MONGOLIAN PUBLIC LIBRARY

 

Бичиг үсгийн дурсгал


Бичиг үсгийн дурсгал

Манай номын сангийн сан хөмрөгт бичиг үсгийн дурсгал, соёлын асар үнэт ном шастирууд, гар бичмэл, монгол судлалын холбогдолтой ном зохиол, дорно дахин, өрнө дахины олон хэл дээрхи ном зохиолууд хадгалагдаж байдаг. Эдгээрийн дотор Чингисийн дээд өвөг Бида хэмээх Монголын анхан ноён Бөртэ Чинуа, Гоо Маралаас эхлэн 42 үеийг хамарсан угийн бичиг, газрын зураг, Монгол шунхан Ганжуур, Данжуур, алт мөнгө 9-н эрдэнээр бүтсэн Ганжуур, цэвэр мөнгөн хуудсан дээр шижир алтаар болон үсгийг алтаар шармалдан бичсэн <Сандуйн Жүд> , 71м урт муутуу цаасан дээр бичсэн хуулимал <Эрдэнийн товч>, манай эринээс өмнө /МЭӨ/ амьдарч байсан Энэтхэгийн их эрдэмтэн, яруу найрагч Нагаржунайн хуулбарлан бичсэн гэдэг домогтой дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн <Жадамба>, мөн цэвэр алтан үсэгтэй, бурхантай <Жадамба> зэрэг үнэт ховор бүтээлүүд байдаг.

Бөртэ чоно, Гоо маралын үеэс эхэлсэн угийн бичиг

Бида хэмээх Монгол улсын анхны ноён Бөртэ чоноос Түшмээт хан Гомбодоржийн хүртэл 42 үеийн угсаа гарлыг хамруулж, 19-р зууны үед бичигдсэн үүслийн товч түүх юм.
100x352см хэмжээтэй муутуу цаасан дээр хүний үе бүрийг тасархай улаан шугамаар зааглан дээрээс нь доош цувруулан байрлуулж, тэнд гарч буй хүн бїрийн овог нэрийг хар бэхээр бичжээ.

 

Алтан ганжуур, 18-р зуун

Тусгайлан өнгөлсөн хар цаасан дэвсгэр дээр дан ганц тунгаамал алтаар бичсэн. Бурхад бодисадын хөргийг маш уран нарийн бүтээсэн, зураг чимэглэлийг нь төгсгөн урлаж, хавтас самбарыг хоргойгоор бүрсэн. 
Цаасны хэмжээ : 18х62 
Бичмэл хэмжээ: 11х50 
Мөрийн тоо : 8

  

Сандуйн жүд
/Мөнгөн хуудсан дээр алтаар шарж бичсэн/

<Сандуйн жүд> буюу <Нууцын харанхуй> хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монгол урчууд одоогийн Төв аймгийн нутагт орших Манзширын хийдэд урлан бүтээжээ. Уг ном цаас хэрэглэлгүй зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай бөгөөд номын үгийг цутгаж алтаар шаржээ. 10 боть бөгөөд боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан, суврагын зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэжээ.
<Сандуйн жүд> хэмээх энэ номыг бүтээхэд 52 кг алт, 60 кг мөнгө оржээ.

АЛТАН ЖАДАМБА , 18-р зуун

Монголоор <Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянгат хэмээгдэх их хөлгөн судар оршив> гэдэг нэртэй энэ судрыг хар хөх цаасыг боловсруулан текст бичих хэсгээ гялгар хар болгоод алт найруулан бийрээр уран гоё бичсэн 369 хуудастай. Хуудасны хэмжээ 18х62. 1783 онд бүтээсэн. Судрын дөрвөн талын ирмэг хүрээг тод өнгийн цэцэгс ургамлаар чимэглэж, хойт урд талын чимэглэл дунд 8 тахилыг бадма цэцгэн суурьтай зуржээ. Судрын төгсгөлийн үгэнд <Агваанчойдог найруулж, Чүлтэмчойнпэл алтан үсгээр бичлээ> гэжээ.

