MONGOL NAADAM

Шинээр начин, харцага болсон бөхчүүд

Шинээр начин, харцага болсон бєхчvvд

Зүүн гараас Б.Насандэлгэр, Т.Амартүвшин, Д.Баасандорж, Д.Батболд, М.Цанлиг, Ц.Цогтжаргал, Д.Рагчаа

Naadam 2005, Uzuur turuunii barildaan G.Usehbayar avarga, D.Sumyabazar garid
НААДМЫН ҮЗҮҮР ТҮРҮҮНИЙ БАРИЛДААНЫ БИЧЛЭГ

tsahimurtuunii Medee www.tsahimurtuu.mn

Далай аварга төрлөө

7-p сарын 12, 2005


Энэ жилийн Үндэсний Их баяр наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Монгол улсын аварга Гэлэгжамцийн Өсөхбаяр түрүүлж Далай аварга цолны болзол ханган Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын гарьд Долгорсүрэнгийн Сумъяабазар үзүүрлэлээ. Өсөхбаяр аварга үзүүр түрүүний барилдаанд 3 хүрэхдээ 3 түрүүлж буй бол гарьд Сумъяабазар үзүүр түрүүний барилдаанд 4 хүрч энэ жил 4 дэхээ үзүүрлэлээ.

Улсын их баяр наадамд энэ хоёр хүчтэн хоорондоо 5 таарч байгаагаас Өсөхбаяр 4-т нь давжээ. Тэд жирийн үедээ дотно сайхан найз нар ч баяр наадмынхаа торгон ногоон дэвжээ, наадамчин түмнээ хүндэтгэн үнэнхүү хүчийг үзэн барилддаг нь нэн бахдууштай.

Энэ жилийн Монгол наадам сайхан болж Монгол бөхийн их өргөө Далай аварга нэгээр, улсын заан хоёроор, улсын харцага нэгээр, улсын начин зургаагаар бүл нэмлээ. Баяр наадмын ажиллагааг sport.tsahimurtuu.mn хуудсаар дамжуулахад чин сэтгэлээсээ хамтран ажилласан Mobicom-ийн Н.Баасандорж, Улсын заан Р.Гансvх, Монголын Спортын Сэтгvvлчдийн Холбооны дэд ерєнхийлєгч Ч.Отгонбаатар,МYОХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, чєлєєт бєхийн спортын мастер М.Баярсайхан нартаа нийт єртєєчдийн ємнєєс дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье

Наймын даваа

7-p сарын 12, 2005


Ийнхүү нартай хуртай энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн бөрилдааны шөвгийн дөрөвт улсын аварга Өсөхбаяр, улсын гарьд Сумъяабазар, улсын харцага Мягмарсүрэн, улсын начин Мөнхбаатар нар шалгаран үлдсэнээс улсын аварга Өсөхбаяр улсын начин Мөнхбаатарыг амлан авч барилдаад давсан бол тунасан 2 бөхийн ах цолтой улсын гарьд Сумъяабазар даван үзүүр түрүү булаалдахаар шалгарлаа.

Улс хувьсгалын 84 жилийн ойгоор 2 бөх улсын заан цол хүртлээ(7-ын даваа)

7-p сарын 12, 2005


7-ын даваанд зүүн барууны магнай 2 аварга дуу дуугаа аван унаж шинэ заанууд мэндэллээ. Хөвсгөл аймгийн харъяат улсын начин Мөнхбаатар, Ховд аймгийн харъяат улсын харцага Мягмарсүрэн нар энэ жилийн их баяр наадмаар Монгол улсын заан гэдэг эрхэм цолыг хүртэцгээлээ. Энэ даваанд улсын аварга Өсөхбаяр улсын начин (шинэхэн харцага) Рагчааг, улсын гарьд Сумъяабазар улсын гарьд Гантогтохыг тус тус орхиж их баяр наадмын их шөвөгт шалгарцгаажээ.

7-ын давааны ам авсан байдал

7-p сарын 12, 2005

 

Д.ав Б.Бат-Эрдэнэ

у.н Х.Мөнхбаатар

Дал.ав А.Сүхбат

у.х Ц.Мягмарсүрэн

У.ав Г.Өсөхбаяр

у.н Д.Рагчаа

У.г Д.Сумъяабазар

У.г Б.Гантогтох

Энэ давааны ам авсан байдал нилээд сонирхолтой байна. Бат-Эрдэнэ аварга өөрийн дэвжээний бөхийг амласан бол Сүхбат аварга Рагчааг бус Мягмарсүрэнг авсан нь олон хүний толгойд яагаад гэсэн асуултын тэмдэг тавьчихаад байгаа. Өсөх аварга Рагчааг давах нь бараг тодорхой. Харин тунасан 2 гарьдын хувьд энэ даваа тэдний энэ наадмын гол даваа байхыг үгүйсгэх аргагүй.

Улс хувьсгалын 84 жилийн ойгоор 2 бөх улсын харцага цолны болзол хангалаа(6-ын даваа)

7-p сарын 12, 2005


6-ын давааны эхэлсний дөнгөж дараа хүчтэй аадар хур асгаж наадамчин олныг нэгэнтээ дэвтээгээдхэв. Удалгүй бороо арилж 6-ын давааны барилдаанууд түргэн шуурхай бараг эрэмбээрээ шахам явагдан 2 харцага шинээр төрлөө. Улсын начин Рагчаа, улсын начин Мөнхбаатар нар энэ жилийн наадмаар цолоо ахиулцгаж наадамчин олноо баясгав. Мөн олон жил 6 давж зааны босгыг алхахад тун ойрхон гэдгээ байнга харуулдаг Ховдын харцага Мягмарсүрэн энэ жилийн наадмаар мөн 6 давлаа. 7-ын даваанд их аварга хэрхэн ам авахаас энэ жилийн наадам заантай наадам эсэх нь шийдэгдэхээр байна. 6-ын давааны дүнг танилцуулваас:

Д.ав Б.Бат-Эрдэнэ

у.н До.Ганхуяг

Дал.ав А.Сүхбат

а.н Б.Насандэлгэр

У.ав Г.Өсөхбаяр

а.а М.Цанлиг

У.г Д.Сумъяабазар

ц.з Т.Амартүвшин

У.г Б.Гантогтох

Цогтжаргал

у.з Б.Ганбат

у.х Ц.Мягмарсүрэн

у.н Д.Рагчаа

а.а Д.Баасандорж

у.н Х.Мөнхбаатар

а.а Д.Батболд

Улс хувьсгалын 84 жилийн ойгоор 6 бөх улсын цолд хүрлээ(5-ын даваа)

7-p сарын 12, 2005


Архангай аймгийн арслан Цанлиг, Баянхонгор аймгийн арслан Батболд,Булган аймгийн арслан Баасандорж,Xовд аймгийн бөх,цэргийн заан Амартүвшин, Булган аймгийн арслан Цогтжаргал, Увс аймгийн арслан Насандэлгэр гэсэн 6 залуу энэ жил улсын цолтнуудын эгнээнд багтан орлоо.

Ам авсан

 

Амлагдсан

Д.ав Б.Бат-Эрдэнэ

а.а Я.Оргил

Дал.ав А.Сүхбат

а.а Р.Дамдин

У.ав Г.Өсөхбаяр

з.б Э.Элбэгбаяр - ШонхорДС

У.г Д.Сумъяабазар

а.а Б.Сэр-Од

У.г Б.Гантогтох

у.н Д.Пүрэвсүрэн

у.з Б.Ганбат

у.х Г.Батбаяр

У.з И.Доржсамбуу

Цогтжаргал

У.з О.Одгэрэл

а.н Б.Насандэлгэр

У.з Ч.Батзориг

ц.з Т.Амартүвшин Ховд

у.х Ц.Мягмарсүрэн

у.н Б.Адъяахүү

у.х Т.Мөнгөнцоож

а.а Д.Батболд

у.х Пкрэвжав

у.н Х.Мөнхбаатар

у.н До.Ганхуяг

а.а Н.Ганбаатар Хүч

у.н Ц.Сумъяабээс

а.а М.Цанлиг

у.н Б.Одхүү

а.а Д.Баасандорж

у.н Д.Рагчаа

ц.а А.Бямбажав

Наадмын мэдээ: Бөхийн барилдааны 5-ын давааны ам авсан байдал

7-p сарын 12, 2005


Хүчит бөхийн барилдааны 5-ын даваа эхлэхэд хэдхэн хором үлдээд байна. Одоогийн ам авсан байдлаас харвал 3-4 начин баараггүй төрөх янзтай байна хэмээн төв цэнгэлдэхэд суугаа үзэгч олон таамаглан байгаа юм байна. Улсын заан И.Доржсамбуу нэгэн нутгийн бөх Булганы Гурванбулагийн харъяат аймгийн арслан Цогтжаргалыг, улсын заан Ч.Батзориг нэг аймгийн буюу Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат цэргийн заан Амартүвшинг, улсын заан Одгэрэл мөн л нутаг нэгт Увс аймгийн харъяат аймгийн начин Насандэлгэрийг тус тус амласан байдал, улсын харцага Г.Ганхуяг Монгол бөхийн Холбооны Р.Нямдоржийн хүү аймгийн начин Н.Ганбаатарыг авсан нь ч бас нэгийг таахад хүргэж буй. Дээр нь аймгийн арслан Баянхонгорын Батболд, Цанлиг, Баасандорж, Бямбадорж нарт ч энэ эрхэм цол зөвхөн тэд нарын барилдаанас л шалтгаалах хэмжээнд холгүй байна. Энэ жил улсын заан Цэрэнпунцагийг орхиж улмаар 4-ийн давааны нугалаан дээр дархан аварга Цэрэнтогтохыг өвдөг шороодуулж наадмын тааврыг ихэд будилаантуулаад байгаа Шонхор дэвжээний бөх Увсын Э.Элбэгбаярын аварга Өсөхбаяртай хэрхэн барилдах нь анхаарал татахаас аргагүй. Ингээд хэрхэхийг бүгдээрээ харцгаая!

Энэ даваанд цол дууддаг бөгөөд сонирхуулахад улсын гарьд Д.Сумъяабазар барууны дагавар магнайд босож анх удаагаа төрийн наадамд цолоо дуудуулах гэж байна.

