм шиг чихэр жимс өгч билээ. Токиогийн энэ олимпод намайг ялсан Японы
О.Ватанабе тvрvvлж Болгарын С.Колев, ЗХУ-ын Н.Хохошвили хоёр мөнгө,
хvрэл медаль авч байсан даа.
Ирээдvйн хоёр гавьяатын хамт�
АНУ-ын Толидо хотод болсон чөлөөт бөхийн 1966 оны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний дэвжээнд Ч.Дамдиншарав (52 кг), Б.Сvхбаатар (57 кг),
Б.Санжаа (63 кг), Д.Сэрээтэр (70 кг), Х.Баянмөнх (78 кг), Ж.Мөнхбат (87
кг), Ө.Эрдэнэ-Очир (-97 кг) нар зодоглож Ж.Мөнхбат дөрөвт, Б.Санжаа,
Ө.Эрдэнэ-Очир хоёр тав, зургадугаар байрт шалгарч багтаа шагналын оноо
авчирч байжээ.
-Хөөе Авирмэд ээ, асуултаас чинь халиж нэг зvйл ярих уу, ахын
тухай л даа. -Ярь, ярь, чөлөөтэй шvv дээ. Би таныг асуултаар шахаж
явцуураад ярих гэсэн зvйлийг хаагаад ч байж мэднэ.
-Ярилцах явцад нэг зvйл санаанд орлоо. Манай ах цэрэгт явахаасаа өмнө
17, 18 настай байсан болов уу. Баянхонгор аймгийн Хvрээмарал сумаас давс
тээх тэмээн жинд явжээ. Нэгдлийн тэмээчид ачлаганд сургаагvй эмнэг
голдуугаа жин тээлгэхээр өгнө. Дөрвөн хvн 60 гаруй тэмээтэй, очих замдаа
ачаанд сургах ажилтай.
Буцахдаа аль ааштай догшинд нь гурван шуудай давс ачихад л тэмээ
даадаггvй байжээ. Ингээд� бодохоор 60 гаруй омголон тэмээнд ачиж
буулгана гэдэг баргийн хvн амлаад авчих ажил биш. Мань хvн эхлээд нэг
шуудай давс тэгнэж даадаггvй байснаа хэд хоногийн дараа бараг аваад
шидчих болсон гэдэг. Миний хэлэх гэсэн гол юм бол ес эхэлчихсэн дvн
өвлийн хvйтэнд буцаж явтал Хануйн голын мөс цөмрөөд хоёр тэмээ нь
ачаатайгаа уначихжээ.
Тэмээ бvр хоёрын хоёр шуудай давстай. Давс нь уснаас шvvж авсан
нойтон бор давс, шуудай нь бидний хулхи шар гэж ярьдаг элсэн чихрийн
бор шуудай байдаг. Дээл хувцастайгаа ус руу шууд орж дөрвөн шуудай
нойтон давсаа тэмээнээсээ салгаж гаргаад, татлагаар нь тэмээгээ баглаж
уснаас өргөж гаргасан гэдэг. Нэг ёсондоо тэмээ өргөсөн гэсэн vг. Аян
жинд олон хоног яваа улсад сольж өмсөх хувцас байсангvй.� Нойтон
хувцастайгаа тэр чигтээ өдөртөө яваад орой нь буудаллаж, мөсөн хуяг
болсон хөлдvv хувцсаа галд хатаасан болсон гэж ярьдаг. Би vvнийг ярих
гэж хvсээд байгаагийн учир нь зуны халуунд ярихад л аяндаа бие жихvvдэс
хvрээд байдаг юм.
Энэ жинд ахтай хамт архаг Чимэд, цоров Даваа, атигар Ганжуур нар
явсан юм билээ. Энд бас нэг зvйлийг хэлэхээс аргагvй боллоо. Хамт явсан
хvмvvсийг хочоор нь овоглоод гэж бvv бодоорой. Энэ бол Сайхан сумын
магадгvй, улсын хэмжээнд ганцхан энэ сумын онцлог байж мэднэ. Тэнд
соёлтой нь ч, бvдvvлэг нь ч зөвхөн хочоороо ялгагдаж хэвшсэн. Өөрөөр
хэлбэл хочгvй бол овоггvйтэй адил гэсэн vг.
-Б.Санжаа зааны бие тэнхээ сайн уу? Одоо юу хийж байна вэ?