 

1460 ЛАН АЛТ, МЄНГЄЄР УРЛАСАН НОМ Ч БИЙ

Монголын ард тvмэн эрт дээр vеэсээ ном сударт онцгой хvндэтгэлтэй хандаж тvvнийг бичиж туурвих, урлан бvтээх vйлсэд хvч хєрєнгєє сэтгэл харамгvй зориулж ирсэн байна. Ном бvтээх vйлсэд ур, хєрєнгє оруулахаа буянтай vйлс хэмээн vзэж байсны ачаар маш олон тооны ном судар зєвхєн хvмvvсийн уншдаг ном гэдэг утгаасаа хальж урлагийн давтагдашгvй бvтээлийн хэмжээнд хvрчээ. Єнєєдрийн бидэнд ямар vнэт ном судар євлєгдєж vлдсэн талаар Хэлбичгийн ухааны доктор Ж.Сэржээтэй уулзаж тодрууллаа. "Сандуйн жvд". Энэ судар бол нэрт дархан Дагва тэргvvтэй урчуудын Х1Х зууны сvvлчээр цэвэр мєнгєн хуудсан дээр vсгийг хєєлгєн шарж алтдаад, эхлэл тєгсгєлийн єгvvлбэрийг цул шижир алтаар шигтгэн урласан монгол номын vнэт дурсгал юм. Номын хуудас бvрд бурхны хєргийг алтаар товойлгож нэн урнаар хєєлгєн урлаж, алмаз, шvр, сувд тэргvvтнийг шигтгэн суулгасан байдаг. Манзуширийн хийдэд урлан бvтээсэн ганц хувь судар. Уг судрыг монгол дархны хєємєл, шармалын аргыг хэрэглэн цэвэр мєнгийг 59х15 см хэмжээтэй хуудас болгон давтаж хуудсан дээрээ номынхоо vгийг хєєлгєн цохиж алтаар шарсан байна. Зєвхєн номын нэг хуудас нь 1.2-3.74 кг жинтэй бєгєєд нийтдээ 1460 лан буюу 52 кг 560 г цэвэр алт, мєнгє орсон байна. Энэхvv номыг Манзуширийн хийдэд хутагт Цэрэндорж хэрэглэж байгаад VШ Богд Жавзандамбын номын сангаар дамжин 1924 онд Улсын тєв номын санд иржээ. 1995 онд Монголын тvvх соёлын хосгvй vнэт дурсгалын жагсаалтад бvртгэгджээ. "Монгол шунхан барын Данжуур" 226 боть юм. Тєвд Данжуурын доторхи нэлээд номыг Х1Vзууны vеэс эхлэн монгол хэлэнд орчуулсаар ирсэн боловч 1740-єєд оноос бvх монгол нутгаас 200 орчим орчуулагчийг цуглуулан ихээхэн хvчин чармайлт тавьсны дvнд 1749 онд Данжуурыг бvтнээр нь орчуулан дуусгаж 226 ботиор, модон бараар хэвлэн гаргажээ. Данжуур нь гvн ухаан, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, урлах ухаан, дуун ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамарсан 3427 нэр тєрлийн ном, зохиолыг багтаасан 107839 хуудастай их хєлгєн судар юм. Ганжуур, Данжуурыг монгол хэлэнд орчуулах, хэвд сийлэх, бичээч, урчуудын хvнс, ажлын хєлсєнд нийт 41600 гаруй лан мєнгє орсоноос 31200 лан мєнгийг монголын ард тvмэн сайн дураар тусалж, бусдыг нь улсын сангаас гаргажээ. Монгол Данжуурын бvрэн боть Монгол улсын Тєв номын санд хадгалагдаж байна.1995 онд хосгvй vнэт дурсгалын жагсаалтанд оруулан баталжээ. "Vйсэн дээр бичсэн ном". Монголчууд эрт vеэс хус модны vйсэн дээр ном судар бичиж байсан баримт нэлээд олджээ. 