Судар бичгийн хүрээлэнгээс Шагжид даалгаж хийлгэсэн бичмэл. Хэвлэгдээгүй.
Уг нь Монголын үсүг-ун хураасан бичиг гэдэг толь бичгийн нэгэн бүрэн ижид хорин нэгт тайлбар толийн тайлбарыг хуулан бичиж, зүйл хуваасан тэр тайлбар толийн үгийг цагаан толгойн дэсээр дараалсан толь болгосон зүйл. Гучин хэдэн оны үес зохих дээд газргн тогтоолоор Хүрээлэнд монгол үгний тайлбар зохиох ажил даалгасанд, дуун ухааны тасагт толийн комисс байгуулж, түүнээ Шагж, Өмнөговийн Өлд ДОрж Баточир шадар, Аеэ гэж алдаршсан манжич монголч Авармид, Я.Цэвэл, Мэргэн Гомбожав, Цэ Дамдинсүрэн, Ринчен тэр комисст ажиллаж Гучин зургаат гэдэг тайлбар толийн үгийн бүх тайлбарыг урдаар шошгонд хуулан бичиж дуусгаад, комиссийн гишүүдийин нэг хэсэг нь тэр гучин зургаатын тайлбарыг засах нэмэх зэргээр боловсруулж, зарим нь тэр толин амьтан ургамал, чулууны зэрэг нэрийг европын хэлээр чухам юу болохыг нангиад үсгээр нь нангиад, франц, нангиад англи, нангиад орос зэрэг толиор магадлан олж, орчин үеийн тайлбарыг орос нэвтэрхий толь бичиг зэргээс харж хих ажлыг бэлтгэж байсан. Чингэсээр, Баточирын зэрэг өвгөн бичгийн хүмүс уг ажлаа гүйцэлгүй, насны хэмжээ гүйцээд, тэр хийж байсан толийн бүх материал ганц Я.Цэвэлийн гар дээр тунасан нь, хорь гаруй жилийн эцэст одоо сая нэг ном болоход дөхөж, монгол үсгээр бичсэн зүйлийг кирилл үсгээр буулган, үлдсэн үгий нь бас монгол үсэг хадаж, хэвлэхэд бэлдэж байгаа нь, ардын засгийн үеийн анхдугаар монгол тайлбар толь болох гэж байна..
Б.Ринчен, Монгол бичгийн хэлний зүй ном, тэргүүн дэвтэр, 1964 он
(Жич: 1966 онд Монгол бичгийн хэлний зүй номын хэлбэр судлал
нэртэй 3-р ботийг шатаажээ)
Монгол үгний тайлбар толь зохиох комиссийн гишүүнээс одоо ганц Я.Цэвэл үлдэж, нөхдийнхөө ажлыг эвлүүлэн, шувтаргыг нь үзэх санаатай оролдож байна. (2-р боть тал 19)