Ам авсан 

Амлагдсан 

 Д.ав Б.Бат-Эрдэнэ

а.а Я.Оргил 

Дал.ав А.Сүхбат

а.а Р.Дамдин 

   У.ав Г.Өсөхбаяр

з.б  Э.Элбэгбаяр - ШонхорДС

У.г Д.Сумъяабазар

а.а Б.Сэр-Од 

 У.г Б.Гантогтох

 у.н Д.Пүрэвсүрэн

 у.з Б.Ганбат

у.х Г.Батбаяр

 У.з И.Доржсамбуу

Цогтжаргал

У.з О.Одгэрэл

 а.н Б.Насандэлгэр Хүрд ХХК

 У.з Ч.Батзориг

 ц.з Т.Амартүвшин Хүч

  у.х Ц.Мягмарсүрэн

 у.н Б.Адъяахүү

у.х Т.Мөнгөнцоож

а.а Д.Батболд 

  у.х Purevjav

у.н Х.Мөнхбаатар 

 у.н До.Ганхуяг

 а.а Н.Ганбаатар  Хүч

 у.н Ц.Сумъяабээс

а.а М.Цанлиг 

 у.н Б.Одхүү

а.а Д.Баасандорж Хилчин

 у.н Д.Рагчаа

ц.а А.Бямбажав Монгол газар

Наадмын мэдээ: Бөхийн барилдааны 4-ын давааны дүн

7-p сарын 12, 2005
Д.Цэрэнбат, Их Британиас

Хүчит бөхийн барилдааны 4-ийн даваа өндөрлөж байна. 4-ийн давааны оноолт болон даваа унааны байдлыг хүснэгтээр үзүүлэв. Бөхийн барилдааны дүйцийг наадмын талбайгаас түргэн шуурхай ирүүлсэн Mobicom-ийн Н.Баасандорж, мөн наадмын талбайгаас мэдээ дамжуулж буй Улсын заан Р.Гансүх, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, гэртээ зурагтаа үзэнгээ мөн утсаар мэдээ дамжуулж буй чөлөөт бөхийн спортын мастер М.Баярсайхан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нартаа нийт өртөөчдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Давсан бөхчүүдийн нэрийг торуулав.

Д.ав Д.Цэрэнтогтох

з.б Э.Элбэгбаяр - ШонхорДС

 

Д.ав Б.Бат-Эрдэнэ

з.б Э.Цолмон Аварга ДС

 

Дал.ав А.Сүхбат

а.н Н.Түвшинбаяр Аварга ДС

 

У.ав О.Балжинням

а.н Б.Насандэлгэр Хүрд ХХК

 

У.ав Г.Өсөхбаяр

а.з Л.Нямсүрэн Хилчин

 

У.ар Д.Мөнх-Эрдэнэ

ц.з Т.Амартүвшин Хүч Ховд

 

У.г Д.Сумъяабазар

а.з Б.Батгэрэл Хүч СХДүүрэг

 

У.г Б.Гантогтох

а.з Ч.Бямбадорж Ээлт хаан

 

У.з Ч.Бямбадорж

ц.а А.Бямбажав Монгол газар

 

у.з Б.Ганбат

а.а М.Өсөхбаяр Хилчин

 

У.з Д.Бумбаяр

а.а Н.Ганбаатар Хүч

 

У.з И.Доржсамбуу

а.а Тогтохбаяр Хилчин

 

У.з О.Одгэрэл

а.а Н.Баярмагнай Хантайшир

 

У.з Ч.Батзориг

а.а А.Сүмбээ Хилчин

 

У.х М.Баяржавхлан

а.а Д.Баасандорж Хилчин

 

У.х Э.Батбаатар

а.а Р.Дамдин

 

У.х Ч.Чулуунбаатар

а.а Д.Батболд

 

У.х Г.Элбэг

а.а М.Цанлиг

 

у.х Ц.Мягмарсүрэн

а.а Р.Түвшинбаяр

 

у.х Г.Ганхуяг

а.а Ц.Цогтжаргал

 

у.х Г.Батбаяр

а.а Б.Бадамдорж

 

у.х Т.Мөнгөнцоож

а.а Г.Отгонбаатар

 

у.х Л.Пүрэвжав

ц.а Д.Цогцолдорж

 

у.н Н.Мөнхжаргал

а.а Я.Оргил

 

у.н Н.Түмэннаст

а.а Б.Сэр-Од

 

у.н Б.Адъяахүү

у.н Д.Ганбат

 

у.н Д.Пүрэвсүрэн

у.н Ш.Уламбаяр

 

у.н До.Ганхуяг

у.н Г.Эрхэмбаяр

 

у.н Ц.Сумъяабээс

у.н Д.Амгаланбаатар

 

у.н Б.Одхүү

у.н Б.Сайнбаяр

 

у.н Ц.Магалжав

у.н Х.Мөнхбаатар

 

у.н Д.Рагчаа

у.н Б.Бадам-Очир

 

Наадмын мэдээ: Бөхийн барилдааны 1,2-ын давааны дараах байдал

7-p сарын 11, 2005


Yндэсний их баяр наадамд зориулсан хvчит бєхийн барилдаанд улс аймаг цэрэг сумын цолтой болон залуу бєхчvvд оролцсон уламжлал ёсоор нийт 256 бєх зодоглолоо. Хvчит бєхийн барилдааны зvvн талын жигvvрийг Євєрхангай аймгийн Нарийн тээл сумын харьяат Монгол улсын далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, баруун талын жигvvрийг Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын харьяат Монгол улсын далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар магнайлан байна. Бєхийн дагавар магнайнуудыг далай аварга А.Сvхбат, аварга О.Балжинням, Г.Єсєхбаяр, улсын арслан М.Мєнгєн, Б.Ганбаатар, Д.Мєнх-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Д.Сумьяабазар, Б.Гантогтох нар магнайлжээ.

1-ийн даваанд цолтой бєхчvvд маань ихэнхдээ учраануудаа тєвєггvйхэн давсаар дууссан бол 2-ийн даваанд зарим нэгэн сонирхолтой барилдаанууд ялангуяа хоёрын давааны шувтаргад таарсан залуу начин аймгийн цолтой бєхчvvдйин хооронд уран сайхан барилдаанууд боллоо. Наадамчин олны таавраар 5, 6-ийн даваанд барилдааныг нь харахаар тооцож байсан Улсын заан Хишигдорж, улсын залуухан начингууд болох Бvрэнбаатар, Азжаргал, Энхтуяа нар 2-ийн даваанд учраануудаа барсангvй.

Маргаашийн 3-ийн даваанд цол болон амжилтын эрэмбээр бєхчvvд дараах байдлаар ам авцгаана хэмээн Монголын Спортийн Сэтгүүлчдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Цахим Өртөө сүлжээний анд Ч.Отгонбаатар утсаар мэдээллээ.

Дархан аварга Д.Цэрэнтогтох, Дархан аварга Б. Бат-Эрдэнэ, Далай аварга А. Сүхбат, улсын аварга О. Балжинням, Улсын аварга Г.Өсөхбаяр, Улсын арслан Б.Ганбаатар, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Улсын арслан М.Мєнгєн, Улсын гарьд Д.Сумъяабазар, Улсын гарьд Б.Гантогтох, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Улсын заан З.Дүвчин, Улсын заан Ц.Баярсайхан, Улсын заан Р.Давааням, Улсын заан Б.Ганбат, Улсын заан Є.Тулгаа, Улсын заан Д.Бумбаяр, Улсын заан И.Доржсамбvv, Улсын заан О.Одгэрэл, Улсын заан Ч.Бямбадорж, Улсын заан С.Сүхбаатар, Улсын заан Ч.Батзориг , Улсын харцага Ц.Мягмарсүрэн, Улсын харцага М.Баяржавхлан, Улсын харцага Г.Намсрайжав, Улсын харцага Г.Ганхуяг, Улсын харцага Э.Батбаатар, Улсын харцага Т.Нармандах, Улсын харцага Н. Саранцогт, Улсын харцага Ч.Чулуунбаатар, Улсын харцага Г.Элбэг, Улсын харцага Г.Батбаяр, Улсын харцага Т.Мєнгєнцooж, Улсын харцага Л.Пүрэвжав.

Ам авах даваанд хэн гэдэг цолтон хэнийг амлан авснаас тэр жилийн баяр наадмын єнгє нилээд тодорхойлогддог билээ.

Баяр наадмын хуулийн дагуу 4-ийн даваа оноолтоор барилдах юм.

 

Барилдааны дvйз

(2005.07.14) www.mongolnews.mn

 

