Нийтлэл 1
|
Нийтлэл 1 |
|
Монгол Улсын 1900-1990-2005 хүртэлх Улс төрийн Түүхэн Тойм
1891-1916 онд транс Сибирийн төмөр замыг барьжээ. 1900 онд Монголд алтны уурхай ажиллав байв. 1911
Үндэсний тусгаар тогтнолын хувьсгал 1921 он
Ардын
хувьсгал 1990 он Ардчилсан хувьсгал
1900 он. Өнгөрсөн зууны эхэнд дэлхий даяар асар хямралдан үймж, дэлхийн нэгдүгээр дайн болж олон сая хүний цус урсаж байлаа. Энэ гамшиг Монголыг тойрсонгүй.
1911-1921 Богд хаант Монгол Улс. Хятадууд 1913 онд Өвөр Монголыг салган авч, 1915 онд Орос Монгол Хятад хамтарсан Хиагтын гэрээг хийжээ. Энэ хооронд Монголд Хятадын гамингууд Баруун Унгерний цагаан цэргүүд үүрлэсэн асар хүнд үе байлаа. Нийслэл хүрээнд МАН буюу Монгол Ардын Нам үүсэв. Хэдий
1368-1911 онд нүүдэлч угсаат Манжийн эрхшээлд байсан ч хятадын асар их нөлөөнөөс
Монгол улс тусгаар үлдсэн юм. 1800 гэхэд Баруун Европт шинжлэх ухааны тулгуур
нээлтүүд нээгдсэн бол, Монголд энэ үед байгалиа шүтэх Бөөгийн шашинтай хосолсон
Буддын гүн ухаан оргил цэгтээ хүрч Монголоос олон мянган суут ухаантнууд төрсөн
үе ажээ. Эдгээр олон суут хүмүүс удалгүй монгол хүний гар дор хэдэн мянгаараа
үхэх эмгэнэлт хувь заяа хүлээж яахин мэдэх билээ. Тэд эх орныхоо ирээдүйн төлөө
алтан амиа өргөсөн. 1920 онд Гамингийн шоронд босоогоороо үхсэн манлай баатар Дамдинсүрэнг бид мартах болоогүй. Зууны эхэнд азаар олдсон Монголын Нууц Товчоо байгаагүй бол Монголын хувь заяа Өвөр Монгол, Төвд Буриадын адил болох байсныг үгүйсгэхэд бэрх. Дэлхий ийнхүү 800 жилийн домгийг хүүрнэсэн гайхамшигт ард түмний оюуны бүтээл дор сүр дарагдаж Монгол улс үнэндээ ертөнцийн чихэнд ахин дуурсахаас аргагүйд хүрч, одоогийн Монгол улс аугаа ард түмний бүтээсэн ариун судрынхаа өмнө адис хүртэх хувьтай байжээ.
1917 он. Орос улсад өрнөсөн Улаан хувьсгал сүр хүчийг олж Ленин (1870-1924) тэргүүт Орос улсын далбаан дор Монгол улс социализм, коммунизмын замыг сонголоо. Гэвч улаан хувьсгалын дараа Орос орны олон мянган сэхээтэн Сталиний (1879-1953) гар доор тарчилан үхсэн билээ. Энэ уй гашуу, бузар явдал Монгол орныг минь тойрсонгүй. Оросын баатарлаг хөвүүдийн адил үхэл Монголын баатарлаг ард түмэнд тохиох байжээ.
1921 он
Ардын
хувьсгал Богд хаан, Д.Сүхбаатар (1893-1923) сэжигтэйгээр дараалан үхэж нэгэн төрлийн төр улсад бага хаадын хямрал эхэлжээ. МАН их бага тэмцэлд өртөн МАХН болон хувирч хувьсгалч нэрийг урдаа нэмжээ. Сталин Орост, Монголд Чойбалсан аажмаар төрийн эхийг нэгэн гарт атгаж эхлэв.
1926-1930 он. Орчин үеийн боловролыг үрийг тарьсан их зохиолч Д.Нацагдорж (1906-1937) тэргүүт 30 хэдэн залуус Франц Германд, 180-аад оюутан Орост сураар оджээ . Тэд 11 жилийн дараа эсэргүү тагнуул хэмээх хилс хэрэгт тарчилахаа яахин мэдэх билээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга Монгол оронд нэгэнт нүүрлэв.
