Urjin Yadamsuren

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

  Номууд
БНМАУ-н ардын хувцас
Зохиогч Ү.Ядамсүрэн, товч тайлбар зохиогч  Л.Сономцэрэн, хянагчБ.Содном, 1967

Монгол үндэстний хувцас, Зохиогч Ү.Ядамсүрэн, Ц.Нацагдорж, 2004

Хаант Монгол Улсын Их Хүрээ цам, Зохиогч Ү.Ядамсүрэн, 2005

 

 

     
   

 

 
Urjin Yadamsuren (1905-1986) 
 
 
 

Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн

Төрийн шагналт зураач Ядамсүрэнгийн Үржнээ (төрсөн хүү) (1940-1998)

Ардын зураач Ү.Ядамсүрэн Монголын дүрслэх урлагийн тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг, уламжлалт монгол зураг болон орчин үеийн уран зургийн эх суурийг тавьжээ.
 

1905 ond Hentii Dornod aimgiin zaag nutag boloh Ulaan nuden gedeg gazar mendelsen
1918 ond (13nas) erdene gunii hiided shavilan urlahuin uhaand suraltssan
1930 ond (25nas) har bolj Gegeerliin yamny harya beltgel surguuli tugsen hevleh uildvert
1932 ond (27nas) Namyn deed surguulid elsen tugsch
1934-1937 ond (29-32nas) Moskvad Namyn surguulid
1937-1939 ond (32-34nas) SHinjleh uhaany hureelend gazar zuin tasagt
1939-1942 ond (34-37nas) Moskvad Surikoviin neremjit Uran zurgiin deed surguulid sursan anhny mongol
1940 ond (35nas) turiin shagnalt zuraach huu Urjnee tursen
1942 onoos (37nas) Huvigsalyn muzei, Bogd haany muzeid
1944 ond (39nas) Gavyat zutgelten tsoloor
1945 ond (40nas) Durlsleh urlagiin gazart zuraachaar
1946 ond (41nas) Turiin  shagnalyg D.Suhbaatar hurgeer hurtsen
1950 onoos (45nas) Mongol undesnii mongol zurgiig sergeen orchin uyeiin sedevtei
1955 ond (50nas) Gar urlagiig hugjuuleh talaar sanaa tavij Ardyn gar urlalyn heltsiin dargaar
1956 ond (51nas) Mongol ardyn gar urlag tsomog emhetgen hevluulsen
1957 ond (52nas) Mongolyn Urchuudyn Evleliin derged Uran saihny fond baiguulsan
1958 ond Uvgen huurch aldart zurgaa buteesen
1965 onoos (60nas) Mongol zurgaar dagnan buteel tuurvij Mongol undesnii huvtsas tsomog hevluulsen
1965 ond Ardyn zuraach tsoloor shaguulsan
1969ond (64nas) Mongol undesten zurag zursan
1975 ond (70nas) Turiin shagnal hurtsen. Zereg deviin huvtsas, Ih huree tsam, Ardyn edlel hereglel tsomog
1976 ond (71nas) UlaanUud hotod uran buteeliin uzesgelen
1982 ond (77nas) Enetheg ulsad uran buteeliin uzesgelen
1985 ond (80nas) Uran buteeliin uzesgelengee gargasan



Ардын зураач V.Ядамсүрэнгийн охин, зураач Я.Туяа болон гэр бүлийнхэн нь “Анима” дүрслэх урлагийн дунд сургуулийг ажиллуулдаг бөгөөд залуу зураачдыг байнга дэмжиж байдаг.дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “V.Ядамсүрэн сан”-г байгуулсан.“Талын баатрууд”  гэсэн Чингисийн хар цагаан фото зураг нь хамгийн сонирхолтой нь. Энэхүү зураг нь өргөөшөө хоёр метр гаруй,  өндрөөшөө 1.7 метр, том зураг
 