1930 онд ОХУ-ын Ижил мєрний хєвєєнєєс ХШ зууны сvvл vеэр монгол уйгураар бичсэн 25 хуудас vйсэн дээрх бичиг олдсон нь "Алтан ордны vйсэн дээр бичиг" хэмээн алдаршсан юм. 1970 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бухын балгасны чулуун суваргаас Х.Пэрлээ нарын эрдэмтэд нэлээд олон тооны vйсэн дээр бичсэн бичгvvдийг олжээ. Эдгээр бичгийн дотор ХV1 зууны хоёрдугаар хагасаас эхлэн ХVП зууны 40-єєд он хvртэлх хугацаанд Халхын олон хошууны ноёдын 18 удаагийн чуулганаар хэлэлцэн тогтоосон 18 цаазын хураамж хуулга байсан байна. Эдгээр цаазын хуулгын vйсэн хуудсын хэмжээ 10х14 см. Хусны vйсний єнгєн талыг хуулан цэвэрлэж, дэвтэрлэн утсаар vдсэний дараа ар євєр талд бичгээ бичжээ. "Дєрвєн хэлний хадмал Жамбалцанжид". Улсын тєв номын санд хадгалагдаж байгаа нэлээд эртний номын нэгэнд энэхvv Жамбалцанжид хэмээх модон барын нугалбар судар зvй ёсоор орно. Энэхvv судрыг санскрит, тєвд, монгол, хятад дєрвєн хэлээр хадаж 1502 онд модон бараар хэвлэжээ. Энэ ном нь монголын сонгодог бичгийн хэлний ємнєх дурсгал тєдийгvй, нугалбар номын нэгэн євєрмєц тєлєєлєгч болдгоороо монгол vсэг бичгийн тvvх, ном судлалд чухал ач холбогдолтой дурсгал юм. Энэ номыг Тvмэдийн алтан хааны ач эрх Баягууд баатар дай хун тайжийн зарлигаар тvvний хvv Чойжамц тойн цагаагчин туулай жил буюу Мин улсын Хун Жы хааны 15 дугаар онд хэвлэсэн тухай мэдээ бий. "Алтан товч". Энэхvv зохиол нь Эртний хаадын vндэслэсэн тєр ёсны зохиолыг товчлон хураасан байдаг ба ХVП зууны монголын эрдэмтэн, гvvш Лувсанданзан энэхvv шастирыг 1657 онд зохиож, Чингис хаанаас эхлээд Лигдэн хаан хvртэлх vеийн монголын тvvхийг хамран єгvvлжээ. Эрдэмтдийн дунд "Лу-Алтан товч" хэмээн алдаршсан. Энэхvv гар бичмэл нь 19х61,4 см хэмжээтэй болгомол цаасан дээр хулсан vзгээр бичсэн 177 хуудастай. "Зэс барын Жадамба". ХХ зууны эхээр монголын нэрт сийлбэрчин бор Чvлтэм, Тунгийн Шар тэргvvтэй дархчуудын зэсээр сийлж хийсэн номын бvрэн бар. Жадамба хэмээх энэ номын 13,5х63,5 см хэмжээтэй 1494 хуудастай зэс бар. "Есєн эрдэнээр бичсэн Ганжуур". Монголчууд зєвхєн алт, мєнгєєр ном бичээд зогсолгvй есєн эрдэнэ, долоон эрдэнэ, таван эрдэнээр олон ном бичсэн нь єнєєдєр уламжлан иржээ. Алт, мєнгє, шvр, сувд, оюу, номин, тана, зэс, ганг тусгай технологиор найруулан бэх болгож бийрээр бичиж байв. Есєн эрдэнийн Ганжуурыг боловсруулсан хар цаасан дээр