Яруу найрагч, сэтгүүлч, зохиолч
Үржингийн Хүрэлбаатар

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

Уучил намайг, чиний сэтгэл

Навчис нь биш цэцэг нь байж дээ чи минь

Алагхан цэцэгсийн хүрээлэн дунд

Амраг минь чи байсныг мэдсэнгүй
 

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

 

 

Ойртох тусмаа холддог орчлонд оройтох тусмаа нялхардаг хайраа

Давхраатай алаг нүд чинь ээ хө далдын гунигийг үргээнэ ээ

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй

 

 

Л.Эрдэнэ: Найрагчийн гэргий байхын анхны шалгуур энэ байх ярилцлагаас

Зүүдэнд ирсэн хонгорхон ижий киноны дуу төрсөн дурсамж

 

     
   

 

 
Urjin Hurelbaatar (1954) 
 
 
 


Ү.Хүрэлбаатар
дууны шүлгийн шүлэгч, 20 жил Улаанбаатар сонинд  ажиллаж, 10 жил Улаанбаатар сонины  ерөнхий эрхлэгч , Улаанбаатар сонины нэрэмжит Монгол улсын арслангуудын барилдаан, Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулагч, шүүгч  Эрдэмтэн Д.Намдаг судлаач, МУНН-н дарга асан зэргээрээ олны танил
 

 

1954 онд Говь-Алтай аймаг Төгрөг суманд Үржингийн 2-р хүү болон мэндэлсэн.

1975 онд (19 нас) 70-80 аад оны яруу найргийн нэгэн шинэ үеийнхэн, Монголын утга зохиолын бас нэг сонирхолтой цаг үед хэдэн залуус уран найргаар нөхөрлөн "Гал" нэртэй яруу найргийн "нууц" бүлгэм байгуулжээ. Комбинатын шар байшин буюу Ажилчны районы Нэхмэлийн шарын X байрны айлын жижиг өрөөнд, Г.Мэнд-Ооёогийн хадам эцэг Базар гуайн гэрт цуглан хурлаа хийдэг байжээ. Ажилчин өвгөн Базар гуай олон таван үг байхгүй, тэднийг аугаа их том зохиолчид юм шиг л хүндэлдэг байжээ. Үнэхээр тэднээс ирээдүйн сайн зохиолчид төрөн гарчээ.

1975 онд (19 нас) Уг бүлгэмд "Гал" бүлгийн ахлагч УБДС-ын СГЗ Гомбожавын Мэнд-Ооёо (1952), МЗЭ-ийн шагналт Үржингийн Хүрэлбаатар (1954),
СГЗ Шагдарсүрэнгийн Гүрбазар (1955), Ядамбатын Баатар (1957), АУДэС- ийн Дагвадоржийн Цогт (1953), Ламжавын Мягмарсүрэн (1954), МУИС- ийн СГЗ Ц.Ойдов, Хууль цаазын дунд сургуулийн Бат-Очирын Сундуй (1954-1989) нар нэгдэн орж удалгүй Сүхбаатараас Төрийн шагналт Очирбатын Дашбалбар (1957-1999), Эрээнцаваас Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Данзангийн Нямсүрэн (1945-2002), МҮЧЗЭ-ийн шагналт Жүмпэрэлийн Саруулбуян (1957), Москвагаас Монголын орчуулагчдын эвлэлийн шагналт Ж.Оюунцэцэг нарыг нэгтгэж дахиж эгнээгээ өргөтгөөгүй аж.
 
1980 онд (26 нас) тэрээр Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ирээдүйн гэргий Л.Эрдэнэ УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн оюутан (21 нас) байв. Богд хан уулын
Зайсангийн амны эхэнд, ойн захад Сүрьеэгийн эмнэлгийн  жижигхэн шар байшинд  яруу найрагч Дагвадоржийн Цогтынд хэсэг залуу яруу найрагчид цуглан шүлгээ уншдаг байхад таарч танилцсан аж. Танилцсаны дараахан Үер туужаар хийсэн Чимэд-Осор гуайн тоглосон Хүний сайхан сэтгэл кино гарч, цуг сууж кино үзээд амьдралын сайн сайхан юм ярин явсаар бие биедээ татагджээ.
1981 он (27 нас) 3 сарын 22 -нд Жүгдэрдэмидийн Гүррагчаа, монгол хүн анх удаа сансарт нислээ. Энэ өдөр гэргий Лувсанчүлтэмийн Эрдэнэтэй хувь заяагаа холбожээ.