Өөрийнхөө хүслээр зураач болсон

Image“Өвгөн хуурч” хэмээх  морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвөөгийн зургийг  Монголчууд андахгүй мэднэ. Тэрхүү зургийг бүтээсэн зураач бол нэгэн үе Монголын уран зургийн салбарт од болон гялалзаж явсан Ардын зураач Ү.Ядамсүрэн. Түүний охин Я.Туяа аавынхаа мэргэжлийг өвлөн авчээ. Ингээд Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан, зураач Я.Туяатай уулзаж аавынх нь болон уран бүтээлийнх нь талаар хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе. 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийнхөө тухай товч  танилцуулна уу?
-Зураач, уран зургийн багш мэргэжилтэй. 1970 онд хойд хөршийн Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит зургийн академийн уран зургийн ангийг төгссөн. Төгсөөд улсын Үзэсгэлэн чимэглэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн салбарт зураачаар ажилласан. Дараа нь ДУДС-д уран зургийн багш, гобелений мэргэжлийн бэлэг дурсгалын, театрын хүүхэлдэйн багшаар ажиллаж байлаа. Одоо аавынхаа нэрэмжит дүрслэх урлагийн “Анима” сургуульд багшилж  байна.
-Зураач мэргэжлийг яагаад сонгох болов. Энэхүү мэргэжлийг сонгоход аав тань нөлөөлсөн үү?
-Багаасаа л уран зургийн ертөнц дунд өссөн. Аав байнга л зургаа зурна. Тэгээд л аавынхаа хажууд цаас харандаа, будаг бариад суудаг байв. Аав маань намайг заавал зураач бол гэдэггүй байсан. Харин урлаг судлаач болгочих юмсан гэж бодож байсан юм билээ. Хятад руу явуулж урлаг судлуулж байсан. Гэвч 1960-аад оны үед Монгол, Хятадын харилцаа муудсанаас болж бүрэн сурч чадаагүй. Ээж маань зээгт наамлаар их юм оёдог байсан. Би 10 дугаар ангиа төгсөөд зураач болохоор шийдсэн. Өөрийн хүсэл сонирхлоор зураач болсон.
-Та ямар сэдвээр уран бүтээлээ туурвиж байна вэ?
-Олон сэдвээр зурдаг. Хөрөг, натурмит, байгаль гээд юу зурмаар санагдана түүнийгээ л зурна.
-Таны уран бүтээлийн гол “багаж хэрэгсэл” юу вэ?
-Би зургаа ихэвчлэн тосон будгаар зурдаг. Ноосон эсгийн ч зураг бий. Мөн ноосон утсаар гобелен хийдэг. Манайхан гобеленыг гар хийцийн хивс гэж ярьдаг. Гэхдээ ганц бүтээл гардагаараа гар хийцийн хивснээс ялгаатай.
-Уран бүтээлч хүн шавь  олонтой байдаг. Харин таны хувьд?
-Би багш хүн болохоор шавь олон бий. Тэдэн дундаас Оюундарь гэх шавиа илүү онцолж байгаа. Ээжтэй маань их дотно байдаг юм. Зээгт наамлыг маш сайхан хийдэг хүүхэд. Бас Ганцэцэг, Байгалмаа, Батчулуун гээд ирээдүйтэй шавь олон байгаа.
-Таны аавыг алдартай зураач гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Аавынхаа тухай дурсахгүй юү?
-Тийм ээ. Аавыг минь зураач гэдгээр нь Монголчууд сайн мэднэ. Аав маань үргэлж л зургаа зурж суудаг байлаа. Завсар чөлөөгөөр нь хуучны ном их уншдаг байсан. Багадаа хийдэд шавилан сууж байсан болохоор Түвд ном уншина. Уншсан номноосоо бидэнд хааяа ярьж өгдөг. Бид хүүхэд байсан болохоор учрыг нь сайн ойлгохгүй, сонсоод л өнгөрдөг байж. Одоо бодоход ааваасаа өвлөж үлдэх зүйл их байжээ. Аав маань бас угсаатны зүй судлаач байлаа. Угсаатны зүйн зурагт цомог олныг бүтээсэн. 1950-иад оноос Монгол зургаа дагнан зурж эхэлсэн. Бас анхны Уран зургийн сургуульд багшилж байлаа. Олон шавь төрүүлсэн дээ.
-Алдартай бүтээлүүдийнх нь талаар…?
-Биднийг бага байхад зурсан “Талын баатрууд”  гэсэн Чингисийн хар цагаан фото зураг нь хамгийн сонирхолтой нь. Аав  маань хожим энэхүү зургаа хаана байгааг нь мэдэхгүй, олдохгүй юм  гэж ярьж байсан. Хожим 95 насных нь ойгоор үзэсгэлэн гаргах гээд музейнүүдээс зурагуудыг нь цуглуулсан. Тэгэхэд Дүрслэх урлагийн музейгээс “Талын баатрууд” зураг нь олдсонд би маш их олзуурхсан. Энэхүү зураг нь өргөөшөө хоёр метр гаруй,  өндрөөшөө 1.7 метр, том зураг л даа. Би сэргээн засаад одоо гэртээ хадгалж байгаа. Үүнээс гадна “Өвгөн хуурч” гэсэн классик Монгол зураг бий. Мөн “Сүхбаатар”-ын хөрөг гээд нэрлээд байвал олон бүтээл байна.
