MONGOL INTERNET

1.Алдарт Хvмvvс 2.Аялал жуулчлал 3.Боловсрол Сургалт 4.Шинжлэх Ухаан

5.Компютер Интернет

6.Ном Зохиол 7.Соёл урлаг 8.Тvvх Дурсгал 9.Дуу Хєгжим 10.Эрvvл Мэнд 11.Эдийн засаг 12.Спорт 13.Гадаад улс Орон 14.Засаг Захиргаа 15. Ашигтай

 

Нийтлэл 2

"Монголоо Та Мэдэх үү?"асуулт хариултын тэмцээн

   

 


(c) 2006, Mongolian Community Association of Colorado
http://www.coloradomongols.org/asuult.html

АНУ-ын "Колорадо Мужийн Монголчуудын Холбоо"-ноос 2006 оны 11 сарын 26 өдөр Дэнвэр хотод, "Монголоо та мэдэх үү?" сэдэвт асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээний ивээн тэтгэгч ХААН Банк тус тэмцээнд шалгарсан багуудад тус бүр мөнгөн шагнал гардуулсан байна.

"Колорадо Мужийн Монголчуудын Холбоо"-ны сайтаас тус тэмцээний асуулт хариултыг олны хүртээл болгохын үүднээс нийтлэв. Уншигч та Монгол сайхан орноо танин мэдэхэд "Колорадо Мужийн Монголчуудын Холбоо"-ы бэлтгэсэн энэ материал маш их туслах болов уу хэмээн найдаж байна.

Монголын Тулгар Төр байгуулагдсаны 800 жил, Монгол Улс сэргэн мандсаны 500 жил, Монгол Улс Тунхагласны 82 жилийн ойд зориулж Колорадо Мужийн Монголчуудын Холбооноос Дэнвэр хотноо зохион байгуулав


1-ИЙН ДАВАА

Сэдэв: Монголын Нууц Товчоо

1-р асуулт
•Жүрхин овгийн уг гарлыг тайлбарлана уу
•Хабул хаан ахмад хөвүүн Охин Бархагтаа зүрх зоригтой эрсийг ялган өгснөөр Жүрхэн овог бий болжээ (НТ139)

2-р асуулт
•Амбагай Хаан хэрхэн Хятадын Алтан хаанд баригдаж хүргэгдсэн бэ?
•Охиноо хадамд өгч хүргэж яваад Татаар аймагт баригдаж Алтан хаанд хүргэгдэв (НТ53)

3-р асуулт
•Чингис хаан хэн гэдэг хүнд хүргэсэн ач тусыг нь бодож 9 удаа хийсэн ослыг нь хэлтрүүлэх зарлиг буулгасан бэ?
•Шигихутуг (НТ203)

4-р асуулт
•Өэлүн эхээс гарсан Тэмүжиний 4 дүү байсан: Хасар, Тэмүгэ, Тэмүлүн. 4 дэх нь хэн бэ?
•Хачиун (HT60)

5-р асуулт
•Тэмүжин Жамух хоёр хэдэн удаа анд бололцсон бэ?
•3 удаа

6-р асуулт
•Чингисийн 9 өрлөгийг нэрлэнэ үү?
•Зэлмэ, Чуу Мэргэн, Шигихутуг, Боорчи, Борохул, Мухулай, Сорхон Шар, Зэв, Хар Хирүгэ (HT149)

7-р асуулт
•Татарыг сөнөөж, бүгдийг эзэлсний хойно улс иргэнийг яах тухай зөвлөлдсөнийг гарган хэлж их хохирол учруулсан хүн бэ?
•Бэлгүдэй (HT154)

8-р асуулт
•Уул мэт бие чинь нурж одвол
Улс олон Монголыг чинь хэн захирах вэ?
Тулгуур мэт бие чинь туйвж одвол
Туг сүлдийг чинь хэн өргөх вэ?
гэж Чингис хаанд хэн өчсөн бэ?
•Есүй хатан (HT254)

9-р асуулт
•Хоталыг хаан өргөмжлөөд бүжиглэн хуримласан газрын нэр
•Хорхунагийн хөндий (НТ57)

10-р асуулт
•Өгөдэй хааны өгүүлснээр тэрбээр 4 гавъяа байгуулсан. Үүнд: 
-Алтан улсыг эзлэн дагуулсөн
-Усгүй газарт худаг гаргасан
-Суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьсан
4 дэх гавъяа нь юу вэ?
•Элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав (HT281)