ГУРВЫН ДАВАА /ам авалтаар/

д.а Д.Цэрэнтогтох а.н Г.Отгонбаатар

д.а Б.Бат-Эрдэнэ а.а Н.Авидсvрэн

дал.ав А.Сvхбат у.н С.Дэлгэрбат

у.ав О.Балжинням з.б Г.Чагнаадорж

у.ав Г.Єсєхбаяр з.б Б.Сосорбурам

у.а Б.Ганбаатар з.б Э.Цолмон

у.а Д.Мєнх-Эрдэнэ
у.н Л.Энхбаяр

у.а М.Мєнгєн а.а Д.Батболд

у.г Д.Сумъяабазар у.н Д.Амаржаргал

у.г Б.Гантогтох з.б Б.Даваахvv

у.г Ц.Цэрэнпунцаг з.б Э.Элбэгбаяр

у.з З.Дvвчин а.а М.Цанлиг

у.з Ц.Баярсайхан ц.з Т.Амартvвшин

у.з Р.Давааням а.а Н.Ганбаатар

у.з Б.Ганбат
ц.н Х.Рэнцэнням

у.з Є.Тулгаа ц.а Д.Цогзолдорж

у.з Д.Бумбаяр а.з А.Цацавшир

у.з И.Доржсамбуу у.н С.Мандах

у.з О.Одгэрэл у.н Ю.Алтансvх

у.з Ч.Бямбадорж у.н Д.Жавзанжамъян

у.з С.Сvхбаатар а.н Б.Насандэлгэр

у.з Ч.Батзориг у.н Г.Бат-Амгалан

у.х Ц.Мягмарсvрэн а.н Б.Цэцэнтунсаг

у.х М.Баяржавхлан а.з Б.Батжаргал

у.х Г.Намсрайжав а.а Б.Сэр-Од

у.х Г.Ганхуяг а.н Д.Батсайхан

у.х Э.Батбаатар у.н Х.Тvвшинсанаа

у.х Т.Нармандах а.а Ж.Оргил

у.х Н.Саранцогт а.а Н.Баярмагнай

у.х Ч.Чулуунбаатар а.а Ч.Эрдэнэчулуун

у.х Г.Элбэг у.н Б.Баянмєнх

у.х Г.Батбаяр а.з Ж.Сvхбат

у.х Т.Мєнгєнцоож у.н С.Ганхуяг

у.х Л.Пvрэвжав а.а Ц.Баяраа

у.н Ж.Чулуун а.а Г.Отгонбаатар

у.н Х.Амараа а.з Ч.Бямбадорж

у.н До.Ганхуяг а.з Б.Батсуурь

у.н Н.Мєнхжаргал у.н Ч.Мєнхтогтох

у.н Н.Тvмэннаст а.а Ц.Yржинбаатар

у.н Б.Адъяахvv а.н Б.Одсvрэн

у.н У.Балжинням а.а Р.Дамдин

у.н Д.Доржбат а.а Б.Бадамдорж

у.н Д.Пvрэвсvрэн а.з Д.Баянмєнх

у.н Н.Баттулга а.з Б.Батгэрэл

у.н Ц.Сумъяабээс у.н Ц.Цэрэнхvv

у.н Б.Одхvv а.з Д.Батжаргал

у.н Ц.Цэрэнчимэд а.а Д.Баасандорж

у.н Ц.Магалжав а.а Ц.Жамсран

у.н Д.Рагчаа а.а Н.Баатархvv

у.н Б.Бадам-Очир а.а Б.Дамба

у.н Х.Мєнхбаатар а.а Ц.Цэдэндамба

у.н Б.Сайнбаяр а.а Б.Сvхбаатар

у.н И.Ёндонсамбуу а.а Ц.Цогтжаргал

у.н Л.Пэрэнлэйдорж а.а Р.Тvвшинбаатар

у.н Д.Ганбат у.н Г.Олзгэрэл

у.н Д.Амгаланбаатар а.н П.Амарсанаа

у.н Г.Эрхэмбаяр а.а Б.Нэргvй

у.н Ж.Гансvх а.а А.Сvмбээ

у.н Ж.Алтансvх ц.а А.Бямбажав

у.н Ш.Уламбаяр а.з Н.Анхбаяр

а.а Т.Єсєх-Ирээдvй а.н Н.Тvвшинбаяр

а.а О.Мєнхтєр а.з Л.Нямсvрэн

а.а Т.Санчир а.а М.Єсєхбаяр

а.а Ш.Тогтохбаяр а.а Б.Соронзонболд



ДЄРВИЙН ДАВАА /оноолтоор/

д,а Д.Цэрэнтогтох з.б Э.Элбэгбаяр

д,а Б.Бат-Эрдэнэ з.б Э.Цолмон

дал,ав А.Сvхбат а.н Н.Тvвшинбаяр

у.ав О.Балжинням а.н Б.Насандэлгэр

у.ав Г.Єсєхбаяр а.з Л.Нямсvрэн

у.а Д.Мєнх-Эрдэнэ ц.з Т.Амартvвшин

у.г Д.Сумъяабазар а.з Б.Батгэрэл

у.г Б.Гантогтох а.з Ч.Бямбадорж

у.з Ч.Бямбадорж ц.а А.Бямбажав

у.з Б.Ганбат а.а М.Єсєхбаяр

у.з Д.Бумбаяр а.а Н.Ганбаатар

у.з И.Доржсамбуу а.а Ш.Тогтохбаяр

у.з О.Одгэрэл а.а Н.Баярмагнай

у.з Ч.Батзориг а.а А.Сvмбээ

у.х М.Баяржавхлан а.а Д.Баасандорж

у.х Э.Батбаатар а.а Р.Дамдин

у.х Ч.Чулуунбаатар а.а Д.Батболд

у.х Г.Элбэг а.а М.Цанлиг

у.х Ц.Мягмарсvрэн а.а Р.Тvвшинбаатар

у.х Г.Ганхуяг а.а Ц.Цогтжаргал

у.х Г.Батбаяр а.а Б.Бадамдорж

у.х Т.Мєнгєнцоож а.а Г.Отгонбаатар

у.х Л.Пvрэвжав ц.а Д.Цогзолдорж

у.н Н.Мєнхжаргал а.а Ж.Оргил

у.н Н.Тvмэннаст а.а Б.Сэр-Од

у.н Б.Адъяахvv у.н Д.Ганбат

у.н Д.Пvрэвсvрэн у.н Ш.Уламбаяр

у.н До.Ганхуяг у.н Г.Эрхэмбаяр

у.н Ц.Сумъяабээс у.н Д.Амгаланбаатар

у.н Б.Одхvv у.н Б.Сайнбаяр

у.н Ц.Магалжав у.н Х.Мєнхбаатар

у.н Д.Рагчаа у.н Б.Бадам-Очир
 

ТАВЫН ДАВАА

д,а Б.Бат-Эрдэнэ а.а Ж.Оргил

дал,ав А.Сvхбат а.а Р.Дамдин

у.ав Г.Єсєхбаяр з.б Э.Элбэгбаяр

у.г Д.Сумъяабазар а.а Б.Сэр-Од

у.г Б.Гантогтох у.н Д.Пvрэвсvрэн

у.з Б.Ганбат у.х Г.Батбаяр

у.з И.Доржсамбуу а.а Ц.Цогтжаргал

у.з О.Одгэрэл а.н Б.Насандэлгэр

у.з Ч.Батзориг ц.з Т.Амартvвшин

у.х Ц.Мягмарсvрэн у.н Б.Адъяахvv

у.х Т.Мєнгєнцоож а.а Д.Батболд

у.х Л.Пvрэвжав у.н Х.Мєнхбаатар

у.н До.Ганхуяг а.а Н.Ганбаатар

у.н Ц.Сумъяабээс а.а М.Цанлиг

у.н Б.Одхvv а.а Д.Баасандорж

у.н Д.Рагчаа ц.а А.Бямбажав


ЗУРГААГИЙН ДАВАА

д,а Б.Бат-Эрдэнэ у.н До.Ганхуяг

дал,ав А.Сvхбат а.н Б.Насандэлгэр

у.ав Г.Єсєхбаяр а.а М.Цанлиг

у.г Д.Сумъяабазар ц.з Т.Амартvвшин

у.г Б.Гантогтох а.а Ц.Цогтжаргал

у.з Б.Ганбат у.х Ц.Мягмарсvрэн

у.н Д.Рагчаа а.а Д.Баасандорж

у.н Х.Мєнхбаатар а.а Д.Батболд


ДОЛООГИЙН ДАВАА

д,а Б.Бат-Эрдэнэ у.н Х.Мєнхбаатар

дал,ав А.Сvхбат у.х Ц.Мягмарсvрэн

у.ав Г.Єсєхбаяр у.н Д.Рагчаа

у.г Д.Сумъяабазар у.г Б.Гантогтох


НАЙМЫН ДАВАА

у.ав Г.Єсєхбаяр у.н Х.Мєнхбаатар

у.г Д. Сумъяабазар у.х Ц.Мягмарсvрэн
 

ЕСИЙН ДАВАА

у.ав Г.Єсєхбаяр у.г Д. Сумъяабазар

Есөн хөлт цагаан тугийг залан авчирч байгаа нь

Түрүүлсэн даага

Баярт агшин

Гоц мэргэн харваач

photos by www.mongolnews.mn


Эрvvл явбал ирэх жилийн наадмыг vзнэ гэсэн vгийг санаж.

Тєв цэнгэлдэхэд шинээр 10 цолтон мэндэллээ

(2005.07.14)

 

Монголын тулгар тєр байгуулагдсаны 799 жил,   ардын хувьсгалын 84 жилийн ойн баяр наадмын vндэсний бєхийн барилдаанд хvчит 512 (аварга тав, улсын арслан гурав, улсын гарьд гурав, заан 16, харцага 15, начин 71, аймаг цэргийн арслан 69, аймаг цэргийн заан 33, аймаг цэргийн начин 42, залуу бєх 255) бєх барилдлаа.

Нэгийн даваа улсын цолтнуудад харьцангуй ээлтэй єнгєрч, гурван бєх євдєг шороодов. Улсын начин Б.Батхуяг, Л.Дашчийрав, Б.Баянбаатар нар учраа бєхєє барсангvй.

Хоёрын даваанд энэ тоо 37-д хvрчээ. Наадамчин олон цолоо батлах, ахиулах бололцоотой хэмээн найдаж байсан залуу начингуудаас хэд хэд нь хvчтэй учраанууддаа сєхєрлєє. Тухайлбал, у.н М.Жамъянпvрэв а.з Н.Анхбаярт, у.н Н.Бvрэнбаатар а.а Б.Соронзонболдод, у.н Л.Наранбаатар а.а Н.Ганбаатарт, у.н Д.Азжаргал а.а Ш.Тогтохбаярт, у.н Д.Лхагвадорж а.а Д.Баасандоржид, у.н Т.Энхтуяа, а.а Ц.Yржинбаатарт тус тус унав. Хоёрын давааны тєгсгєлд уламжлал ёсоор улсын цол горилж байгаа залуу аймгийн арслангууд хоорондоо оноолт таарч, шалгарсан барилдаан гарсан.

Гурвын давааны ам авсан байдлаас улсын цолд яригдаж буй бєхчvvдийн нэрс тодорч эхэлдэг. Энэ даваанд манай ахмад заанууд ирээдvйтэй залуу бєхчvvдээ амлан авч даваа бэлэглэсэн. Шонхор дээд сургуулийн залуу бєх Э.Элбэгбаяр хvчит гарьд Ц.Цэрэнпунцагийг нурааж, наадамчдын тааврыг ихээхэн будилууллаа. Гэхдээ энэ хоёрын барилдаан маргаантай болсон.