1930-1940 он. Нэгэн намын дарангуйлалд орж Сталиний (1879-1953) удирдлага дор Х.Чойбалсан (1895-1952) МАХН-г тэргүүлэн, Оросын КГБ, Монголын Ногоон малгайтанууд, Тагнуулын Төв газар хамаг эрхийг атган дураараа их баривчилгаа эхлүүлжээ. Социализм монголын ард түмний асар цус нулимсаар бүрэлдэж байв. Хэлмэгдэлийн их шуурганд Монгол орны ухаант мэргэд, гавж лам, сэхээтнүүд, энгийн шударга ард хэдэн мянгаараа цаазлуулж, сураггүй алга болжээ. Бүх сүм хийд, ном судрыг шатаан устгаж байв. 1921 онд Монголд 747 сүм хийд, 1818 дуган, 120 мянган лам, сүмийн 100 мянган ажилчин байснаас 1930 он гэхэд бүх сүм хийд хаагдан албан бус тоогоор 50 мянган лам алагдаж, Гүнжийн сүм, Эрдэнэ Зуу хийд, Амарбаясгалант хийд галд өртжээ. Асар их оюуны соёлд нэвтэрхий байсан лам хуврагт хамгийн бузар булай нэрийг зүүлгэн түүхэн үнэнийг гуйвуулан, өөрсдийн бузар түүхээ ард түмнийхээ цусаар даран бичжээ. Тэр түүхийг уншваас цус үнэртэх буюу.
1933-1934 он. Лхүмбэ (1902-1934), түүнд оноосон хилс хэргээр 60 шилдэг сэхээтэн цаазлуулж, 257 хүн шоронд хоригдож, 126 хүн Орост цөлөгдөв. Тэд харийн нутагт сураггүй үхэж байв. 1933-1934 онд Ж.Лхүмбийн гэх япон тагнуулын хэрэгт 2140 хүний нэр илрүүлэн, 534 хүнийг баривчлан хориж, түүнээс 317 хүнийг Ж.Лхүмбийн Төв, Дорнод, Хэнтийн бүлэгт хамруулан нэр заан шийтгэжээ.
1936 онд Егүзэрийн хийд, Дорнодын лам
Жамянтив болон Өлгийн хийдийн лам нарын япон тагнуулын хэрэг гэгч зохиомол
хэргийг бий болгосон.
1937 он. Ерөнхий сайд П.Гэндэн (1895-1937) тусгаар тогтол, лам нарын төлөө Сталинтай зөрөлдөн 1937 онд, Маршал Дэмид (1900-1937) 1937 онд Орост амь насаа алдав. Сталиний гар хөл болоогүй бүхэнд шууд үхлийн ял оногдож байв. Гэгээрлийн сайд Эрдэнэбат хаан 1937 Ленинградад сурагггүй болжээ. Герман, Францад боловсорч байсан залуусыг энэ цаазын тавцан тойрсонгүй, Сайн Ноён хан Намнансүрэн тэргүүт олон зуун шилдэг монгол сэхээтнүүд учир битүүлгээр, бусдын гарт нас барж, шоронд хоригдон цаазаар авахуулж эхлэв. Мэргэн гүн Гомбожав (1900-1937) 1937 онд буудуулж, их зохиолч Д.Нацагдорж (1906-1937) шоронд тарчилж, дараа нь сэжигтэй үхэж, суут зохиолч Буяннэмэх (1901-1937) 1937 онд алуулж, Намхайцэрэн, зохиолч Д.Намдаг шоронд, хорионд, Орост сурсан Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн шоронд үхлийн ял аван цаазлуулах өдрөө хүлээн суужээ. Баатар вангийн хошууны Чингис хааны угсааны сүүлчийн хан Наваан-Юндэн (1908-1985) 1938-1950 онд 12 жил амьдын там гянданд эдэлж энэ хооронд Германд хамт сурсан хайрт хань, саран гоо үзэсгэлэнт Хаалай тарчилаан даалгүй эмгэнэлтэй үхэж, эргэн очсон дүү нь маргааш нь буудуулж алуулсан гунигт түүхүүд үргэлжилжээ. Эрсийг нь хилсээр алж, үлдсэн эмсийг дураараа хүчирхийлж, үрсийг тамлан доромжилсон гунигт түүхэнд өртөөгүй Монгол цөөхөн билээ. Мандуул хааны үед тохиосон алтан ургийг үндэсээр нь устгах дөхсөн түүх энэ удаа давтагджээ. 1937 оны их аймшиг 1940 он. (Poisoned arrow, Sandagiin Shagdar, Сандагын Шагдарын Хорт сум, цуст аллага номоос болон Готовын Аким, Хэлмэгдсэн заяа 12 номоос)
