Under Gongor

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

     
   

 

 
Purev Gongor (1880?-1929?) 
 
 
 

Өндөр Гонгор

Монгол улсын ерєнхий сайд Намнансvрэн тэргvvтэй тєлєєлєгчид Хаант орос улсадл 1913 онд айлчилахад Гонгор бvрэлдэхvvнд нь орж явж байжээ. 1920-иод оны vедл Монголод шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, єндрийг нь хэмжиж 2 метр 36 см гэж тодорхойлжээ.
 
 

 

(Архангай аймаг) Сайн ноён хан аймгийн бєхийн сорилгыг тэргvvлэн явуулдаг сайн бєхчvvд олон байжээ. Yvний нэг нь єндєр гэж олонд алдаршсан Пvрэвийн Гонгор юм. Тvvний єндєр, єргєн, бvдvvн нь жирийн хvмvvсээс хааш хаашаа зэрэгцvvлэхийн аргагvй гайхам том хvн байв. Бєхийн сорилгын хамгийн сvvлчийн багш нь Даншигийн их наадмын Босоо хэмээн алдаршсан жаахан Дамбий ажээ. Энэ хvнээр бєхийн гараа, шаваа, мэх заалгаж байсан сvvлийн vеийн бєхчvvдээс заримыг нэрэлбэл Вандан, Жамъян аварга, Тємєрбаатар, Раднаабазар, Лундаа, Далантай, Банзар арслан, Жамъяншарав заан зэргийг нэрлэж болно.http://gate1.pmis.gov.mn/arkhangai/index.php?8


http://gate1.pmis.gov.mn/huvsgul/index.php?m84
 

П.ГОНГОР

Монголын хамгийн єндєр хvний нэг бол Пvрэвийн Гонгор юм. Ард олны дунд єндєр Гонгор хэмээн алдаршсан тэр (Sain noyon han aimag) Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр тєржээ. Тvvний биеийн єндєр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хєєрєє, гадна дотно хvмvvсийн бичиж vлдээсэн тэмдэглэл, дvрс зураг цєєнгvй байдаг. Тэрбээр 4 хvvхэдтэй байсны 2 охины нэг нь Жаргалант суманд аж тєрж байна. Нєгєє охин Г.Бvдханд амьд сэрvvн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм.
Ааюыг эцэш Пvрэвийнх олон хvvхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хvvхэд нь юм. Аав багадаа тийм ч єндєр байгаагvй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их ихддэг болохоор, тvvнийг жаахан шоодонгvй байжээ. Тиймээс аав жинчин дагаад их Хvрээ явчихсан гэсэн. Хvрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг єдєр зах дээр явж байтал нэг хvн ирж, чамайг эзэн Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бvрэн хувцаслаад, минжин малгай ємсгєж єгсєн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулж Богд эзэн:
Та хоёрын заяа тєєрєг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлvvлсэн гэдэг. Миний ээж их уран хvн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн vед Ардын эрх сонинд нийтлvvлсэн юм. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа тvvнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. Монгол улсын ерєнхий сайд Намнансvрэн тэргvvтэй тєлєєлєгчид Хаант орос улсадл 1913 онд айлчилахад Гонгор бvрэлдэхvvнд нь орж явж байжээ. 1920-иод оны vедл Монголод шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, єндрийг нь хэмжиж 2 метр 36 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид vvнээс єндєр байсан гэж vздэг. Yр хvvхдvvдийн ярьж байснаар 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Хосгvй єндєр байсан тэр моринд мордохдоо дєрєєлєлгvй хєлєє шууд давуулаад мордчихдог байж. Тvvний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын тєв музейд єгсєн гэдэг. Хэрэглэж байсан нэг мєнгєн аяга нь тvvний ач болох хvvхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.


 
 
 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com