1987 онд (33 нас) Монголын театр, киноны хөгжлийн асуудлууд (1987, Ү.Хүрэлбаатар, хянан тохиолдуулагч Б.Равдан) номоо бичсэн
1998 онд (44 нас) МЗЭ-н шагналыг Үггүй хайр, Хайрын бурхан, Мартахгүй, Улаанбаатарын өглөө дууны шүлгээр хүртсэн.
1998 онд (44 нас) Ерөнхий эрхлэгчийн зурвас (1998, Ү.Хүрэлбаатар, Ж.Наранцацралт, Я.Сумьяа) номоо
1998 онд (44 нас) Малига Бүргэдийн дэвэлт (1998, Ү.Хүрэлбаатар, Г.Баярцэнгэл, Б.Дагва) номоо
2001 онд (47 нас) Донровын Намдаг, намтар уран бүтээл номоо (2001, Ү.Хүрэлбаатар хянан тохиолдуулагч Х.Сампилдэндэв) бичсэн.
2001 онд (47 нас) Н.Наваан-Юндэн: Зохиол, баримт, судалгаа (2001, Ү.Хүрэлбаатар, Я.Баатар) номоо хэвлүүлжээ.

 

Хөглөгөр их Алтай, П.Жасрай агсны тухай том Жагаатай хамтран зохиолоо

 

 

Ү.Хүрэлбаатар: Би цөөхөн бүтээлээ зарсан
Ү.Хүрэлбаатар. Сэтгүүлч, яруу найрагч, улстөрч гээд энэ эрхмийн зохиосон олон сайхан шүлэг, дууг монголчууд андахгүй. Дууны шүлгийн талаар бол Ү.Хүрэлбаатарыг гүйцэх хүн байхгүй хэмээн Харанга-ын Чука түүнийг магтсан.

Уучил намайг, чиний сэтгэл

Навчис нь биш цэцэг нь байж дээ чи минь

Алагхан цэцэгсийн хүрээлэн дунд

Амраг минь чи байсныг мэдсэнгүйЭнэ дууны үгийг Ү.Хүрэлбаатар зохиосон гэдгийг та сайн мэдэхгүй ч байж болох юм.  

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй. Бас л түүний шүлэг. Урлагийнхан Хүрлээ ахын шүлэг их гоё гэж магтацгаадаг юм билээ.

Ү.Хүрэлбаатар. Сэтгүүлч, яруу найрагч, улстөрч гээд энэ эрхмийн зохиосон олон сайхан шүлэг, дууг монголчууд андахгүй. Дууны шүлгийн талаар бол Ү.Хүрэлбаатарыг гүйцэх хүн байхгүй хэмээн Харанга-ын Чука түүнийг магтсан.

Уучил намайг, чиний сэтгэл

Навчис нь биш цэцэг нь байж дээ чи минь

Алагхан цэцэгсийн хүрээлэн дунд

Амраг минь чи байсныг мэдсэнгүйЭнэ дууны үгийг Ү.Хүрэлбаатар зохиосон гэдгийг та сайн мэдэхгүй ч байж болох юм.  

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй. Бас л түүний шүлэг. Урлагийнхан Хүрлээ ахын шүлэг их гоё гэж магтацгаадаг юм билээ.


Ү.Хүрэлбаатар. Сэтгүү
лч, яруу найрагч, улстөрч гээд энэ эрхмийн зохиосон олон сайхан шүлэг, дууг монголчууд андахгүй. Дууны шүлгийн талаар бол Ү.Хүрэлбаатарыг гүйцэх хүн байхгүй хэмээн Харанга-ын Чука түүнийг магтсан.