-Ээж тань уран бүтээлч хүн байсан. Ээжийнхээ болон гэр бүлийнхээ талаар  дурсаач?
-Ээж маань багаасаа л оёдол үйл хийж сурсан хүн байсан. Аавтай 18 настайдаа ханилсан. Тэгээд л аавын нөлөөнд уран бүтээл хийж эхэлсэн гэдэг. Өөрөө ч бас их хөдөлмөрч хүн байсан. 1950-иад оноос аавтай хоёулаа Монгол зээгт наамлыг сэргээхээр зүтгэж явсан. Ээж маань 88 настайдаа өөд болсон доо. Тэр болтлоо зээгт наамлаа орхиогүй, хатгасаар л байсан. Миний ах Төрийн шагналт зураач Я.Үржинээ Зайсан толгойн Орос цэргүүдэд зориулсан хөшөөний зургуудыг зурж байсан. Бас Гадаад хэргийн яамны хүндэтгэлийн шатан дээрх Чингисийн шигтгэмэл хөрөг, хуучин Лениний музейн гадна, дотор чимэглэлүүдийг хийсэн. Харин эгчийн хувьд багш мэргэжилтэй. Мөн л зурах авьяастай. Эгчийн охин Булган гэж зураач бүсгүй бий. Одоо “Анима” сургуулийн захирлаар ажиллаж байна.
-Ээжийн тань урласан зээгт наамлын ямар бүтээлүүд байна вэ?
-Хамгийн сүүлд зээгт наамлаар Чингисийн хөргийг бүтээсэн. Аавын зурсан 100 гаруй үндэсний малгайны арав гаруйг нь зээгт наамлаар хийсэн. Ээжийн бүтээлүүдийн зарим нь галерейд хадгалагдаж байгаа. Ер нь ихэнх нь гэрт хадгалагдаж байна даа.
-Зураач хүний хамгийн их жаргалтай бас зовлонтой үе нь хэзээ байдаг бол? Хамгийн их хөдөлмөр гаргасан бүтээлээ сонирхуулаач?
-Санаагаа олоод зургаа зурж байх нь хамгийн жаргалтай үе. Хэцүү нь гэвэл зургийн материал дууссан үед дээ. Нэг юм зурах гээд санаанд байгаад байдаг материал байдаггүй, үнэхээр хяслан шүү. Зургийн хэрэгсэл их үнэтэй. Бүх зургандаа тодорхой хэмжээгээр цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг.      
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Яг одоо цаатангуудын нутгаар явж байхдаа үзэж харсан зүйлсээ зураг болгох гээд сууж байна. Би 1973 онд цаатангуудын нутгаар явж байсан. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Энэ зурган дээр нэлээд ажиллах байх. Ирэх намраас дурсамж хэлбэрээр бие даасан үзэсгэлэнгээ гаргах бодолтой явна.
-Ү.Ядамсүрэн гуайн нэрэмжит уралдааны талаар тодруулах гэсэн юм?
-Анх 2005 онд аавын мэндэлсэний 100 жилийн ойгоор санаачлан зохион байгуулсан. Энэ жил гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэхүү уралдааныг Солонгос улсын иргэн Ким  жил бүр ивээн тэтгэдэг. Монгол зураг, уран зураг гэсэн хоёр ангилалаар явагдана. Сэдвийн хувьд чөлөөтэй байна. Тийм ч учраас уралдаанаа  “Чөлөөт орон зайн амьсгал” гэж нэрлэсэн байгаа.
-Уралдааны онцлог болон хамрах хүрээний талаар?
-Хамгийн гол нь шалгаруулалтыг Солонгос зураач хийнэ. Би өөрөө оролцдоггүй. Тиймээс их шударга болдог. Бас залуу уран бүтээлчид, оюутнуудыг түлхүү оролцуулдаг. Тэднийг дэмжиж, урам зориг өгөх зорилготойгоор тэр шүү дээ. Анхны уралдаанд цөөн уран бүтээлч оролцсон. Харин хоёр дахь уралдаанд олон зураач бүтээлээ ирүүлсэн. Энэ жил илүү олон хүн оролцоно гэдэгт найдаж байгаа. Жил ирэх тусам оролцох хүмүүсийн тоо нэмэгдэж, цар хүрээ нь тэлсээр байна.
-Уралдаан хэдийд зохиогдох вэ? Шагналын санг сонирхож болох уу?
-Ирэх намар ес, аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнөх жилүүдэд ангилал тус бүрт хоёр гранпри олгож байсан. Энэ жил нэг гранпритай. Тэргүүн байр эзэлсэн зураачийг 500.000, удаалсан зураачийг 300.000, гуравдугаар байранд орсныг нь 200.000 төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн идэвхтэй оролцсон залуучуудыг тусгай байрт шалгаруулж 100.000 төгрөгөөр шагнана.