-Сайн, сайн.� Тэтгэврийн хөгшчvvлийн жишгээр л амьдарч байна. Чөлөөт
бөхөөр барилдаж байхдаа жин их хасаж байсан, тэгэх тусмаа тэр vед
шинжлэх ухааны vндэслэл муутай муйхар аргаар хасдаг байсан байх. Тvvний
урхаг уршгаар эрvvл мэнд нь тийм ч сайнгvй. Ер нь ид залуудаа vндэсний
бөхөө орхисон нь энэ хасаж байсны л уршиг. Эх орныхоо нэр алдрын төлөө
эрvvл мэндээ зориулсан ахмад тамирчдаа биеийн тамир спортын
байгууллагууд төдий л анхаарахгvй байх шиг санагддаг. Барилдахаа
больсноос хойш гучаад жил бөхийн засуул хийлээ.
Ийм хvнээ арай мартчихаагvй
байгаа
Спортын мастер Б.Санжаа нь Чөлөөт бөх хэмээх их айлын тулгын чулууг
тавилцаж, Монгол орныхоо нэрийг тив, дэлхий, олимпийн дэвжээнд дуурсгаж
явсан, медалийн vнэтэй шагналт байрыг дэлхийгээс өвөрлөж ирсэн хvн.
Биеийн тамир спортын болон чөлөөтийн хэмээх дээд байгууллага нь ийм
хvнээ арай мартчихаагvй байгаа. Өвгөд хөгшид маань хорвоогийн жам ёсоор
биднээсээ алслан холдсоор байна. Эднийгээ амьд ахуйд нь баярлуулж, урам
хайрлаж байхсан. Тэнхлvvн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь
тэвнээр тусал гэсэн сургамжит сайхан vгс байдагсан.
-Ахын тань шийрийг хатаах хvvхэд байна уу?
-Манай ах хоёр сайхан хvv, ухаалаг хэдэн охинтой хvн. Хоёр хvv нь бие
хаагаар хэнээс ч дутахааргvй булиа залуус. Гэхдээ барилдах сонирхолгvй
юм шиг билээ. Харин нэг хvv нь зодог шуудаг урладаг. Ах ч зодог шуудаг
сайхан хийнэ. Аавдаа тусалж� зодог шуудаг оёсоор сурсан хvvхэд.
Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд манай цолтой бөхчvvдийн ихэнх тvvний оёсон
зодог шуудгийг өмсдөг байх. Манайд зодог шуудаг оёдог эмэгтэйчvvд нилээн
байдаг ч бөхчvvд ёс жаяг, бэлэг дэмбэрэлийг боддог ч юмуу манай дvvгээр
хийлгэх сонирхолтой байдаг юм билээ.
Хvv минь шууд заан цол хvртсэн
дээ (Г.Өсөхбаяр аваргын ээж Ж.Насантогтох)
Хvv минь улсын заан цол хvртдэг жилээ зодог шуудгаа Булганы жижиг
Б.Санжаа заанаар оёулсан юм. Б.Санжаа заан хvvд минь зодог шуудгийг
өгөхдөө дээр нь долоон ширхэг нэгтийн дэвсгэрт тавьж чамайг заан
болоорой гэж өгч байгаа юм шvv гэжээ. Б.Санжаа зааны билгээр болж хvv
минь шууд улсын заан цол хvртсэн дээ.
Г.Өсөхбаяр аварга надаар зодог
шуудгаа хийлгэсэн (Б.Санжаа зааны дурсамж ярианаас)
Бөхчvvд наадам дөхөөд надаар зодог шуудаг хийлгэх гэж их ирнэ.
Г.Өсөхбаяр аварга заан болдог жилийнхээ наадмын өмнө Ж.Мөнхбат аваргын
гэргий Ө.Тамирын хамт зодог шуудаг хийлгэх гэж ирлээ. Нэг мөр нь
гэмтэлтэй, ер нь барилдана гэхэд хэцvv хvvхэд харагдсан. Би ч зодог
шуудгийг оёод дээр нь 7 ширхэг нэгтийн дэвсгэр тавиад Миний хvv улсын
цол аваарай, заан болоорой гээд өгсөн. Мань хvн гайхсан байдалтай нэг
том хараад явж билээ. Өөрөө тэр жилийн наадмаар сайн барилдана гэж
бодоогvй явсан байх.
-Ингэхэд та өөрөө бөх хир сонирхдог хvн бэ?
-Монгол хvний хувьд vндэсний бөхөө сонирхолгvй яахав. Тэгэхдээ жинхэнэ
улаан фэн нь биш ээ. Сvvлийн vед сvмог vзэх гээд байдаг болсон. Үндэсний
бөхийн барилдах цаг хугацааг л янзалчихвал бусад нь болоод ирсэн, болох
л ёстой гэж боддог. Эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэж мэргэн vг
байдаг. Бөхөөрөө оролдвол бөхөхийн цондон ч болж мэднэ шvv гэж хэлмээр
байна.