Уучил намайг, чиний сэтгэл

Навчис нь биш цэцэг нь байж дээ чи минь

Алагхан цэцэгсийн хүрээлэн дунд

Амраг минь чи байсныг мэдсэнгүйЭнэ дууны үгийг Ү.Хүрэлбаатар зохиосон гэдгийг та сайн мэдэхгүй ч байж болох юм. 

Амьдрал надад бүхнийг өгсөн

Амжиж заримыг нь авч чадсангүй. Бас л түүний шүлэг. Урлагийнхан Хүрлээ ахын шүлэг их гоё гэж магтацгаадаг юм билээ.
 

Хамгийн сүүлд та ямар уран бүтээл туурвив. Сүүлийн үед та нэг л нам гүмхэн амьдраад байх шиг?

-Чив чимээгүй нам гүм болчихоогүй. Уран бүтээлээ, туурвиад  явж байгаа. Би ер нь өөрийгөө тийм юм хийчихлээ гэж хэлбэрдэх дургүй. П.Жасрай агсны тухай Хөглөгөр их Алтай дууг том Жагаатай хамтран зохиолоо. Би төдийгүй Монголын ард түмэн П.Жасрай гуайд их өртэй юм шүү. Тэр өрийг нь нимгэлэх гэсэн юм.

 

Та урлагийнхантай дотно байдаг. Урлагийнхнаас хэнтэй хамтарч ажиллахад амар байдаг вэ. Өөрөөр хэлбэл хэнээр дуугаа дуулуулахыг хүсдэг бол?

-Би урлагийнхантай бүгдтэй нь хамтарч ажиллахыг боддог. Тэр тусмаа хэн шинэлэг байна түүнтэй хамтрахыг хүсдэг. Яагаад гэвэл амьдрал гэдэг ямагт шинийн төлөө эцэж цуцашгүй тэмүүлэх их тэмүүллийн талбар юм.


Сүүлийн үед захиалгын бүтээл нэлээд төрөх болсон. Таны хувьд захиалгын уран бүтээл хэр их хийж байна. Нууц биш бол нэг дуугаа хэдээр зардаг вэ?

-Би цөөхөн бүтээлээ зарсан. Доод үнэ нь нэг сая таван зуун мянга. Гэхдээ ихэнхийг нь хандивласан даа. Тэр бүгд монголчуудын сэтгэлийн утсыг хөндөж, бас тэдэнд урлагийн гайхамшгийг мэдрүүлж байгаад л талархаж явдаг.


Таны шүлгүүд ихэвчлэн хайрын сэдэвтэй байдаг. Ингэхэд та хэр дурламтгай хүн бэ?

-Миний шүлэг, бүтээлүүдэд олон бүсгүйн нэр бий. Тэр бүхэнд би дурлаж байсан байх. Гэхдээ тэр дурлалыг ерийн дурлалтай хольж хутгаж болохгүй. Оюун санааны дурлал гэж тэнгэрийн онгод байдаг юм. Дурлал, хайр шохоорхол бүхний мөн чанар өөр өөр.
 

Сайхан бүсгүй хажуугаар чинь өнгөрвөл та эргэж харахгүй байж чадах уу?

-Чадахгүй. Яагаад гэвэл хэн нэгэн Янжинлхам, Урангоо явж байгаа юм биш. Монголын гоо үзэсгэлэн, байгалийн бүтээл явж байгаа юм. Би олон жил Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулагч, шүүгч байсан хүн. Тиймээс тэднийг Монголын бахархал, дүр төрх, залуучуудын даган дуурайх модел гэдэг талаас нь харж, дэмждэг. Гоо сайхан гэдэг ойлголт их өргөн хүрээтэй л дээ. Түүнийг явцуухан бодолтой хутгаж ойлгож болохгүй.


Тэгэхээр гоо сайхан гэдэг таныхаар яг юу юм бол?