Дєрвийн давааны оноолт vнэхээр чанга болж, vзэгчдийг уулга алдуулсан олон барилдаан гарсан юм. Улсын цол горилж, олон жил хvч vзэж байгаа ц.а Д.Цогзолдорж, а.а Б.Бадамдорж, а.а М.Єсєхбаяр, а.а Ш.Тогтохбаяр, а.а Н.Баярмагнай, а.а Р.Тvвшинбаатар нарын хувьд оноолт аргагvй хатуу таарч, хvчтэй залуу учраанууддаа євдєг шороодон, дараа жилийн наадмыг хvлээхээс єєр аргагvй болов. Харин а.а Д.Баасандорж у.х М.Баяржавхланг, а.а Д.Батболд у.х Ч.Чулуунбаатарыг, а.а М.Цанлиг, у.х Г.Элбэгийг євдєг шороодуулж начин болох замаа заслаа.

Тавын даваа буюу начны даваанд улсын цолгvй 12 бєх босож барилдсанаас тал хувь нь начны босго алхсан. Залуу шилдэг заанууд болох у.з И.Доржсамбуу, О.Одгэрэл,  Ч.Батзориг нар нутгийн дvv нараа (а.а Ц.Цогтжаргал, а.н Б.Насандэлгэр, ц.з И.Амартvвшин) амлан авч, насны босго алхууллаа. А.а Д.Баасандорж, а.а Д.Батболд хоёр хvчтэй улсын цолтнуудыг євдєг шороодуулж, начин цолыг бахтай сайхан авлаа. Энэ жилийн наадмаар бєх сонирхогчдын тааварт орж байсан, чанартай бєхчvvд начин боллоо хэмээн vзэгчид сэтгэл хангалуун байсан. А.а Ж.Оргил дархан аварга Б.Бат-Эрдэнэд амлуулан  айж бэргэлгvй зоригтой барилдсан хэдий ч хvч дутан уналаа.

Ц.а А.Бямбажав улсын цолтнуудын зvрхэнд шар ус хуруулж буйгаа нотолж, тавын даваанд туналаа. Гэвч сvvлийн vед барилдаан нь эрс сайжирч, цол нь багадаад байгаа начин Д.Рагчаад аргагvй унаж, улсын цолны захаас бариад алдсан. МYБХ-ны тэргvvн Р.Нямдоржийн хvv а.а Ганбаатар у.н До.Ганхуягтай тэнцvvхэн барилдаж, vндсэн цагтаа хаялцаж чадсангvй. Барьц сонгох болоход Н.Ганбаатартын аз дайрсан хэдий ч ганц олдсон алтан боломжоо ашиглаж чадалгvй харамсалтай унасан. Зургаагийн даваа мєн л цолтой учир бєхчvvд  хянуур барилдсан. Урьд жилvvдэд шинээр начин болсон бєхчvvд зургаагийн даваанд дуу дуугаа авалцан унацгаасан бол энэ удаа тэгсэнгvй. Энэ даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнийн авсан ам олныг гайхашруулав. Тэрбээр шинэ начныг биш аралтай, бяртай начин До.Ганхуягийг амласан. Зургаагийн даваа дєнгєж эхлэх vед хvчтэй бороо орж эхэлсэн тул барилдаан тvр завсарлахаас аргагvй болов.

Улсын гарьд Б.Гантогтох барилдаан завсарлахаас ємнє амласан бєх Ц.Цогтжаргалыг суйлж хаясан. Бороо зогссоны дараа барилдаан vргэлжилсэн хэдий ч цэнгэлдэх хvрээлэн усаар дvvрсэн тул бєхчvvд халтирах аюултай байв. У.н До.Ганхуяг азгvйтэж, Б.Бат-Эрдэнэ аваргад шийдсэн мэх хийсэн ч халтираад уначихлаа.

Зургаагийн давааны тєгсгєлд у.н Д.Рагчаа а.а Д.Баасандоржтой, у.н Х.Мєнхбаатар а.а Д.Батболдтой барилдахаар таарсан тул хоёр шинэ харцага тєрєх нь тодорхой байв. Д.Рагчаа, Х.Мєнхбаатар нар энэ боломжийг алдалгvй Монгол Улсын харцага цолны болзол хангасан. Єнгєрсєн хоёр жилийн наадмаар Т.Мєнгєнцоож, Э.Батбаатар, Л.Пvрэвжав нар зургаа даван шууд харцага хvртэж байсан бол энэ жил ингэж цойлох бєх гарсангvй.

Долоогийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнийн ам авах байдлаас шинэ заан тєрєх эсэх нь тодрох байсан. Аварга энэ даваанд єєрийн шавь Х.Мєнхбаатарыг амлан авчээ. Аварга хэдийгээр Х.Мєнхбаатартай хvчийг vзэн барилдсан хэдий ч шавиа заан болбол болог гэж бодсон болов уу. Начин аваргыг барьц сонгосон байдлаас хавирч даван Монгол Улсын заан хэмээх эрхэм цолонд хvрлээ. Бєх сонирхогчид Х.Мєнхбаатарыг сайн барилдана хэмээн харж байсан хэдий ч заан болчихно гэж тааварлаагvй л болов уу. Наадмын сенсаац vvгээр дууссангvй.

Жил бvр зааны тааварт явдаг у.х Ц.Мягмарсvрэн далай аварга А.Сvхбатыг тойгдож сєхрvvлэн заан цолны єндєр босгыг алхсан. Харин тунасан хоёр гарьдын барилдаан vзэгчдийг єндєлзvvлж байв.

Ноднин наймын даваанд энэ хоёр хvчтэн тунаж Б.Гантогтох давсан бол энэ удаад Сумъяа давж, єнгєрсєн жилийн хариугаа авлаа. Хоёр гарьдын барилдаан шуудагны барьцнаас хаялцах нь тодорхой байсан бєгєєд Д.Сумъяабазар єєрийн талаар золгонгуут шахаж татан тvрж хєєгєєд давсан юм. Наймын даваа буюу шєвгийн дєрєвт улсын аварга Г.Єсєхбаяр шинэ заан Х.Мєнхбаатарыг амлаж, гарьд Д.Сумъяабазар Ц.Мягмарсvрэнтэй мєн л тунав.

Аварга, гарьд хоёр ч буйр зааж учраа бєхчvvдээ давснаар хоёр дахь удаагаа vзvvр тvрvv булаалдахаар шалгарч vлдсэн. Жирийн vед сайн найз, наадмын талбайд єрсєлдєгч хоёр хvчтэн наадмын дэвжээнд долоо дахиа таарч буй нь энэ. Ємнє нь  1995, 1997, 2001-2003 онуудад таван удаа Єсєхєє аварга давсан бол 1999 оны наадмын наймын даваанд Сумъяа давж байсан.
Гарьд аваргатай шуудагны барьцнаас барилдаад ашиггvйгээ мэдэж байсан тул сэрвvv барьцнаас хаялцах сонирхолтой байв. Харин Єсєхєє аварга барьцнаас барилдах сонирхолтой байсан байх.

Д.Сумъяабазар гарьд хэдэнтээ аваргын хєлд дохин цочоож байсан хэдий ч мэх хийхээр хангалттай барьцанд хvрч чадсангvй. Улмаар цаг дуусаж дан шуудагны барьцнаас барилдах болов. Хоёул зvvн талтай учир талаа шодох шаардлага гарсангvй. Дан шуудагнаас гарьд маш сайхан хутгаж аваргыг тэвдvvлсэн хэдий ч Єсєхєє арал чацаа ашиглан тогтож чадав. Дан шуудагнаас хаялцаж чадаагvй тул давхар шуудагны барьцнаас барилдаан vргэлжлэхээр болов. Єсєхєє аварга чацаа ашиглан гарьдыг шахаж татаад тогтоход нь давуулж гуядан давж, ардын тєрийнхєє их баяр наадамд гурав дахиа тvрvvллээ. Ийнхvv арын хангайн єндєр аварга маань далай аварга цол хvртсэн бол єврийн хангайн хvчит гарьд Д.Сумъяабазар дєрєв дэх удаагаа vзvvрлэлээ.

Шинээр улсын цол хvртсэн бєхчvvд

1.Далай аварга  - Г.Єсєхбаяр Архангай. Батцэнгэл

2.Улсын заан     - Ц.Мягмарсvрэн Ховд. Мєст
                               - Х.Мєнхбаатар Хєвсгєл. Шинэ-Идэр

3.Улсын харцага - Д.Рагчаа Архангай. Булган

4.Улсын начин    - Ц.Цогтжаргал Булган. Гурванбулаг
                                 -М.Цанлиг Архангай. Тариат
                                 -Д.Баасандорж Булган. Бvрэгхангай
                                 -Д.Батболд Баянхонгор. Баянбулаг
                                 -Т.Амартvвшин Ховд. Эрдэнэбvрэн
                                 -Б.Насандэлгэр Увс. Сагил

 

 

Ардын хувьсгалын 84 жилийн ойгоор 6 начин, 1 харцага, 2 заан, нэг далай аварга төрлөө

Шинэчлэгдсэн: 2005-07-13 18:00:23 УБ

usuhbayar

Улсын Далай аврага Г. Өсөхбаяр

Их Монгол улс байгуулагдсаны 799, Ардын хувьсгалын 84 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд 512 бөх зодголлоо.

Их Монгол улс байгуулагдсаны 799, Ардын хувьсгалын 84 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд 512 бөх уран мэхээ уралдуулан хүч үзэж наадамчин олны сэтгэлийг догдлуулсан олон сайхан барилдаан үзүүллээ. Энэ жилийн наадмаар 5-ын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Ц.Цогтжаргал Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Авзага дэвжээний бөх улсын заан И.Доржсамбуугаар, Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан М.Цанлиг Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, улсын начин Ц.Сумьяабэйсээр, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Батболд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Т.Мөнгөнцоожоор, Олон жил начны тааварт багтаж байсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат цэргийн заан Т.Амартүвшин Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Ч.Батзоригоор, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Д.Баасандорж Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улын начин Д.Одхүүгээр, Увс аймгийн Сагил сумын харьяат аймгийн арслан Б.Насандэлгэр Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын заан О.Одгэрэлийг тус тус давж, улсын начин цол хүртэцгээлээ.