Б.Жанчив хурандаа бид хоёр аатай ч, амтай ч, баяртай ч явж, жараад оны
бөхийн хорхойтныг шуугиулж бас халаглуулж явсан ард олондоо жижиг
Санжаа хэмээн хайрлагдан хvндлэгдсэн ахынх нь тухай ийнхvv хууч хөөрлөө. |
|
http://www.mongolnews.mn/tavan_tsagarig.php?n=427
ТҮВДЭН АВАРГА ЗАЛРААД ӨГЛӨӨ ДӨӨ,
ХӨӨРХИЙ..."
www.pressinst.org.mn
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, 1960 оны Улсын начин
Цэен-Ойдовын Гомбо (1937)
Бидний хэдэн хүн алс аяны алжаал тайлахаар шийдэн модтой,
уулын аман дахь хэдэн жижигхэн байшингийн ойролцоохь хот айлд жолоо татан, дөрөө
мултлав. Өрхийн тэргүүн хурэн тэрмэн дээлтэй хүглэгэр хар хүн биднийг угтан
золгосноо, улсы.н гавьяат жүжигчин дуучин Банзрагчийг их. л нягтлан ажиглаад
байв. Ажиглаж байснаа,
-Чи чинь Банзрагч уу даа?
- Тиймээ. Би өөрийг чинь таниад л байна. Нэр чинь ч
энүүхэнд..
-Би' Гомбо шүү дээ " - Дүүгүүр Гомбо. Мөн байна...
Хоёр эр гэнзт тэврэлдэн золгож дал мөрөө алгадан сүйд
болох нь бэсрэгхэн баавгайнууд түшилдэн тоглох мэтээ. Нэг оны цэрэг, нэг ангийн
оюутнууд тэдэг залуу насны тайхамшигт сайхан нөхөрлөлийн амьд гэрчүүд тул тэдэнд
ярих хуучлах юм даанч их ажээ.
- Урлагийн хүн өтөлдөггүй гэдэг үнэн юмаа гэж Гомбо
инээд алдан өгүүлнэ, '
- Чи ч хэвээрээ байнаа. Цэрэг ногоон цамц дэлбэлчих
шахсан чинэрсэн хүрэн бор цэрэг байсансан. Мөн ч сайхан бариЛддагсан.
-Хн, өнгөрсөөн. Нэгл мЗдэхэд.гуя алга болчих юм.
Өвччихсөн зураг шиг шолбойсон юм харагдахаар нь өөрөөсөө ич байх болсон гээд
Гомбо тас тас
ХӨ*^ЭВ.
(^нжавуудын илэн далангүй ХӨ\ өнтэй энэ яриа гэрт
цугларагсдыг баятГган хөхрөлдүүлэв.
Гомбынх сайхан айл ажээ. Зургаан хацат дүнжгэр цагаан
гэрт авдар шүүгээ, ор, толь, ширээ сандал, хивсэн дэвсгэр цөм бүрзн.. Радио
хангинана. Тогоо дүүрэн сүү хөөрч эзэггэй арвын хувинтай тараг сөгнөн бяслаг
өрөм таватлав. Гомбо үнэт чулуун хөөрөгтарган зочдыг тамхилах зуураа,
- Энэ жил миний амьдрал баяр хөөрөөр дүүрэн байна.
Хавар Багабанди дарга сонгогчидтойгоо уулзаж яваад манайд морилон ир.эв. Яг ач
охины минь угаалган дээр шүү. Дарга ач охинд минь нэр хайрласан. Өнөөдөр
хувьсгалт намын дарга Даш-Ендон гуай манайд морилов. Түүнтэй хамт УГЖ, миний нэг
оны ханагар, аймгийн заан, алдарт дуучин Банзрагч маань бас хүрч ирдэг байж.
Саяхан аймаг миний алдрыг маш өргөн с хан тэмдэглэв. Би залуу болчихсон ю>~- шиг
нэг сайхан барилдчихмаар ч юм шиг санагдаад байлаа шүү. Монголчууд бөхдөө
үнэнхүү хайртай ард түмэн юмаа гэж сэтгэл догдлон өгүүлж суув.
Сэлэнгэ их мөрний эх Идэрийн гол дунд хэрдээ Тосонцэнгэл,
Их-уул сумдын хаяагаар тунаран хөхрөн намуухан урсана. Тэр их мөрний урд
хөвөөгөөр битүү модот цувраа уулс хөглийн хүрэнтэх ажгуу. Тэдгээр олон уулсын
нэгний нь уужим аманд сайн цагт "Боргоцой" хүүхдийн зусланг байгуулжээ. Монгол
даяар зах зээл эхэлмэгц пионерийн лагерь, хүүхдийн
зуслангуудын хувь заяанд хар сүүдэр тусаж, ажил явдал нь
эрээн бараантай болсон өнөө үед "Боргоцой" харин бүрэн бүтнээрээ, хүүхдүүд хэзээ
ч ирээд амарч тухлах боломж нөхцөл нь хэвээрээ байгаа нь энэ амны эзэн
зуслангийн даамал Гомбын сэтгэл зүтгэлтэй холбоотойг бид олж мэдэв.