-Гоо сайхан гэдэг өөр юу ч биш, гагцхүү сэтгэлгээ. Учир нь хүүхэн бүхэн мисс байдаг, яагаад гэвэл нөхөрт очдог. Тэгэхээр миний мисс бол эхнэр. Гоо сайхан гэдэг үнэндээ хувь хүний мэдрэмж юм л даа. Тийм ч учраас хүн хүний гоо сайхны үнэлэмж өөр өөр байдаг шүү дээ.


Таныг нэг хэсэг залилан хийсэн гээд л бөөн дуулиан дэгдсэн. Тэр үед танд юу бодогдож байв ?

-Улс төрд хүчтэй орж, намын дарга болсны л гор гарч байна гэж бодсон. Түүнээс биш миний залилан хийнэ гэж хаашаа харсан юм байхав дээ. 1937 оны хэлмэгдүүлэлт ямар байсныг харин ч би амьдралаасаа харсан, хангалттай ч мэдэрсэн. Ийм зүйл дахин бүү давтагдаасай гэж залбирч явдаг.


Та УИХ-д нэр дэвшиж явсан. Өнөөдрийн улс төр, улстөрчид танд таалагддаг уу?

-Өнөөгийн улс төр бараан үүл нүүгэлтсэн бүрхэг өдөр шиг л байна. Нар гарах уу, шамрага тавих уу гэдэг нь оньсого мэт. Ертөнцийн жамыг сөрж үүл буудаж  бороо оруулж болдог юм байна. Харин үгсэн хуйвалдаж улс төр хийж болохгүй гэдгийг өнөөгийн амьдрал харуулж байна. Улс төр өөрийн жам ёсноосоо гажиж зохиомол шинж, зовлонгийн үр болж болохгүй. Уг нь улс төр гэдэг загас шувуу цугларсан замагтайхан мөрөн байх байтал өнөөгийн улс төр өмхий самхай ханхалсан бохир цөөрөм болж хувирсан байна. Ийм бохир улс төр ард түмнийг бие сэтгэлээр нь хордуулж байна. Үүнд л харамсч явдаг даа. Энэ бохир бүхэн хэзээ нэгэн цагт цэвэршинэ гэдэгт итгэдэг.


Монгол Улс ардчиллаас ухарч байна уу, хөгжиж байна уу?

-Монгол Улс хөгжиж байна. Ардчиллаас ухарсан эсэхийг хэн нэгэн улс төрч бус цаг хугацаа харуулна. Би монголчуудыг нэг их ардчиллаас ухарсан гэж бодохгүй л байна. Ардчиллын түүх бол хоёр алхам урагш  нэг алхам хойш гэдэг зарчмаар явдаг. Учир нь ардчиллын түүх шулуун шугам бус ээдрээ, будилаантай, эцэж цуцашгүй тэмцлийн түүх.


Таныг  улс төрөөс бүрмөсөн гарсан гэж ойлгож болох уу?

-Улс төр өнөөдөр амны ус, амьжиргааны хэрэгсэл болчихож. Их улс төрийг ингэж доош хийж болохгүй. Би Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд Баянзүрх дүүргийн хоёрдугаар тойргоос нэр дэвшиж байгаа. Өмнө нь 90 оноос хойш хоёр удаа хотын депутат, төлөөлөгчөөр сонгогдон ардчиллыг амилуулахын төлөө ажиллаж байв. Улаанбаатар сонинд 20 жил ажиллахдаа 10 жил нь Ерөнхий эрхлэгч байсан. Тиймээс би хотын хувьд хуучин хүн. Хуучин бууны хугархай гэж нэг юм бий. Улс төрийг улс тар болгож болохгүй.


Ж.Эрхэс 2008.09.30


Говь-Алтай аймгийн залуус Алтай хан нийгэмлэгийг байгуулжээ. Уг нийгэмлэгийн тэргүүнээр Ч.Бат-Эрдэнэ сонгогдсон байна. Харин гүйцэтгэх захирлаар Хонгор зул дуугаараа монголчудын танил болсон дуучин Н.Энхбат ажиллах гэнэ. Удирдах зөвлөлийн гишүүдээр нь Жүжигчин Г.Ундармаа, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, дуучин Х.Болормаа нар сонгогдсон байна.


 
 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com