Улсын харцага цолыг Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын начин Д.Рагчаа Увс аймгийн Сагил сумын харьяат, цэргийн арслан А.Бямбажаваар зургаа давж улсын харцага цол хүртлээ.

Харин Хөвсгөл аймгийн Шинэ идэр сумын харьяат улсын начин Х.Мөнхбаатар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, даяар дуурсагдах далай даян дархан аварга, хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Пума группын бөх, улсын харцага Ц.Мягмарсүрэн Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Бишрэлт дэвжээний бөх, гавьяат тамирчин, далай аварга А.Сүхбатаар тус тус долоо давж наадамчин олныг шуугиулж Улсын Заан цол хүртсэн юм. Мөн 7-гийн даваанд улсын гарьд Д.Сумьяабазар улсын гарьд Б.Гантогтохыг, улсын аварга Г.Өсөхбаяр шинээр харцагийн болзол хангасан Улсын начин Д.Рагчааг унагасанаар шөвгийн 4-т улсын аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Сумьяабазар, шинээр зааны болзол хангасан улсын харцага Ц.Мягмарсүрэн, улсын начин Х.Мөнхбаатар нар үлдсэн юм. 8-ын даваанд Г.Өсөхбаяр Х.Мөнхбаатараар, улсын гарьд Д.Сумьяабазар Ц.Мягмарсүрэнгээр тус тус даван үзүүр түрүүнд үлдсэн юм.

Энэ жилийн наадмын хамгийн их анхаарал татсан барилдааны нэг нь , наадмын үзүүр түрүүнд үлдсэн Улсын аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Сумьяабазар нар байв. Хэн түрүүлсэн нь цол нэмэх барилдаанд Улсын аварга Гэлэгжамцын Өсөхбаяр Улсын их баяр наадамдаа гурав дахь удаагаа түрүүлж Далай аврага болж, гарьд Д.Сумьяабазар улсынхаа их баяр наадамд 4 дэх удаагаа үзүүлэв.

2005.07.14 нд Үндэсний бөхийн барилдааны 5-ын даваанаас хойшх бичлэгийг сайтан дээр байрлуулах болно

Д.Эрхэмбаатар /Banjig.Net/

Г.Єсєхбаяр уу? Д.Сумьяабазар уу?

(2005.07.12)

 

Наймын даваа буюу шєвгийн дєрвєн бєхийн барилдаан

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бридж группийн бєх, улсын аварга Г.Єсєхбаяр шинээр харцага цолыг алгасан улсын зааны болзлыг ханган бахтай сайхан барилдсан Хєвсгєл аймгийн Шинэ Идэр сумын харьяат улсын начин Х.Мєнхбаатарыг амлаж аваад давлаа.

Тэдний барилдаан удааширч, 25 минут болсон учир vндэсний бєхийн дvрэм ёсоор золгож, Г.Єсєхбаярын тал таарахад, учраа бєхєє шахаж татангуутаа мордоод євдєглvvллээ. Аваргын хувьд чацаар vнэхээр илvvрхэж байгаа байдал харагдлаа.

Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат, улсын гарди Д.Сумьяабазар Ховд аймгийн Мєст сумын харьяат, шинэ заан Ц.Мягмарсvрэнтэй тунаж тун сонирхолтой барилдаан vзvvлсэн.

Ц.Мягмарсvрэн тvvний далбааны араар давуулан ухасхийгээд бариад авсан. Харин Д.Сумьяабазар суганд нь толгойгоороо сэжээд тэнцвэр алдахаар нь єєдєєс нь дагаад сэнжигний барьцнаас дугтраад давлаа. Гарди шуундаа их л бяртай байгаа юм байна. Ц.Мягмарсvрэнгийн хувьд жин ихтэй том хvн болохоор тэнцвэрээ амархан алдсан.

Ийнхvv улсын аварга Г.Єсєхбаяр, улсын гарди Д.Сумьяабазар нар энэ жилийн наадмын тvрvv булаацалдахаар шалгаран vлдээд байна. Тэдний аль давсан нь цолоо ахиулна. Г.Єсєхбаярын хувьд далай аварга, Д.Сумьяабазарын тухайд улсын арслан болох боломж байна.

Г.Єсєхбаяр уу?, Д.Сумьяабазар уу? Энэ асуултын хариу Улаанбаатарын цагаар 21 цагаас ємнє тодрох болов уу.

Шєвгийн дєрвєн бєх шалгаран vлдээд байна

(2005.07.12)

 

Yнэхээр сонирхолтой наадам болж байна. Шинээр 6 начин, 1 харцага, 2 заан тодроод байна. Одоо шєвгийн 4-т Г.Єсєхбаяр, Д.Сумьяабазар, Ц.Мягмарсvрэн, Х.Мєнхбаатар нар vлдээд байна.

Долоогийн даваанд Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын харьяат, даяар дуурсагдах далай даян дархан аварга, хєдєлмєрийн баатар, УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ шинээр харцага цолны болзол хангасан Хєвсгєл аймгийн Шинэ идэр сумын харьяат улсын начин Х.Мєнхбаатарыг амлаж аваад євдєглєчихлєє. Х.Мєнхбаатар улсын зааны болзлыг хангалаа.

Ховд аймгийн Мєст сумын харьяат, Пума группын бєх, улсын харцага Ц.Мягмарсvрэн Тєв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Бишрэлт дэвжээний бєх, гавьяат тамирчин, далай аварга А.Сvхбатаар долоо давж наадамчин олныг шуугиуллаа. Ингэснээр наадмын тvрvvлэх бєхийн тааварт томоохон єєрчлєлт орж байна. Мєн Ц.Мягмарсvрэн улсын заан цолны болзол хангалаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын аварга Г.Єсєхбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат, шинээр харцага цолны болзол хангаад байгаа улсын начин Д.Рагчаагаар давж, шєвгийн дєрєвт vлдлээ.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын гарди Б.Гантогтох, Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Эрэл дэвжээний бєх, улсын гарди Д.Сумьяабазар нар тунаж, Д.Сумьяабазар давлаа. Ноднингийн наадмаар Б.Гантогтох зааны хийсэнтэй тєстэй мэхийг Д.Сумьяабазар хийсэн юм байна.

Хоёр бєх улсын харцага цолны болзол хангалаа

(2005.07.12)

 

/зургаагийн даваа/

Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Д.Рагчаа Булган аймгийн Бvрэгхангай сумын харьяат, Хилчин бєхийн дэвжээний бєх аймгийн арслан Д.Баасандоржоор зургаа давж, Монгол Улсын харцага цолны болзол хангалаа.

Хєвсгєл аймгийн Шинэ идэр сумын харьяат улсын начин Х.Мєнхбаатар Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Батболдоор зургаа давж улсын харцага цолыг хvртэхээр болоод байна.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын гарди Б.Гантогтох шинээр начны болзол хангасан Булган аймгийн Гурван булаг сумын харьяат аймгийн арслан Ц.Цогтжаргалыг давлаа.

Тєв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Бишрэлт дэвжээний бєх, гавьяат тамирчин, далай аварга А.Сvхбат Увс аймгийн Сагил сумын харьяат аймгийн арслан Насандэлгэрээр зургаа даваад туг тойрлоо.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын аварга Г.Єсєхбаяр Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан М.Цанлигийг давж, шєвгийн наймд шалгаран vлдлээ.

Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын харьяат, даяар дуурсагдах далай даян дархан аварга, хєдєлмєрийн баатар, УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ Євєрхангай аймгийн Зvvнбаян-Улаан сумын харьяат улсын начин До.Ганхуягаар давж, шєвгєрєєд байна.

Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Эрэл дэвжээний бєх, улсын гарди Д.Сумьяабазар Ховд аймгийн Эрдэнэбvрэн сумын харьяат цэргийн заан Т.Амартvвшинг даваад байна.

Ховд аймгийн Мєст сумын харьяат, Пума компанийн бєх, улсын харцага Ц.Мягмарсvрэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын заан Б.Ганбатаар зургаа давж, харцага цолоо 3 дахь удаагаа баталлаа.

Одоо улсын зааны даваа vлдээд байна. Б.Бат-Эрдэнэ аварга долоогийн даваанд хэнийг амлахаас их зvйл шалтгаална.

Зургаан шинэ начин тєрєєд байна

(2005.07.12)

 

Бєхийн хорхойтнуудын шимтэн vзэх дуртай тавын даваа буюу начны даваа 16 цагт єндєрлєж, зургаан шинэ начин тєрлєє.

Энэ даваанд Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын харьяат, даяар дуурсагдах далай даян дархан аварга, хєдєлмєрийн баатар, УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Ж.Оргилоор тав давж, тугаа тойрлоо.

Тєв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Бишрэлт дэвжээний бєх, гавьяат тамирчин, далай аварга А.Сvхбат Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат аймгийн арслан Дамдинг давлаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын аварга Г.Єсєхбаяр Увс нуур бєхийн дэвжээний бєх, Шонхор дээд сургуулийн оюутан Элбэгбаярыг амлаж аваад давлаа. Элбэгбаяр Ц.Цэрэнпунцаг гардиас зугатсан шигээ ухарсаар байсан учир хєлийн цэцээс дvрэм ёсоор золгуулж барилдуулсан юм.

Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Эрэл дэвжээний бєх, улсын гарди Д.Сумьяабазар Баянхонгор аймгийн арслан Сэр-Одоор тав давж, шєвгийн 16-д vлдлээ.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын гарди Б.Гантогтох Євєрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Хилчин бєхийн дэвжээний бєх, улсын начин Д.Пvрэвсvрэнгээр тав давж шєвгєрлєє.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын заан Б.Ганбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Г.Єсєхбаяр аваргын тєрсєн дvv, улсын харцага Г.Батбаяраар тав даваад байна.

Ховд аймгийн Мєст сумын харьяат, Пума компанийн бєх, улсын харцага Ц.Мягмарсvрэн улсын начин Б.Адьяахvvгээр тав давж, шєвгєрлєє.

Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Д.Рагчаа Увс аймгийн Сагил сумын харьяат цэргийн арслан А.Бямбажав нар тунаж, Д.Рагчаа давж, цолоо батлан шєвгєрлєє.

