MONGOLIAN PUBLIC LIBRARY
Онходын Жамъян гүн
WEB SITES
Yндэсний номын сан Хаяг: Чингисийн ерген челее. Улаанбаатар-210648 Утас: 323100, 325573, 322396
SEARCH
Library of Congress
Танилцуулга Улсын Төв Номын Сан нь Ази болон монгол угсаатны тухай ховор, үнэт ном судар хуримтлуулсанаараа Ази болон дэлхийд томоохонд ордог юм. Манай номын сангийн фондод монголчуудын бичиг үсгийн дурсгал болон өвлөгдөн ирсэн уйгаржин, дөрвөлжин, галиг, соёмбо, тод бичгийн ном судраас гадна соёлын үнэт ховор ном шастир, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг есөн эрдэнээр бичсэн олон зуун боть ном судар мөн эрдэм шинжилгээний бүтээлүүд, газрын зураг, бичмэл ном зэрэг 4 сая шахам ном судар хадгалагдан байна. Мөн энд монгол, төвд, манж орос, англи, герман, франц, солонгос, хинди, япон, араб, испани болон бусад олон хэл дээр бичигдсэн ном зохиолууд хадгалагдан нийтийн хүртээл болж байна.
УТНС нь монгол, өрнө, дорно дахины, монгол судлалын,архив бэлтгэлийн зэрэг зургаан, фонд нэг салбартайгаар ажиллан гадаадын 100 гаруй номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаатай ажиллан ном хэвлэл,мэдээллээ солилцож байна. Ном хэвлэлээ сурталчлах төрөл бүрийн соёл олон түмний ажил номын баяр, номын үзэсгэлэн, уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлууд зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. УТНС нь Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд ажиллаж буй бүх төрлийн номын санг мэргэжлийн удирдлага, ном зүйн мэдээллээр хангах, үндэсний төвийн үүргийг гүйцэтгэж Монгол улсын номын санчдын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, мэргэжил олгох,сургалт семинар, онол практикийн бага хурал зохион байгуулах, номын санчдад зориулж, Номын сан сэтгүүл, Шинэ номын мэдээ сэтгүүлүүдийг тус тус эрхлэн гаргадаг.
УТНС нь 18 нас хүрсэн монгол улсын болон гадаадын иргэдэд үйлчилдэг. Жилдээ 120000 гаруй уншигчдад 250000 ном хэвлэл, ном зүйн мэдээллээр үйлчилж байна. 1998 оноос УТНС нь номын сангийн компьютержсэн/Лцард төсөл/ үйлчилгээг нэвтрүүлж, 1999 оноос интернэт сүлжээнд холбогдсон.
Мэндчилсэн захирал Готовын Аким
91 жилийн түүхтэй хялгасан бичиг
Адууны дэлний ширхэг хялгасаар таван см ам дөрвөлжин цаасан дээр <Ногоон Дарь эхийн тууж>-ийг бичжээ. Эрдэмтэн, доктор С.Шагж 1914 онд энэ зохиолыг төвд үсгээр ийн жирийлгэжээ. <Ногоон Дарь эхийн тууж> судар хэлбэрээр бол 20 гаруй хуудас. Уг хялгасан бичиг 80 мөртэй. Эхлэл хэсгийн дөрөв болон дундах долоон мөрийг улаан, бусдыг нь хар єнгийн бэхээр бичсэн байв. Харин сүүлийн хэдэн мөр нь хуучраад улаан хүрэн өнгөтэй болчихож. Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ. Хялгасан номыг гялгар уутанд сэрүүн газар хадгалдаг. Нарны хурц гэрэлд гаргадаггүй. үсэг нь балрах сөрөг нөлөөтэй. Тиймээс цонхыг нь битүүлсэн, бүүдгэр гэрэлтэй өрөөний шилэн хоргонд залжээ. Хэрвээ та энэ бүтээлийг сонирхохыг хүсвэл Үндэсний номын сангийн Ховор номын үзэсгэлэнгийн танхимыг зориорой. Энд <Ганжуур>-ын 108, <Данжуур>-ын 226 боть, “Монголын нууц товчоо”-ны арваад хэл дээр орчуулагдсэн эх, Монгол Улсын түүхийн 1-4 боть зэрэг ном Ховор номын үзэсгэлэнд олон бий.
Return to Mongol Internet Main Page
last updated 08/07/2007
Search for: