http://www.mongolnews.mn/main.php?Module=Unuudur&option=details&nid=1592

Дархан аварга Ж.Мєнхбат: Нэг жил болоод ирнэ биз гээд хvvгээ Япон руу явуулчихсан юм

М.АМГАЛАНБААТАР (2005.07.19)

 

Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мєнхбат гуайн тухай танилцуулах шаардлагагvй. Учир нь тvvнийг монгол хvн болгон мэддэг юм. Харин эдvгээ энэ алдарт аваргын отгон хvv Даваажаргалыг мэдэхгvй монгол бvv хэл япон хvн байхгvй гэхэд болно.

Хоёр жилийн ємнє МYБХ-ны ээлжит Их эе хуралдаж Мєєеє аваргыг холбооны тэргvvнд нэр дэвшvvлэхэд домогт аварга индэрт гараад Хvv минь эх орноосоо арвантавтай жаахан хvvхэд явсан юм. Гэтэл одоо 120 кг жинтэй, 190 см єндєр болчихож. Цаашид би хvvгийнхээ барилдахыг л харж явъя гэж хэлэхэд хурал даргалагч Аварга аа, Та тэргvvнд єрсєлдєхєєс татгалзаж нэрээ татаж байгаа юм уу гэвэл их аварга Тэгээд л ойлгомжтой биз дээ гэж хариулсан авай. Єєрєєр хэлбэл, Мєєеє аварга эрх ямба, албан тушаалыг бус бага хvvгийнхээ барилдааныг харж сэтгэл цатгалан амьдрахыг илvvд vзсэн нь тэр.

Чингээд ч эдvгээ Даваажаргалын талаар Асашёорюv бол єдгєєгийн, Хакухо бол ирээдvйн их аварга хэмээн шуугин єгvvлэлдэж буй бєлгєє.

-Хvv тань дээд зиндаанд єгсєєд яг нэг жил барилдахдаа зиндаа буураагvйгээр vл барам зогсолтгvй чансаа, цол хоёроо ахиулсаар озэки цолны хаяанд ирлээ. Энэ бvгдэд аварга таны сэтгэл тун хангалуун байдаг нь лав буй за?
-Миний хvvг анх сvмод шалгуулахад жин багатай юм гээд голж байсан юм шvv дээ. 68 кг жинтэй, 175 см єндєртэй л очсон хvvхэд. Тэр vед голж байсан дэвжээний эзэд одоо амаа барьж байгаа гэсэн. Кёкvшюзан Батбаяр л Энэ хvvхэд чинь Монголын их аваргын хvv, лут бєх болох жаал гэж рекламдаж ятгасаар байж л сvмод оруулсан юм.

-Догоо зааны бага хvv Дагвадоржийг сvмод явуулахад та Ирээдvйн аваргыг харийн бєх рvv алдчихлаа гэж Долгорсvрэн зааныг зэмлэсэн гэсэн. Гэтэл та єєрийн отгон хvvгээ бас сvмод алдчих нь гэж айсангvй юу?
-Би хvvгээ хориогvй. Миний хvv єєрєє шийдсэн. Эр хvн зорьсон юмандаа явах нь зєв л гэж бодсон юм. Уул нь бол Даваажаргалыг нэг жил болоод ирнэ гэж бодоод явуулсан юм л даа. Дагваагийн хувьд бол ах Сумъяабазарыгаа заан болоход хvvхдийн барилдаанд тvрvvлсэн юм. Тэгтэл сvмод явуулчихаар нь би Долгорсvрээн! Чиний заан ч яамай. Арслан, бvр аварга болчих хvvгээ Япон руу явуулчихдаг чинь яаж байгаа юм бэ гэж хэлсэн нь бол vнэн л дээ.

-Даваажаргалийг Дагвадоржийн халааг авах сvмогийн их аварга гэлцэж байгаа?
-Тийм ээ. Ер нь юм их учиртай. Би бол эхээс арваннэгvvлээ хvн. Долоон хvv, дєрвєн охин. Би арав дахь нь мєн боловч долоон хvvгийн бага нь байгаа юм. Дагвадорж аварга ч, Даваажаргал маань ч айлын бага хvvхэд. Бат-Эрдэнэ аварга ч бас айлын бага. Би бол ээж аавынхаа 44 насан дээр мэндэлсэн. Манай Даваажаргал бас миний 44-тэйд тєрсєн хvvхэд. Бат-Эрдэнэ аварга мєн ээжийнхээ 44 дээр мэндэлсэн.