Хєвсгєл аймгийн Шинэ идэр сумын харьяат улсын начин Х.Мєнхбаатар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пvрэвжаваар давж шєвгєрлєє.

Євєрхангай аймгийн Зvvнбаян-Улаан сумын харьяат улсын начин До.Ганхуяг аймгийн арслан Ганбаатараар тав давж, цолоо баталлаа. Тэдний барилдаан нилээн удааширсан

Шинээр начны болзол хангасан залуус
Булган аймгийн Гурван булаг сумын харьяат аймгийн арслан Ц.Цогтжаргал Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Авзага дэвжээний бєх улсын заан И.Доржсамбуугаар тав давж, улсын начны болзол хангалаа.

Увс аймгийн Сагил сумын харьяат аймгийн арслан Б.Насандэлгэр Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын заан О.Одгэрэлийг давж, улсын начин болов.

Олон жил начны тааварт явсан Ховд аймгийн Эрдэнэбvрэн сумын харьяат цэргийн заан Т.Амартvвшин Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Ч.Батзоригоор давж, начны болзол хангаж, шєвгєрлєє.
 
Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан М.Цанлиг Завхан аймгийн Дєрвєлжин сумын харьяат, улсын начин Ц.Сумьяабэйсээр тав давж, начин цолыг хvртлээ.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Батболд Архангай Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Т.Мєнгєнцоожоор давж улсын начин хэмээн цоллуулах боллоо.

Булган аймгийн Бvрэгхангай сумын харьяат аймгийн арслан Д.Баасандорж Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улын начин Д.Одхvvгээр улсын начин боллоо. Тэдний барилдаан удааширсан ба хєлийн цэцээс шодож барьц сонгуулахад Д.Баасандоржийн талд таарсан юм.

Шинэ залуу бєхчvvд хийморьтой барилдаж буйн учир

(2005.07.12)

 

Єнєє жилийн наадмын эхний 4 даваанд аймгийн цолтой шинэ залуу бєхчvvд улсын цолтнуудыг олноор нь хаяж шуугиулж байгаа билээ.

Yvний учрыг олон жил vндэсний бєхийн барилдааныг нvдэнд харагдаж, сэтгэлд ургатал тайлбарлаж байгаа Баянхонгор аймгийн Хvрээмарал сумын харьяат, самбо бєхийн дэлхийн аварга, улсын начин Ш.Чанрав ийн тайлж байна.

Тэрбээр Сvvлийн жилvvдэд бєхийн олон дээд сургууль байгуулагдаж залуус мэргэжлийн тvвшинд бэлтгэгдэж байгаа. Нєгєєтэйгvvр энэ бєхчvvд vндэсний бєхєєс гадна орчин vеийн бєхийн аль нэг тєрлєєр хичээллэж задарч, хєгжиж байгаатай холбоотой. Бєхчvvдийн шинэ залуу vе хvч тvрэн орж ирж байна хэмээн ярьж байна.

Мєн заалны барилдаан олон зохиогддог болсноор залуу бєхчvvд улсын цолтнуудтай олон удаа таарч, нvvр нь хагарч хэнийг ч хаяна гэсэн сэтгэлзvйн бэлтгэл сууж байгаа гэж Ш.Чанрав начин vзэж байна.

Залуу бєхчvvдийн одыг илтгэсэн дєрвийн даваа єндєрлєлєє

(2005.07.12)

 

Цолны эрэмбээр оноолтоор барилддаг дєрвийн даваа 13 цагийн vед єндєрлєлєє. Энэ даваанд улс, аймгийн алдар цолтой хvчит 64 бєх уран мэхийг уралдуулан барилдсан.

Ємнєх даваанд улсын гарди Ц.Цэрэнпунцагийг давж шуугиулсан Шонхор дээд сургуулийн залуу бєх Элбэгбаяр дєрвийн даваанд Євєрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, дархан аварга Д.Цэрэнтогтохоор 4 давлаа.

Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын харьяат, дархан аварга Б.Бат-Эрдэнэ єєрийн Аварга дээд сургуулийн бєх Цолмонтой оноолт таарч давлаа. Цолмон гурвын даваанд улсын арслан Ганбаатараар даваагаа ахиулсан билээ.

Цэргийн заан Амартvвшин Архангай аймгийн харьяат, улсын хурц арслан Д.Мєнх-Эрдэнээр, Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Шонхор бєхийн дэвжээний бєх, аймгийн арслан Дамдин Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Батбаатараар давлаа.

Мєн начны тааварт нэр нь явж байгаа Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан Цогтжаргал улсын харцага Ганзоригийн Ганхуягийг, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Батболд улсын харцага Чулуунбаатарыг євдєглvvлсэн.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Ганбаатар Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын заан Д.Бумбаярыг илт чацархаж даваад байна.

Завхан аймгийн арслан Оргил Завхан аймгийн Тэс сумын харьяат улсын начин Мєнхжаргалаар, Хэнтий аймгийн харьяат улсын начин Одхvv Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор єєрийн vнэн хvчээр улсын начин болсон Євєрхангай аймгийн харьяат Сайнбаярыг хаялаа.

Булган аймгийн Бvрэгхангай сумын харьяат, аймгийн арслан Баасандорж улсын харцага Баяржавхланг давлаа. /зvvн талын цэрвvv барьцнаас хавирч/ Баасандорж vнэхээр одтой сайхан барилдаж байна.

Увс аймгийн харьяат, Алдар спорт хорооны бєх, улсын заан Ганбат Булган аймгийн Бvрэгхангай сумын харьяат аймгийн арслан Єсєхбаяраар 4 давлаа.

Аймгийн арслан Сэр-Од улсын начин Тvмэннастаар, аймгийн арслан Цанлиг Улсын харцага Элбэгээр давлаа.

Мєн даваанд улсын харцага Мягмарсvрэн аймгийн арслан Тvвшинбаатараар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Г.Батбаяр аймгийн арслан Бадамдоржоор, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Пvрэвжав цэргийн арслан Цогзолдоржоор, улсын начин Рагчаа улсын начин Бадам-Очироор давсан.

Завхан аймгийн харьяат, улсын начин Адьяахvv Євєрхангай аймгийн харьяат, улсын начин Ганбатыг євдєг шороодуулсан /Чєлєєтийн мэхээр толгойг нь уургалаад давуулж гуядаад/.

Завхан аймгийн Дєрвєлжин сумын харьяат, улсын начин Сумьяабэйс Тєв аймгийн Аргалант сумын харьяат улсын начин Амгаланбаатараар давлаа.

Хєвсгєл Шинэ-Идэр сумын харьяат, улсын начин Мєнхбаатар Сvхбаатар аймгийн Мєнххаан сумын харьяат, Буянтогтох аваргын зээ хvv, улсын начин Магалжаваар 4 давлаа. Тэдний барилдаан нилээн удааширсан юм.

 

Санаанд оромгvй барилдаануудаар дvvрэн гурвын даваа

(2005.07.12)

 

Улсын гарди Ц.Цэрэнпунцаг залуу бєхєд євдєглєлєє

Єнєєдєр Yндэсний их баяр наадмын хоёр дахь єдєр. Энэ єдєр бєхийн хорхойтнууд байтугай жирийн сонирхогчдыг хvртэл шуугиулсан, тэдний анхаарлыг татаж, сэтгэлийг хєдєлгєсєн vзvvштэй олон барилдаан болдог билээ. Тэр ч жишгээр бєхийн барилдаан vргэлжилж байна.

Гурвын даваа Улаанбаатарын цагаар 11.40-ийн vед дуулиан шуугиантайгаар, ярих юмтайгаар єндєрлєж, улсын цолтой бєхчvvд олноороо євдєглєснєєрєє сvvлийн хэдэн жил vзэгдээгvй тохиолдол болов.

Энэ даваанд vзэгчдийг хамгийн их уулга алдуулсан барилдаан бол улсын гарди Ц.Цэрэнпунцаг, залуу бєх Элбэгбаяр нарын барилдаан байв. Улсын гарди Ц.Цэрэнпунцаг залуу бєх Элбэгбаярыг амлаж аваад барсангvй. Барилдаан нилээн удааширсан ба залуу бєх хашир гардийг сэнжигний барьцнаас гуд татаж гишгэдэл алдуулаад давсан юм. Ц.Цэрэнпунцаг гарьдын хувьд Элбэгбаяраас олигтой барьц авч чадалгvй 10-аад минут хєєсєн нь сэтгэлзvйн хувьд нєлєєлсєн бололтой.

/Ц.Цэрэнпунцаг гардийн энэхvv уналт ноднингийн наадмын 4-ийн даваанд улсын аварга Г.Єсєхбаяр аймгийн цолтой залуу бєхєд євдєг шороодсон явдлыг єєрийн эрхгvй санагдуулж байна. Аваргыг давж шуугиулсан Пvрэвжав тэр жилийнхээ наадамд улсын начин цолыг алгасаж, харцага цол хvртэж бахтай сайхан барилдсан билээ. Пvрэвжав харцага сая 3 дахь даваагаа аваад туг тойрсон/

Мєн аймгийн арслан Батболд улсын арслан Мєнгєнєєр, Аварга дээд сургуулийн залуу бєх Цолмон улсын арслан Ганбаатараар, цэргийн арслан Цогзолдорж улсын заан Тулгаагаар, аймгийн арслан Цанлиг гавьяат тамирчин, улсын заан Дvвчингээр, Хvч спорт хорооны бєх, цэргийн заан Амартvвшин улсын заан, гавьяат тамирчин Баярсайханаар, аймгийн арслан Баасандорж улсын начин Цэрэнчимэдээр давсан.

Тvvнчлэн улсын заан Сvхбаатар, улсын харцага Саранцогт, Намсрайжав, Нармандах, улсын начин Доржбат, Жавзанжамьян, Тvвшинсанаа, Олзгэрэл, Алтансvх, Дэлгэрбат, Бат-Амгалан нарын бєхчvvд гурав д

Сонирхолтой даваа

(2005.07.11)

 

Хvчит бєхийн барилдааны хоёрын даваагаар энэ єдрийн бєхийн барилдаан єндєрлєлєє.