1952-1984 Ю.Цэдэнбал тэргүүлсэн БНМАУ. Х.Чойбалсан 1953 онд өөд болж 30 жилийн зовлонг өндөрлөсөн ч нэг хүнийг тахин шүтсэн хэвээр Оросын Л.Брежнев Монголын Ю.Цэдэнбалын үед дахин үргэлжилэв. Социализмийн үеийн боловсон аргатай, Сэхээтний төөрөгдөл хэмээх уран гоё үгийн дор хэлмэгдүүлэлт дахин үргэлжилж олон зуун сэхээтэн, шоронд цөлөгдөж, ял асуулгаж, амиа алдсан. Тэднийг 1990 он хүртэл үр удмаар эгээ л боолын адил дээрэлхэн гадуурхаж ирсэн. Харин тэд эх орнийхоо төлөө ийн зовжээ. МАХНамын Эсрэг магтуу, Үгийг Төмөр-Очир, Хөгжмийг сэхээтний хэсэг, Гоцлол дуучин Нямбуу, Сурмаажав, Удирдаач Лоохууз, хөгжмийн хоршилд Гунгаажав, Дашнамжил хэмээсэн гунигт ухуулга МАХН дотор үүсчээ. Тэднийг бүгдийг насаар нь цөлөх, алах нууц тушаал бий болов. Их зохиолч Ц.Дамдинсүрэн манай нам, МАХН бол ард түмнээ алж устгасан бузар хар хуудас мөн гэж МУИС-н индэрээс зоригтой хэлжээ.
1960 он. Танхай шүлэгч Р.Чойном, Түрүүчийн засаг унаад, түүний оронд өндийсөн засаг, түүх соёл, шударга ухаан бүхнийг бас Хүнийг мал болгож байна хэмээн Уур минь хүрч байна шүлгээ бичин шоронгийн хадаас болжээ. Хүнийг мал болгож түүх соёлыг нь мартуулсан гайг одоо хүртэл бид үүрч явсаар. 1964-1990 Дэлэгийн Самбуу элдэв худал хуурмаг бүхэн, гүтгэлэг хээл хахууль, бялдуучлал газар авч, хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа. Манай ард түмнийг басамжилан доромжилж байна. Цэдэнбалын дарангуйлал хэрээс хэтэрлээ, Орос Хятадад үлэмж өртэй боллоо хэмээн шүүмжилээд 26 жил насаараа хэлмэгдэн шоронд шаналжээ. Үзэл бодлийхоо өмнө үнэнч үлдэж, хилс хэргийн төлөө яргалуулахдаа МАХН-н гишүүн Д.Самбуу манай ахмад үе цөм ийм замаар хүйс тэмтэрэгдсэн учир миний мэт нь үхвэл зохино хэмээн сэтгэж хадаасаа толгойгоо цоолж, тарианы зүү цээжиндээ шааж, уушгиндаа зүү оруулжээ. Сайн санаат орос эмчийн ачаар азаар амь үлдэн Монголд ардчилал мэндэлэхэд үнэн үгээ хэлж чадсан эсэргүү эмч Д.Самбуу бурханы оронд оджээ. Энэ мэтийн эх орнийхоо төлөө тэмцэх зориг зүрх сэтгэл бидэнд дутна гэжүү. Дээрх шударга хүмүүс энэ л хүний нэгэн адил тэмцэн насаараа хэлмэгдсэн билээ. Д .Төмөр-Очир (1921-1985) 1962 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг нууцаар тэмдэглэн, феодалын харгис түүхийг номолсон хэрэгт ба ороолдон Дарханд (1985) гэртээ зэрлэгээр бусдын гарт амь үрэгдсэн. Одоо хүртэл алуурчинг олоогүй. Хэн яагаад.