Гэрт зочид тухлан, идээ цагаа амсаж, нэг оны хоёр "цэрэг"
хууч дэлгэн-хөхрөлдөн суув.
- Цэрэн (аварга), Санжаа (том), Зундуй, Эрдэнэ-Очир (заан)
бид тав нэг оны цэргүүд. Олон ч бахиал зад татаж, олон-.ч цэрэг цамц хүүлж
хаясан даа, бид. Барилдахын бөөн хэнээнүүд. Ямар сайндаа "цэргийн
таван
халуун" гэсэн нэр хоч авч
байх вэ дээ...
Гомбо гучин
таван жилийн тэртээх бяр
тэнхээ нь ид жигдрэн жагссан залуу насаа, булчин шөрмөс нь зангирсан харж
ханашгүй бие бялдраа нэхэн санаж байгаа бололтой "Ай даа залуу нас гэдэг ч мөн
тэнгэртэй шүү" гэж амандаа өгүүлэхэд Банзрагч яриаг улам хөгжөөн,
- Түвдэн аваргыг дүүгүүрдсэнээ энэ
улсад сонирхуулж яриач хөө гэж хүсэв.
- Жаран оны зун бид тав Туулын хөвөөнд хоёр майхантай,
улсын наадамд барилдах бэлтгэлээ хийгээд зай завгүй. Наадмын урьд өдөр Жамган
хурандаа давхиж ирээд улсын цол авсныг нь нутгийн чөлөөгөөр шагнана. Цэрэг
армийн нэр төрийг өргө!
гэсэн тушаал даалгавар өгөв. Би дөрөв давчихаад одоо намайг хэн амладаг бол гэж
чагнаад зогсож байв. Тэгсэн чинь Түвдэн аварга амлачихжээ. Би яасан азгүй хүн бэ
гэж дотор харанхуйлаад явчих нь тэр. Чононд идүүлэх гэж буй ямаа шиг
хөөрхийлөлтэй амьтан харагдсан гэж нөхөд минь сүүлд ярьж бөөн хөхрөлдөөн
болдогсон.
БНМАУ-ын спортын ууган гавьяат мастер, далай даян дархан
аварга Түвдэндорж гуай цол чимгээ дуудуулан зүүний магнайд дэлж дэвэх нь уяа
сойлго нь таарсан сүрлэг сайхан атан тэмээ тэлүүлэн тэмүүлэн байх шиг сүрдмээр,
аймаар. Аваргын барааг холоос харснаас биш барилдаж, ялж дийлж байхыг нь ч бараг
мэдэхгүй цэргийн банди шүү дээ, би. Амьсгаа давхцах ч шиг, хө;:с чийхрах ч шиг,
хөл чичрэх ч шиг. Гарч очоод өрлөө. Үйтэнхуар зодог шуудагтай. эр хар сураар
бөхөлсөн лут монгол гуталтай. хүрлээр цутгачихсан мэт булчин шөрмөс нь гүвийж
товойсон сүрлэг аваргын дэргэд цэрэг Гомбо даанч өчүүхэн, даанч доожоогүйгээ
мэдээд аяндаа ухраад эхлэв, "Ингээд миний даваа дуусдаг байжээ" гэсэн шүү юм
бодогдоод элэг бүснээс нь бариад авбал яадаг бол...харцагадаж нохой мордох эсвэл
дүүтүүрддэг дархан мэхнүүдээ хийчихдэг арга ч олддоггүй л биз дээ гээд ухарч
явтал хонгон дээр тас буугаад явчих нь тэр. Засуул маань "Оны аварг.а улсын
галтай залуу начинг (дөрвийн даваанД би Сугар начинг өвдөг шороодуулсан юм)
хаячихсан мөртлөө харьж яваа аваргаас юунд нь бэргээд байгаа юм бэ. Давшиж
барилд! Армийн нэр төрийг
бод хөө!" гээд длгадаж байнаа. Уур ч хүрэх шиг, зориг ч орох шиг... Гэнэт
ухасхийгээд аваргын элэг бүснээс шүүрээд автал ганц дараад л тавиулчихлаа. Гарын
алга хорсож. бүтэхгүй юм байна гэж зориг мохов. Нар хариугүй шингэх гээд л
наадаМчид их хөвчийн шуугиан мэт хүнгэнэн байв Харж байхнаа аварга жаахан
амьсгаа дээртэй, нэг л хариНги юм шиг харагдаад болдоггүй. Юу нь хатгасан юм бэ
бүү мэд "дүүгүүрдье байз" гэж бодогдоод явчихав. Тэгээд дөхөж өрөнгүүт элэг
бүснээс нь шүүрэнгүүтээ чирээд л гүйчихэв. Үүдэн хоймрын чинээ гүйтэл аяндаа
хөнгөрөөд ирэх шиг. Хашгираад л дүүгүүрдчихсэн чинь хөл нь гозойгоод ирэх нь тэр.