-Унтаад босч ирэхэд л улам єсчихсєн байдаг гэлцдэг Хакухо Даваажаргалыг таны багын найз, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасvрэн гуай Их ухаалаг хvv харагддаг. Том бєх болох байх аа. Яваандаа аавынхаа аархуу авирыг євлєєсэй гэсэн бол бєх тайлбарлагч, улсын начин Ш.Чанрав гавьяат Хєл, хонго, гуя их сайтай. Яваандаа цээж, хvзvv нь зузаараад бvх юм нь тэнцээд ирэхээр унах нь ч их ховордоно доо. Уг нь аатай л залуу байх ёстой доо. Аагаа их сайн барьж байгаа нь гайхалтай байна гэж хэлсэн?
-Миний хvvгийн аа нь дотроо хадгалаастай явдаг. Би бол аатай, амтай гэгдээд улсын наадамд хоёр тvрvvлсэн атлаа аварга цолоо авч чадалгvй хошой арслан гэж дуудуулаад явж байсан. Гурав тvрvvлчихээд Ж.Самбуу гуай, Ю.Цэдэнбал дарга нарт дуугарч байж сая аварга болсон юм даа. Аавынхаа алдааг бvv давтаг гээд бурхан хvvгийн минь ааг цээжин дотор нь хадгалуулсан байх.

-Япончууд сvмодоо гадаадын бєхчvvдийг нээлттэй оруулдаг болсон. Харин манайхан vндэсний бєхєєрєє гадаадынхныг барилдуулдахдаа дургvй?
-Сvмо бєх бол одоо миний барилдаж явсан чєлєєт бєх шиг дэлхийн бєхийн барилдаан боллоо. Анх 1961 онд Биеийн тамирын тєв зєвлєлийн дарга Ядамсvрэн гуай монгол бєхчvvд ямар байдгийг vзvvлье, дэлхий нийтийн бєхєд суралцуулъя гээд биднийг Болгарт явуулсан. Тэгэхэд ард тvмэн их дургvй байсан. Нохой шиг мєлхєж барилддаг бєхийн барилдаан монгол бєхєд таарахгvй гэж байсан юм.

-Таны vед манайхан чєлєєт бєхєєр гаргуун амжилт vзvvлсэн. Гэтэл одоо уналтын байдалд орчихлоо. Шалтгаан нь юу вэ?
-Мехикогийн олимпод (1968 он) би долоо барилдаад ганц ч ялагдаагvй мєртлєє мєнгєн медаль авсан. Над шиг ганц ч ялагдалгvй мєнгє авсан бєх єєр байхгvй. Тэр vеийн дvрэм тийм байлаа. Би 1972-1978 онд шигшээ багийг удирдсан. Тэгэхэд Ойдов хоёр, Баянмєнх, нэг удаа дэлхийн аварга болж, Хойлогдорж, Нацагдорж, Энхтайван нар медаль авсан. 1977 онд Монголын 10 бєх арвуулаа Азийн аварга болсон. Гэтэл одоо тивийн аварга болох байтугай медаль авах ч бэрхшээлтэй байна. Ер нь єєрийгєє сайн бэлдээд, багшийн vгэнд сайн орсон бєх л амжилтанд хvрдэг юм.

-Аварга хvн аваргаараа л тєрдєг юм гэж та ярьдаг?
-Хэн аварга болохыг хэн ч таах арга байхгvй. Би бол халхын 18 аваргын дунд хавчуулагдаж заяасан нэг хvн. Аварга хvний хаалгыг тогшиж орно гэдэг мєн чиг хvнд. Тэгэхээр аварга хvн бол агуудаа л аварга болдог. Халхын тэр 18 аварга гэхэд л Монголын наадмын 63 тvрvvг нь авчээ. Yлдсэн 22 тvрvvг арслангууд авсан байна.

-Та ингэхэд амалсан бєхдєє бууж єгч байв уу?
-Байдгиймаа. Аварга болсноосоо хойш би дєрвєн удаа л улсынхаа наадамд зодоглоогvй. Одоо миний нэг хєл л эрvvл, бусад нь бvгд гэмтсэн. Гар, хавирга хугарсан, шєрмєс тасарсан. Авах юм надад шvд л vлдсэн. Жар хvрэхэд миний шvд унаагvй, хорхойд идэгдээгvй. Гэхдээ бєх хvн баараггvй юман дээрээ бууж єгєх л муу. Тvмэн олны хайр тvшээд vзvvр тvрvvнд тулчихсан vед бол заяа мэдтvгэй гээд нvдээ аниад л зvтгэдэг юм.

-Начны найраа гэж яригддаг. Yнэхээр байдаг юм уу?
-Энийг би ойлгодоггvй. Начны найраа гэж ерєєсєє байдаггvй. Хамгийн давахад айхтар даваа бол тавын даваа. Энэ давааг даваад начин болчихсон хvнийг найраа хийсэн гэж яриад байгаа юм. Хэрвээ мєнгєєр авчихдаг юм бол тэр Эрэл Эрдэнэбат, Буян Жагаа энэ тэрvvд мєн ч амархан авна аа даа.

-Таны хvv Даваажаргалыг удам дамжсан бєх гэнэ. Харин та бєхийн удамтай юу?
-Манай эхийн ч, эцгийн ч тал аль аль нь барилддаг байсан. Ээжийн талынхан бол сумандаа тvрvvлдэг, морь уядаг ер нь их бяртай хvмvvс байв. Ээжийн бага дvv Гvнд хоёр том худаг гаргасан. Гvндийн худаг гэж одоо ч бий. Чулууг нь хvмvvс даадаггvй юм. Миний тєрсєн эцэг Тєв аймгийн наадамд дєрєвт vлдэж байсан хvн. Миний том ах ч улсын наадамд барилдаж явсан. Долдугаар ангидаа би сумандаа майн нэгний баярын барилдаанд дээлтэй зодоглоод тvрvvлсэн.
Сумын наадамд тvрvvлснийхээ хойт жил нь улсын заан цол авсан юм.

