Altan Ordny Uisen Deerh bichig
Уулын өвсөн гандахад хүрэв Ах дүүс буцахад хүрэв Ахуйяа суух нутагтаа очсу Эхийн үг Өвчүүний чинь үсхэн Үүдмэл алт болоосой хэмээлээ Эмгэг зовлонд бүү таараг Эгүүн дээд чагаа минь Товчийн чинь үсхэн Тун алтан болоосой хэмээлээ Тотгор адад бүү золго чагаа минь Тэргүүний чинь үсэн Дэлхий алтан болоосой хэмээлээ 1930 онд Ижил мөрний хөвөөнөөс нэгэн булшнаас худам монголоор бичсэн харилцаа шүлэг бүхий үйсэн дэвтэр олсныг он цагаар нь Алтан улсын эзэнт улсын үед (1240-1502) хамруулж ийн нэрлэжээ. Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх юугаа санагалзан бичсэн аястай мөнхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе судлан анх нийтлүүлсэн байна. Шүлгийн ихэнх хэсэг баларч устсан бөгөөд уг олдвор өдгөө ОХУ-н Санктпетербург хотын Эрмитажид бий.
- Алтан ордны үйсэн дээрх бичиг (1240-1502)
Mongolyn songomol yaruu nairag, G.Ayurzana, L.Ulziitugs
GO BACK TO WEBSITE
© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com