Ємнєх даваанаас шалгаран vлдсэн 256 бєх хурд, хvчээ сорьсон энэхvv даваанд шинээр хvч тvрэн орж ирж байгаа аймгийн цолтой залуучууд улсын цолтнуудтай оноолт таарсан нь барилдааныг нилээн сонирхолтой болсон юм.

Энэ удаагийн наадамд зодоглож байгаа аварга, арслан, гардиуд бvгд учраа бєхєє тєвєггvй давж, дэвэн дэвсээр тугаа тойрсон.

Харин заан, харцага, начин цолтнуудаас хэд хэдэн бєх євдєглєж, наадамчин олныг уулга алдуулав.

Заан цолтнуудыг манлайлан барилдсан улсын заан Лхагвасvрэн Завханы харьяат залуу бєх Сосорбарамд, улсын заан Хишигдорж Алдар нийгэмлэгийн залуу бєх Даваахvvд, улсын харцага Алтансvх Монгол дээд сургуулийн бєх, аймгийн начин Отгонбаатарт євдєглєлєє.

Мєн улсын харцага Намжилдорж аймгийн начинд Тvвшинбаярыг барсангvй. Тvвшинбаяр уран сайхан барилдаан vзvvлж, харцагын баруун сэнжигнээс татаж ємсєєд давсан юм.

Тvvнчлэн Архангай аймгийн заан Баянмєнх улсын начин Хатансайханаар, аймгийн арслан Санчир улсын начин Батаагаар, аймгийн арслан Ганбаатар улсын начин Наранбаатараар, аймгийн заан Бямбадорж улсын начин Батбаатараар, аймгийн заан Батжаргал улсын начин Пvрвээгээр хоёр давлаа.

Улсын начинд ойрхон бєх гэгддэг аймгийн арслан Єсєх-Ирээдvй, Баасандорж, Мєнхтєр нар даваагаа ахиулж чадлаа. Улсын начны тааварт жил болгон явдаг цэргийн заан Амартvвшин улсын начин Моломжамцыг давж, фенvvдээ баярлуулав.

Ийнхvv хvчит бєхийн барилдааны хоёрын даваа ширvvн єрсєлдєєнтэй болж, маргааш єглєє эрэмгий хvчит 128 бєх наадмын торгон ногоон зvлгэн дээр ид хаваа гайхуулан барилдаж, наадамч олноо баясгах гэж байна. Хэний хєвгvvд хийморьтой сайхан барилдаж, цолоо ахиулж, ямар аавын хvv тєрийнхєє их баяр наадамд тvрvvлэх бол. Энэ асуултын хариу маргааш тодорно.

авж чадсангvй ээ.

Мєн начны тааварт орж байгаа хэд хэдэн бєхчvvд цолны эрэмбээр тунаж, аймгийн арслан Єсєхбаяр аймгийн арслан Санчираар, аймгийн начин Тvвшинбаяр аймгийн арслан Єсєх-Ирээдvйгээр даваагаа ахиуллаа.

Єчигдєр болсон нэг, хоёрын даваанд нийт хоёр заан, 3 харцага, 21 начин євдєглєжээ. Энэ жагсаалтын нэрс заан Гочоосvрэн, Гансvх, арлын Японд ид шуугиулж байгаа Асашёорюv Д.Дагвадоржийн аав Долгорсvрэн, ноднингийн наадмаар цагаасаа хоцорч ирээд барилдаж чадалгvй хасагдсан, уран барилдаантай начин Жамьянпvрэв, Говьсvмбэр аймгийн улсын цолтой ганц бєх Азжаргал начин гээд л цуварч байна.

Дараагийн даваанууд улам сонирхолтой болох тєлєвтэй байна.

 

Хvчит бєхийн барилдааны нэгийн даваа

(2005.07.11)

 

Их Монгол Улс байгуулагдсаны 799 жил, Ардын хувьсгалын 79 жилийн ойн vндэсний их баяр наадмын хvчит бєхийн барилдааны нэгийн даваа 12 цагийн vед эхэллээ.

Наадмын торгон ногоон дэвжээнээ уран мэхээ уралдуулан барилдах хvчит 512 бєхийг Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, далай аварга А.Сvхбат, аварга О.Балжинням, Г.Єсєхбаяр, улсын арслан М.Мєнгєн, Б.Ганбаатар, Д.Мєнх-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Д.Сумьяабазар, Б.Гантогтох нар магнайлжээ.

Улсын заануудаас Лхагвасvрэн, Д.Долгорсvрэн, Гочоосvрэн, Давааням, Дvвчин, Тулгаа, Сvхбаатар, Хишигдорж, Баярсайхан, Бямбадорж, Гансvх, Ганбат, Бумбаяр, Одгэрэл, Доржсамбуу, Батзориг нарын бєхчvvд зодоглож байна.

Харцага цолтнуудаас Баяржавхлан, Батбаатар, Бадарч, Намсрайжав, Нармандах, Батбаяр нарын хvчтэнvvд бєхчvvд єнгєлж байгаа юм.

 

 

Д.Ононгийн уяа, Євєрхангайн уяачид одтой наадав

Г.ЦОЛМОН (2005.07.14)

 

Хvй долоон худагийн цэлгэр хєндийд энэ сарын 10-наас хєл хєдєлгєєн    ихэссэн. Наадмын хурдан морины уралдаан энэ єдєр дааганы уралдаанаар эхэлж, газар газрын хурдан 304 даага 12 км-ийн зайд уралдсан юм.

Даага эргэсэн даруйдаа Цагаан хєтєлийг давж удалгvй vзэгчдийн нvднээ харагдаж эхэллээ. Тэдний цээжинд хээр, хvрэн, хар даага єнгєлж яваа нь харагдаж байсан юм. Харин барианд орох vед хvрэн, хул даага бусдаасаа саахалтын хэртэй тасарч 558 дугаартай ногоон ємсгєлтэй хvvхэд унасан хvрэн даага тvрvvлэв.

Хурдаа сорьсон 304 дааганаас 90 даагыг байлжээ. Дааганы тvрvv магнайд Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Гончигжавын Алтангэрэлийн хvрэн даага иржээ.  Энэ даагыг тод манлай уяач Дамбадаржаагийн Онон уяа сойлгыг нь тааруулсан юм.
Аман хvзvvнд Увс аймгийн Хяргас сумын харьяат С.Дэндэвийн хул даага хурдалсан юм. Тvvнийг тод манлай уяач Цэрэндоржийн Аюуш уяж сойсон. Євєрхангай аймгийн Хайрхандулаан сумын Б.Отгоннастын сартай хонгор, Сvхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, Тємєр замын ачих буулгах ангийн дарга Ц.Бямбадоржийн хvрэн, Тєв аймгийн Баянжаргалан сумын Г.Бат-Очирын хул даага айрагдаж уясан эзэн унасан хvvхдээ баясгаж торгон жолоо єргvvлэв. Харин энэ жилийн баян ходоод Ховд аймгаас тодров. Тус аймгийн харьяат Нямдэлгэрийн Баатарын уясан хонгор даагыг Б.Улаанаа гэдэг хvv унажээ.

Шvдлэн морьдын уралдаан vдээс хойш эхэлсэн бєгєєд уралдаанд 288 хурдан хvлэг бvртгvvлсэн бєгєєд цєєнгvй эрлийз vрээ уралдааны замд гарч байв.

Шvдлэн эргэхэд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын араб угсааны хvрэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хvрээлэнгийн ажилтан Н.Самданжамцын буурал гээд нэлээд хэдэн эрлийз адуу цээжинд хурдалж  байв. Гэвч уралдааны хол замд монгол морьд шандас сайтайгаа харууллаа. Энэ насны морьдын тvрvv Налайх дvvргийн уяач Ц.Чимэддоржийнх боллоо. С.Ганхуягийн уясан хул vрээ ийнхvv хурдалжээ. Аман хvзvvний vрээ Дундговийн Эрдэнэдалай сумын харьяат Ч.Цэрэндэжидийн хул хонгор байв. Алдарт уяач Ж.Нямдоржийн сойлго уяаг нь тааруулсан Монголын цахилгаан холбоо компанийн  М.Алтан-Очирын буурал, А.Сvхбат аваргын ах А.Батсvхийн уясан Євєрхангай аймгийн Бvрд сумын харьяат Иточу компанийн захирал Т.Энхбатын одон хvрэн, Д.Дашпvрэвийн уясан Тєв аймгийн Баян сумын харьяат Юнитра ХХК-ийн Ж.Довдонбалжирийн хар саарал vрээ айрагдаж уяач, эзэд, унаачийгаа баярлуулав.

Дэлхий дэлэгнvvлж, дэнж хотойлгосон монгол наадмын  уухай тvрсэн 11-ний єглєє азарга эрт мордлоо.   

Газар газрын адуун сvргийн манлай, сор болсон 350 азарга уралдсан юм. Эдгээр хурдан буянууд шинээр гарсан дvрмийн дагуу 25 км-ийн холоос уралдсан.

Цагаан хєтєл дээгvvр гантай цагийн улаан тоос татуулсаар хурдан азарга гарч ирэхэд шар, ногоон цамцтай хvvхдvvдийн унасан азарга єнгєлж байв. Тэд бусдаасаа саахалтын зайтай тасарч зуузай холбон барианы зурхайд ирсэн.

Тvpvvлсэн азарга бол Макс группийн манлай уяач Д.Цэрэнжигмэдийн саарал азарга байв. Аман хvзvvнд даага нь тvрvvлсэн Дорноговийн Сайншандын Г.Алтангэрэлийн хvрэн азарга ирсэн юм.
Айрагт Архангай аймгийн Тєвшрvvлэх сумын харьяат Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газрын дарга Б.Жаргалсайханы эрэмгий хээр, Д.Жаргалын уясан Орхон аймгийн харьяат Д.Чулуунбатын хvрэн халзан, Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат ЗТАЖ-ын сайд Г.Батхvvгийн шарга хурдаллаа. Г.Батхvvгийн азарганы  уяа сойлгыг тод манлай уяач Д.Онон тааруулжээ. Энэ жилийн улсын их баяр наадамд Монгол орны єнцєг булан бvрээс уяачид шандаст хурдан хvлгээ сойж ирсэн. Тэднээс хамгийн хол нь Ховд аймгийн Дарви, Увс аймгийн Зvvнговь, Єндєрхангай, Дорнод аймгийн Матад сумаас иржээ.