-Таныг дархан аварга болсон хойноо гэрлэсэн гэдэг?
-Миний хань бол намайг аварга хvн гэж єчvvхэн ч тоож vзээгvй, Мєнхбат гэдэг залууг л сонгосон юм. Таван хvvхдийн минь ээж Тамир маань Чингис хаан эзний удмын тайж угсаатай, тэнгэрлэг тєрсєн эмэгтэй.

-Та бол 1990 оны шинэ ардчилсан Yндсэн хуулийг батлалцсан хvний нэг. Таныг эдийн засагч мэргэжилтэй гэдгийг хvмvvс бараг мартсан санагддаг. Улс орныхоо талаарх бодлыг тань сонсъё?
-Би АИХ-ын депутат байхдаа шинэ Yндсэн хуулийг баталсан 420 хvний нэг. Тэгэхэд би хэлж л байсан. Цєєн хvн амтай Монголд Ерєнхийлєгчийн засаглал дээр гэж. Би боддог юм. Монгол орон бол хоёр их гvрний дунд хавчуулагдсан хуурай газрын арал гэж. Єнєєдєр жижиг дунд vйлдвэрийг сайн дэмжих хэрэгтэй. Сул дорой удирдлагыг шууд хусах хэрэгтэй.

-Та АН-ын гишvvн бил vv?
-Би МАХН-ын гишvvн байсан. Гэвч би энэ намаас урваагvй. Яагаад ардчиллыг дэмжсэн бэ гэвэл хvний эрх чєлєєг маш дээгvvр тавьж, шашныг сэргээсэн болохоор нь.

-Энэ жилийн наадмаар хэнийг тvрvvлнэ гэж бодож байсан бэ?
-Би хэлж байсан. Єсєхєє, Сvхээ хоёр аваргын нэг л тvрvvлнэ гэж. Тэгээд Єсєхєє тvрvvллээ. Ер нь би Єсєхєєг цолгvй байхаас нь эхлээд заан болгохын тєлєє vхтлээ зvтгэсэн хvн. Залуучууд их єсч байна. Хэн нь ч хаяж мэднэ. Сумъяабазар сайн бєх. Гэхдээ хvн ер нь илvv тєрсєн юмыг бол бардаггvй. Єсєхєє бол илvv л байна.

-Та яагаад зодоглосонгvй вэ?
-Би бол дархан аварга хvн. Гэтэл аварга надад барилдах боломж алга. Оноолт гэдэг хачин юм бий болгочихсон. Аварга хvн амлаж барилддаг ёс байдаг байтал оноолтоор хvн єгнє гэдэг горьгvй биз дээ. Тэгээд би зодоглохоо больсон. Ер нь шодооны барьц гэж дэмий юм гаргалаа. Нэг зоос шидэж, нэгнийх нь ар нуруугаар тэврvvлж баглуулж байгаад нєгєєг нь унагуулдаг юм хийж бєхчvvдийг хохироож байна. Уг нь vнэн хvчээр нь барилдуулах ёстой юм даа. Харин энэ жил овоо шударга барилдаанууд гарлаа даа.

-Бєхчvvдийг Монголын хийморь гэх нь бий?
-Монгол бєх бол гvндvvгvй, худалч биш, урвагч хvн биш байдаг. Далан кило зовлогоо зовоож, азаа туршаад ард тvмэндээ хайрлагддаг улс. Наятай, жартай хэн байсан ч сайн бєхєє бурхан мэт орой дээрээ залдаг. Монголын ард тvмэн тийм сайхан хайр хvндэтгэлээ зєвхєн бєхчvvддээ л єгдєг юм. Энэ хайрыг бєх хvн дааж чаддаг байх ёстой.

Зургийг Г.Эрдэнэтуяа

 Тєв цэнгэлдэх хvрээлэн 2005.07.12

 

 

Дархан аварга Ж.Мєнхбат: Нэг жил болоод ирнэ биз гээд хvvгээ Япон руу явуулчихсан юм
Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мєнхбат гуайн тухай танилцуулах шаардлагагvй. Учир нь тvvнийг монгол хvн болгон мэддэг юм.

Харин эдvгээ энэ алдарт аваргын отгон хvv Даваажаргалыг мэдэхгvй монгол бvv хэл япон хvн байхгvй гэхэд болно. Хоёр жилийн ємнє МYБХ-ны ээлжит Их эе хуралдаж Мєєеє аваргыг холбооны тэргvvнд нэр дэвшvvлэхэд Хvv минь эх орноосоо 15-тай жаахан хvvхэд явсан юм. Гэтэл одоо 120 кг жинтэй, 190 см єндєр болчихож. Цаашид би хvvгийнхээ барилдахыг л харж явъя...