2-ЫН ДАВАА

Хүннү Гүрний Үе

1-р асуулт
•Хүн нарын хэл соёлын улбааг хадгалан үлдсэн нэгэн голын нэрийг нэрлэнэ үү.
•Хүннү гол (Архангай аймаг)

2-р асуулт
•Бурхан багшийн (МЭӨ563-483) сургааль, гүн ухааныг МЭӨ121 оны үед Хүн гүрэнд нэвтэрсэн байсныг нотлосон нэгэн дурсгалыг нэрлэнэ үү.
•3м өндөртэй алтан бурхан

3-р асуулт
•Нүүдэлчин ард түмэн Хүн нэрээр нэрлэсэн их гүрэн байгуулахын сацуу төр улсаа жолоодох бичиг үсгийн асар их соёлтой байжээ. Үүнийг батлах одоогоос 2000 жилийн тэртээх бичиг үсгийн ховор нандин дурсгалын нэрийг нэрлэнэ үү.
•Булган аймгийн Бүрэгхангай сумаас Алтан хүн хэмээн нэрлэсэн рүни бичгээр бичсэн хааны тамга гэсэн утгатай алтан зоос олджээ.

Атилла Хааны Үе

1-р асуулт
•Европ дахь Хүн гүрний нэгэн удирдагчийн нэр нь (468-469) Монголын нэгэн их хааны нэртэй адил байжээ. Түүнийг нэрлэнэ үү.
•Чингис

2-р асуулт
•Дэлхийн жүжгийн нэгэн суут зохиолчын бичсэн нүүдэлчин ард түмний нэгэн хааны тухай гардаг алдартай жүжгийг бид сайн мэднэ. Тэр алдарт жүжгийг нэрлэнэ үү.
•Shakespeare-ын Otella ван буюу Атилла хааны эмгэнэлт жүжиг

Чингис Хааны Үе

1-р асуулт
•Монголын нууц товчоонд тодорхой бичсэнээр Монгол нутагт мэндэлсэн Чингис хааны дээд өвөг дээдэс хэн бэ?
•Батцагаан хэмээх нэр бий (Тайлбар: Чухамдаа үгийн алдаанаас болж Батачи хан буюу Бат хаан хэмээх утга нь алга болсон бий)

2-р асуулт
•Чингис хааны дээд өвөг дээдэс хэдий орчимд амьдарч байсан бэ?
•Чингис хааны ургийн бичгээс үзвэл МЭ700 оны үед өвөг дээдэс нь мэндэлжээ.

3-р асуулт
•Европын алдарт зохиолч Chaucer Монголын түүхэнд холбогдох бүтээлээ 1343 онд бүтээжээ. Тэр зохиолын нэрийг нэрлэнэ үү. 
•Canterbury Tales

Даян Хаан-Өндөр Гэгээн Занабазарын Үе

1-р асуулт
•Дэлхийн хамгийн алдартай нэгэн зураг төрж байсан 1503-1506 онд Монгол түмэнд алдар суугаа мандуулсан нэгэн эмэгтэй байжээ. Зургийн нэр болоод Монгол эмэгтэйн нэрийг нэрлэнэ үү.
•Monа Lisa, Мандухай Цэцэн Хатан

2-р асуулт
•Монголчуудын түүхэнд тохиосон хэл орчуулгын хамгийн шилдэг бүтээл юу вэ?
•Гаанжуур Даанжуур

3-р асуулт
•Шинжлэх ухааны түүхийг эргүүлсэн дэлхийн нэгэн суут эрдэмтэн гол бүтээлээ туурвисан 1687 онд Монголд нэгэн суутан хэл соёлын чухал нээлт бүтээлээ бүтээжээ. Суутнуудын нэрсийг нэрлэнэ үү.
•Isaac Newton (1642-1715), Өндөр Гэгээн Занабазар (1635-1723)

Орчин Үеийн Түүх

1-р асуулт
•100 жилийн ой нь тохиож байгаа Монголын нэгэн алдартан хэн бэ? 
•Дашдоржийн Нацагдорж

2-р асуулт
•Өнгөрсөн зуунд Монгол улсад хамгийн анхны бага дунд сургууль хэзээ байгуулагдсан бэ? 
•1913

3-р асуулт
•Монгол хаадын хамгийн сүүлчийн амьд сэрүүн үлдсэн ноён, хамгийн анхны хэлмэгдсэн алдартан хэн бэ?
•Баатар ван Наваанюндэн