Их насны морьд 28 км-т уралддаг. Энэ насанд 360 их нас бvртгvvлж мордлоо.
Их насны морьд  жаахан цуцсан байдалтай орж ирсэн. Увс аймгийн Єндєрхангай сумын уяач Д.Цэнд-Аюушийн уясан Ц.Цэрэнжээгийн шар хээр магнайдаа тоосгvй тvрvvллээ. Налайх дvvргийн Т.Энхтайваны гоё халиун аман хvзvvдэв. Гоё халиун соёолондоо єнгєрсєн жилийн наадамд аман хvзvvдэж байсан юм.

Тєв аймгийн Сэргэлэн сумын уяач Ч.Сугарын хар алаг, Архангай аймгийн Ихтамир сумын уяач Л.Алтангэрэлийн зээрд, Улаанбаатар хотын Ажнай корпорацийн Д.Дагвадоржийн согоо хээр айрагдлаа. Согоо хээрийг тод манлай уяач Д.Даваахvv уяжээ.

Бид морины салбар хорооны дарга, БХЯ-ны тєрийн нарийн бичгийн дарга хошууч генерал С.Баасанхvvтэй уулзлаа.

-Сайхан наадаж байна уу? Энэ жилийн морины уралдааны дєрвєн нас уралдахад ямар нэг зєрчил будлиан гарсангvй. Харин хамгаалалтын малгай, эмээлгvй хvvхэд барианд орж байгаа харагдлаа?
-Монгол Улсын Шадар сайдын 2005 оны нэгдvгээр сарын 14-ний тушаалаар унаач хvvхдийг хамгаалалтын малгай, євдгєвч, тохойвчтой уралдуулахаар заасан. Гэхдээ бид энэ жил хамгаалалтын малгай, тохойвчгvй хvvхдийг оруулахгvй гээгvй. Хvvхдийн аюулгvй байдлыг єєрсдєє хариуцна шvv гэж анхааруулаад оруулсан.

Эмээлийн хувьд хvvхдvvд зайдан унаж сурсандаа тэр vv   замд унагаж байна. Морь дагасан машинуудад хэд хэдэн эмээл байгаа.

-Цаг агаарын нєхцєл байдал уралдаанд хэрхэн нєлєєлж байна вэ?
-30 гаруй хэмийн халуун, бас морь уралдаж буй газар маань их хуурай гандуу. Yvнээс болоод морьд нэлээд бахардаж байх шиг харагдсан. Цагаан хєтєл рvv гарахдаа л шогшиж байна.

Макс группийн уяан дээр очиж азарга нь тvрvvлсэн алдарт уяач Д.Цэрэнжигмэдтэй уулзав.
-Танд уншигч, наадамчин олныхоо ємнєєс баяр хvргэе?
-За баярлалаа. Улс хувьсгалын 84 жилийн ойн баяр наадамд миний асгат саарал азарга маань тvрvvлсэнд баяртай байна.

-Саарал азарга аль нутгийн угшилтай адуу вэ?
-Сvхбаатар аймгийн Асгат сумын Д.Баяраа гэдэг хvний унаган адуу.

-Та хэчнээн жил морь уяж байна вэ. Энэ хугацаанд хэчнээн айраг тvрvv хvртэв. Энэ азарга улсын наадамд тvрvvлж байсан байх аа?
-Єнгєрсєн жил Улсын наадам, Архангай аймгийн 80 жилд тvрvvлж, Их хурдад айрагдаж байсан. Зургаан жил морь хурдлуулж, таван тvрvv гурван айраг хvртэж.

Тод манлай уяач Д.Ононгийн уяагаар очиж даага нь тvрvvлж, азарга нь аман хvзvvдсэн алдарт уяач Г.Алтангэрэлтэй уулзаж ярилцахыг хvссэн ч Наадмын дараа болъё гэж цааргаллаа.

Д.Ононгийн галд ЗТАЖ-ын сайд, алдарт уяач Г.Батхvv, алдарт уяач Г.Алтангэрэл, А.Сvхбат аваргын ах А.Батсvх гээд олон уяачид байв.

12-ны єглєє соёолонгийн тоосонд орох гэж хотоос маш олон хvн ирж, Шар хєвийн дєрєлж хvнээр дvvрчээ.

10 цаг єнгєрч байхад соёолон эргэлээ. Газрын дундаас цээжний морьд тасрахад Євєрхангайн Хужиртын харьяат ЗТАЖ-ын сайд Г.Батхvv, манлай уяач, улсын начин Ц.Дуламсvрэн нарын морьд гарч ирсэн. Тэд єнгєлсєєр барианд ороход ЗТАЖ-ын сайдын уясан дал алаг vрээ, улсын начингийн хээр морины зєв талаар дайрч оров.  Барианы зурхайд орохын ємнє сайдын саарал соёолон бага зэрэг бvдрээд орж буй харагдсан.

Аман хvзvvнд Архангай аймгийн Хотонт сумын харьяат манлай уяач Ц.Дуламсvрэнгийн хээр орлоо.
Айрагт Г.Батхvvгийн уясан тvvний дvv АПУ-гийн П.Батсайханы гуулин зээрд, Ц.Дуламсvрэн начны уясан Иточу компанийн Т.Энхбатын мєнгєн нvдэт хээр, Тєв аймгийн Б.Нацагнямын халтар  соёолон айрагдлаа.

Бид уралдааны дараа Тод манлай уяач Д.Ононтой уулзлаа.
-Танай галаас олон адуу тvрvv айраг хvртлээ. Баяр хvргэе?
-Баярлалаа. Айрагдсан гуулин зээрд соёолон манай унаган адуу. Г.Батхvv, П.Батсайхан нарт єгсєн юм. Мєн Г.Алтангэрэлийн морьд ч миний унаган адуу. 20-30 жилийн хєдєлмєр, адуу дагасны буян биз ээ.

-Хэчнээн морь уяв?
-Бvх насанд 100-гаад морь уялаа.

ЗТАЖ-ын сайд Г.Батхvvтэй уулзахад Би Шунхлай угшил бий болгох гэж байгаа. Энэ угшлаас морьд маань тvрvvлж айрагдлаа гэж ярив.

Yдээс хойш хязаалан насны 377 хурдан буян уралдсан. Бас л цєєнгvй эрлийз адуу мордож буй харагдсан. Барианд Сvхбаатар аймгийн Мєнххаан сумын харьяат Ц.Энхбатын зээрд vрээ тvрvvлж ирсэн. Тvvнийг Ч.Сугар уяа сойлгыг тааруулжээ.

Аман хvзvvнд  тод манлай уяач Г.Сандуйжавын уясан Монголросцветметийн захирал Х.Бадамсvрэнгийн эрлийз бор vрээ орлоо. Айрагт Євєрхангай аймгийн харьяат Д.Бат-Эрдэнийн єсгий цагаан зээрд, Макс группийн манлай уяач Д.Ганбаатарын сартай хvрэн, Говь-Алтай аймгийн харьяат Мандал-Алтай компанийн С.Балдандоржийн ухаа vрээ хурдалжээ.

Энэ жилийн наадамын хурдан морины уралдаан ямар нэг  будлиангvй сайхан болж єнгєрлєє.

 

 

Yлэмж мэргэн хоёр, дархан мэргэн нэг, гарамгай мэргэн гурав тєрлєє

(2005.07.14)

 

Эрийн гурван наадмын дєрєв дэх тєрєл болон дэлгэрч буй  шагайн харвааны тэмцээн 10-ны єдєр эхэлж, шагайн асар гурван єдрийн турш уухайн тvрлэгтэй єнжив. Наадамд Дорноговь, Хэнтий, Тєв, Євєрхангай, Дархан-Уул, Говьсvмбэр тэргvvтэй долоон аймгийн 34 багийн 250 харваач цэц, мэргэнээ сорьсон юм. Yлэмж дархан мэргэн 20, дархан мэргэн 15,  гарамгай мэргэн 18, дэд мэргэн цолтнууд, залуу харваачид оролцсон эл наадам ємнєхєєс илvv єрсєлдєєнтэй, тун сайхан болж єндєрлєлєє хэмээн наадамчин олон ярьж байна. 

Багууд эхний єдєр зургаан хэсэгт хуваагдан єрсєлдєж, хагас шигшээд 18 баг vлдсэн юм. Харин наадмын гурав дахь єдєр шувтаргын шатанд зургаан баг тунаж  аваргаа тодрууллаа. Улсын аварга Ерєєлт ахлагчтай Итгэлт хvлэг, улсын аварга С.Алтанхуяг ахлагчтай Идэр гоулд-ийн харваачид ч тун ч мэргэн харваж, наадамчин олныг баясгаж байлаа.

Шагайн харвааны дvн
1. М.Нямаа ахлагчтай Улам ундрах ХХК
2. Л.Болд ахлагчтай Тємєр зам
3. Г.Ерєєлт ахлагчтай Итгэлт хvлэг
4.С.Алтанхуяг ахлагчтай Идэр гоулд
5.З.Баясгалан ахлагчтай Дорноговь аймгийн баг
6.Ю.Мєнхтєр ахлагчтай Уурхайчин

Сур харвааны дvн гарлаа

(2005.07.12)

 

Улсын баярын сур харвааны наадмын нэгдсэн дvн гарсан байна. Эрчvvдээс Баян-Єлгий аймгийн харваач А.Хонгор тvрvvлж, Монгол Улсын мэргэн цолыг хvртлээ. Харин их сурын харваанд бvсгvйчvvдээс Дорнод аймгийн Баян-уул сумын харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Х.Даваажаргал 4 дэх удаагаа тvрvvлээд байна.

Буриад сурын харваанд Монгол Улсын гоц мэргэн Ц.Хvдэрчулуун, эмэгтэйчvvдээс Алдар нийгэмлэгийн харваач Д.Цэцэг магнайлсан байна.

Єсвєрийн харваачдаас хєвгvvдээс Уурхайчин клубын Алтанзаяа, охидоос Монгол Улсын гавьяат тамирчин Цэвээн мэргэний зээ охин Болорчулуун улсынхаа их баяр наадамд алдар цолоо дуудууллаа.

Морьд эргэлээ