1984-1990 он. Жамбын Батмөнх. (1926-1997) Цэдэнбал, Брежневийн хаанчлал дуусч Хрущевийн ардчилалийн үрээр, энэ ухаант хүний үед Монгол түмэн арай л амгалан болж, адаглаад өвөг дээдсээ дурсах, түүхээ үзэх, бурхан шашинаа шүтэх тал дээр арай чөлөөтэй болж ирсэн. Ард түмэн Ардчилалын босгонд дөхөн ирж хилэгнэн ташуураа далайн бослоо.
1990 он. Цагаан морин жилийн төвөргөөн айсуй. 1990 он. Цагаан Морин жил. Ардчилсан хөдөлгөөн. Ардчилсан хувьсгал Богд Гэгээн, Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-1919), ухаант жанжин Д.Сүхбаатарын (1893-1923) эхлүүлсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын ариун үйл санаа бусдын бузар нөлөөгөөр, ард түмнээ дарангуйлан алах зэвсэг болохыг хэн ч мэдээгүй. Алтан амиараа золиос тавьсан мянга мянган бидний өвөг дээдэс цусаараа түүхээ бичин ийн үлдээжээ. Ардчилалын эцэг Д .Төмөр-Очир (1921-1985), С.Зориг (1962-1998) нарын бүтээсэн шударга төрт ёсны тэмцэл бусдын гар дор нухчин даруулахыг бид бас төсөөлсөнгүй. Монгол хүн хэлэх эрх, дээдэс түүхээ хүндлэх эрх чөлөөгөө хасуулан оюун сэтгэлээ бусдын гараар хүчээр угаалган ухаант өмөг дээдсээ хэдэн мянгаар нь алуулсандаа дотроо багтарсан уур хилэнгээ дарж ядан байсан тэр 1990 он. Ард түмэн үнэн үгийн төлөө ангасан байлаа. Оросын Горбачевийн хийсэн өөрчлөн байгуулалтийн үрээр Монгол оронд гарцаагүй болох ардчилалын давалгааг хэн нэг нь дэлгэх удирдах их тэсрэлтийн туйлын цэгтээ хүрсэн байлаа. Энэ их үүргийг С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Энхбаатар, Д.Дорлигжав, Бошигт, Дарь.Сүхбаатар, мальш Энхтүвшин, хонхийн дууч Цогтсайхан зэрэг МАН, Б.Баабар, Р.Гончигдорж, иргэн Д.Ламжав, А.Ганбаатар зэрэг МСДН, Да.Ганболд, Х.Дашзэвэг, нарын МҮДН, мэтийн нэрээ дуургасан олон залуусын чин үнэнч хүсэл дээр боссон билээ. С.Зориг тэргүүт борчуул голдуу Монголын Ардчилсан Нам, багш, эмч сэхээтэн голдуу Б.Баавар тэргүүт Монголын Социал Демократ Нам, Да.Ганболд тэргүүт эдийн засагчид голдуу Монголын Үндэсний Дэвшилийн Нам, О.Дашбалбар тэргүүт Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Б.Жаргалсайхан тэргүүт Хөрөнгөтний нам зэрэг олон намууд шил шилээ даран гарсан. Тэр цагт Эрэлийн Эрдэнэт, С.Оюун нар бараа сураггүй байсан. Намуудын нэрнээс ч харахад Монголын түүх соёлоо дээдлэн дэлгэрэхүүлэхийг хүсч байжээ. МАХН болон Тагнуулын төв газар туршуулаа тавин тэднийг нухчин дарахыг оролдсон ч яаж ч чадсангүй. Ардчилалын олон хараацайн дунд тагнуул туршуул, нэр алдарт дурласан хүмүүс ч бас шурган орсныг ард түмэн мэдсэнгүй. Ард түмэн үнэний төлөө цусаа урсган заль мэхт нь түүнийг ашигладаг нь түүхийн үнэн. Монголын ард түмний ариун хүсэл тэмцэл өнөөдөр хаа явна вэ. Ийнхүү дөнгөж 1990 онд л уушигандаа зүү шаан эх орныхоо үхэх Д.Самбуу мэтийн олон мянган хилсээр хэлмэгдсэн хүмүүсийн үр сад үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхийн үлгэрээр цагаадсан билээ. Насан туршаа хэлмэгдсэн ард түмний зовлонг хэн нэгэн цагаатгасан нэрээрээ нимгэлж чадсан гэж үү.