В.Батцэцэг

http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=4978&Itemid=129&bsb_midx=7

Удам дамжсан уран бүтээлчид

 
Нэг. Үржингийн Ядамсүрэн

Монгол улсын анхны ардын зураач Үржингийн Ядамсүрэн хэмээх онгодын даллагатай, авьяас нь багтаж ядсан сайхан хүн байлаа. Багадаа Цагаан хошууны хийдэд шавилж шаггүй номтой бандийн тоонд багтаж явсан, гучаад оны эхээр Улсын хэвлэх үйлдвэрт латин үсэг өрөгчөөр ажиллаж ахуйдаа Марзан Шарав, Б.Соёлтой нартай дотносож, Судар бичгийн хүрээлэнд Газар зүйн кабинетийн эрхлэгчээр ажиллан хээрийн хайгуул судалгааны ажилд явж, Москва хотноо Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд очиж суралцсан анхны монгол зураачийн нэг болж явсан зэрэг баялаг түүх намтартай хүн дээ.

Мөн “Цогт тайж” киноны зураачаар ажиллан, түүх-хувьсгал, аж байдал, байгалийн зэрэг олон төрлөөр ардын урлал, эдийн соёлын дурсгалтай холбогдсон маш их бүтээл туурвисан урлаг судлаач, угсаатны зүй судлаач, сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Түүнчлэн “Чойжи Одсэр”, “Парчин Туульч”, “Аюуш гүүш”, “Занабазар”, “Инжинааш” зэрэг эрдэмтэн мэргэдийн хөрөг болон “Дуучин М.Дугаржав”, “Хуурч Ө.Лувсан”, “Сүхбаатар”, “Хатанбаатар”, “Хичээнгүй сайд Б.Цэрэндорж” зэрэг олон түүхэн хүний хөрөг зургийг бүтээсэн нь манай дүрслэх урлагийн алтан сан хөмрөгт хадгалагдан буй. 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” бүтээл нь монгол хүний нэрийн хуудас болон мөн ч олон удаа гадаад дотоодын үзэсгэлэнгийн танхимыг чимэглэж байсан даа.