Гэнэт тавьчихсан чинь аварга залраад өглөө дөө хөөрхий. Цагаан хоолойгоор Завхан
аймгийн Их-Уул сумын харьяат, цэргийн заан Цэен-Ойдовын Гомбо улсын дархан
аварга Түвдэндоржоор тав давж БНМАУ-ын начны болзол хангалаа гэж зарламагц
цэнгэлдэх даяар л уухайлан алга ташиж бөөн баяр болох нь тэр. Алтан соёмбот
тугаа тойрч явахдаа ээж минь үүнийг сонсож байгаа болов уу гэж бодмогц л нулимс
үерлэх гээд болдоггүй шүү. Зургаагийн даваанд Чойжилсүрэн арслан намайг амлаад
ганц дайрч татчихаад дэвээд явчих нь гэр... Зочид Гомбо начны уянгын халил ихтэй
сонин дурсамжийг чих тавин еонсоод бүгд л хөөр хөгжөөн болж бөхийн тухай яриа
улам ч дэврэв. Алдарт дуучин Банзрагчийн сэтгэл хөдөлж онжавтаа, гэргий хүүхдэд
нь, ач охинд нь ая дууныхаа дээжийг өргөв. "Цэнхэрлэн харагдах уул"-ын уянгалаг
атлаа сүрлэг сайхан аялгууг тооноор өнгийх хангайн их уулсын оргилууд чих тавин
сонсох мэт дүнхийнэ.
- Манай Банзрагч ч бас таггүй барилддаг байсан юм.
Даанч дуу хуур, хөөгөөд бөхөө орхичихсон хүн дээ. Түүнээс биш улсын начинтай л
хүн байсан юм гэж Гомбыг өгүүлэхэд Банзрагч тас тас инээж.
- Бөх хүн гэдэг чинь бурхан байгалиас жичид нь оноож
заяасан хүч, ухаан
тэгширсэн тусгай хүн байдаг юм. Бурхан надад тэр хишгээ
хайрласангүй ээ. Харин хашгирах хоолойгоор хишиг өгсөн бололтой. Бас ч гомдолгүй
шү^/ гэж суув,
- Та улсад олон удаа барилдсан уу? гэж Даш-Ёндон даргыг
сонирхоход Гомбо начин,
- Дахиад улсад барилдаж чадаагүй. Цэргээс халагдаад л
нутагтаа давхиж ирсэн. Мал маллаж, сургууль номын газар ажилласаар эдүгээ жаран
насны босго алхаж явна даа би гэж суув.
- Аймаг сумандаа барилдаж байгаа биз дээ?
- Тэгэлгүй яах вэ. Аймаг орон нутгийн наадамд 24 удаа
түрүүлж 17 морь шагналд авсан байна билээ. Саяхан миний алдрыг тэмдэглэж
100-гаад бөх барилдуулж, дуу хөгжим, шагнал урамшил гардуулж дурсамжийг минь
яриулж, хүүхдүүд баяр хүргэж сайхан баяр хийлээ. Манай аймгийн засаг дарга
Очирбат их анхаарч сайхан зохион байгуулсанд нь би магнай тэнийж баярласан, гэж
Гомбо начин сэтгэлээсээ гэрэл гэгээ сацруулан ярьж суув. Банзрагч дахин ая
дуугаа өргөж, Гомбо начин хүндэт зочиндоо мөнгөн аягатай сүү өргөн барьж,
Үр хүүХдүүд минь аз жаргалтай
Үрээ морьд минь омголон хурдан
Галтай цахиур шиг сайхан бөхчүүд нь
Газар дэлхийд монголоо алдаршуулж
явах болтугай! гэсэн ерөөл хэлээд
гардуулав. Ингээд бөхийн тухай дурсамж
завсарлаж эдүгээ цагийн ажил
амьдралын тухай шүүмжлэлт яриа эхлэв.