1990 он. Цагаан морин жил. 3 сарын 8. Анхны өлсгөлөн. Дамдиний Сүхбаатар 1921 онд эрх чөлөөний хувьсгал хийгээд 2 хон жилийн амиа алдахаа мэдээгүйн адил Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн С.Зориг 8 хан жилийн дараа С.Төмөр-Очирийн адил бусдын гарт яргалуулан алуулахаа яахан мэдэх билээ. Тэр цагт Сүхбаатарын талбай зүрх сэтгэлээрээ нэгдсэн ард түмний үхлээс айхгүй зоригийн дор донсолж байлаа. Бүү март. Мартвал сөнөнө хэмээх номоороо олныг хуйлруулж Б.Баавар ард түмэнд далдлагдсан дарангуйлалын буяар илчилж байсныг түүх бас мартаагүй. Ардчилалын дууч Хонхийн Цогтсайханы Хонхны дуу биднийг сэргээж, албан тасалгааны амьдрал сайхан харагдаж байсан. Тэр цагийн Сүхбаатарын талбай Хятадын Тяан Миний талбай адил ард түмнийхээ цусаар будагдахад ойрхон байсаныг түүх гэрчилнэ. МАХН-н үзэл сурталтан Цахилгаан Лантуу тэргүүлэн хариу барьж ард түмэн Засгийн Газрын ордонг бүслэн, цэрэг цагдаа ордныг хамгаалж байлаа. Танк, цэрэг зэвсэгийн хүчээр дарах тушаалыг үйлдээд гарын үсэг зурахад л дутуу байсныг түүхийн баримт нотолно. Гэвч энэ цаг өөр ард түмнээ хүчээр барих цаг нэгэнт өнгөрсөн учраас төрийн тэргүүн ухаант Жамбын Батмөнх гарын үсэг зуралгүй, тушаал өгөхийг болиулан бууж өгсөн түүний ачийг түүх мартахгүй. Тэр цагт Сүхбаатарын талбайд ирээдүйн Монголын хувь заяаг яахыг хэлэлцэн үхэхэд бэлэн хуран чуулсан хэдэн мянган ард түмэн, хөдөөгийн малчин ардууд өнөөдөр өөрсдийн бүтээсэн үйл хэргээ ямар болсныг харан шаналан уйлж сууна. Монгол улс ийнхүү анхны ардчилсан төрт ёст Хүн гүрнээ Модун Хаан байгуулснаас хойш 2100 жилийн дараа, Их Монгол улсаа Чингис хаан бүтээснээс даруй 800 жилийн хойно хойш Ази тивд анхны ардчилсан улсаар тодорсон нь нүүдэлч ард түмний язгуурын гэгээлэг хүсэл мөрөөдөл, чин үнэнч сэтгэлийнх дуудлага байжээ. Ард түмнээсээ санал асуулга аван анхны ардчилсан сонгууль явуулж, Туул голын хөвөөнөө анх удаа ард түмнээсээ сонгосон Их Хуралдай чуулж Үндсэн Хуулиа ахин баталж ардчилсан засаглал, олон намын бүтэц, ерөнхийлэгч, парламентийн засаглалын сууриа тавилаа.
1992. Хоёрдахь Ардчилсан чөлөөт Сонгууль. Сонгуулийн хуулийг шинээр баталж Баруун талаас Улаан нам, Зүүн талаас Хөх, Цэнхэр, Шар, Ногоон намууд зодоглон 26 тойрогт 300 гаруй охид хөвгүүд хүчээ сорилоо. МАХН олонхийн суудлыг авчээ. Барууны магнайд аварга Н.Багабанди, аварга Л.Энэбиш, П.Жасрай, арслан Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, заан Т.Очирхүү, Далайхүү, Базархүү, Лүндээжанцан тэргүүтэй начин, шонхорууд, давж арслан Н.Энхбаяр өвдөг шороодлоо. Зүүний магнайд аварга Ц.Элбэгдорж, аварга Р.Гончигдорж нарын цөөхөн начин шонхорууд магнайлж, Даян аварга С.Зориг өвдөг шорооджээ. Бямбасүрэнгийн засгийн газар огцор |