Холч ухаантай энэ хүн амьд сэрүүн ахуйдаа гэр музейгээ байгуулсан гэдэг бөгөөд тэндээ хуучны эд эдлэл, угсаатны зүйн холбогдолтой эд агуурс цуглуулан судалж шинжилж бүтээлээ туурвидаг байсан ажээ. 1956 онд “Монгол ардын гар урлал”, 1967 онд “БНМАУ-ын ардын хувцас” зэрэг ном бичсэн нь монгол ардын зан үйл, угсаатны түүхийг сонирхон судлаач гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн ширээний ном болсон билээ. Хожим гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран “Хаант Монгол Улсын Их Хүрээ Цам”, “U.Yadamsuren” зэрэг номыг нь эмхэтгэн хэвлүүлж уншигч олон, урлагт элэгтэй хүмүүсийн номын өргөөнд залж буян үйлдсээн.

1962 онд эзэн Чингисийн мэндэлсний 800 жилийн ойгоор дөрвөн төрлийн нэг цуврал маркийн эх зураг зурсан нь хэвлэгдэн гарсан боловч тухайн цаг үеийн үзэл суртлын байдлаас болоод хэлмэгдэн 27 жилийн турш худалдаанд гаргахыг нь хориглон хавчиж байсан бөгөөд энэ тухайд миний блогын “Монгол маркийн түүх” номоос... дэлгэрүүлэн үзэж болно.

“Дүрслэх урлагийн нэрт мастер Ү.Ядамсүрэнгийн бүтээл нь өнгийн зохицол, эрэмбэ, түүний баяжилт, хөгжилт, зураасны уран бичлэг, угсаатны зүйн үнэмшил, Монголын болон сонгодог зургийн туршлагыг удамшуулан амьдруулж, уламжлан хөгжүүлснээрээ онцгой юм” хэмээн урлаг судлаач С.Лувсанвандан гуай дүгнэн бичсэн байдаг.

Энэхүү ноён нуруутай үнэлэлт дүгнэлт дээр миний бие зүрх гарган нэгэн зүйл нэмэн хэлэхийг хүсч байна. Эгэлгүй авьяастай энэ эрхэм Монголын дүрслэх урлагийн түүхэнд ардын урлаг, билэг зүйгээс эхтэй өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, түүнээ хань ижил, үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн үлдээсэн нь хамгийн том гавьяа гэж би бодож явдаг билээ.

Хоёр. Ядамсүрэнгийн Үржнээ

Энэ хүний тухай би юу мэдэх билээ?
Монгол улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэн гуай өвөг эцэг Үржингийнхээ алдарыг бага зэрэг өөрчлөн Үржнээ болгож хүүдээ нэр хайрласан тухай хууч яриа сонсож байсан. Харин энэ ярианы үнэн худлыг бүү мэд, би тодруулж магадлаагүй ээ.

Миний сонирхон цуглуулдаг Монгол маркийн үүх түүхтэй Я.Үржнээ зураачийн нэр холбогддог юм. Олон улсын хүүхдийн өдөрт зориулан 1966 оны 12-р сарын 02-нд “Манай жаргалант ирээдүй” нэртэй долоон төрөл бүхий цуврал марк гаргасан бөгөөд хүүхдийн сэдэвтэй маркууд дотроос өнгө будаг, ур хийцээрээ эрс ялгарах эл маркийг төрийн шагналт зураач Я.Үржнээ зурсан юм. Хожим түүний энэ бүтээлийг төрөл бүрийн этикетик чимэглэлд мөн ч олон удаа ашигласан даа.

Мөн 1965 онд үзэгчдийн хүртээл болсон “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ерөнхий зураачаар Я.Үржнээ гуай ажилласан бөгөөд уг киноны гол дүр Дүвчинмижид зайран, Боролдой, Долдой нарын дүр төрхийг тун донжтой дүрсэлсэн байдаг. ХХ зууны Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарч, дөчин жилийн турш дэлгэцнээс буулгүй үзэгчдийн хүртээл болсоор байгаа уг киноны амжилтад зураач Я.Үржнээгийн оруулсан хувь нэмэр их бий.