мєнгє,оюу, шvр, сувд, дун, алт, зэс, номин гэх мэт есєн эрдэнээр vсэг, мєр сэлгvvлэн бичжээ. Судрын цаасны хэмжээ 16,5х70,5 см, эх бичгийн хэмжээ 12х50 см. Есєн эрдэнээр бичсэн энэхvv бичмэл Ганжуурыг Тєвдийн Далай ламаас тавдугаар Богдод єргєсєн юм. Одоо улсын тєв номын санд 108 боть хадгалагдаж байна. "Доржжодов" хэмээх хєлгєн судрыг мєн цалин цагаан мєнгєн хуудсан дээр шижир алтаар урласан 32 хуудастай Улсын тєв номын санд хадгалагдаж байна. Эхний хоёр хуудасны vсгийг шижир алтаар урлаж мєнгєн хуудсан дээр бэхэлсэн, шvрэн чимэглэлтэй таван бурхантай. Судрын хуудасны хэмжээ 74,3х22,3 см. "Ногоон дарь эх". Монголын нэрт эрдэмтэн толь зvйч, тєвдєч С.Шагж ХХ зууны эхээр 1914 онд хялгасаар бичсэн гар бичмэл. 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр ногоон дарь эхийн туужийг тєвд vсгээр багтаан бичсэн. Энэ ном бол Монгол улсын хамгийн жижиг номын тоонд ордог байна. Шагж гуай энэ номыг бичихдээ зуны аагим нартай єдєр гэрийнхээ єрхийг битvvлэн татаж, єрхний завсраар єчvvхэн зай гарган тvvгээр туссан нарны хурц гэрэлд бичсэн гэдэг. Тvvнийг энгийн нvдээр унших боломжгvй жижиг vсэгтэй тул єсгєдєг шил хэрэглэн уншдаг байна. "Чингис хааны угийн бичиг". Одоо байгаа баттай баримтаас vзвэл монголчууд VШ зууны vеэс удам угсаагаа амаар болон бичгээр vр хойчдоо дамжуулан уламжлуулсаар иржээ. Хамгийн эртний бєгєєд олон хаадын євєг Бєртэ чино, Гоо марал хоёроос эхэлсэн монгол хаадын угийн бичиг болно. Энэ угийн бичиг нь Бида хэмээх монгол улсын анхны ноён болгон єргємжилсєн Бєртэ чиноос эхлэн Тvшээт хан Гомдодорж, Сэцэн хан Шолой нарын vр хvvхдvvдийг хvртэл 42 vеийн угсаа гарлыг даварлан наасан муутуу цаасан дээр хар, улаан бэх хэрэглэн бийрээр бичсэн нь бичгийн хэв, доторхи хvний vе бvрийг тасархай улаан шугамаар зааглан дээрээс нь доош цувруулан хар бэхээр бичжээ. Мєн Чингис хаан болон Єгєдэй хааны эзэлж байсан улсууд зэрэг тvvхийн материалууд байдаг байна. Их хаадын нэрийг улаан єнгєєр бичсэн байдаг ажээ. Энэхvv vнэт ховор бvтээлvvд нь Vндэсний тєв номын санд хадгалагдаж байдаг бєгєєд гадаад, дотоодын vзэх сонирхолтой хvмvvст зориулан Тєв номын сан дотороо ховор номын vзэсгэлэн тогтмол ажлуулж байна. Vзэсгэлэнд нийт 900 гаруй эртний ховор ном судар тавигдсан бєгєєд дээрх vнэт ховор бvтээлийг vзэж сонирхохыг хvссэн гадаадын иргэн 3 доллар, дотоодын иргэд 300 тєгрєгийн тасалбар авч vзэх боломжтой юм байна. Д.Догсмаа.

http://www.montsame.mn/newsdetail.php?nid=47170