- Хүн нэг л эцэгтэй байх естой. Гэтэл монгол орон
гурван эцэгтэй хүүхэд шиг болчихоод байна уу даа Энэ олон эцэг сайндаа ч сайн,
саартаа ч саар ггбайдаг юм шив дээ. Сахилга дэг журам гэдэг алга болж, хулгай
дээрэм хэмээс хэтэрлээ. Гурван "эцэг" түүнийг зогсоож эв номд нь оруулж чадахгүй
юм шив дээ гэж Гомбо начин түрүүний бүх баяр хөөрөө хэдийнэ сэгсэрч хаяад баахан
гунигтай өгүүлж суув. Тэгэх ч учир байсан юмсанж. Нутгийнх нь залуучууд хөгшин
начны гурван адуу, нэг үхрийг дүүгийнх нь саалийн хэдэн үхрийг хул1айлж идэхийг
нь идэж, дамжуулахыг нь дамжуулж үрэн таран хийжээ. Орон
нутгийн хуулийн байгууллагад мэдэгдэж өргөдөл хүсэлт
хичнээн ч гаргаад нэмэр болсонгүй гэнэ. Улсын алдарт аваргыг дүүгүүрдэж явсан
начин маань онөөдөр нутгийнхаа хүүхэд багачуудаас айж эмээж. суух болжээ.
- Амьдрал хүнд байгаагаас л хулгай гараад байна гэдэг
худлаа. Гэр нь битүү хивстэй. булган малгайтай. алтан бөгжтэй, агсам морьтой,
авдаг цалинтай ааг омгоо багтааж ядсан хүмүүс хулгай дээрэм хийж, архидан
танхайрч байна шүү дээ. 'Урьд үнэхээр ядуу айл хүн гэж байсаай. Цай тамхины
оронд өвс түүж хэрэглээд л албан журмын ногдолд нэхий өмдөө хяргаж ноосыг нь
тушаагаад л явж байсан цагийг би мэднэ. Гэтэл одоо америк янжуур зууж, герман
архи залгилж, цалинд гэж чингисийн зурагтай мөнгө тс^олсон тэр л улсууд би ядуу
гэж агсан тавиад л, ажил хаяад л, мөнгө өг! гэж хашгиралдаад байНа шүү дээ.
Үүний чинь цаана улс төрийн хатгаас гэж нэг хүчтэй пүрш ажиллаад байна даа янз
нь.Хүмүүс эрхээ дэндүү мэдэж үүргээ ор тас мартаад байна. Улс орондор юу бүтээх
вэ гэдгээ биш улсаас юу нэхэж салгаж авах вэ гэдгээ л бодоод байх болчихож дээ,
янз нь. Монголын гурван "эцэг" энэ бүхний. учрыг олж чадахгүй байгаад нь бид их
гайхдаг Заримдаа зуун ямаанд жаран ухна гэдэг нь болчихоод байна уу даа гэж ч
ярилцдаг Ардчилал гэдэг авч ч болохгүй, хаяж ч. болохгүй, аль' ч учир нь
олдохгүй бэрх юмтай ч учирлаа даа, бид. Эмийг буруу хэрэглэвэл хор гэдэг биз дээ.
Би боловсролгүй хөдөөх ард Буруу ярьж байж болно. Та
бүхнээс зөвийг сонсъё гэж Гомбо начин өгүүлсэн билээ. Ингээд улс орны амьдралын
тухай, улс төр, ардчилал ; гэгчийн тухай илэн далангүй
халуун яриа шөнө дунд
хүртэл үргэлжлэв
Ардын боловсролын байгууллагад 16 жил ажилласан. "Боргоцой"
зуслангийн даамлаар зургаан ж.ил зүтгэсэн Монгол улсын начин Гомбо бие тэнхлүүн.
сэтгэл санаа өөдрөг, ажиллая зүтгэе I эсзн эрмэлзэл дүүрэн байгаа нь аргагүй л
монгол бөхийн түвшин, зоримог, харилтгүй зан чанарын тусгал бололтой.
Г.ДАМБА
Улсын наадмаар
орос
бөхтэй
барилдаад...
Огноо: Friday, June 27 @ 04:37:13 GMT+8
Сонин: Жамбалын Гангаа
Саявтархнаас "Увсын цэнхэр хязгаарын домог түүхтэй бөхчүүд" гэдэг
сонирхолтой ном худалдаанд гараад байгаа билээ. Уг номонд манай бөхийн өлгий
гэгдэх Увс нутгаас төрсөн улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн бүх л намтар
түүхийг багтаажээ. Увсын бөх гэдэг
улсын бөхчүүдийн нэлээд
хувь тул ихэнх нь олны танил болохоор уншигчдын сонирхол татахуйц сайн
бүтээл болсон нь дамжиггүй. Номыг зохиогч сэтгүүлч С.Баяндорж, начин
Д.Жанчивдорж нараас зөвшөөрөл авсны дагуу зарим хэсгээс уншигчдадаа
сонирхуулж байна.
Цагийг
эзэлсэн их аварга Х.Баянмөнхийн талаар
улсын заан том Санжаа ийн
хууч хөөрчээ.
-Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн
даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яажшуухан барилдана даа гээд
бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.
-За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож
сууна уу гэснээ
-Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том
хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой
харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө.
Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна.
-Арай ч муухай юм биш үү гэсэнд
Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв.
Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт,
самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна.
Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн
мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад
-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.
-Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс
-Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр
нь үнэмшээгүй юм гэдэг байгаа.
Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа
инээчихсэн явж харагдлаа. Золигийн улс шүү...
Мөнгөн арслан багынхаа тухай ийн хуучилжээ. 1966 оны есдүгээр сард
Найрамдлын районы анхдугаар спартакиад болж би чөлөөт бөхийн 62 кг-ын жинд
III байр эзэлдэг юм. Тэгээд гэртээ ирээд араажив сонсч байтал: "21 дүгээр
сургуулийн долдугаар ангийн сурагч Мядагийн Мөнгөн гуравт орлоо..." гээд ярьж
байна шүү. Үүнийг сонсоод баярласан, онгирсон гэж юүхэв. Бушуухан гарч гүйгээд
хашаан дээрээ гараад зогсчихов. Ташаа тулаастай. Заяа нь хаяхад ойр хавьд нэг ч
хүн явж өгдөггүй. Хүн байлаа ч намайг хэн танихав дээ. Саяын араажаваар ярьдаг
Мөнгөн чинь би байна гэж хашгиралтай ч биш. Тэгсгээд гэртээ орлоо доо...
Би залуудаа барилдах мөн ч их донтой байж дээ. 1976 онд хойшоо ЗХУ руу хоёр
сар дадлага хийгээд ирсэн юм. Дөнгөж буунгуутаа Спортын төв ордонд
бөхтэй гэдгийг сонсоод
хар гүйхээрээ гэрээсээ зодог шуудгаа аваад эргээд харвачихлаа. Тэр өдөр
халуураад бие жигтэйхэн хямарсан байсан юмдаг. Архангайн Нанжид гэдэг
бөхтэй таарлаа. Их
халуурснаас болоод Нанжид нүдэнд хоёр харагдаад болдоггүй. Анаж байгаад нэг
Нанжид руу нь гүйчихсэн чинь хий газар тэврээд ойчоод өгдөг байгаа.
Баянаа аваргыг дагаж олон удаа наадмын бэлтгэлд гардаг байлаа. Хоёулхнаа ч
гарч байсан. Аварга байсгээд л хоол хүнсэндээ хот руу явна. Би дагах гэнэ. Авч
явахгүй. Би ерөөсөө хулгана жилтэй учраас маш аймхай гээд үзлээ. Аварга "Битгий
ай миний күү" гээд 50 сумтай калибраа үлдээгээд явчихав.
Өдөржин хийх ажилгүй хүн яахав нөгөө буугаар нь бай буудаж байснаа ан хийв.
Орой гэхэд 12 чогчого, 12 оготно агналаа. Нөгөөхөө аваргын өглөө бэлтгэл хийдэг
зам дээр цувуулаад тавьж орхив. Аварга үзчихжээ. Буцаж ирээд бөөн уур "Чи яасан
муу ёрын золиг вэ? Наадам болох гэж байхад тэнгэр газрын амьтан хорлож яаж
байгаа юм. Еэ базарвааний хум пад... Одоо яанаа..."
Дахиад л аваргын намайг орхиж явах ээлж боллоо. Намайг аргадаж эртнээс хойш
өгөхөө байсан буугаа хүртэл орхилоо. За та битгий л удаарай. Шөнө болбол
айсандаа болоод таныг ч буудчихаж мэднэ шүү гээд хоцорлоо.
Баянаа аварга шөнө орой болсон хойно, тээр холоос баахан лааз холбоод
тачигнуулан: "Мүнгээн сүрээрэй, сүрээрэй. Аварга нь ирж явна..."
Аварга байсгээд л хот орохдоо хонины гулууз мах авч ирнэ. "За Мөнгөөн
аваргадаа тэр дал дөрвөн өндөр, хонт шаантийг, богтос шаант хавиргыг өөртөө
чана" гэнэ. Нүдэн дээр нь хэлснээр нь хийгээд нүдийг нь хариулаад нэмээд баахан
мах чанаж орхино. Дараа нь нөгөө нуусныгаа тогоондоо үлдээж байгаад: "За гарч
тогоогоо нэг сайхан угаагаад ирье байз..."
Баян-Уулд наадмын бэлтгэлд гараад байж байтал манай ах эргэж ирэв. Ах маань:
"Би сая нэг сайн лам дээр очоод ирлээ. Энэ жил чамайг их сайн барилдах юм байна.
Над дээр ирж засал хийлгэ гэлээ" гэв. Маргааш нь галын ахлагч Баянаа аваргаас
учраа хэлж чөлөө гуйлаа. Аварга: "Ээ хүү минь ганцаараа явж яаж болох вэ.