1980-аад оны эхээр худалдаанд гарсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван ботийн зураачаар ажилласан Я.Үржнээ гуайг мозайк буюу шилэн чулуун шигтгэмэл, наамал урлагийг монголд нэвтрүүлж хөгжүүлсэн хамгийн гол төлөөлөгч, бараг анхдагч нь болов уу гэж бодож явдаг юм.

Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг
Тэнгэрт нартай хамт мөнхлөв
Газарт галтай хамт дархлав
хэмээн бичсэн Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөний/1971 он/ эх загварыг Я.Үржнээ зураач хийсэн бөгөөд 1980 онд байгуулагдсан В.И.Лениний музейд түүний зургаар урласан “Манай эх орон” хэмээх томоохон хэмжээтэй зээгт наамал нь бий. Түүнчлэн түүний бүтээсэн Чингис хааны шигтгэмэл хөрөг нь /1992 он/ Гадаад харилцааны Яамны хүндэтгэлийн хойморт залран буй.
 
 
 
 
...Энэ хүний амьдрал, уран бүтээлийн тухай манай урлаг судлаачид тун бага дуугарсан юм билээ. Уг нь түүний уран бүтээлийг ултайхан судлавал мөн чиг олон сонирхолтой зүйлийн зах сэжүүр гарч ирнэ гэж би итгэдэг. Хаана ч хэвлэгдээгүй ховор нандин эх зургуудаар нь чимэглэж байгаад хожим Я.Үржнээ гуайн уран бүтээлийн тухай нэгэн зүйл бичих бодол тээж явна.
Миний уран зургийн цуглуулгад хадгалагдаж буй төрийн шагналт зураач Я.Үржнээгийн 1964 онд зурсан эх зураг анх удаа нийтийн хүртээл болж байгаа нь энэ.

Гурав. Үржнээгийн Юмжир

Микагийн блогоос төрийн шагналт зураач Я.Үржнээгийн охин Юмжир буюу “ГоГо” сайтын блогчин Саншайн өөрийн бүтээсэн гоёмсог загваруудаараа өнөө орой 19.00 цагаас Улаанбаатар зочид буудалд “GLAMOUR” YUMJIR FASHION SHOW зохион байгуулах гэж байгаа тухай уншлаа. Сайхан юмаа. Өвөө нь эмээллэж, аав нь мордуулж өгсөн онгодын цагаан хүлэг нь түүнийг суулгаад тэнгэрийн хаяа руу нисэн одьё хэмээн үүрсэнхэн байнам бус уу?

Ажаад байхад энэ кибер ертөнцийн блогчид гэж алт шиг авьяастай улс байх юм. Зочлон орсон блог болгоноосоо мэдэхгүй зүйлээ мэдэж, мөн ч ихийг сурч авч байна даа. Хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийг хүссэн хөдөлмөрч, авьяаслаг залуучууд л цахим иргэншлийн гишүүн болж блог хөтлөж байна уу даа гэж би боддог юм.

“Хүн мөрөөдөөд тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийж эхэлсэн цагт бурхан тусаа илгээдийн байна. Хүний бодол санаа тэнгэрт захиалга өгдөг гэсэн шиг...Хүн үргэлж болж бүтнэ гээд л зүтгээд байвал болдог л юм байна гэдгийг би одоо яг өөр дээрээ илүү сайн ойлгож байна” хэмээн ухаарлын үгсээ “ГоГо” сайтад сийлсэн блогчин,
“Сайн хүний үр
Сүүт гүүний унага” Саншайны уран бүтээлд нь амжилт хүсэж энэ бичлэгээрээ сэтгэлийн мялаалга өргөе. Барианы газарт саравчлан тосож өндөлзөж суугаа блог андууд чинь миний адил итгэл сэтгэлээрээ дэмжиж байгаа нь лавтай.

Алив, блогчид оо алга ташаарай !!!
“Загвар зохион бүтээгч Ү.Юмжир таныг тайзан дээр урьж байна.”
http://soronzon.blogspot.com/
 

 

 

 
 
 

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com