Нэмэлт асуулт

1-р асуулт
•Хэрэйдийн Ван хан, хүү Сэнгүм хоёр Чингис хааныг хороохоор "багалзуур ид" хэмээн мэхэлж урихад сэрэмжлүүлж сануулсан хүн хэн бэ?
•Мэнлиг эцэг (НТ204)

2-р асуулт
•Европ дахь Хүн гүрний нэгэн удирдагчийн нэр нь (468-469) Монголын нэгэн их хааны нэртэй адил байжээ. Түүнийг нэрлэнэ үү.
•Чингис

3-р асуулт
•Монгол Улсын сансрын нисэгч Ж. Гүррагчаа хэдэн оны хэдэн сард сансарт ниссэн бэ?
•1981 оны 3 сарын 22


3-ЫН ДАВАА

Төрөл Бүрийн Асуулт

Түүхэн Хүмүүс

1-р асуулт
•1308 онд Монголын Их Юан улсын ноёрхол Хятадад эцэс болсон. Их Юан улсын сүүлчийн хаан хэн байсан бэ?
•Тогоон Төмөр

2-р асуулт
•Олноо өргөгдсөн Монгол улс буюу Богд хаант Монгол улсын Ерөнхий Сайд хэн байсан бэ?
•Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн

3-р асуулт
•1680-иад оны сүүлээр Халх Ойрадыг нэгтгэсэн түүхэн хүн хэн бэ?
•Галдан Бошигт хаан

4-р асуулт
•БНМАУ хэдэн онд НҮБ-д элсэн орсон бэ?
•1961

5-р асуулт
•БНМАУ гэсэн "статус кво"-г Ялта хотод ЗХУ, АНУ, Их Британи улсууд хэдэн онд зөвшөөрсөн бэ?
•1945

6-р асуулт
•Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр Гэгээн Занабазар тэргүүтэй нөлөө бүхий ноёд хэдэн онд Халхыг Манжид дагаар оруулахаар шийдвэрлэсэн вэ?
•1688

Газар Нутаг

1-р асуулт
•Богд Хаант Монголыг түтгэлзүүлж Монголыг Дундад Иргэн Улсын автономит муж болгосон гурван улсын гэрээг ямар хотод байгуулсан бэ?
•Хиагт хот

2-р асуулт
•Чингисийн үед Монголын нийслэл хаана байсан бэ?
•Хэрлэний Хөдөө Арал

3-р асуулт
•Хубилай хаан Юан улсыг байгуулаад нийслэлээ тэр үеийн ямар нэртэй хот уруу шилжүүлсэн бэ?
•Дайду (одоогийн Бээжин хот)

Соёл Заншил

1-р асуулт
•Монголчууд гэрээ аль зүгт харуулж барьдаг вэ?
•Зүүн өмнө

2-р асуулт
•"Монгол Кино" үйлдвэр хэдэн онд байгуулагдсан бэ?
•1935

Дэлхий Түүхэнд Монголчуудын Оруулсан Хувь Нэмэр

1-р асуулт
•Европ дахь цэргийн түүхэнд хувьсал оруулсан Хүн гүрний үеийн эдлэлийг нэрлэнэ үү?
•Дөрөө

2-р асуулт
•Дэлхийн шинжлэх ухааны түүхэнд монгол нэрээр мөнхөрч, одон гаригийн нэрээр өөрийгөө нэрлүүлсэн Монгол угсааны эрдэмтний нэрийг хэлнэ үү?
•Мянгат

3-р асуулт
•Одон орон судлалын дэлхийн түүхэнд бүтээлүүдээрээ мөнхөрсөн Монгол угсааны нэгэн их эрдэмтэн хэн бэ?
•Монгол Барлас аймгийн Доголон Төмөр хааны ач Үлэг Бэх (1393-1449)

Эртний монголчуудын сүсэг бишрэл

1-р асуулт
•Улс орныг байлдан дагуулах үед Атилла хаан болоод Чингис хаанд тохиосон сүсэг бишрэл, зөн билэгийн хувьд нэгэн адил тохиолдолтой баримт бий. Үүнийг нэрлэнэ үү.
•Алтан эвэрт буга



(c) 2006, Mongolian Community Association of Colorado
http://www.coloradomongols.org/asuult.html
Asuultyg zohioltsson. Ts.Batmunkh

 daanjuur@yahoo.com