Нохой гахайнд уруулчих ч юм билүү. Би л хамт явж үзэхээс гээд дагуулаад туучихав.
Ах ганцаараа ир гэж байхад гээд их л ууртай угтав. Ламынд аварга түрүүлж
ороод өврөөсөө хадаг барин золгож улмаар хамтдаа баахан ном уншуулав. Энэ
жилийн наадамд би түрүүлэх нь баараггүй боллоо гээд л барилдтал Цэрэнтогтох
аваргад дайрч мордуулаад тархиараа савж унан үхэхээ шахав. Наадмын дараа ахдаа
худалч ламд очуулснаас боллоо гэхэд: "Тэгэхгүй яадаг юм. Баянмөнхийг дагуулж
ирээд түрүүлэх уншлагыг түүнд өгснөөрөө чи өөрөө буруутай" гэж хэрүүл болж билээ.
Дөнгөж начин цолтой миний түрүүлнэ гэж юу байхав. Мөн ч гэнэн байж дээ.
Би уг нь Цэдэнбал даргатай нэг нутгийнх, бүр нэг сумынх. Дарга намайг
Давстынх гэж мэддэггүй байх гэж боддог. Ардын хувьсгалын 61, 63 жилийн баяраар
үзүүрлэж төв асар өөд гарч Бал даргаас шагнал авсан. Тэр үед нутаг усаар бус
албан байгууллага, спорт хороогоор цоллодог байлаа. Би гэхэд л Найрамдлын
районы бөх гэх жишээтэй. Төв индэр дээр очихоор "Чи хаана юу хийдэг вэ" л гэж
асуудаг. Үзүүр түрүүний шагнал авах ч сайхан шүү. Засуулч Лүгдэв гуай "За
Мөнгөн минь спирттэй хөвөнгөөр гараа арчуулах цаг ойртлоо шүү. Хичээгээрэй..."
гэдэг сэн. Тэр үед үзүүр түрүүний хоёр бөхийг НАХЯ-ны бакь залуус дуудаж гарыг
нь спирттэй хөвөнгөөр сайтар арчаад дээш индэр рүү илгээдэг байсан юм. Тэгээд
тэр ариутгасан гараараа дарга нартай гар барина даа.
Улсын начин
Лхасүрэнгийн Цэвээн бас залуудаа хөөний намаг явсан тухайгаа ийн дурсдаг. Тэр
жил МБАТ-ний YIII спартакиад болоод аймаг дээр тэмцээнтэй гэдгийг нь мартаад
тээвэрт явчихаж. Тэгтэл аймгийн намын хорооны Нямаа дарга дуудууллаа. Дарга
нар маш ууртай тачигнаад унав. "Чи яасан шуналтай нөхөр вэ? Нийтийн биеийн
тамирыг тоосонгүй. Ер нь энэний машиныг хураа..." боллоо. Тэгээд яахав арай
гэж нэг юм машинтайгаа салж аваад Чөлөөт бөхийн бүсийн тэмцээнд Баян-Өлгий явж
100 кг-д барилдахаар болов. Би бараг чөлөөтөөр барилдаж байгаагүй. Тэгээд ч жин
80 гаруйхан кг байсан. Намайг жинд нь оруулж байгаа нь энэ гээд арав гаран литр
хар цай чанаад хөргөөд тавьчихаж. Тэрнийг нь арай гэж залгиад жиндээ орж
түрүүлэхчээ аядлаа.
Одоо Улаанбаатар орж шигшээ тэмцээнд орох болов. Хотод ирээд цай олддоггүй.
Крантны ус уугаад л байлаа. Зүгээр хар ус ч ёстой явдаггүй эд байна лээ. Чүү ай
арван литр уув уу үгүй юу эргээд алдаж жин үзэж байсан улсыг уурлуулж хөөгдөв
өө хөөрхий. Жингээр хасагдаад тогтохгүй үзэл сурталгүй байдал гаргасан,
булхай луйвар хийхийг оролдсон гээд бөөн хэл аманд орлоо.
Ингээд буцдаг юмуу гээд байж байтал наадам дөхчихөж. Тэгэхээр нь хэд хоног
бэлтгэл хийгээд зодоглолоо. Нэгийн давааг ч яахав амархан давлаа. Хоёрын
даваанд жигтэйхэн том шар
орос хүн надтай тааруулчихсан байна. Бөхийн холбооны Баясгалан гэдэг хүн
байсан даа.Тэр хүн л нөгөө оросыг хөтөлж ирсэн юм даг. Чөлөөт бөхийн тамирчин
гэнэ. Амьхандаа намайг чөлөөт бөхөөр барилдах гэж хөглөсөнд дамшиглаж
адилхан чөлөөтийн хүн тавьж байгаа гэнэ
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=17456
|
|
|